| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 2312000620088 |
| Дугаар | 2024/ДШМ/06 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., 16.7.2., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ДШМ/06
2024/ДШМ/06
Ч.Бт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
АрХ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Ч.Б
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Г даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Бт холбогдох 2312000620088 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр АрХ аймгийн Х Сд төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, АрХ аймгийн Ө сумын Е ажилтай, ам бүл 0, ээжийн хамт АрХ аймгийн Т сумын С баг, С хорооллын 00-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч Б/РД:00000000000000/
Шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамт амьдарч байсан насанд хүрээгүй хохирогч Б.Ог 2020 оны 09 дүгээр сараас хойш 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, насанд хүрээгүй Б.О, Б.Н нарыг асран хамгаалж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр АрХ аймгийн Т сумын С баг С хороолол 00-00 тоотод байх гэртээ хэл амаар доромжлон хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
АрХ аймгийн Прокурорын газраас Ч.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овогт Ч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асран хамгаалж байгаа арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиурь үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч Ч.Бт хяналт тавьж ажиллахыг АрХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг хураагдсан сиди 1/нэг/ ширхгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор АрХ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор давж заалдах эсэргүүцэлдээ: ... Яллагдагч Ч.Б нь нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу насанд хүрээгүй хохирогч Б.Ог анх нэгдүгээр ангид орсон үеэс буюу 2020 оны 09 дүгээр сараас хойш 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хичээл хийлгэх бүртээ байнга зодож хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн насанд хүрээгүй Б.Ог асран хамгаалж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр АрХ аймгийн Т сумын С баг С хороолол 00-00 тоотод байх гэртээ насанд хүрээгүй хохирогч Б.Ог хичээл зааж өгөөд байхад ойлгосонгүй гэж үл ялих зүйлээр шалтаглан сууж байсан сандлаас нь татаж унаган, толгой, нуруу хэсэг рүү нь гараараа цохиж, цээж болон хөл хэсэг рүү нь удаа дараа өшиглөн, “нойлын ногоон тэг, хулгайч минь алуулав, мал чинь, сохойчхоод, ална шүү, зайл чи, зайлаад хаачдаг юм, 4 жил идэж уусныхаа мөнгийг өг, зүгээр дулаан байшинд амьдарсныхаа мөнгийг өг, дуугүй бай ална шүү, пизда минь” гэх зэргээр хэл амаар харааж, доромжлон хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовуурь үүсгэсэн, насанд хүрээгүй хохирогч Б.Нд “өөрийн төрсөн дүү Б.Отай харгис хэрцгий харьцсан” нөхцөл байдлын улмаас сэтгэл санааны зовуурь үүсгэсэн гэх эрүүгийн 2312000620088 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Хэргийг АрХ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар Ч.Бт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ч.Б нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан байхад шүүхээс шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь буруу байна. Хяналтын прокурор Ж.Ундармаа би 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг Ч.Б нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлсэн боловч шүүх "... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан, прокурор шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуульд заасан хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар ял тохиролцсон нь Эрүүгийн хуулийн дээрх заалтыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн атлаа энэ шийтгэх тогтоолоор Ч.Бт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байна. Иймд АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38..2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хуульчилсан. Гэтэл шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл халдаасан атлаа тэнцэх зохицуулалтыг хэрэглэсэн нь эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул АрХ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамт амьдарч байсан насанд хүрээгүй хохирогч Б.Ог 2020 оны 09 дүгээр сараас хойш 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, насанд хүрээгүй Б.О, Б.Н нарыг асран хамгаалж байхдаа 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр АрХ аймгийн Т сумын С баг С хороолол 00-00 тоотод байх гэртээ хэл амаар доромжлон хэрцгий харьцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч Б.О, Б.Н, гэрч Б.Н, Д.Э, Э.Б, Т.Г, яллагдагч Ч.Б нарын мэдүүлэг, АрХ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, Насанд хүрээгүй хохирогч Б.О, Б.Н нарын нас тоолсон тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Б.Нгийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.
Шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн бөгөөд шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэн, гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ж.У анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичжээ.
АрХ аймгийн Прокурорын газар 2023 оны 04 сарын 24-ний өдөр яллагдагч Ч.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2.1, 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/333 дугаар шүүгчийн захирамжаар хүүхэдтэй хэрцгийн харьцах гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй гэрч Б.Н хохирсон эсэх, гэмт хэргийн улмаас түүнд хохирол учирсан эсэхийг тогтоолгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэдий хугацаанд үйлдсэн болохыг тогтоогоогүй, эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй болсон.
Харин прокуророос яллагдагч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг Ч.Б нь хүлээн зөвшөөрсөн байхад шүүх "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заасан, прокурор шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуульд заасан хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар ял тохиролцсон нь Эрүүгийн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй гэж заасан нь хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхгүй гэж ойлгоно.
Шүүхээс буцсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгчийн захирамжид заасан ажиллагааг гүйцэтгэж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсан нь тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/320 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.Д
ШҮҮГЧИД В.Ц
Н.Э