| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00318/И |
| Дугаар | 304/ШШ2025/00244 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 304/ШШ2025/00244
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: М б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б*******ын М*******-Э*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 32,543,810.27 /гучин хоёр сая таван зуун дөчин гурван мянга найман зуун арван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00318/и индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М*******-Э******* нь хэрэглээний эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 6000339236 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 29,600,000 төгрөгийн зээлийг сарын 1.75 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000339236 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 151 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 29,600,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,880,224.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,585.36 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 32,543,810.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М*******-Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М б******* ХК нь хариуцагч Б.М*******-Э*******д холбогдуулан 32,543,810.27 /гучин хоёр сая таван зуун дөчин гурван мянга найман зуун арван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.М*******-Э******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М б******* ХК нэхэмжлэлийн шаардлага 32,543,810.27 /гучин хоёр сая таван зуун дөчин гурван мянга найман зуун арван төгрөг хорин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.М*******-Э******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 160,334.5 /нэг зуун жаран мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагч Б.М*******-Э*******эс 160,334.5 /нэг зуун жаран мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА