Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00247

 

  

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: М б******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Х*******-Э*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 13,640,430.16 /арван гурван сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун гучин төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00311/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М б******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000166693 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 13,617,430.16 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 13,640,430.16 төгрөгийг хариуцагч Б.Х*******-Э*******эс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х*******-Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М б******* ХК нь хариуцагч Б.Х*******-Э*******д холбогдуулан 13,640,430.16 /арван гурван сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун гучин төгрөг арван зургаан мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Х*******-Э******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан *******иг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М б******* ХК нэхэмжлэлийн шаардлага 13,640,430.16 /арван гурван сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун гучин төгрөг арван зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Х*******-Э******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 113,076 /нэг зуун арван гурван мянга далан зургаа/ төгрөг, хариуцагч Б.Х*******-Э*******эс 113,076 /нэг зуун арван гурван мянга далан зургаа/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА