Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00249

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.А*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9,547,065.69 /есөн сая таван зуун дөчин долоон мянга жаран таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00198/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    И******* х******* ББСБ ХХК нь хариуцагч Э.А*******т холбогдуулан 9,547,065.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3.Нэхэмжлэгч талаас иргэн Э.А******* нь И******* х******* ББСБ ХХК-тай 2024 оны 02 дугаар 29-ний өдөр L13203312/01 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан.

2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 7900733371 зээлийн дугаартай 758,500 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5 хувийн хүүтэй байх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4202751290 дансанд,

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ......... зээлийн дансны дугаартай 758,500 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр ......... банкны тоот дансанд,

2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр .......... зээлийн дансны дугаартай 1,010,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ..... банкны тоот дансанд,

2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр .......... зээлийн дансны дугаартай 3,500,000 төгрөгийн төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ......... банкны тоот дансанд тус тус зээл олголтыг хийсэн.

Гэтэл хариуцагч Э.А******* нь тохиролцсон нөхцөлөөр үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргийг биелүүлээгүй. Үндсэн зээл 7,285,523 төгрөг, үндсэн зээлийн хүү 2,099,837.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 132,805.19 төгрөг, шимтгэл 14,000 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 9,547,065.69 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

4.Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2-т зааснаар 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн хувийг холбогдох баримтуудын хамт ............... цахим хаягаар хүргүүлсэн, Э.А******* нь нэхэмжлэлийг татгалзсан, эсхүл хүлээн зөвшөөрсөн эсэх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

5.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Хариуцагч Э.А******* нь 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр И******* х******* ББСБ ХХК-д цахим зээлийн эрх нээлгэх хүсэлт гаргаж, И******* х******* ББСБ ХХК болон Э.А******* нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагджээ. /хэргийн 13-20-р хуудас/

5.2. И******* х******* ББСБ ХХК болон Э.А******* нарын хооронд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ....... зээлийн дугаартай 758,500 төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ....... зээлийн дансны дугаартай 758,500 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ........... зээлийн дансны дугаартай 1,010,000 төгрөгийн урт хугацаат зээлийг 13 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.55 хувийн хүүтэй, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ........ зээлийн дансны дугаартай 3,500,000 төгрөгийн төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр сарын 3.55 хувийн хүүтэйгээр тус тус зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн болон графикийн дагуу зээлийн төлбөрийг хариуцагч төлөх үүргийг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 21-25-р хуудас/

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт нийцсэн байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК нь зээлийн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2-т заасанд тус тус нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 5.1.9-д зааснаар нэхэмжлэгч тал Э.А*******аас нотариатын зардалд 17,500 төгрөг шаардах эрхтэй байна.

7. Хариуцагч Э.А******* нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, төлбөрийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

8. Иймд хариуцагч Э.А*******аас нийт 9,547,065.69 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 167,703.05 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 167,703.05 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүд, 100 дугаар зүйлийн 100.3, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Э.А*******аас 9,547,065.69 /есөн сая таван зуун дөчин долоон мянга жаран таван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,703.05 /нэг зуун жаран долоон мянга долоон зуун гурван мянган төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.А*******аас 167,703.05 /нэг зуун жаран долоон мянга долоон зуун гурван мянган төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА