| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0178/Э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 229
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ж.Отгонбаяр,
хохирогч Н.Өлзийжаргал,
шүүгдэгч Д.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.О холбогдох эрүүгийн 1706040410133 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Цайз зах дээр хувиараа хөдөлмөх эрхэлдэг, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Дгийн О.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Онь 2017 оны 12 дугаар сарын 12-наас 13-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо “Бага Дарь Эх”-ийн 3-1611 тоотод иргэн Н.Өлзийжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Омэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Өлзийжаргал мэдүүлэхдээ: “ Тухайн өдөр надад учирсан гэмтлийг Д.О учруулсан. Би хохирлын 500.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол санал байхгүй.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Өлзийжаргалын мэдүүлэг /хх-17-20/, гэрч Б.Есөн-Эрдэнийн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Н.Нарантогосын мэдүүлэг /хх-25/, шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 259 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-12/, яллагдагч Д.Оын мэдүүлэг /хх-35/, шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-50, 51/, шүүгдэгч Д.Оргилын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30, 54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Онь 2017 оны 12 дугаар сарын 12-наас 13-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, “Бага Дарь Эх”-ийн 3-1611 тоотод иргэн Н.Өлзийжаргалыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Н.Өлзийжаргалын өгсөн: “....Бид нар байж байхад О намайг хажуу гэрлүү чирээд байсан. Би эхнэрт чинь хэлнэ гэж хэлэхэд намайг зодсон. Миний нүүр рүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд зогсоо зайгүй зодсон. Эхнэр нь мөн хоёр дүү нь дундуур орж салгасан." /хх-ийн 17/,
Мөн түүний дахин мөрдөн байцааалтад өгсөн: “….Д.О босож ирээд намайг зодож эхэлсэн. Гараа атгаж байгаад дээрээс цохиод тэгээд өшиглөж байсан. Дүү нар нь боль О ахаа гээд, эхнэр нь бас дундуур орж ирээд салгасан.” /хх-20/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад Д.Оын яллагдагчаар өгсөн: “...Намайг “хамт уух уу” гээд Өлзий хэлээд байсан. Би “уухгүй, одоо болно” гээд орон дээрээ хэвтэхэд дээрээс шанагатай ус асгаад бид хоёр муудалцаад би Н.Өлзийжаргалыг түлхэхэд миний нүүрийг майжаад цохиод байхаар нь 2-3 удаа нүүрэнд нь цохисон.” /хх-35/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр №259 дугаартай дүгнэлтэд:
1. Н.Өлзийжаргалын биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, 2 нүдний дээд доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн булан, 2 гарын шууны дунд хэсгээр цус хуралтууд, хэвлийн баруун хажуу хэсэгт зулгаралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар нөлөөлөхгүй” /хх-ийн12/ гэх дүгнэлт,
-Шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 50, 51/,
-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-30, 54/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.О нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Н.Өлзийжаргал нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.
Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Д.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Дгийн Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Оыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Оргил нь шүүх оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Од урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС