| Шүүх | Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Янжиндулам |
| Хэргийн индекс | 125/2025/0013/З |
| Дугаар | 125/ШШ2025/0043 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 125/ШШ2025/0043
2025 05 29 125/ШШ2025/0043
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Засаг даргад холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: *******аас Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн 2025 оны 02 сарын 24-ний өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.
Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:
2.1 ******* нь 2023 оноос эхлэн Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан
2.2 Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар “... Хөгжимт драмын театрын нэр бүхий ажилтнуудаас гаргасан гомдлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8 дахь заалтуудыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан, түүнчлэн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж санхүүгийн болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хуульд заасан хориглолтыг зөрчсөн талаар аймгийн Засаг даргад хяналт шалгалтын тайланг ирүүлсэн” гэх үндэслэлээр *******д 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан.
2.3 ******* нь дээрх тушаалыг гардан авч тус шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус байгууллага нь ажил авахад 10 сая төгрөгийн өртэй, хашаан дотроосоо автобусныхаа компьютерийг хулгайд алдсан үйл ажиллагаа хэвийн явуулах боломжгүй байгууллага байсан. Мөн 21 аймгийн 25 мэргэжлийн урлагийн байгууллагаас үйл ажиллагааны үр дүнгээр 20 дугаарт эрэмбэлэгддэг байгууллага байсан. Ажил авсан цагаасаа хойш миний бие төрийн ажлыг хууль дүрмийн дагуу, сахилга баттай явуулж жилийн эцсээр манай байгууллага 62 сая төгрөгийн орлоготой Монгол улсын засгийн газар соёлын яамны дүгнэлт үр дүнгээрээ 1-р байранд орсон болно. 2024 онд уран бүтээлээрээ өөрийн брэнд уран бүтээлийг бий болгож чанарын өндөр түвшинд туурвиж, бүх уран бүтээлчдийн хувцсыг 100 хувь бүрэн шинэчлэн, байгууллагын өнгө үзэмжинд өндөр анхаарч ажилласан. Гэтэл Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 сарын 17-ны өдрийн 01 дугаартай ёс зүйн дүгнэлт нь нотлох баримтанд тулгуурлаагүй, нэр бүхий ажилтануудыг өөрийн хүнээ даргаар томилохын тулд турхирч өргөх бичиг бэлдэж өгүүлсэн байдаг. Нэр бүхий ажилтануудын амаар хэлж байгаа тайлбарыг үндэслэл болгож ******* намайг ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэлт гаргаж байгаа ёс зүйн дэд хорооны дүгнэлт нь нотлох баримтанд тулгуурлаагүй хууль зүйн үндэслэлгүй байна.
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын тавьсан акт нь үндэслэлгүй. Учир нь 2023 оны 11 сарын 19-нөөс 12 дугаар сарын 07-ны өдрийн хугацаанд тус театрын 45 уран бүтээлч Өмнөговь аймагт болсон улсын уралдаанд оролцох Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт суугаа Ховд нутгийн иргэддээ зориулсан Асгандаа харгалдья аялан тоглолтонд явсан уран бүтээлчдэд олгогдсон үр дүн урамшууллыг илүү олгогдсон гэж үзэж акт тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний хувьд өмч хөрөнгийн талаар ямар нэгэн зөрчил гаргаагүй. Соёлын яамны соёлын сайдын эрх мэдлийн хүрээнд хийгдсэн асуудлыг надад хамааралтай болгон акт тавьсан нь үндэслэлгүй байна. Иймд Хууль зүйн үндэслэлгүй ёс зүйн дэд хорооны Дүгнэлт, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын тавьсан актыг үндэслэн гаргасан Ховд аймгийн Засаг дарга М.Амарсанаагийн 2025 оны 02 сарын 24-ны Б/17 дугаартай намайг ажлаас чөлөөлж, албан тушаал бууруулсан Захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан байх тул хүчингүй болгож, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эргүүлэн томилж шийдвэрлэж өгнө үү.
Ёс зүйн зөрчил гэдэг нь Ёс зүйн дэд хорооноос тухайн ёс зүйн зөрчил гаргасан гэх үйлдлийг шалгаж, дүгнэхдээ тодорхой дүрэм, журмыг зөрчсөн байна гэх тайлбарыг миний хувьд маргаан бүхий захирамж гарахын өмнөх “сонсох ажиллагаа”-ны тайлбарт дурдаж явуулсан байдаг. Мөн санхүү болон нягтлан бодох бүртгэлийн зөрчил гаргасан гэдэг нь аудитын дүгнэлтээр гарсан 6 акт, 9 зөрчлийг үндэслэж гарсан. Уг 6 актаас нэхэмжлэгч миний хамаарах 2 акт байдаг. Уг 2 актыг танилцуулахад: 2023 оны 4 дүгээр улирлын жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүн олгосон акт байдаг. Яагаад олгосон бэ гэхээр 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар үндсэн цалин дээр хууль дүрмийн дагуу 40 хүртэлх хувиар үр дүнгийн урамшууллыг бодож олгосон байдаг. Мөн 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдөр “үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаалаар хоёр дахь удаагаа үр дүнгийн урамшууллыг олгосон. Хоёр дахь удаагийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо миний хувьд хариуцагч талыг төлөөлж байгаа хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн *******аас “тайлбар, зөвлөмж” авч байж өгсөн. Бид бүхний хувьд бүтэн жилийн хугацаанд уран бүтээлчид болон ажилчдадаа илүү цаг эсхүл томилолтын зардлыг олгох санхүүгийн боломж байгаагүй. Харин тухайн үед үр дүнгийн урамшуулал олгох санхүүгийн боломж гарч ирсэн бөгөөд холбогдох зөвлөгөө, мэдээлэл авсны үндсэн дээр тус үр дүнгийн урамшууллыг олгосон байдаг.
Тухайн үед 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдэд манай байгууллагын 45 уран бүтээлч Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотуудад аялан тоглолт хийсэн байдаг. Тус аялан тоглолт хийх болсон үндэслэл нь юу вэ гэхээр 2023 оны 11 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан Урлагийн гавьяат зүтгэлтэн Шарын Аюушийн нэрэмжит улсын тавдугаар мэргэжлийн уралдаанд орон нутгийн хөгжимчдөө авч явж, орон нутгаа сурталчлах мөн уран бүтээлчдийнхээ чадвар чансааг дээшлүүлэх бусадтайгаа хамтран ажиллах нөхцөл бололцоог үүсгэх гэж уг уралдааныг зорьсон. Уралдаанд явах зардалд нь 17,500,0000 төгрөг байсан. Уг зардлыг тухайн үед Ховд аймгийн Засаг дарга байсан ******* болон орлогч дарга *******, Тамгын газрын дарга *******, Соёл урлагийн газрын дарга ******* нарт тухайн зардлыг орон нутгаас дэмжиж бид бүхэнтэй хамтарч ажиллахыг хүссэн албан хүсэлтийг өгсөн боловч, орон нутаг дэмжээгүй. Ингээд арга барсны эцэст 45 хүнийг 6 сар яваагүй автобусанд суулган замын зардлаа нөхөх үүднээс аялан тоглолт хийсэн ажлын ачлалт, хоёрдугаарт: манай үйлчилгээний ажилчдын илүү цагаар ажилласан нөхцөл байдаг. Манай үйлчилгээний албан хаагчид дунджаар сардаа 45 үйл ажиллагааг зохион байгуулдаг гэх мэт Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин ажиллах нөхцөл байдал байдаг учраас ажилчдадаа бүтэн жилийн үр дүнг олгох боломж гаргалгааг ******* мэргэжилтнээс зөвлөгөө авч 100 хувийн үр дүнг олгосон байдаг. Мөн нэг удаагийн үр дүнг 100 хувь олгох тухай манай дотоод журамд зааж, тусгасан байдаг. Гэтэл тухайн аудитын дүгнэлт нь 100 хувьд олгосон үр дүнгийн урамшууллыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар үндсэн цалин дээр 40 хүртэлх хувиар үр дүнгийн урамшуулал олгосон тушаал дээр акт тавьсан байдаг. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын зүгээс Сангийн яам руу гомдол гаргаж, Сангийн яамнаас нарийн нягталж шалгаад, уг актыг хүчингүй болгож шийдвэрлүүлсэн байдаг.
Сахилгын шийтгэлтэй 4 албан хаагчид үр дүн олгосон гэх актын тухайд: Уг 4 албан хаагч нь сахилгын шийтгэлтэй байсан тул 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар үр дүнгийн урамшуулал аваагүй. Харин 2023 оны 12 дугаар сарын 24-ны өдөр “үр дүнгийн урамшуулал олгох тухай” тушаалын хувьд тус 4 албан хаагч нь өөрсдөө хүсэлт гаргаж дараа нь акт тогтоогдвол өөрсдөө төлнө гэдэг хүсэлтийг өгсөн. Үүний дагуу урамшуулал өгсөн байдаг.
Хоёрдугаарт: Тээврийн компани руу 700,000 төгрөгийн НӨАТ шивсэн гэх актын тухайд, энэ нь манай байгууллагын үйл ажиллагаанд бөгөөд манай байгууллагаас нэхэмжилсэн, эсхүл манайд бэлнээр орлого өгсөн ямар ч зүйл байхгүй. Энэ нь зуун хувь манай нягтлангийн гаргасан зөрчил. Миний хувьд тэр бүр нягтлангийнхаа хийсэн зүйлийг хянах боломжгүй. Миний хувьд шалгалтаар уг зөрчлийг илрүүлсэнд баяртай байгаа. Иймд миний хувьд уг 700,000 төгрөгийн талаар тодорхой тайлбар хэлж чадахгүй байна.
Гуравдугаарт: Манай байгууллагын хувцасны эрхлэгч *******ын 97,000 төгрөгийн орлого ороогүй гэх актын тухайд, миний хувьд тодорхой тайлбар өгч чадахгүй байна. яагаад гэвэл би өөрөө ямар нэгэн байдлаар театрын хувцсыг тэг ингэ гэдэг байдлаар ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаж, гар хөлийн үсэг зурдаггүй. Найруулагчийн зөвшөөрөлтэйгөөр театрт тайзан дээр ашиглагддаггүй хуучин хувцсыг гадуур хэрэглэж болох мэргэжлийн бус хүмүүс авч ашигладаг. Үүнийг найруулагчийн зөвшөөрлөөр гардаг бөгөөд тухай хувцасны орлого тэдэн төгрөг орж байна гэдгийг манай байгууллагын нягтлан хянадаг гэв.
Дөрөвдүгээрт: Тушаал шийдвэргүй хүмүүст ур чадварын нэмэгдэл олгосон гэх актын тухайд: Миний хувьд 2023 оны эхний хагас жилд Хөгжимт драмын театрын даргаар ирээгүй байсан. Эхний хагас жилд ******* гэх хүн үүрэг гүйцэтгэж байсан. Тэр хүний гаргаж байсан зөрчил нь тушаал, шийдвэргүй ур чадварын нэмэгдэл олгосон нөхцөл байдал байдаг гэв.
Тавдугаарт: 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02/56 дугаартай томилолтоор ажилласан ажилчдад хоолны нэмэгдэл дээр давхардуулан олгосон гэх актын тухайд, энэ нь манай байгууллагын нягтлангийн буруутай үйлдэл. Яагаад гэвэл би нягтлангийнхаа нарийн ширийн юмыг бодоод байвал манай байгууллагад нягтлангийн хэрэг байхгүй. Мөн миний хувьд нягтландаа итгэж байхад ажиллах бол манай байгууллагын санхүүгийн ажил цааш явахгүй. Мөн манай нягтлангийн ажил үүргийн хуваарьт “байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг бүрэн хариуцна” гэж байдаг. Иймд томилолтоор ажилласан хүмүүс хоолны мөнгө давхардуулан олгосон гэдэг нь нягтлан Батнасангийн буруутай үйлдэл гэв.
9 зөрчлийн тухайд, нэгдүгээрт: Дотоод журамдаа 30 хувь авна гэчихээд, 25 хувь авсан байдаг нь ямар учиртай вэ. Мөн Монгол Ардын нам, тогооч нарын арга хэмжээ, дөрвөн гавьяатын арга хэмжээ үнэ төлбөргүй хийсэн гэх зөрчлүүд гарсан байдаг.
Нэгдүгээрт: 30 хувь гэдэг нь зөвхөн Ховд аймгийн Хөгжимт драмын театрт хэрэгждэг хувь биш, энэ нь 21 аймаг болон 25 мэргэжлийн урлагийн байгууллагын бид бүхний хоорондоо зөвлөлдөж тохирсон “30 хүртэлх” хувь гэж байдаг. Үүнийг тухайн үеийн орлого болон заалны багтаамжаас хамаарна. Мөн тухайн тоглолтыг үзэх гэж ирж байгаа үзэгчдээс хамаарч тус хувийг манай зохион байгуулагч болон гэрээ байгуулж байгаа кассчин гэрээгээ байгуулан явуулдаг.
Хоёрдугаарт: Үнэгүй хийгдсэн гэх 3 арга хэмжээний тухайд, Намайг уг байгууллагын даргаар томилогдон ирээгүй байх үед хийгдсэн ажиллагаа байдаг. Намайг ирснээс хойш Монгол ардын нам, ардчилсан нам аль аль нь шаардлагатай бол албан бичгээр, эсхүл хууль дүрмийнхээ дагуу түрээсээ төлж үйл ажиллагаа явуулж байсан. Намайг Театрын даргын албан тушаалыг авч байхад түрээсийн хувь, хэмжээ бага санагдаж байсан. Тухайн үед заалны түрээс нь 250,000 төгрөг байдаг байсан. Үүнийг би 500,000 төгрөг болгож байсан бөгөөд тухайн үед холбогдох дарга нь загнаж байсан учир би байгууллагынхаа дотоод журмыг харж үзэхэд, 500,000 төгрөгийн түрээстэй байсан гэв.
Гуравдугаарт: ******* согтуу хараал хэлсэн байж болзошгүй гэх зөрчлийн тухайд, энэ нь ор үндэслэлгүй. Надад ийм зөрчил гаргаж байсан зүйл байхгүй.
Дөрөвдүгээрт: Хувцасны тухайд, анх манай байгууллага авах гэтэл дутуу байсан. Үүнийг хувьд авахгүй гэдгээ илэрхийлсэн боловч Иргэдийн хурлын захирамжтай, өмчийн газрын хөрөнгөд бүртгэсэн албан бичигтэй хийгдсэн ажил. Үүнийг хэрэгжүүлж авсан маань өнөөдөр хов болж явсаар байгаад зөрчил болж шалгагдаж байгаа юм шиг байна. Тоног төхөөрөмжийн 1,4 тэрбум төгрөг дээр Төрийн аудитын газраас шалгалт хийгдсэн. Уг шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй гэж үзэж байна.
Тавдугаарт: 39 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн хувьд мөн Аймгийн Иргэдийн хурлын захирамжтай, Өмчийн газар өмчдөө бүртгэж авсан. Соёл урлагийн газраас байгууллага эзэмших үүрэгтэй мөн ашиглалтын гэрээг боловсруулж хийсэн ашиглуулж байгаа болохоос биш. ******* гэх хувь хүн эрх мэдлээ ашиглаж улсын хөрөнгийг ашиглуулсан зүйл нэг удаа ч байхгүй. Уг тоног төхөөрөмж нь манай захиалгын зүйл биш, сонгуулийн ажлаар хэн нэгэн эрх мэдэлтний бусдад амласан амлалт нь төрийн сан дээр Төсвийн хөрөнгө дээр зөрчил болж гарч ирж байгаа юм.
Зургаадугаарт: 180 сая төгрөгийн тоног төхөөрөмж 2 ширхэг компьютерыг зах зээлийн үнээс өндөр байна гэх зөрчлийн тухайд, Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас тендерээ зарлаад тухайн компанитайгаа гэрээ байгуулсан. Манай зүгээс 180 сая төгрөгт ямар тоног, төхөөрөмж, ямар үзүүлэлтэй хөгжим авах тухай санал авсан. Бид нар саналаа үнэтэй, үнэгүй явуулсан зүйл байгаа. Үүний дагуу техникийнхээ үзүүлэлтийг шалгаж авсан болохоос биш, бид нар хэдэн төгрөгөөр ирсэн талаар харах боломж ч байгаагүй гэв.
Долоодугаарт: Нэр бүхий 4 албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгосон гэх зөрчлийн тухайд, Энэ нь манай 2023 оны эхний хасагт ажиллах байсан ******* даргын хийсэн ажил, би мэдэхгүй байна. Мөн 2023 А/23,26 дугаар тушаалын хувьд ******* даргын гаргасан зөрчил.
Наймдугаарт: Нэр бүхий 12 ажилтанд илүү цагийг олгосон гэх тухайд, Манай үйлчилгээний ажилчид сард дунджаар 45 үйл ажиллагаа явуулдаг. Жилийн 3, 4, 5, 9, 10, 11, 12 дугаар саруудад илүү ачаалалтай ажилдаг. Тэр тухайн үед нь ажилласан хүмүүсийг амраагаад дараагийн ээлжид ажиллуулна гэх боломж байдаггүй учир дээрх 12 хүнд 2024 оны 11 дүгээр сард 22 хоног ажиллах бол 30 хоног ажилласан байдаг. 30 хоног ажиллахдаа өдөр 3 үйл ажиллагаатай өглөө 8, шөнийн 1,2 цаг хүртэл ажилласан байдаг. Үүнийг манай үйлдвэрчний хорооноос санал гаргаж, ийм ийм ажилчид илүү цагаар ажилласан байна гэдэг зүйлийг хэлсэн учир хуулийн дагуу дээрх 12 ажилчинд илүү цагийн мөнгийг тооцож 50 хувиар нь 1 удаа олгосон байдаг.
Сүүлийн зөрчлийн хувьд ******* даргын үеийнх учир би тодорхой тайлбар өгч чадахгүй байна. Ингээд тооцохоор 6 актын 2 нь, 9 зөрчлийн 3 нь ******* гэдэг хүнтэй хамааралтай байгаад байгаа нь Засаг даргын гаргасан захирамж үндэслэлгүй гарсан гэж үзэж байна гэв.
3.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийг аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн хувьд Хөгжимт драмын театрын нэр бүхий ажилтнуудаас гаргасан гомдлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос хяналт шалгалтыг зохион байгуулж ******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8 дахь заалтуудыг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэлт ирүүлсэн байдаг. Тус дүгнэлттэй холбоотой нэхэмжлэгч *******аас ямар нэгэн маргаан гаргаагүй.
Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж санхүүгийн болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хуульд заасан хориглолтыг зөрчсөн талаар аймгийн Засаг даргад хяналт шалгалтын тайланг ирүүлж, Хөгжимт драмын театрын дарга *******д хариуцлага тооцох саналыг Засаг даргад уламжилсан. 3. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтын тайлангийн хүрээнд нэхэмжлэгчид сахилгын арга хэмжээ авсан бөгөөд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө *******д мэдэгдэж, сонсох ажиллагаа явуулан тайлбар авсан. 4. Хариуцагчаас нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь тухайн сахилгын зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон гэж үзэж байгаа болно. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү
Хөдөлмөрийн хуульд зааснаар ажил олгогч нь “Ховд аймгийн Засаг дарга”, ажилтан нь “Хөгжимт драмын театр дарга” болж байгаа юм. Иймд Хөгжимт драмын театр гэдэг нь төрийн үйлчилгээний байгууллага учир хуульд зааснаар тус газрын даргыг Аймгийн Засаг дарга томилж, чөлөөлдөг эрх бүхий албан тушаалтан юм.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө 2 үндэслэлээр маргаан бүхий захирамжийг гаргасан байдаг.
Нэгдүгээрт: Ховд аймгийн Хөгжимт драмын театрын нэр бүхий ажилчдаас манай ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан байдаг. Тус Хөгжимт драмын театрын даргын ёс зүйтэй холбоотой асуудлыг Аймгийн Засаг даргын ёс зүйн дэд хороо шийдэх ёстой. Тухайн гомдлын дагуу ёс зүйн дэд хороо хяналт шалгалтыг зохион байгуулж Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан ******* нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.8 дахь заалтуудыг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан байна гэх дүгнэлт гарсан.
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хувьд 2023 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн үйлчлэлд төрийн захиргааны болон тусгай, улс төрийн үйлчилгээний бүх албан хаагчид хамаарч байгаа юм. Тухайн Ёс зүйн дэд хорооны дүгнэлттэй нэхэмжлэгч ******* нь ямар нэгэн байдлаар маргаан гаргаагүй. Хуульд зааснаар ёс зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс дээд шатны байгууллагад ямар нэгэн маргаан гаргаагүй учир тухайн Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байгаа юм.
Хоёрдугаарт: Санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас хяналт, шалгалтыг зохион байгуулж Төрийн албаны хууль, Төсвийн хууль, Ашиг сонирхлын тухай хууль, Зөрчлийн хууль, Нягтлан бодох бүртгэлийн хууль зэргийг зөрчсөн байна. Төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан байна гэдэг байдлаар хяналт шалгалт хийж, тухайн тайланг Ховд аймгийн Засаг даргад ирүүлсэн. Улмаар ******* гэх хүнд хариуцлага тооцуулахаар хяналт шалгалтын тайлан буюу танилцуулга ирүүлсэн. Үүний дагуу нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан. Шийтгэл оногдуулахаас өмнө *******д сонсох ажиллагааг зохион байгуулсан. Нэхэмжлэгчээс хариу тайлбарыг ирүүлсэн зэрэг процесс ажиллагаанууд явагдсан. Албан тушаал бууруулж шийдвэрлэсэн сахилгын шийтгэлийн хувьд нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд нь тохиорсон шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа.
Гуравдугаарт: Аймгийн Засаг даргын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 17 өдрийн 01 дугаартай дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийн үндэслэх хэсэгт Хөгжимт драмын театрын дарга *******ыг хувийн ашиг сонирхлоор удирдах албан тушаалтнуудад мэргэжлийн бус томилгоо хийснээр театрын уран бүтээл, уран сайхны бодлого алдагдсан, уран бүтээлийн чанар муудаж байна. Мөн ******* нь хувийн ашиг сонирхлоо хэтрүүлэн Худалдан авах ажиллагааны хууль зөрчиж байна. Ажлын байранд дарамт үүсгэсэн, ажилчидтай ёс бус харьцаж байна, архи уусан үедээ дууддаг, архи уусан үедээ хувийн машин тэрэг бариулдаг. Мөн шинэ ажилд орж байгаа уран бүтээлчид болон ажилчдыг хуулийн дагуу биш өөрийн дураар хугацааг нь сунгаж жинхэлдэг, ажилчдын эрх ашгийг зөрчиж идэвх санаачлагыг мохоодог гэх утга агуулга бүхий 25 ажилтны гарын үсэг ирсэн байдаг. Ингээд Ёс зүйн дэд хороо нь 20 албан хаагчаас тайлбар авсан гэж үндэслэж, дүгнэлт дээр Ёс зүйн дэд хорооны гишүүдийн саналаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.2-т “зан харилцаа, үг үйлдлээрээ, нэр төр, алдар хүнд хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”, 7.1.3-т “хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”, 7.1.7-д “албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх ялгаварлан гадуурхахгүй байх”, 7.1.8-д “байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүнд харшсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ манлайлал үзүүлэх гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж, нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэсэн.
Харин гомдолд дурдсан байгууллагын төсвийн ил, тод байдалтай холбогдуулан гаргасан гомдлыг санхүүгийн хяналт шалгалт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэх дүгнэлтийг гаргасан. Уг дүгнэлтэд ёс зүйн хорооны 4 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Уг дүгнэлтийг нэхэмжлэгчид гардуулсан талаарх баримт хэрэгт байдаг. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг дурдаж байна.
Дөрөвдүгээрт: Санхүүгийн хяналт дотоод аудитын газрын 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаартай албан бичгээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2023, 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн танилцуулгыг ирүүлсэн байдаг. Уг хяналт шалгалттай холбоотой 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэх огноо дугаартай 55, 56, 57, 58, 59, 60 гэх зургаан акт гарсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх 6 актын 2 нь надтай холбоотой бусад нь надад хамаарахгүй гэж тайлбарлалаа. Хөгжимт драмын театртай холбоотой хяналт шалгалт хийгдсэн учир, Хөгжимт драмын театртай холбоогүй акт гэж нэг ч байх ёсгүй. Ялангуяа түрээсийн үйлчилгээний хувьд тухайн түрээсээр орж ирсэн мөнгийг ямар дансанд төвлөрүүлэх талаар бүх үйл ажиллагаа нь нэхэмжлэгчид хамааралтай байна. Тус байгууллагын нягтлангийн хувьд шийдвэр гаргадаг, мөнгө шилжүүлдэг хүн биш гэдгийг хэлмээр байна.
Тавдугаарт: Маргаан бүхий акт дээр хяналт шалгалтын танилцуулга дээр. Шалгалтаар нийт 122,983,892 төгрөгийн зөрчил илэрснээс, 29,910,441 төгрөгийн зөрчилд улсын ахлах байцаагч 6 акт тогтоосон. Мөн 92,992,451 төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлсэн байдаг. Дээрх асуудлууд нь алдаа зөрчил гаргасан байна. Үүнд байгууллагын дарга болон нягтлан нар буруутай байна гэх зөрчлийг ирүүлсэн байдаг. Тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанаас дүгнэн үзэхэд хөрөнгийн бүртгэлээр тавих хяналт хэвийн хэмжээнд явагдаж тайлан балансыг хуулийн хугацаанд гаргаж зохих байгууллагуудад хянуулан баталгаажуулсан боловч зарим хувцас тоглолтын орлого дутсан, үр дүн, ур чадварын нэмэгдлийг зохих журмын дагуу олгоогүй, томилолтоор ажилласан ажилчдад хоолны нэмэгдэл давхардуулж олгосон. Соёлын сайдын багцад зарлагдсан ажлыг дарга өөрөө гардан хэрэгжүүлсэн. Өөрийн хөрөнгөд байхгүй хөрөнгийг бусдад ажиллуулж, байгаа хөрөнгийг өөрийн хөрөнгөд бүртгэсэн зэрэг зөрчил илэрч байгаа нь Төсвийн хуульд заасан “санхүү төсвийн зохистой удирдлагыг баримтлаагүй байна. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулаагүй байна гэх дүгнэлт гаргасан байдаг. Үүний хүрээнд манай зүгээс маргаан бүхий актыг гаргасан.
Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдааны тайлбартаа маргаан бүхий захирамж нь хууль зөрчиж гаргасан захирамж гэдэг асуудлыг ярьж байна. Манай зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа байгууллагын даргын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, тухайн хүнийг албан тушаал бууруулсан захирамж гарсан байгаа.
Захирамжийн хууль зүйн агуулгын хувьд: Нэгжийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд бодит нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийг Ёс зүйн алдаа дутагдал гаргасан гэх Ёс зүйн дэд хорооны дүгнэлт, санхүүгийн дотоод аудитын акт зэргийг үндэслэж гарсан учир захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоосон гэж үзэж байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Тухайн хуулийн заалтын хүрээнд нэхэмжлэгчид боломж олгож сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариу тайлбар ирүүлсэн. Мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-т Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд өөрийн хамаарал бүхий хүнтэй ажил хийлгэсэн байна. тухайн аж ахуйн нэгжүүд буюу өөрийн хамаарал бүхий хүмүүсээр хувцас оёулсан гэх зөрчил гарсан байна гэдэг нь тухайн хяналт шалгалтын танилцуулга дээр дурдагдсан байх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг маргаан бүхий актад тусгасан.
Зургаадугаарт: Төрийн үйлчилгээний албан хаагчийг томилох, чөлөөлөх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална” гэж заасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарлахдаа уг хуулийн заалт нь зөвхөн нярав, нягтлантай холбоотой асуудал гэдэг зүйлийг тайлбарладаг. Гэтэл Засаг даргын хувьд ажил олгогч, харин Хөгжимт драмын театрын дарга нь ажилтан юм. Иймд учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад нь зайлшгүй хөдөлмөр эрхлэлтийн ажиллагааг цуцлахад гол чухал ач холбогдолтой заалт.
Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 –т “ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, мөн хуулийн 123.2.4 дэх хэсэгт зааснаар албан тушаал бууруулсан сахилгын зөрчлийг нэхэмжлэгчид оногдуулсан. Дээрх асуудлууд нь хууль тогтоомжийн хүрээнд гарсан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчилд тохирсон сахилгын шийтгэлийг оногдуулсан гэдгийг хэлмээр байна гэв.
3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжин оролцож байна.
Миний хувьд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл, нэгдүгээрт: Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оноож, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалчхаад, албан тушаалыг нь бууруулах гэдэг буруу утгыг илэрхийлсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг баримтлах боломжгүй байхад, *******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг хэрэглэж ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг тайлбарласан байдаг. Энэ нь мөнгө санхүүгийн асуудал хариуцсан. Өөрөөр хэлбэл нярав, нягтлантай холбоотой асуудлыг тайлбарласан болохоос биш тухайн байгууллагын даргад хамааралтай гэдэг байдлаар тус тайлбар гараагүй. Иймд *******ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг баримталсан нь буруу байна гэх дүгнэлт хийж байна.
Хоёрдугаарт: Зөрчил гаргасан гэж *******ыг үзэх боломжгүй. Яагаад гэвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад өмнө нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан ******* даргын гаргасан тушаал, шийдвэрүүд байгаа учир *******той холбоотой асуудал. Хариуцагчийн зүгээс бусдын хийсэн буруутай үйлдэл болон гаргасан зөрчилд нэхэмжлэгч *******ыг хамааруулж буруутгаж, хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй байна.
Гуравдугаарт: Аудитын дүгнэлтийн тухайд, тус аудитын дүгнэлт орохоос өмнө нэхэмжлэгчийг Ховд аймгийн Иргэдийн хурлын дарга , Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга нарын хувьд маш олон удаа *******ыг өрөөндөө дуудаж ажлаа өг гэж дарамталсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс хууль дүрмийн дагуу ажлаа хийж байсан талаар тайлбарлаад гарсан байдаг юм. Үүнээс улбаалан тухайн аудитын шалгалт Ховд аймгийн Хөгжимт драмын театрт шалгалт оруулсан байдаг юм. Мөн ёс зүйн дэд хорооны дүгнэлт гарсан байдаг. Уг дүгнэлт нь нэр бүхий 23 ажилчдын гомдлыг үндэслэж гаргасан гэдэг. Гэтэл тухайн 23 ажилчид *******ыг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг яаж зөрчсөнийг яаж тогтоож байгаа юм бэ, Засаг даргын захирамжид дурдагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн хорооны дүрмийн 7.1.2, 1.3, 1.7, 1.8 дахь заалтуудыг нь яаж нотлогдож байгаа, хэн гэрчилж байгаа талаар харгалзан үзэлгүйгээр үндэслэлгүйгээр дээрх ёс зүйн дэд хорооны дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна.
Иймд Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул нэхэмжлэгчийн шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.12 дах хэсэгт зааснаар бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Жавхланнням нь Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын тайлбар зэргийг үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлсэн[1] тул нэхэмжлэгчийг дээрх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
4. Нэхэмжлэгч ******* нь Ёс зүйн дэд хорооны дүгнэлт хууль бус гарсан, дотоод аудитын албаны танилцуулгад дурьдагдсан зөрчил, актуудад гарсан зөрчил Д.******* даргын үед гаргасан байхад намайг гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн улсын байцаагчийн зарим актыг Сангийн яамнаас хүчингүй болгосон, 1 актыг санхүүгийн улсын байцаагч зөрчилд тооцсон, сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан, мөн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг санхүү болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хуульд заасан хориглолтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулсан гэж тус тус тайлбарлан маргаж байна.
5. Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар[2] Хөгжимт драмын театрын нэр бүхий ажилтнуудаас гаргасан гомдлын хүрээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.7, 7.1.8 дахь заалтуудыг зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан, түүнчлэн Санхүүгийн хяналт шалгалтаар Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчиж санхүүгийн болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хуульд заасан хориглолтыг зөрчсөн талаар аймгийн Засаг даргад хяналт шалгалтын тайланг ирүүлсэн тул Хөгжимт драмын театрын дарга *******д 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон, 123 дугаар зүйлийн 123.2.4-д албан тушаал бууруулах гэсэн хуулийн заалтуудыг маргаан бүхий актыг гаргахдаа тус тус үндэслэсэн байна.
7. Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тухайд:
7.1. Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар “Ёс зүйн зөрчлийн тухай”[3] дүгнэлтэд *******ыг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, 7.1.3-д хууль ёс, шударга ёсыг дээдлэн сахих, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, 7.1.7-д албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, 7.1.8-д байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх зэрэг заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн.
7.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д Энэ хуулийн 15.1.5-д заасан дүгнэлтийг эс зөвшөөрвөл гомдол, мэдээлэл гаргасан этгээд түүнд мэдэгдсэнээс хойш 14 хоногийн дотор харьяалах дээд шатны байгууллагын Ёс зүйн дэд хороо, Ёс зүйн хороонд гомдол гаргаж болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч ******* нь дээрх дүгнэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардаж авсан[4], тус дүгнэлттэй холбоотой дээд шатны байгууллагад гомдол гаргаагүй талаараа шүүх хуралдаанд өөрөө тайлбарласан зэргээс харахад Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дугаар дүгнэлт хүчин төгөлдөр болсон, ******* нь төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдож байна.
Санхүүгийн болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан тухайд:
8. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын хяналт, шалгалтын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02-03 дугаар танилцуулгаар[5] зөрчил дутагдал илэрсэн 5 зөрчилд акт тогтоож, 9 зөрчилд зөвлөмж өгсөн бөгөөд Аймгийн Засаг дарга болон Дотоод аудитын хороонд дараах саналыг уламжлахаар шийдвэрлэж, дээрх санхүүгийн болон төрийнх албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан, тендерийг өөрөө гардан хэрэгжүүлсэн, санхүүгийн болон өмч хөрөнгийн талаар зөрчил гаргасан, байгууллагын дарга *******, .... нарт хариуцлагын арга хэмжээ авах саналыг гаргасан байна.
9. Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын газраас Хөгжимт драмын театрын 2023, 2024 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж шалгалтаар илэрсэн зөрчилд дараах улсын байцаагчийн актуудыг тогтоожээ.
- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02-57 дугаар “Орлого төлүүлэх тухай” актаар 2023 онд ХХК-д 700,000 төгрөгийн борлуулалтын орлого шивсэн байхад тус компаниас орлого ороогүй байх тул дутагдсан үйл ажиллагааны орлого болох 700,000 төгрөгийг дарга *******, нягтлан бодогч , касс нараар хувь тэнцүүлэн төлүүлэх [6]
- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02-60 дугаар “Давхардуулан олгосон үр дүнгийн мөнгөн урамшуулал төлүүлэх тухай” актаар 23,199,70 төгрөгийг хавсралтад дурьдсан ажилчдаар төлүүлэх [7]
- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02-58 дугаар “Тушаал шийдвэргүй олгосон ур чадварын нэмэгдэл төлүүлэх тухай” актаар 1,740,825 төгрөгийг хавсралтад дурьдсан 17 ажилтнаар төлүүлэх[8]
- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02-56 дугаар “Хоолны нэмэгдэл төлүүлэх тухай” актаар хоолны нэмэгдэл давхардуулан олгосон 460,000 төгрөгийг хавсралтад дурьдсан нэр бүхий 24 ажилтнуудаар төлүүлэх[9]
- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02-55 дугаар “Орлого төлүүлэх тухай” актаар дутагдсан хувцасны орлого 97,500 төгрөгийг хувцасны эрхлэгч Г.*******оор төлүүлэх[10]
- 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35-02-59 дугаар “Сахилгын шийтгэлтэй ажилтанд олгосон үр дүнгийн мөнгөн урамшуулал төлүүлэх тухай” актаар 3,823,416 төгрөгийг хавсралтад дурьдсан 4 ажилтнаар төлүүлэхээр тус тус акт тогтоосон.
10. Дээрх актуудаас нэхэмжлэгч ******* нь 35-02-58, 35-02-60 дугаар бүхий актууд, хяналт шалгалтын 35-02/03 дугаар танилцуулгыг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн сайдад гомдол гаргасан ба Монгол улсын Сангийн сайдын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 01/1945 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр[11] гомдолд дурьдсан улсын байцаагчийн актыг хянаад 35-02-58 дугаартай актыг шалгагдсан байгууллагын хүсэлтийн дагуу дахин хянаж тус төлбөрийн актыг зөрчилд тооцоохоор шийдвэрлэсэн гэсэн тайлбар ирүүлсэн гэх үндэслэлээр тус гомдлыг буцаах хүсэлт ирүүлсэн тул уг актыг хянах шаардлагагүй гэж үзсэн, 35-02/60 дугаар төлбөрийн актыг хүчингүй олгосон, 35-02/03 дугаар танилцуулгыг улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой биш тул хүлээн авч хянан шийдвэрлэх боломжгүй гэж тус тус шийдвэрлэсэн, харин нэхэмжлэгч нь 35-02-57, 35-02-56, 35-02-55, 35-02-59 дугаар актуудтай холбогдуулан эрх бүхий байгууллага, шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргаж маргаагүй, уг акт хүчин төгөлдөр болсон байна.
11. Дээрх улсын байцаагчийн актууд нь нэгэнт хүчин төгөлдөр болсон тул шүүхээс актын үндэслэлд дүгнэлт өгөх үндэслэлгүй юм.
Хяналт шалгалтаар илэрсэн гэх зөрчлүүдийн тухайд :
12. Дотоод журмын заалтад үзвэр үйлчилгээ, тоглолтын орлогын 30 хувийг тус байгууллагын үндсэн үйл ажиллагааны орлогоор бүртгэж тайланд тусгахаар заасан боловч зарим үйлчилгээг үнэ төлбөргүй хийсэн, тогтоосон хувь хэмжээнээс доогуур хувиар тооцож авсан гэх зөрчлүүдийн тухайд:
12.1. Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/10 дугаар тушаалаар[12] Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан.
12.2. Хөдөлмөрийн дотоод журмын 18 дугаар зүйлийн 18.5-д гадны тоглолт, кино, үзвэр тайзанд явагдсан тохиолдолд дулаан халаалттай нөхцөлд орлогын 30 хувь, дулаан халаалт зогссон нөхцөлд 25 хувийн шимтгэл тооцож авах бөгөөд урьдчилгаа төлбөрт 200.000 төгрөг авч шимтгэлд оруулан тооцохоор заасан байна.
12.3. 2023 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд МУГЖ дуучин , , , нарын 4 удаагийн тоглолтыг, 2023 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдөр Монгол Ардын намын 40-р бага хурал, МУГЖ дуучин , , , нарын 1 удаагийн тоглолтыг тус тус үнэ төлбөргүй тоглуулсан болох нь 2023 оны 04,05 дугаар сарын хөгжимт драмын театрын 04, 05 дугаар сарын үзвэр үйл ажиллагааны тайлангаар[13] тус тайланг Хөгжимт драмын театрын дарга П.******* баталсан, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тогоочдын үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулсан нь 2023 оны 10 дугаар сарын үзвэр үйл ажиллагааны тайлангаар тус тайланг Хөгжимт драмын театрын дарга ******* нар баталсан болох нь тогтоогдож байна.
12.4. 2023 оны 7 кино
1. 2023 оны 11 сарын 02-нд “Сэвлэг” кино үйлчилгээний хөлс 15 хувь[14]
2. 2023 оны 10 сарын 18-нд “Будлиан” кино үйлчилгээний хөлс 20 хувь[15]
3. 2023 оны 10 сарын 18-нд “Мануухай” кино үйлчилгээний хөлс 20 хувь[16]
4. 2023 оны 9 сарын 22-нд “Наашаа” кино үйлчилгээний хөлс 25 хувь[17]
5. 2023 оны 04 сарын 15-нд “Энканто” кино үйлчилгээний хөлс 25 хувь /гэрээ хийсэн дарга П.*******/[18]
6. 2023 оны 09 сарын 13-нд “Бабаяа” кино үйлчилгээний хөлс 25 хувь[19]
7.2023 оны 04 сарын 26-нд “Намайг аваад үлдээч” кино үйлчилгээний хөлс 20 хувь /гэрээ хийсэн дарга П.*******/[20]
2024 оны 3 кино
1.2024 оны 3 киноны хувьд 1.2024 оны 05 сарын 14-нд “Хамгийн сайхан нь” кино үйлчилгээний хөлс 20 хувь[21]
2. 2024 оны 04 сарын 13-нд “Хамгийн сайхан нь 2” кино үйлчилгээний хөлс 25 хувь[22]
3.2024 оны 03 дугаар сарын 29-нд “Зүүдний кафе” кино үйлчилгээний хөлс 25 хувь[23] байхаар хамтран ажиллах гэрээр тус тус байгуулсан байна.
12.5. Дээрх үнэ төлбөргүй явуулсан болон хамтран ажиллах гэрээгээр авахаар тохиролцсон үйлчилгээний хөлсний хувь хэмжээ нь Хөдөлмөрийн дотоод журмын 18.5-д заасан 30 хувь байх нөхцөлийг зөрчсөн болох нь нотлогдож байна.
12.6. Харин дээрх зөрчлүүдийн 2023 оны 04 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд МУГЖ дуучин , , , нарын 4 удаагийн тоглолтыг, 2023 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдөр Монгол Ардын намын 40-р бага хурал, МУГЖ дуучин , , , нарын 1 удаагийн тоглолтыг тус тус үнэ төлбөргүй тоглуулсан, 2023 оны 04 сарын 26-нд “Намайг аваад үлдээч” кино үйлчилгээний хөлс 20 хувь, 2023 оны 04 сарын 15-нд “Энканто” кино үйлчилгээний хөлс 25 хувь[24] байхаар хамтран ажиллах гэрээг тухайн үед ажиллаж байсан дарга П.*******той байгуулсан байх тул уг зөрчлүүдийг *******ыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
13. Дарга ******* нь ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж ажилтнаа шөнө оройн цагаар дуудан машин бариулах, хараалын үг хэлж, бусдыг дарамтад оруулсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь ярилцлагын үер ил болсон. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2 дахь заалт, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.8 заалтуудыг тус тус зөрчсөн гэх зөрчлийн тухайд
13.1. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар Дүрэм батлах” тухай тогтоолын хавсралтаар батлагдсан Дотоод аудитын дүрмийн 2.1-д Дотоод аудитын үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт шалгалт хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.5.1-д 5.1. Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дараах хүрээнд хийнэ,
5.1.1. хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт, гэрээг мөрдөж байгаа байдал, хэрэгжилтийн хяналт;
5.1.2. төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, бүртгэл, ашиглалт, зарцуулалтын байдал;
5.1.3. төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа үйл ажиллагаа болон төсвийн санхүүжилт, зарцуулалт, түүний үр ашигтай байдал;
5.1.4. санхүү, төсөв, төрийн сангийн үйл ажиллагааны үнэн зөв, найдвартай байдал;
5.1.5. салбарын эрсдэлийн удирдлагын тогтолцооны үр ашигтай байдал;
5.1.6. төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын шийдвэрээр тусгайлан явуулах аудит;
5.1.7. байгууллагын дотоод хяналт, засаглалын байдалд болон холбогдох стандартын хүрээнд тодорхойлсон бусад аудит гэжээ.
13.2. Дээрхээс үзвэл Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын алба нь *******ын талаар ёс зүйн дүгнэлт гаргах эрхгүй тул Т. ыг Төрийн албаны тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
14. Соёлын салбарын 1 тэр бум 400 сая төгрөгийн ажлын 2-р багц буюу урианхай эр, эм дээл 12 ширхэг, эрэгтэй костьюм 14 ширхэг, хөтлөгч дээл 2 ширхэг, хөөмийн дээл 1 ширхэг, дуучин дээл 1 ширхэг, нийт 14,800,000 төгрөгийн тендерийг Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тендер шалгаруулан 2024 оны 05 дугаар сарын 31-нд “” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан боловч уг газар тоглолтын нарийн чимэглэл бүхий хувцсыг оёх чадваргүйгээс байгууллагын дарга уг газраас материалын зардлыг тухайн компаниас гаргуулан авч урианхай дээл 12 ширхгийг өөрийн таньдаг оёдолчноор, ажлын даалгавар тусгагдсан хөтлөгч дээл 2 ширхэг, дуучин дээл 1 ширхгийг байгууллагын оёдолчноор оёулсан, Уг тендерийг байгууллагын дарга гардан хэрэгжүүлсэн гэх, 39,420,760 төгрөгийн үнэ бүхий аналог бөмбөр, басс гитарын эффект, бөмбөрийн микрофон, гитарын амп, соло гитар зэргийг “т”, 1,732,500 төгрөгийн узель аппаратурыг “” хамтлагт ашиглуулдаг боловч хөгжимт драмын театрын өмчид бүртгэлтэй байна. Өөрийн хөрөнгөд бүртгэж ашиглалтын гэрээ байгуулж байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн гэх зөрчлүүдийн тухайд:
14.1. Хяналт шалгалтын танилцуулгын дүгнэлт хэсэгт[25] “” ХХК-тай гэрээ байгуулсан боловч уг тендерийг байгууллагын дарга уг газраас материалын зардал гаргуулан авч өөрөө гардан хийлгэсэн, төрийн хөрөнгийг төрийн бус байгууллагад бүртгэж, хөрөнгө шилжүүлэн өгч болохгүй хууль эрх зүйг зөрчиж хөрөнгийг бүртгэн ашиглалтын гэрээ байгуулан төрийн байгууллагад шилжүүлсэн, эдгээр асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулах саналыг оруулсан байна.
14.2. Улмаар Ховд аймгийн Дотоод аудитын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 33 дугаар “Цагдаагийн газарт шилжүүлэн шалгуулах тухай” тогтоолоор[26] дээрх зөрчлүүдийг шалгуулахаар саналыг хүргүүлсэн, Ховд аймгийн Цагдаагийн газраас гомдол мэдээллийг хүлээн авч хэрэг бүртгэлтийн дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болох нь Ховд аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 49-а/1899 тоот албан бичгээр[27] нотлогдож байна.
14.3. Дээрхээс үзвэл Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газарт тендер шалгаруулан 2024 оны 05 дугаар сарын 31-нд “” ХХК-тай гэрээ байгуулан ажилласан боловч тендерийг өөрөө гардан хийлгэсэн, “Тэнгэр” болон “” хамтлагт ашиглалтын гэрээгээр хөгжим ашиглуулсан, байгууллагын хөрөнгөнд бүртгэсэн гэх зөрчлүүдийг нэхэмжлэгч ******* нь гаргасан эсэх нь бүрэн тогтоогдоогүй, хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байх тул дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч *******ыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
15. Орон нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн 180 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажилд “” 169,9 сая төгрөгөөр тендерт оролцон шалгарч гэрээ байгуулан тоног төхөөрөмж нийлүүлснээс window11 үйлдлийн системтэй, 13 дугаар үеийн i58 24 инчийн дэлгэцтэй суурин компьютерийг нэг бүр нь 6.440.000 төгрөгөөр 2 ширхгийг нийлүүлсэн нь зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байна гэх зөрчлийн тухайд
15.1 Ховд аймгийн Засаг даргын орлогч нь “” ХХК-тай “Узель аппаратур, тоног төхөөрөмж /аймгийн Хөгжимт драмын театр/ нийлүүлэх ажлын гэрээ байгуулж[28], 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/А/594 дугаар Тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын актаар [29]21 нэр төрлийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсний 18-д компьютер дэлгэцийн иж бүрдэл 2 ширхгийг хүлээлгэн өгчээ.
15.2. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/163 дугаар “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” захирамжаар[30] хөгжимт драмын театрт Узель аппаратур, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлын нийт 169,976,900 төгрөгийн үнэ бүхий хавсралтад тусгагдсан хөрөнгийг Хөгжимт драмын театрын үндсэн хөрөнгөд бүртгэхийг зөвшөөрсөн. Хавсралтын 18-д суурин компьютер /CPU:13th Generatoin intel Coretm i5-12400 Windows 11 Home8 up to 4.6 GHz, 20MBcache, Intel RUHD Graphics keyboard mouse/ техникийн үзүүлэлттэй 2 ширхгийг нэр бүрийн үнэ 3,220,000, нийт 6,440,00 үнэтэй байна.
15.3. Улмаар Хөгжимт драмын театр 2024 оны 09 дүгээр сарын 02-нд[31] тус компьютерыг 2 ширхгийг 1 бүрийн үнийг 3,440,000 төгрөгөөр байгууллагад орлогод бүртгэж авсан болох нь тогтоогдож байна.
15.4. Дээрхээс үзвэл Хөгжимт драмын театр нь “” ХХК-тай Узель аппаратур, тоног төхөөрөмж /аймгийн Хөгжимт драмын театр/ нийлүүлэх ажлын гэрээ[32] байгуулаагүй, тендерт шалгарсан компаниас нийлүүлсэн компьютерийг “” ХХК-ны зарлагын баримтын[33] адил үнээр буюу 1 бүрийг 3,220,000 байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэжээ.
15.5. Иймд нэхэмжлэгч *******ыг “” 169,9 сая төгрөгөөр тендерт оролцон шалгарч гэрээ байгуулан тоног төхөөрөмж нийлүүлснээс window11 үйлдлийн системтэй, 13 дугаар үеийн i58 24 инчийн дэлгэцтэй суурин компьютерийг нэг бүр нь 6.440.000 төгрөгөөр 2 ширхгийг нийлүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
16. 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/49 тушаалаар Хишигтогтоход сануулах сахилгын арга хэмжээ авч 2023 оны 06 сарын 23-ны А/68 тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцсон, 2023 оны 06 сарын 26-ны А/70 тушаалаар 3 сар цалингийн 20 хувиар урамшуулсан, 2023 оны 06 сарын 16-ны өдрийн А/62 тушаалаар бүжигчин , , хөгжимчин , Г. нарт нээлттэй хэлбэрээр сануулах арга хэмжээ авсан, 2023 оны 06 сарын 26-ны өдрийн А/69 тушаалаар , , хөгжимчин нарыг сахилгын шийтгэлгүйд тооцсон. Хөгжимчин Г.ыг хэвээр үлдээсэн. Улмаар бүжигчин , хөгжимчин нарт урамшуулал олгосон, мөн сахилгын шийтгэлгүйд тооцсон тушаал гаргасан боловч улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгоогүй зэрэг нь тус байгууллагын дарга, уран сайхны зөвлөл, үйлдвэрчний эвлэл нь ажилтнууддаа тэгш бус үйлчилдэг гэх зөрчлийг *******ыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
16.1. Учир нь дээрх холбогдох тушаалыг тухайн үед Хөгжимт драмын театрын даргаар ажиллаж байсан П.******* гаргасан болох нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/49 дугаар “д сануулах арга хэмжээ авах тухай”[34] , А/62 дугаар “Сануулах арга хэмжээ авах тухай”[35], А/68 дугаар “ Сахилгын шийтгэлгүйд тооцох тухай”[36], А/69 дугаар “ Сахилгын шийтгэлгүйд тооцох тухай” [37], А/70 дугаар “Ур чадварын нэмэгдэл олгох тухай”[38] тушаалуудаар нотлогддог.
17.Тайлант 2023 оны А/23, А/26 тоот тушаалууд хавтаст байхгүй гэх зөрчлийн хувьд шүүхээс 2023 оны Хөгжимт драмын театрын 2023 оны тушаалд үзлэг хийхэд А/23, А/26 дугаар бүхий тушаалууд байхгүй болох нь , мөн уг тушаалууд нь урьд ажиллаж байсан дарга П.*******ын үед гарсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр[39] тогтоогдсон нь уг зөрчлийн нэхэмжлэгч Т.Жавланнямыг гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
18.Тайлант 2023 оны 03 дугаар сард нэр бүхий 17 ажилтанд тушаал шийдвэргүйгээр 1.740.825 төгрөгийн ур чадварын нэмэгдэл олгосон гэх зөрчил нь нэхэмжлэгч *******д хамааралгүй байна.
18.1. Учир нь тухайн үед 2023 оны 03 дугаар сарын цалинг дарга П.******* баталж олгосон болох нь Цалин олгох хүснэгтээр[40] тогтоогдсон.
19.Тайлант 2024 оны 12 дугаар сард нэр бүхий 12 ажилтан 5.176.025 төгрөгийн илүү цагийн нэмэгдлийг тушаал шийдвэрээс илүү тооцон олгосон гэх зөрчлийн тухайд Нэхэмжлэгч “...захиргааны аж ахуйн ажилчид илүү цагийн нэмэгдлийг хангалттай авч чаддаггүй. Мөн амралтыг биеэр эдэлж чаддаггүй. Хөдөлмөрийн хууль зөрчиж ажилладаг. Иймд жилийн эцэст илүү цагийг хуульд заасан 16 цаг дээр нэмж 40 цагийн илүү цагийн хөлсийг өгсөн нь үнэн...” гэж тайлбарладаг.
19.1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3-д Илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрөөр, нийтээр амрах баяр ёслолын өдрөөр, шөнийн цагаар ажилласны нэмэгдэл хөлс тооцох цаг нь 4.1-т зааснаас бусад тохиолдолд тухайн сарын ажлын цагийн 10 хувиас хэтрэхгүй байна. Тухайлбал, 8 дугаар сарын ажлын цаг 160 гэж үзвэл тухайн сард нэмэгдэл хөлс тооцогдох цаг нь 16-аас илүүгүй байна гэжээ.
19.2. 2024 оны 12 дугаар сард ажлын 22 өдөр байх ба ажлын цаг нь 176 цаг бөгөөд дээрх журмын дагуу тухайнд сард тооцогдох нэмэгдэл хөлс нь 17.6-аас илүүгүй байхаар байна.
19.3. Гэвч 17.6 цагаас илүү тооцож нэмэгдэл хөлсийг 12 ажилтанд олгосон болох нь 2024 оны 12 сарын цалингийн хүснэгтээр[41], гэрч гийн мэдүүлгээр[42], нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогддог тул *******ыг уг зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй.
20. Дээрх бүгдээс үзвэл нэхэмжлэгч нь Ховд аймгийн санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 35-02-03 дугаар танилцуулгад дурьдсан зарим зөрчлүүдийг гаргасан болох нь тогтоогдох боловч хариуцагчийн хувьд нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тооцож харгалзан үзэх ёстой.
21. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт Сахилгын зөрчил гаргасан өдрөөс хойш, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар заасан.
22. Хөгжимт драмын театрын даргын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаарах бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18 дахь хэсэгт зааснаар төсвийн шууд захирагч учраас энэхүү санхүүтэй холбоотой зөрчил гаргасан гэх маргааны үйл баримтад хэрэглэх нарийвчилсан зохицуулалттай хууль нь Төсвийн тухай хууль юм.
23. Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Батлагдсан төсвийг хэрэгжүүлэх нарийвчилсан хуваарь, төсвийн дэлгэрэнгүй хуваарилалт, төсвийн зарцуулалт болон бүрдүүлэлтэд тавих хяналтыг төсвийн сар, улирлын батлагдсан хуваарийн дагуу хэрэгжүүлнэ гэж зааснаар төсвийн жил нь тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж, гүйцэтгэлийг шалгах, мэдээ тайлан гаргах тусдаа хугацаатай тул төсвийн зөрчилтэй холбогдуулан хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр тооцохоор байна.
24.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна, 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Төсвийн байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайланг тайлагнаж, тушаана, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлэхээр заасан.
25. Дээрхээс үзвэл төсвийн зөрчилтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж, гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцсанаар санхүүгийн тайланг 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, аудит хийсэн санхүүгийн тайланг 02 дугаар сарын 25-ны дотор харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлснээр буюу дараа оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тооцно.
26. Иймд нэхэмжлэгч ******* нь 2023 онд гаргасан санхүүгийн зөрчлүүд болох ХХК-д 700,000 төгрөгийн борлуулалтын орлого шивсэн байхад тус компаниас орлого ороогүй байх тул дутагдсан үйл ажиллагааны орлого болох 700,000 төгрөгийг дарга *******, нягтлан бодогч , касс нараар хувь тэнцүүлэн төлүүлэх, дутагдсан хувцасны орлого 97,500 төгрөгийг хувцасны эрхлэгч Г.*******оор төлүүлэх, “Сахилгын шийтгэлтэй ажилтанд олгосон үр дүнгийн мөнгөн урамшуулал төлүүлэх тухай” актаар 3,823,416 төгрөгийг хавсралтад дурьдсан 4 ажилтнаар төлүүлэхээр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Тогоочдын үйл ажиллагааг үнэ төлбөргүй явуулсан, 2023 оны 11 сарын 02-нд “Сэвлэг” кино үйлчилгээний хөлс 15 хувь, 2023 оны 10 сарын 18-нд “Будлиан” кино үйлчилгээний хөлс 20 хувь, 2023 оны 10 сарын 18-нд “Мануухай” кино үйлчилгээний хөлс 20 хувь, 2023 оны 9 сарын 22-нд “Наашаа” кино үйлчилгээний хөлс 25 хувь, 2023 оны 09 сарын 13-нд “Бабаяа” кино үйлчилгээний хөлс 25 хувь авсан гэх зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хугацаа 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр дуусч байх тул уг зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг зөрчлүүдэд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй байна.
27. Нэхэмжлэгч ******* нь 2024 онд томилолтоор явсан ажилтнуудад 460.000 төгрөгийн хоолны нэмэгдэл давхардуулан олгосон, 2024 оны 05 сарын 14-нд “Хамгийн сайхан нь” кино үйлчилгээний хөлс 20 хувь, 2024 оны 04 сарын 13-нд “Хамгийн сайхан нь 2” кино үйлчилгээний хөлс 25 хувь, 2024 оны 03 дугаар сарын 29-нд “Зүүдний кафе” кино үйлчилгээний хөлс 25 хувиар тус тус гэрээ байгуулсан, тайлант 2024 оны 12 дугаар сард нэр бүхий 12 ажилтан 5.176.025 төгрөгийн илүү цагийн нэмэгдлийг тушаал шийдвэрээс илүү тооцон олгосон гэх зөрчлүүдийг гаргасан болох нь дээр дурьдсан үндэслэлүүдээр тогтоогдож байх ба сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.
28. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.38-д “төсвийн шууд захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчаас хуваарилсан чиг үүргийн төсвийг төлөвлөх, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг ойлгоно гэж заасан бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1-д “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь (төсвийн шууд захирагч) хяналт тавих”, 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуй нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ” гэж тус тус заасныг нэхэмжлэгч ******* зөрчсөн, нягтлан бодогчийн санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй зэргээр төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих чиг үүргээ болон төсвийн хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй болох нь тогтоогдсон.
29. Тухайн тохиолдолд Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, 41.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд *******д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь зөрчлийн шинж байдалд тохироогүй шийдвэр болжээ.
30. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаар захирамжийн үндэслэл болсон зөрчлүүдээс дээр дурьдсанаар зөрчлүүдийн сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зарим санхүүгийн зөрчлүүдийг ******* гаргаагүй өмнөх дарга П.******* гаргасан зэргийг шалган тогтоогоогүй зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1-т Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасантай нийцээгүй, *******ын гаргасан төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил болон санхүүгийн зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэлд ногдуулсан сахилгын шийтгэл зөрчлийн шинж байдалд тохироогүй байх тул маргаан бүхий акыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
31. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дахь зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсэгт заасныг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/171 дугаар захирамжийг хүчингүй болгож, *******ыг Ховд аймгийн Хөгжимт драмын театрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заанаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ЯНЖИНДУЛАМ
[1] хх2-ын 62 дахь тал
[2] хх1-ийн 34 дэх тал
[3] хх1-ийн 31-32 дахь тал
[4] хх1-ийн 129 дэх тал
[5] хх1- ийн 40-48 дахь тал
[6] хх1-ийн 53 дахь тал
[7] хх1-ийн 55-57 дахь тал
[8] хх1-ийн 59 дэх тал
[9] хх1- ийн 62-63 дахь тал
[10] хх1- ийн 65 дахь тал
[11] хх1- ийн 112-123 дахь тал
[12] хх1-ийн 174-198 дахь тал
[13] хх1- ийн 227-228 дахь тал
[14] хх1- ийн 230-231 дэх тал
[15] хх1- ийн 232-233 дахь тал
[16] хх1- ийн 234-235 дахь тал
[17] хх1- ийн 236-237 дахь тал
[18] хх1- ийн 238-239 дэх тал
[19] хх1- ийн 240-241 дэх тал
[20] хх1- ийн 242-243 дахь тал
[21] хх1- ийн 220-221 дэх тал
[22] хх1- ийн 222-223 дахь тал
[23] хх1- ийн 224-225 дахь тал
[24] хх1-ийн 238-239 дэх тал
[25] хх1-ийн 47 дахь тал
[26] хх2-ын 51 дэх тал
[27] хх2-ын 64 дэх тал
[28] хх1-ийн 248-249 дэх тал
[29] хх2-ын 3-9 дэх тал
[30] хх1-ийн 244-246 дахь тал
[31] хх2-ын 10 дахь тал
[32] хх1-ийн 248-249 дэх тал
[33] хх2-ын 11 дэх тал
[34] хх1-ийн 211 дэх тал
[35] хх1-ийн 216 дахь тал
[36] хх1-ийн 217 дахь тал
[37] хх1-ийн 218 дахь тал
[38] хх1-ийн 205 дахь тал
[39] хх1-ийн 130-133 дахь тал
[40] хх1-ийн 146-147 дахь тал
[41] хх1-ийн 163-164 дэх тал
[42] хх2-ын 68-71 дэх тал