2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 192/шш2025/03377

 

 

 

 

 

 

 

 

2025 04 25 192/ШШ2025/03377

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,901,404.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Зээлдэгч нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6000194850 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 6,300,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6000195027 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,220,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 6000192888 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 5,220,000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 6000193167 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 9,160,000 төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000194850 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 139 хоног, 6000195027 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 124 хоног, 6000192888 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 109 хоног, 6000193167 тоот цахим зээлийн гэрээний үүргийг 94 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000194850 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 6000195027 тоот зээлийн эрх гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 6000192888 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 6000193167 тоот цахим зээлийн гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000194850 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 5,557,662.41 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 411,928.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 7,894.55 төгрөг, 6000195027 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 1,976,792.53 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 130,874.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 2,612.16 төгрөг, 6000192888 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 4,623,059.65 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 343,681.53 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,354.09 төгрөг, 6000193167 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 8,198,313.83 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 608,818.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 10,418.54 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 21,901,404.46 төгрөгийг зээлдэгч оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: -ийн нэхэмжлэлтэй, Г.Энхболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,901,404.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.05.21-ний өдрөөс эхлэн сар бүрийн 21-ний өдөр 1,825,117.03 төгрөгийг тус тус -д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  М банк ХК нь хариуцагч Г.Энхболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,901,404.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Г.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,901,404.46 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.05.21-ний өдрөөс эхлэн сар бүрийн 21-ний өдөр 1,825,117.03 төгргөөр тус тус нэхэмжлэгч -д төлөхөөр нэхэмлжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Г.Энхболд зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,970 төгрөгөөс 177,485 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 177,485 төгрөг, төрийн сангийн орлогоос 177,485 төгрөг тус тус гаргуулж нийт 354,970 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар М банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Энхболдод холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,901,404.46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

хариуцагч Г.Энхболд нь нэхэмжлэлийн шаардлага болох 21,901,404.46 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу 2025.05.21-ний өдрөөс эхлэн сар бүрийн 21-ний өдөр 1,825,117.03 төгрөгийг тус тус нэхэмжлэгч -нд төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 354,970 төгрөгөөс 177,485 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 177,485 төгрөг, төрийн сангийн орлогоос 177,485 төгрөг тус тус гаргуулж нийт 354,970 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ