Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 197/ШШ2025/05618

 

 

 

 

 

 

 

2025 05 06 197/ШШ2025/05618

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: О.Л 11,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагч О.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Аззаяа нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Бын нэхэмжлэлээс 7,200,000 төгрөгийг хангаж, 3,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч О.Лтой 2024 оны 12 сарын 12-ны өдөр цахилгаан дугуй /Surron/ 8,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож хүлээлгэн өгсөн. Төлбөрт 800,000 төгрөг төлсөн. Гэвч өнөөдрийг хүртэл үлдсэн төлбөрийг өгөхгүй, миний худалдсан цахилгаан дугуйг бусдад худалдахаар зар тавьсан байгаа тул дугуйны төлбөр 8,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч О.Л нь 2024 оны 12 сарын 12-ны өдөр цахилгаан дугуй худалдан авч, 800,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Үлдэгдэл 7,200,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. 2021 онд үйлдвэрлэгдсэн дугуй гэж худалдан авсан боловч 2019 оны цахилгаан дугуй байсан. Худалдан авсан цахилгаан дугуйг буцаан өгөх гэсэн боловч найзын зуслангийн байранд тавьсан тулд авч чадахгүй байснаас буцааж өгч чадаагүй тул алданги 3,000,000 төгрөг, 800,000 төгрөгийг төлсөн тул зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Зохигч 2024 оны 12 сарын 12-ны өдөр цахилгаан дугуйг 8,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцож, хариуцагч О.Лийн эзэмшилд 0 арлын дугаартай, /Surron/ маркийн цахилгаан дугуйг шилжүүлж, хариуцагчаас 800,000 төгрөгийн төлбөр төлсөн үйл баримт дээр маргаагүй.

5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

6. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. энэ хуулийн 232.7.Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй. гэжээ.

Зохигч 2024 оны 12 сарын 12-ны өдөр хийсэн худалдах-худалдан авах гэрээнд анз тооцох талаар тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч Ц.Б алданги 3,000,000 төгрөг шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 800,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс төлсөн 190,950 төгрөгийг улсын болгож, хариуцагч О.Лоос 7,200,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 130,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Лоос 7,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлээс 3,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 190,950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч О.Лоос 130,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА