2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 192/шш2025/03308

 

 

 

 

 

 

 

 

2025 04 24 192/ШШ2025/03308

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч т 5029181056 5046021923 дансаар зээл төлөв гэсэн утгаар 13 470 000 маргааш өдөр дансанд 2 500 000 төгрөгийг зээлж нийт 16 070 000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлсэн хариуцагч Итгэлбаяртай багын найзууд тухайн үед яаралтай хэрэгтэй байна гэсэн учир гэрээ байгуулалгүй амаар тохиролцож мөнгийг шилжүүлсэн.Хариуцагч нь тохирсон хугацаандаа зээл болон хүүг төлөлгүй явсаар өнөөг хүрч байна. Иймд аас зээл болон түүний хүү болох 20 870 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй, т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы болох 20,870,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2025.06.24-ний өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* миний бие хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  ******* нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,870,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,870,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2025.06.24-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч ын зээлийн үлдэгдэл төлбөр төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна. 

 

Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,300 төгрөгөөс 131,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131,150 төгрөг, төрийн сангийн орлогоос 131,150 төгрөг тус тус гаргуулж нийт 262,300 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар А.Ган-Эрдэнийн нэхэмжлэлтэй т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20,870,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт,

              хариуцагч 20,870,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2025.06.24-ний өдрийн дотор нэхэмжлэгч *******д төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн гэх зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,300 төгрөгөөс 131,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131,150 төгрөг, төрийн сангийн орлогоос 131,150 төгрөг тус тус гаргуулж нийт 262,300 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.

 

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

 

 

                   ШҮҮГЧ                               Э.ОЮУН-ЭРДЭНЭ