Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 125/ШШ2025/0044

 

                                                        

 

 

 

 

 

   2025        06          02                                      125/ШШ2025/0044

 

 

ХАРИУЦАГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН

ЗАРИМ ХЭСГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСНИЙГ,

НЭХЭМЖЛЭГЧ НЭХЭМЖЛЭЛИЙН ШААРДЛАГЫН

ЗАРИМ ХЭСГЭЭС ТАТГАЛЗСАНЫГ БАТАЛЖ,

ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Янжиндулам би *******гийн Ховд аймгийн Манхан сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, *******г Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгч ******* миний бие Ховд аймгийн Манхан сумын засаг даргад холбогдуулан

1. Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах

2. *******г Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох

3. Ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэлийн гурван шаардлагын зарим хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн болон даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заснаар татгалзаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ховд аймгийн Манхан сумын Засаг дарга *******гээс шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *******гийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Манхан сумын Засаг даргад холбогдох 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан бөгөөд зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Ховд аймгийн Манхан сумын Засаг даргад холбогдох 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгож Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүгийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******гаас Ховд аймгийн Манхан сумын Засаг даргад холбогдуулан “Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, *******г Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “... нэхэмжлэлийн гурван шаардлагын зарим хэсэг буюу ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн болон даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заснаар татгалзаж байна” гэх хүсэлтийг, хариуцагчаас “... Нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох Ховд аймгийн Манхан сумын Засаг даргад холбогдох 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хүчингүй болгож Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүгийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд нь эгүүлэн тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байна” гэх хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах,  хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд энэ тухайгаа шүүх хуралдаанд бичгээр илэрхийлж, маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, мөн хуулийн 67 дугаар зүйлийн  67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлага болох “ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлага болох  “Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, *******г Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг, шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тус тус тайлбарлах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Ховд аймгийн Манхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Ховд аймгийн Манхан сумын Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/21 дугаартай захирамжийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах, *******г Ховд аймгийн Манхан сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Ховд аймгийн Манхан сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа  нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ЯНЖИНДУЛАМ