| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/03732/И |
| Дугаар | 192/ШШ2025/03581 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03581
2025 04 30 192/ШШ2025/03581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **** хаягт байрлах Х******* ХК /РД:**********/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш*******гийн Б******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Б*******г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ хариуцагчийн хаягийг тодруулах зорилгоор өөрөөс хамаарах бүхий л боломжит арга хэмжээг авсан бөгөөд үр дүнд хүрээгүй учир шүүхэд хандсан гэж тодорхойлж байна гэв.
2. Нэхэмжлэгчээс: 2025.04.16-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.22-ны өдрийн 192/ШЗ2025/0**** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.11.20-ны өдрийн 01/**** дугаар итгэмжлэл, 2024.11.21-ний өдрийн 29/**** дугаар итгэмжлэл, 2025.11.27-ны өдрийн 34/**** *дугаар итгэмжлэл, 2018.01.30-ны өдрийн ЗГ/0**** дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018.01.30-ны өдрийн БГХ/**** дугаар барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018.01.30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2018.01.30-ны өдрийн ********* дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018.01.30-ны өдрийн *********** дугаар барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018.03.24-ний өдрийн *********** дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018.03.24-ний өдрийн ************ дугаар барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018.03.24-ний өдрийн Х*******ны мөнгөн шилжүүлгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээл хүсэгчийн өргөдөл, анкетын хуулбар, зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-31 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х******* ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Б*******г эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, баримт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.01.22-ны өдрийн 192/ШЗ2025/0**** дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, 2018.01.30-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, 2018.01.30-ны өдрийн ******* дугаар барьцааны гэрээ, 2018.01.30-ны өдрийн Х*******ны мөнгөн шилжүүлгийн баримт, 2018.01.30-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, 2018.01.30-ны өдрийн ******* дугаар барьцааны гэрээ, 2018.03.24-ний өдрийн дугаар зээлийн гэрээ, 2018.03.24-ний өдрийн дугаар барьцааны гэрээ зэргээр Ш.Б******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн бөгөөд хаяг тодорхойгүй болох нь нотлогдож байна.
4. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ш.Б*******г эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Ш*******гийн Б******* /РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ш*******гийн Б******* /РД: *******/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Ш.Б******* нь Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, **** тоот хаягт хамгийн сүүлд оршин сууж байсныг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид. тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ