Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 304/ШШ2025/00246

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би,

 

Нэхэмжлэгч: У******* хот, *******-******* дүүрэг,  дүгээр хороо,  дүгээр хороолол, Ч*******ийн өргөн чөлөө,  дүгээр байр, М*******-Т******* оффис  тоотод байрлах, А******* К******* ББСБ ХХК /Хувийн хэргийн дугаар:*******/, /РД:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, С сум,  дугаар баг, Мтой *** тоотод оршин суух Б овогт Уын О /Иргэний бүртгэлийн дугаар:/-д холбогдох

үндсэн зээл 207,999.20 төгрөг, зээлийн хүү 437,046.49 төгрөг, нотариатын зардал 5000 төгрөг, нийт 650,045.69 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* К******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч У овогтой О нь ХХК-тай 2021 оны 06 сарын 23-ны өдөр дугаар №2021-06-23/001005 дугаартай зээлийн шугамыг гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд У овогтой О нь цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2022 оны 04 сарын 20-ны өдөр 208,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2022 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 1012 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг Манай А******* К******* ББСБ ХХК нь ХХК-д Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 650,045.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.- шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: А******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй У овогтой Од холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн телөөлөгч Ш.- миний бие нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* К******* ББСБ ХХК нь хариуцагч У.Оаас 650,045.69 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.О нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч А******* К******* ББСБ ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,152 төгрөгөөс 10,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,076 төгрөгийг, хариуцагч У.Оаас 10,076 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А******* К******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч А******* К******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч У.Од холбогдох 650,045.69 /зургаан зуун тавин мянга дөчин таван төгрөг жаран есэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч А******* К******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,152 төгрөгөөс 10,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 10,076 төгрөгийг, хариуцагч У.Оаас 10,076 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А******* К******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА