Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Тунгалаг,

          улсын яллагч Ш.Алтанцэцэг,

          шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч С.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн 1806001060157 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын      12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт, төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 аав, ээж, ахын хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр баг, суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Гын Т .

 

            Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны ойролцоох зам дээр иргэн У.Мөнхгэрэлийн Айфон 7 ред плиус маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Т.Мөнхгэрэлийн өгсөн мэдүүлэг /хх-9, 22/, эд зүйл хүлээлгэн хураан авсан, буцаан өгсөн тэмдэглэл /хх-6-7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх- 29/, гэрч Н.Мөнхдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-24/, гэрч Т.Мөнхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-25/, Г.Тны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-35 /, шүүгдэгч Г.Ты иргэний үнэмлэхний лавлагаа /хх-16/, шүүгдэгч Г.Тны ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” банкны ойролцоох зам дээр иргэн У.Мөнхгэрэлийн “Айфон7” ред плиус маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн болох нь:

        Мөрдөн байцаалтад хохирогч У.Мөнхгэрэлийн өгсөн: “....Тухайн үед би гар утсаа баруун гартаа, тортой эд зүйлээ зүүн гартаа барьчихсан гар утсаа оролдоод байж байсан юм. Тэгсэн чинь урдаас хоёр эрэгтэй хүн ирж явах шиг харагдсан ба миний өмнөөс тулж ирсэнээ нэг нь миний гар утсыг булааж авах гээд татсан. Би гар утсаа өгөхгүй гээд чанга атгаад байж байсан чинь тэр эрэгтэй татсаар байгаад аваад ертөнцийн зүгээр зүүн тийшээ зугтаасан." /хх-9/,

“....Тэгээд тэр 2 залуугийн өндөр нь сүүлд нэрийг нь мэдсэн. Г.Т гэх залуу миний гар утсыг булааж шүүрч аваад зам хойшоо гараад зугтаачихсан.” /хх-22/ гэх мэдүүлэг,

Эд зүйл хүлээлгэн хураан авсан, буцаан өгсөн тэмдэглэл /хх-6-7/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхдэлгэрийн өгсөн: “...Хүү маань ааш зангийн хувьд төлөв томоотой, миний үгнээс гардаагүй, архи, тамхи хэрэглэдэггүй. Муу зуршилгүй. Хүнд тусархуу, ажилсаг, зөөлөн сэтгэлтэй, зан нь эвдрээгүй сайн хүү байгаа юм. Өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Яагаад энэ хэрэгт холбогдсон талаар мэдэхгүй байна. Надад тэр талаар тодорхой хэлээгүй.” /хх-24/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад гэрч Т.Мөнхбаатарын өгсөн: “...Урдаас нэг эмэгтэй хүн гар утсаа оролдоод ирж байсан. Тэгэхэд А.Б надад ямар нэг зүйл хэлэлгүй гэнэт зөрөхдөө тэр хүний гар утсыг шүүрээд гүйчихсэн. Би сандраад араас нь дагаад гүйсэн чинь А.Б зам хөдлөн хойшоо гараад гүйчихсэн. Би хальтирч унаад босож урагшаа гүйхэд байрнуудын дунд араас тэр эмэгтэй “хөөе” гээд орилоод байсан. Тэгээд эргээд харахад хүрч ирээд утас өг гээд байсан.” /хх-25/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад Г.Ты яллагдагчаар өгсөн: “…Найз Т.Мөнхбаатарын хамт кино үйлдвэрийн замын урд талаар, ертөнцийн зүгээр зүүн тийш гэр рүү нь явж байхад урд нэг эмэгтэй хүн гар утсаа оролдооод зогсож байсан. Би хажуугаар нь зөрөхдөө утсыг нь шүүрч аваад зам хөдлөн хойшоо гүйж гараад зугатаачихсан юм. Тухайн үед би Т.Мөнхбаатарт энэ талаар хэлээгүй болохоор Т.Мөнхбаатар зугтааж чадалгүй тэр эмэгтэйд баригдчихсан.” /хх-35 / гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-16/,

Шүүгдэгч Г.Төрсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-17/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Хохирогч У.Мөнхгэрэл нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

Хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Шүүхээс шүүгдэгч А.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Гын Тыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаатайгаар тэнссүгэй.

 

3. А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь

 хэсгийн 2.3-д  зааснаар нь тодорхой ажил хийх үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдсугай.

 

 5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөр төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

 6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС