| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/00243/И |
| Дугаар | 304/ШШ2025/00252 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00252
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, Э*******ны өргөн чөлөө *******, А******* центрт байрлах Д******* ******* ХХК /хувийн хэргийн дугаар:*******, регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, сум, дугаар баг, , тоотод байрлах *******а ХХК /хувийн хэргийн дугаар:, регистрийн дугаар:/-д холбогдох
3,193,830 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Талуудын хооронд 2022 оны 08 сарын 19-нд №22263 тоот Эмийн бүтээгдэхүүн худалдан борлуулах гэрээ байгуулсан. Гэрээний 8.3 ... аль нэг тал гэрээг цуцлах хүсэлт гаргаагүй бол энэхүү гэрээг жил бүр автоматаар сунгагдсанд тооцно заалтын дагуу 2023 он гарсаар манайхаас *******а ХХК-д эм барааны нийлүүлэлт хэвийн явагдаж байсан ба тус компани хамгийн сүүлд 2023 оны 06 сарын 12-нд 1,764,810 төгрөгийн төлбөр манайд төлсөн. Гэрээний 3.1 "... барааны үнийг төлөхийг шаардах эрхтэй заалтын дагуу *******а ХХК-д 2024 оны 11 сарын 22-нд 98 тоот Гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай албан бичиг манай компани Монгол шуудангаар илгээж, мөн 99135697 тоот утсанд төлбөрөө барагдуулах тухай манай авлага хариуцсан нягтлан бодогч удаа дараа холбогдсон боловч 2025 оны 02 сарын 27-нд ...би 28-нд хийнэ гэж хэлсэн биз дээ, ... 28-нийг хүлээж чадахгүй бол тэр шүүхдээ өгөөч тэгээд, ... тэгвэл шүүхээрээ яв... гэх цахим шууданг хариу илгээсэн байх ба өнөөдрийг хүртэл *******а ХХК 2022, 2023 онд худалдан авсан эм барааны төлбөрөө төлж барагдуулалгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байна. Иймд 2025 оны 04 сарын 04-ний өдрийн байдлаарх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 3,193,830 төгрөгийг *******а ХХК-аас Д******* ******* ХХК-д гаргуулж, үүргийн гүйцэтгэл хангуулан, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч *******а ХХК-ийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д******* ******* ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д******* ******* ХХК нь хариуцагч *******а ХХК-д холбогдуулан нийт 3,193,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******а ХХК-ийн төлөөлөгч Б. нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нийт 3,193,830 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа ирүүлсэн.
Хариуцагч *******а ХХК-ийн төлөөлөгч Б.ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,051 төгрөгөөс 33,026 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******а ХХК-аас 33,026 төгрөгийг, улсын орлогоос 33,026 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн нийт 3,193,830 /гурван сая нэг зуун ерэн гурван мянга найман зуун гуч/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******а ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,051 төгрөгөөс 33,026 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******а ХХК-аас 33,026 төгрөгийг, улсын орлогоос 33,026 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч *******а ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА