2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03680

 


 

 

2025 05 05

192/ШШ2025/03680

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* сайд ******* гудамж, ******* банкны төв байр хаягт байрлах, *******банк ХК ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* апартмент ******* байр, тоот хаягт оршин суух, овогт /рд:ИМ80022105/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* апартмент ******* байр, тоот хаягт оршин суух, овогт нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт *******,804,167.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...зээлдэгч Ч., Г. нар нь *******банк ХК-тай 2023 оны 04 сарын 14-ний өдөр 1720085756 дугаартай зээлийн гэрээг байгуулан 45,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон. Банк нь 2023 оны 04 сарын 14-ний өдөр зээлдэгч Ч.гийн *******банк ХК дахь тоот дансанд 45,000,000 төгрөгийг шилжүүлэн 1720085756 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 1720085756 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 19,501,659.18 төгрөг, зээлийн хүүнд 8,954,607.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,762.51 төгрөгийг төлсөн. Уг гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 07 сарын 15-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар гэрээний үүргийн зөрчил дараах байдалтай байна. Хугацаа хэтэрсэн хоног 234, зээлийн үлдэгдэл 25,498,340.82 төгрөг, хүү 4,146,627.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 159,199.38 төгрөг, нийт *******,804,167.26 төгрөг байна. Иймд хариуцагчаас *******,804,167.26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******банк ХК нь хариуцагч Ч., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт *******,804,167.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр тогтоогдсон болно.

 

Эвлэрлийн гэрээнд: ...******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч., Г. нарт холбогдох *******,804,167.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Хариуцагч Ч., Г. нар нь нэхэмжлэлийн шаардлага *******,804,167.26 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөд төлөлтийг,

1.2025 оны 06 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

2.2025 оны 07 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

3.2025 оны 08 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

4.2025 оны 09 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

5.2025 оны 10 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

6.2025 оны 11 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

7.2025 оны 12 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

8.2026 оны 01 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

9.2026 оны 02 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

10.2026 оны 03 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

11.2026 оны 04 сарын 25-ны өдөр 2,500,000 төгрөг,

12.2026 оны 05 сарын 25-ны өдөр 2,304,167.26 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж эвлэрлийн гэрээ үйлдсэн байна.

 

Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зөв гэж үзэв.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Ч., Г. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт *******,804,167.26 төгрөг гаргуулах тухай *******банк ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 2025 оны 06 сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 2,500,000 төгрөг, үлдэх 2,304,167.26 төгрөгийг 2026 оны 05 сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,971 төгрөгөөс 153,485.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 153,485.5 төгрөг, хариуцагч Ч., Г. нараас 153,485.5 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ