2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 192/ШШ2025/03807

 

 

 

 

 

 

2025

 

 

 

 

 

05 07 192/ШШ2025/03807

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: К**рХариуцагч:

Хариуцагч: ***

Сй үүрэгт 21,734,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4-р сарын 8-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4-р сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч **** нь тус банктай 2024 оны 8-р сарын 21-ний өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр 19,612,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн. Хариуцагчид зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч төлбөрөө төлөөгүй. 2024 оны 8-р сарын 21-ний өдрийн цахим зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 19,559,654 төгрөг, зээлийн хүү 2,131,764 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,830 төгрөг, нийт 21,734,247 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч **** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: **** ХК-ийн нэхэмжилсэн 21,734,247 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч *** гаргасан хариу тайлбартай уншиж танилцсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ****т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,734,247 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч **** шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. К*** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 21,734,247 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 21,734,247 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төгрөгөөс 266,622 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 133,311 төгрөгийг хариуцагчаас, 133,311 төгрөгийг Төрийн сангийн данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ