| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Э.Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 192/2025/03187/И |
| Дугаар | 192/шш2025/02989 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 192/шш2025/02989
2025 04 16 192/ШШ2025/02989
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,,,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 85,709,884 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч , хамтран зээлдэгч нар нь "-тай 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/4000006288 тоот "Бизнесийн зээлийн гэрээ", №БГУ/4000006288 тоот "Барьцааны гэрээ"-нүүдийг тус тус байгуулан, 56,700,000.00 төгрөгийн зээлийг жилийн 33.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалттайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улсын бүртгэлийн Ү-2206095392 тоот дугаартай өмчлөлийн Нийслэлийн ,,,,, байрлах 36.09 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, "Зээлийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 2, Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйл, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхийн журмаар гэрээг цуцлуулж, төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү болон шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардлуудыг гаргуулан авах үндэслэлтэй байна. Зээлдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд үндсэн зээл 51,975,000 төгрөг, зээлийн хүү 33 734 884 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 168 497 төгрөг, нийт 85 709 884 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 21 500 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ/4000006288-н тоот "Бизнесийн зээлийн гэрээ", №БГҮ/4000006288-н тоот "Барьцааны гэрээ"-нүүдийн үүргийг хариуцагч , хамтран зээлдэгч нараас зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 85,731,384 төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж "Ашид Капитал ББСБ" ХХК-д олгож өгнө үү. Мөн хариуцагч , нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд "Бизнесийн зээлийн гэрээ"-ний хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн №БГУ/4000006288-и тоот "Барьцааны гэрээ"-ний дагуу барьцаалуулсан өмчлөлийн Нийслэлийн ,,,,, байрлах 36.09 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: -ийн нэхэмжлэлтэй, , нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжэллийн шаардлага болох 85,709,884 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025.05.28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 10,716,423 төгрөгөөр төлж барагдуулна. Хэрэв төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох өмчлөлийн Нийслэлийн ,,,,, 73 тоот хаягт байрлах, 36.09 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85,709,884 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 85,709,884 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025.05.28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 10,716,423 төгрөгөөр төлж барагдуулна. Хэрэв төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох өмчлөлийн Нийслэлийн ,,,,, 73 тоот хаягт байрлах, 36.09 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч , нарын зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөх талаар гаргасан саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч, талууд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан гарын үсэг зурж эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 656,807 төгрөгөөс 328,903.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328,903.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 328,903.5 төгрөг тус тус гаргуулж нийт 656,807 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нь хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85,709,884 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт,
хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 85,709,884 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 8 сарын хугацаанд буюу 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 10,716,423 төгрөгөөр төлж барагдуулна. Хэрэв төлбөрийг графикийн дагуу төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгө болох өмчлөлийн Нийслэлийн ,,,,, 73 тоот хаягт байрлах, 36.09 м.кв 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй харилцан тохиролцож эвлэрлсэн гэх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 656,807 төгрөгөөс 328,903.5 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 328,903.5 төгрөг, төрийн сангийн орлогоос 328,903.5 төгрөг тус тус гаргуулж нийт 656,807 төгрөгийг нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ