2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 192/шш2025/02985

 

 

 

 

 

 

 

 

2025 04 16 192/ШШ2025/02985

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Солонго оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Би 2023 оны 4 сард С.Чулуунбат гээд хамт ажилладаг байсан хүнээсээ 3420УНҮ улсын дугаартай автомашиныг 8,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож худалдаж авсан. Автомашины төлбөрөө 2023.04.21 өдөр 6500,000 төгрөг, 2023.05.01-нд 550,000 төгрөг, 2023.05.02-нд 400,000 төгрөг, 2023.05.05-нд 490,000 төгрөг, 2023.06.06-нд 187,000 төгрөг хуваан хийсэн. Машины нэр шилжүүлж өгөх хүн нь хэд хоногоос ирэх юм. Ирэхээр нь шилжүүлж егье гэж хэлсэн. Гэтэл энэ хоног хугацаа нь хойшилсоор байгаад нэр шилжүүлж өгөөгүй. Гэтэл 2024 оны 1 сард ББСБ нь ирээд манай машин байна гээд хураагаад авсан. Машин хураагаад авчихлаа юу болоод байгаа юм бэ гээд асуухад "яах гэж өгсөн юм. Өгөхгүй байсан ш дээ. Би банк бустай очиж уулзая" гэсэн. Уулзаж шийдвэрлэж өгсөн зүйл байхгүй, би хохироод үлдсэн. Иймд би С.Чулуунбатаас өөрийн өгсөн мөнгөө буцаан гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй юм. С.Чулуунбат нь *******3 регистрийн дугаартай. Утасны дугаар: ******* ( Шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд заавал тухайн иргэний хаягаар нь нэхэмжлэл гаргах шаардлагатай байдаг юм байна. Би оршин суугаа хаягийг мэдэхгүй тул тухайн иргэнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, дансны хуулга, иргэн О.Мөнхзулд олгосон итгэмжлэл зэргийг хавсарган ирүүлсэн байна.

 

Шүүхээс Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс оршин суугаа хаягийн лавлагаа, Архангай аймгийн Их тамир сумын Хан-Өндөр багийн засаг даргын тодорхойлолт зэргийг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

С.Чулуунбат нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

С.Чулуунбат нь ,,, оршин суудаггүй болох нь Архангай аймгийн сумын Хан-Өндөр багийн Засаг даргын тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

С.Чулуунбат ,,, оршин сууж байсан бөгөөд, нэхэмжлэгчээс холбогдох мэдээллийг авахыг хүсвэл , дугаарын утсаар холбогдож болохыг тэмдэглэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих -ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Боржигон овогтой Сумъяадашын Чулуунбат /РД:АЯ92021933/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ