2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2025/03828

 
 

2025 05 07

192/ШШ2025/03828

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, ******* Оргил-1 Хаан банк цамхаг хаягт байрлах ******* банк ХК ******* нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн Бага тойруу тооцооны төвтэй 2018 оны 06 сарын 07-ны өдөр ЗГ5027/2018060738 тоот зээлийн гэрээ байгуулж 4,800,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ЗГ5027/2018060738 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хөрөнгө, ирээдүйд орох цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн СБ Бага тойруу тооцооны төвтэй 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201843733217 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 4,611,000 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/201843733217 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хөрөнгө, ирээдүйд орох цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн СБ Бага тойруу тооцооны төвтэй 2019 оны 01 сарын 10-ны өдөр ЗГ/201944254278 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл болох 6,676,000 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/201944254278 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хөрөнгө, ирээдүйд орох цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн СБ Бага тойруу тооцооны төвтэй 2019 оны 05 сарын 10-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 3,656,000 төгрөг дээр нэмж 1,300,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээл зориулалтаар зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор БГХ/201944534438 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хөрөнгө, ирээдүйд орох цалин зэргийг барьцаалуулсан. Зээлдэгч ******* нь 2024 оны 10 сарын 08-ны өдрийн байдлаар 2018 оны 06 сарын 07-ны өдрийн ЗГ5027/2018060738 тоот зээлийн гэрээ, 2018 оны 07 сарын 18-ны өдрийн ЗГ/201843733217 тоот зээлийн гэрээ, 2019 оны 01 сарын 10-ны өдрийн ЗГ/201944254278 тоот зээлийн гэрээ, 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 3F/201944534438 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,700,641.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,994,212.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,103.99 төгрөг, нийт 5,697,958.84 төгрөг төлсөн байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк *******т холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шархад 45 гудамж, 681 тоот хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 101/ШЗ2024/30382 дугаартай захирамжаар ******* нь нэхэмжлэлд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг дурдвал: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2018 оны 06 сарын 07-ны өдрийн ЗГ5027/2018060738 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, Зээлийн буцаан төлөх хуваарийн хуулбар, 2018 оны 06 сарын 07-ны өдрийн ЗГ5027/2018060738 дугаар Барьцааны гэрээ-ний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт, 2018 оны 07 сарын 18-ны өдрийн ЗГ/201843733217 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, 2018 оны 07 сарын 18-ны өдрийн БГХ201843733217 тоот Барьцааны гэрээ-ний хуулбар, 2019 оны 01 сарын 10-ны өдрийн ЗГ/201944254278 дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, 2019 оны 01 сарын 10-ны өдрийн БГХ201944254278 дугаар Барьцааны гэрээ-ний хуулбар, 2019 оны 06 сарын 19-ний өдрийн ******* дугаар Зээлийн гэрээ-ний хуулбар, 2019 оны 06 сарын 10-ны өдрийн БГХ201944534438 дугаар Барьцааны гэрээ-ний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 101/ШЗ2024/30382 дугаар захирамжийн хуулбар,

 

Шүүхийн журмаар дараах баримтуудыг цуглуулсан: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 04 сарын 17-ны өдрийн 733 дугаар албан бичгээр хавсарган ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.******* банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

******* банк ХК нь ...зээлийн гэрээний үүрэг шаардана хэмээн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

 

Шүүх *******ийн оршин суух албан ёсны бүртгэлтэй хаягийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулсан бөгөөд тэрээр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 34 дүгээр хороо, шар хад 45 гудамж, 681 тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдов.

 

******* нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд *******ийн оршин суух хаяг нь мэдэгдэхгүй, нэхэмжлэгч түүний хаягийг олох боломжгүй байх тул ******* банк ХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранзул нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар бичгээр хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон,

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ******* ******* /рд:ЛМ91042701/-ийг эрэн сурвалжилсугай.

2.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоон, нэхэмжлэгч ******* банк ХК /рд:2693321, утас:94547463/-д мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс-т үүрэг болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.УРАНЗУЛ