| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0203/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2018-01-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн 1806 0021 80140 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ахын хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овгийн Бын О. Регистрийн дугаар: /УК /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Онь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх
дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Түшиг" караоекены гадна иргэн
Б.Мөнхзулыг араас нь хавсарч унагаан эрүүл мэндэд нь хөнгөн ,хохирол
учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Омэдүүлэхдээ: “Тухайн үед согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байна.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхзулын өгсөн мэдүүлэг /хх-28/, гэрч Б.Ууганбаярын өгсөн мэдүүлэг /хх-12/, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн шүүх эмнэлгийн 87 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-17/, яллагдагч Б.Омэдүүлэг /хх-32/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, шүүгдэгчийн ял шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Онь 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт "Түшиг" караоекены гадна иргэн Б.Мөнхзулыг араас нь хавсарч унагаан эрүүл мэндэд нь хөнгөн ,хохирол
учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхзулын өгсөн: “…Ууганбаяр бид хоёр зам дээрээс такси бариад Ууганбаярын гэр лүү явах гээд зогсож байтал О гэнэт гүйж ирээд намайг хавсарч унагаасан бөгөөд би зүүн талаараа газар унасан унагаасан." /хх-28/ гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ууганбаярын өгсөн "..зам дээр О Мөнхзулыг манай агааг хайрлаж яваарай гэж хэлээд хөл рүү нь хавсраад хавирч газар унагаасан." /хх-12/,
Мөрдөн байцаалтад Б.О яллагдагчаар өгсөн: “....Би гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар тодорхой сайн ярьсан. Надад хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү.” /хх-32/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №87 тоот дүгнэлтэнд:
1. Б.Мөнхзулын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-17/ гэх дүгнэлт,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.О ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл
оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.О аас нотлох баримтын хэмжээнд үнэлэгдсэн 8000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхзулд олгохоор шийдвэрлэв. Харин шүүхэд хохирогч Б.Мөнхзул нь эмчилгээний зардалтай холбоотой баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.О т ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын
шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Онь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Онь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн Б ын О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Оыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар Б.О ыг нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар Б.Онь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Б.Онь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.О аас 8000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мөнхзулд олгосугай.
7. Хохирогч Б.Мөнхзул нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж
заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС