Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

2024       01           22                                          2024/ДШМ/01

 

 

                                  Ц.П, Р.Х, Б.У, Д.Б

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү /цахимаар/, шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважав, шүүгдэгч Ц.П, Р.Х, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж явуулсан шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Пын өмгөөлөгч Б.Лхагважавын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.П, Р.Х, Д.Б, Б.У нарт холбогдох, 1924000930030 дугаартай, 6 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн,  35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, 175 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж, нийт 50.000 төгрөг хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж байсан, Ц овогт Ц-ийн П, регистрийн дугаар: ............

 Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багийн Нарийны гол гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б овогт Д-гийн Б, регистрийн дугаар: ...........

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 17-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эцгийн хамт Увс аймгийн Тэс сумын 11-р багт оршин суух хаягтай,  урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,  биечлэн эдлэх ялыг 2 жил 10 сарын хугацаагаар тогтоосон. Мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгүүлж, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 99 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 10 сарын хорих ялаас эдлээгүй үйлдсэн 2 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Р-гийн Х, РД: ........

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн,  31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг,Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Б овогт Б-ийн У, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нар бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б, Б.Э нарын 32 тооны адуу буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 35.900.000 төгрөг, хохирогч Т.Эад 19.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

мөн шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Бын 7 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж, 5.100.000 төгрөгийн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

2. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас: Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

3. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц овогт Ц-ийн П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

- шүүгдэгч Ц овогт Ц-ийн П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Б овогт Д-гийн Б, Б овогт Р-гийн Х, Б овогт Б-ийн У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.П-д 5 (тав) жил  хорих ял,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Д.Б, Р.Х, Б.У нарт тус бүрт 3 (гурав) жил хорих ял тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- шүүгдэгч Б.У, Д.Б нар энэ гэмт хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-ын энэ гэмт хэрэгт  цагдан хоригдсон 532 (таван зуун гучин хоёр) хоног, шүүгдэгч Р.Х-гийн энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 154 (нэг зуун тавин дөрөв) хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч У.Бд шатахууны зардалд 3.429.357 төгрөг, 2 тооны адууны хохиролд 1200.000 төгрөг, нийт 4.629.357 (дөрвөн сая зургаан зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч Ц.П-аас эрлийн зардлын оногдох хэсэг 1.429.357 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 500.000 төгрөг, нийт 1.929.357 (нэг сая есөн зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг,

шүүгдэгч Д.Б-ээс эрлийн зардлын оногдох хэсэг 666.700 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 233.350 төгрөг, нийт төгрөг, 900.050 (есөн зуун мянга тавь) төгрөг,

шүүгдэгч Р.Х-гээс эрлийн зардлын оногдох хэсэг 666.700 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 233.350 төгрөг, нийт төгрөг, 900.050 (есөн зуун мянга тавь) төгрөг,

шүүгдэгч Б.У-аас эрлийн зардлын оногдох хэсэг 666.700 төгрөг, 2 тооны адууны хохирлын оногдох хэсэг 233.350 төгрөг, нийт төгрөг, 900.050 (есөн зуун мянга тавь) төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч У.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10.366.440 (арван сая гурван зуун жаран зургаан мянга дөрвөн зуун дөч) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Б нь хохирогч Ц.Б-д 901.000 (есөн зуун нэг мянга) төгрөг, шүүгдэгч Б.У нь хохирогч У.Бд 901.000 (есөн зуун нэг мянга)  төгрөг, шүүгдэгч Р.Х нь хохирогч У.Б-д 318.000 (гурван зуун арван найм) төгрөгийг тус тус төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.П-аас 1.929.357 (нэг сая есөн зуун хорин есөн мянга гурван зуун тавин долоо) төгрөг, шүүгдэгч Р.Х-гээс 582.050 (таван зуун наян хоёр мянга тавь) төгрөг тус тус гаргуулж, хохирогч У.Б-д тус тус олгож,

- хохирогч Т.Э-аас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 14.725.122 (арван дөрвөн сая долоон зуун хорин таван мянга нэг зуун хорин хоёр) төгрөгөөс эрлийн зардалд 1.195.584 төгрөг, 1 тооны нас гүйцсэн адууны хохирол 1.000.000 төгрөг, нийт 2.195.584 (Хоёр сая нэг зуун ерэн таван мянга таван зуун наян дөрөв) төгрөгийг шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан шүүгдэгч Ц.Паас эрлийн зардлын оногдох хэсэг 500.000 төгрөг, 1 тооны нас гүйцсэн адууны хохирлын оногдох хэсэг 500.000 төгрөг, нийт 1.000.000 (нэг сая) төгрөг,

шүүгдэгч Д.Б-ээс эрлийн зардлын оногдох хэсэг 231.862 төгрөг, 1 тооны нас гүйцсэн адууны хохирлын оногдох хэсэг 500.000 төгрөг, нийт 731.862 (долоон зуун гучин нэгэн мянга найман зуун жаран хоёр )төгрөг,

шүүгдэгч Б.У-аас эрлийн зардлын оногдох хэсэг 231.862(хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун жаран хоёр) төгрөг,

шүүгдэгч Р.Х-гээс эрлийн зардлын оногдох хэсэг 231.682 (хоёр зуун гучин нэгэн мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Т.Эад олгож, үлдэх 12.529.538 (арван хоёр сая таван зуун хорин есөн мянга таван зуун гучин найм) төгрөгийг нотлох баримтгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Д.Б нь 2021 оны 11 сарын 18-ны өдөр хохирогч Т.Э-аад тооны адууны үнэ 1.000.000 (нэг сая) төгрөгийг урьдчилж төлсөн баримтыг гаргаж өгсөн тул Т.Эын 1 тооны адууны хохирол төлөгдсөнийг, 

шүүгдэгч Р.Х нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Эад 231.862 төгрөг, шүүгдэгч Б.У нь гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Э-аад  232.000 төгрөг, шүүгдэгч Д.Б нь  гэмт хэргийн хор уршигт хохирогч Т.Э-аад   232.000 төгрөг, нийт 695.862 (зургаан зуун ерөн таван мянга найман зуун жаран хоёр) төгрөгийг тус тус эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас өмнө төлснийг  дурдаж, шүүгдэгч Ц.П-аас эрлийн зардалд 499.722 (дөрвөн зуун ерэн есөн мянга долоон зуун хорин хоёр) төгрөг  гаргуулан хохирогч Т.Э-аад олгож,

шүүгдэгч Ц.П-аас гэмт хэргийн хор уршигт 4.400.000 (дөрвөн сая дөрвөн зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч Н.Б-т олгож, хохирогч Н.Б-оос малаа эрж хайсан шатахууны зардалд нэхэмжилсэн 3.000.000 (гурван сая) төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

шүүгдэгч Ц.П-аас гэмт хэргийн хор уршигт иргэний нэхэмжлэгч Б.Д-т 500.000 (таван зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Ц-д 500.000 (таван зуун мянга) төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Д-д 400.000 (дөрвөн зуун мянга) төгрөг тус тус гаргуулан олгож, энэ шийтгэх тогтоолоор Ц.П-аас иргэний нэхэмжлэгч Н.Б, Ц.З, Н.Ц нарт  гаргуулж олгох хор уршиггүй, иргэний нэхэмжлэгч Д.Б, Б.П нар нь Ц.П-аас нэхэмжлэх хохиролгүй гэдгээ илэрхийлснийг тус тус дурдаж,.

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П-аас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 8.400.000 (найман сая дөрвөн зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгөөс хурааж, улсын орлогод оруулж,

- шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Р.Х-гийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг шууд хурааж улсын орлогод оруулж,  “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоциклийг хууль ёсны өмчлөгч Ц.Т-д олгож, уг мотоциклийн үнэ 2.800.000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.П-ын хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Д.Б-ийн хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Б.У-ын хувьд  ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг, шүүгдэгч Р.Х-гийн хувьд ногдох эд хөрөнгөөс 700.000 төгрөг тус тус албадан гаргуулж, улсын орлогод оруулж, шүүгдэгч Ц.П-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, түүний өөрийнх нь эзэмшлийн, 60 тоо тамгатай, нас гүйцсэн адууны үнэ 1.000.000 (нэг сая) төгрөгийг Ц.П-ын хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулж,

- шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан техник хэрэгсэл болох 2 тооны мотоциклийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 4/21 дугаартай тогтоолын Ц.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлийн, “Мустанг-5” маркийн, шар өнгийн  улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн хэсгийг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж,

гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч Ц.П-ын эзэмшлийн SHINREY Мустанг-5 маркийн, улбар шар өнгийн, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

шүүгдэгч Ц.П-ын эзэмшлийн дунд гарын, даваа толгойтой, халтар манан хөөргийг битүүмжилсэн мөн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаартай тогтоол,

 шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлээс 4 тооны адуу битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол,

 шүүгдэгч Д.Б-ийн эзэмшлээс 1 тооны адуу, шүүгдэгч Б.Уын эзэмшлээс 1 тооны адуу, шүүгдэгч Р.Хгийн эзэмшлээс 1 тооны адууг тус тус битүүмжилсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол зэргийг хохирол нөхөн төлөх, хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аас шинжээчийн зардалд нэхэмжилсэн  300.000 (гурван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын тус бүрээс 75.000 (далан таван мянга) төгрөг гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д,

“Ашид билгүүн” ХХК-аас шинжээчийн зардалд нэхэмжилсэн  300.000 (гурван зуун мянга) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Б.У, Р.Х нарын тус бүрээс 75.000 (далан таван мянга) төгрөг гаргуулан “Ашид билгүүн” ХХК-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдаж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлаас  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт,  4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 12.4 дүгээр зүйлд тус тус  зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацааны зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Р.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил хорих ялаас түүний энэ хэрэгт цагдан хоригдсон 154 хоног буюу 5 (тав) сар, 2 (хоёр) хоногийг хасаж тооцон, Р.Хгийн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 7 (долоо) сар, 29 (хорин ес) хоногоор тогтоон, уг хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарыг зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох хязгаарлалт тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэгийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах гомдолдоо: “...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Ц.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс үнэн зөвөөр мэдүүлж, гэм буруугаа хүлээн  зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Ц.П нь анхан шатны шүүх хурлаас хойш гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Тэрээр эрүүгийн хэргийн хохирогч Н.Б-т 4 сая төгрөг, хохирогч У.Бд 1,929,357 төгрөг, хохирогч Т.Эад 499,722 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Цэвээнд 500,000 төгрөгийн хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулсан.

Ц.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жил хорих ялыг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Чулуунхүү тайлбар, дүгнэлтдээ: “ 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд “энэ хуулийн 4.1-т заасны дагуу өршөөл үзүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-т заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх”-ыг шаарддаг.

Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.П-ын өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримтуудад дүгнэлт хийхэд 7,129,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан байна. Харин 1,100,000 төгрөгийн хохирлын үлдэгдэлтэй байгаа нь үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Яагаад гэвэл хохирол нь бүрэн төлөгдөөгүй талаар шүүгдэгчийн өмгөөлөгч өөрөө тайлбарлаж хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Анхан шатны шүүхээс Ц.П-ын хохирол хор уршигт төлөх мөнгөн дүнг тогтоож өгсөн боловч шүүгдэгч нь төлөөгүй байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөл үзүүлэх боломжгүй байна.

Иймд шүүхээс оногдуулсан хорих ялыг  зорчих эрхийг хязгаарлах ялаар солих хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

6. Шүүгдэгч Ц.П давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би ийм хэрэгт холбогдож шалгагдаж байгаадаа гэмшиж байна. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхийн тулд ах дүү, хамаатан садангийнхаа хүмүүсээс  7 сая гаруй төгрөг авч, хохирогч нарын хохиролд төлсөн, холбогдох нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн.

Би сангийн гагнуурчин мэргэжилтэй, барилгын гагнуурчнаар ажилладаг, мөн хатуу, зөөлөн оёдол хийдэг. Д-т 500,000 төгрөгийн хохирол төлөх гэсэн боловч тухайн хүний хаяг тодорхойгүй, холбоо барих утас байхгүй учраас өгч чадаагүй. Бусад үлдсэн хохирлыг нь ажил хөдөлмөр хийгээд боломжоороо төлж өгнө. Ар гэрийн хувьд эхнэр ажилгүй, 0-16 насны 4 хүүхэдтэй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү” гэв.

8. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Ц.П нь хохирлоо барагдуулах талаар багагүй арга хэмжээ авсан. Хохирогч Н.Бтой шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс холбогдож ярихад 2019 оноос хойш хохирол төлж барагдуулаагүй учраас хохиролгүй гэсэн бичиг хийж өгөх боломжгүй гэсэн ба дансаа ч өгөөгүй.

Зүүнговь сумын банкнаас асууж тодруулж байж, хохирогчийн дансыг олж хохирлоо төлж барагдуулсан. Харин хохирогч Д-ын утас руу залгахад ашиглалтад байхгүй байсан. Энэ хэргийн хувьд 2019 онд шалгагдаж эхэлсэн бөгөөд хохирогч нар тухайн үедээ  хохирогчоор мэдүүлэг өгөөд, гомдолтой гэдгээ хэлсэн байдаг. Үүнээс хойш шүүх хурал болоогүй учраас Д-ыг олох боломжгүй байсан. Д нь Тэс сумын 01 дүгээр багийн малчин, түүний 99312758 дугаарын утас руу залгахад энэ утас нь ашиглалтад байхгүй байсан. Хохирогч А.Д нь Ховд аймгийн Буянт суманд оршин суудаг, 89430289 гэсэн дугаарын утас руу залгахад эхнэр нь утсаа аваад “ нөхөр 10 хоногийн дараа ирнэ, би хохирлын мөнгө дансанд орсныг мэдэж байна, гэвч хохиролгүй гэсэн бичиг хийж өгөх боломжгүй” гэж хэлсэн.

Улсын яллагч нь миний үйлчлүүлэгчийг учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зүйл байхгүй учраас Өршөөлийн үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжгүй гэж тайлбарлаж байна. Энэ хууль нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн учраас хэрэглэх боломжтой. Ц.П нь боловсролгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Шүүгдэгч Ц.П-ын хувьд шүүхээс тогтоосон 8,229,000 төгрөгийн хохирлоос 7,129,000 төгрөгийг төлж, ихэнх хохирлыг нь төлж барагдуулсан.Одоо үлдсэн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Шүүгдэгчийн хувьд нийгмийн хор аюул нь арилсан гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгчийг 2019 оноос хойш цагдан хорих хоногийн дээд хэмжээ дуустал Завхан аймгийн сум дундын Прокурорын газрын ахлах прокурорын саналыг үндэслэн цагдан хорьсон.

Иймд Ц.П нь биеэрээ 2 жилийн хорих ялыг хорих ангид биш, урьдчилан хорих ангид эдэлсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гарсан. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэгт хэдий холбогдсон гэсэн ч түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх боломжтой. Прокурор нь хохирлоо төлөөгүй байж Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Ц.П нь гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан малын заримыг биет байдлаар өгч хохирлоо барагдуулсан. Өөр аймагт хоригдож байсан учраас батлан даалтаар гарах боломжгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  сольж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Б.Лхагважавын давж заалдах гомдлыг үндэслэн, Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарт холбогдох,  1924000930030 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

          3. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна.

          3.1. Шүүгдэгч Ц.П, Д.Х, Д.Б, Б.У нар бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хохирогч У.Б, Б.Э нарын 32 тооны  буюу олон тооны адуу хулгайлсан нь:

          -хохирогч У.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг дэвсгэр “Цагаан усны ам” гэх газраас адуу хулгайд алдсан. Түүнээс хойш Завхан аймгийн Тэс, Баянтэс сумын нутаг хайсан...Сартай бор хээр, хар үрээ, цагаан өсгийтэй хар үрээ гээд 2 охин дааганаас бусад нь бүгд уяж сойж байсан адуунууд уралдсан баяр наадамдаа эхний 10-д тогтмол давхидаг, хонгор даага овооны баярт нэг түрүүлж, нэг аман хүзүүдсэн, энд тэндээс удам угшил сайтай адуунууд гэж цуглуулж авсан юм...Миний өөрийн эзэмшлийн 14 тооны адуу хулгайд алдагдсан.

          Би 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ 1 тооны адуугаа дутуу мэдүүлсэн байсан...Би 12 тооны адууг зүсээр нь буцааж авсан бөгөөд одоо хойд хөл цагаан хар үрээ, сартай хүрэн үрээ зэрэг 2 тооны адуу нь дутуу байгаа. Би одоо дутуу байгаа 2 тооны адууны үнэ болох 7.500.000 төгрөг болон тухайн үед алдсан адуугаа эрж хайхад зарцуулсан бензин шатахууны үнэ 4.295.797 төгрөг, мөн хулгайд алдагдсан адуунуудыг тэжээхэд зарцуулсан өвс тэжээлийн үнэ 3.200.000 төгрөг нийт 14.995.797 төгрөгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 68-69 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 18-21 дэх тал);

- хохирогч Т.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 23-25-ны хооронд Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутаг дэвсгэр Цагаан усны амны Элсний хаяа гэх газраас 18 тооны адуугаа хулгайд алдсан. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 23-нд үзэхэд байсан гэж хүмүүс хэлсэн. 8 дугаар сарын 25-нд үзэхэд адуу байхгүй байсан. Би 8 дугаар сарын 26-наас эхлэн Тэс сумын нутаг дэвсгэр Цагаан усны ам, Нисэгийн шугуй зэрэг газраар хайгаад олдоогүй. Тэгээд Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Баруунтуруун, Завхан аймгийн Сантмаргад, Сонгино сумын захуудаар хайсан.

Манай аав аймгийн алдарт уяач Тангад гэж хүн байсан, хурдан морь уяж сойдог хүн байсан. Манай адууны удам угшил сайтай сумынхан мэднэ. Би бас залгамжилж морь уядаг сумын алдарт уяач хүн байгаа юм.

 Би алдсан 18 тооны адуунаас зүсээр нь 8 тооны адуу буцааж авсан бөгөөд 10 тооны адуу нь буцаж ирээгүй. Ц.П миний хохирлыг барагдуулж байна гээд 2 тооны даага, 1 тооны морь, Б.У 1 тооны морь, 3 тооны байдас, 1 даага, Р.Х нь 1 тооны байдас өгсөн. Ц.П, Б.У, Д.Б нараас надад өгсөн нийт 9 тооны адууг би өөрийн алдсан 6 тооны адууны үнэ өртгөнд бодож авсан.

Адуугаа эрж хайхад зарцуулсан төгрөг 6.095.122 төгрөг, хулгайд алдагдаж турсан адуунуудаа тэжээхэд зарцуулсан өвс тэжээлийн зардал 3.630.000 төгрөг...4 тооны адууны 5.000.000 төгрөг, нийтдээ 14.725.122 төгрөгийг нэхэмжилнэ..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 163-165 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 24-27 дахь тал);

- иргэний нэхэмжлэгч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Тэс сумын төвд манай сумын харьяат Батмөнхийн П гэх айлд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат Ц.П гэх хүн ирсэн байсан. Зүүнговь сумын П буюу Ц.П даага зарна гэхээр нь би хонгор зүсмийн даага 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Зөв талын гуян дээрээ хас тамгатай, зөв талын ташаан дээрээ монгол бичгэн тамгатай байсан...Уг дааганы эзэн гэх хүн 2019 оны 11 дүгээр сарын эхээр ирээд аваад явсан. ..Ц.П гэх залуугаас 500.000 төгрөгөө буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 99-100 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 47 дахь тал);

-  иргэний нэхэмжлэгч Ч.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “....2019 оны 8 дугаар сарын сүүлээр байх, манайх Нарийны голын Хөх модон гэх газар байхад Зүүнговь сумын харьяат П /Ц.П/ гэх залуу манайд нэг хонгор зүсмийн даага хөтөлж ирээд хүүхэд Улаангомд сургуульд сууж байгаа, мөнгөний хэрэг байна гээд гуйгаад байхаар нь би бэлэн 500.000 төгрөг өгч худалдаж авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 43-44 дэх тал);

- иргэний нэхэмжлэгч Н.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би Зүүнговь сумын П буюу Ц.П-д бугын ясан эвэртэй, битүү ястай бүрэн тоногтой эмээл 2019 оны 5 сарын үед зарсан юм. Надад тухайн үед тухайн бог мал өгнө гээд миний эмээлийг авч явсан. Тэгээд 2019 оны 8 сарын сүүлээр сургуулийн хүүхдүүдийн хичээл ороогүй байх үед сумын төвд гэртээ байж байхад П буюу Ц.П манайд ирсэн ирэхдээ 2 морь эмээлийн өртөг гээд өгөөд явсан...Хул зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь, хүрээтэй дормон тамгатай, жороо морь байсан. Хүрэн зүсмийн нас гүйцсэн бүдүүн морь хас тамгатай бөөн /үүрэн/ сүүлтэй морь байсан, хул морины хүрээтэй дормон тамган дээр нь би сая 9 дүгээр сарын 14-ний үед мухар олом тамга давхарлаж дарсан. Би Ц.П гэх залуугаас 2.000.000 төгрөг нэхэмжилж байна....” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 171 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 56 дахь тал);

- иргэний нэхэмжлэгч Ц.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 сарын 24, 25-ны үед Зүүнговь сумын Уртбулагийн рашааны ойролцоо байсан Ц.П-ынд очиж 2 адуу авсан. Ц.П надаас урьд нь гэрийн мод аваад өрөндөө өгсөн юм...Хүрэн зүсмийн нас гүйцсэн морь бөөрөнхий дотор гурвалжин дүрстэй тамгатай байсан. 2019 оны 9 дүгээр сард миний Ц.П-аас худалдан авсан хээр зүсмийн үрээг Завхан аймгийн Тэс сумын хэсгийн төлөөлөгч Д.А гэх хүн ирж авсан. Түүний өмнө мөн хүрэн зүсмийн нас гүйцсэн морийг дээрх хүн ирж авсан. Тухайн үед адууны эзэн гэх хүнтэй хамт ирж байсан ...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 176 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 35-37 дахь тал);

- гэрч Ц.Т-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр байх өдрийг нь санахгүй байна. Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр багт байх гэрээсээ би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн хүрэн өнгийн мотоцикльтой Зүүнговь сум орохоор гараад Д.Б-ийг аваад явсан. Бид хоёр 2-3 хоногийн өмнө хамт явах талаар ярилцсан байсан. Би Зүүнговь сумын Ц.П-д 2019 оны хавар нэг тооны азарга зарсан байсан. Түүнийхээ өртгийг авахаар бид хоёр хамт явсан...Бид хоёр Ц.П-ынд ирж 3 хоносон...Тэгээд өөрийнхөө адууг аваад ирье гээд Д.Бээг аваад явсан...Маргааш өглөө нь Ц.П, Д.Б, Р.Х, Б.У дөрвүүлээ гэрийнхээ хойд талд 30 гаран тооны адуу авч ирсэн байсан. Б.У, Р.Х гэх хоёр залуу 6 адуу барьж авсан. Тэгж байгаад орой болсон хойно Ц.П чамд өгөх 3 тооны адууг Бөөрөг гэх газар руу оруулж, хашаанд хашиж байгаад бариад өгье, үлдсэнийг нь Увсын Тэс сум оруулж зарж бог мал болгох гэж байгаа юм гэсэн...Тэгээд надад 2.500.000 төгрөгийн өрөнд 4-5 настай хул морь, шар хээр үрээ, 4 настай цагаан бүстэй /цагаан оломтой/ хүрэн морь зэрэг 3 морь надад өгсөн. Тууж ирсэн адуунууд бага настай голдуу адуунууд байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 72 дахь тал);

- гэрч Ц.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 26, 27-ны хавьд би Увс аймгийн Тэс сумын нутаг Бөөрөг гэх газар руу мотоцикльтой адуунд явж байсан. Гэтэл Тарвагатай гэх газрын хажууд өглөө 07 цаг 30 минутын орчимд 10 тооны даага голдуу хас тамгатай адуу байсан, би утсаараа зургийг нь дарж авчихаад адуундаа явсан. Тэгээд намайг орой буцаж явахад Нарийны гол дээр эдгээр адуунууд усанд ороод байж байсан. Оройхон тухайн адуунуудын Ж мотоцикльтой туугаад явж байхад нь би таарч уулзахад Зүүнговь сумын П/Ц.П/  гэх хүн хас тамгатай ийм адуу алдсан наагуур чинь үзэгдэв үү, би тууж яваад алдсан гэж утсаар ярьсан гэсэн. Би тэгээд гэр рүүгээ явсан. Д.Ж тууж явсан адуунуудаа хаячхаад гэр рүүгээ бас явсан. Маргааш нь Д.Ж над руу утсаар залгаад П /Ц.П/ ирж адуугаа авна гэнээ, хамт очъё гэсэн, бид хоёр морьтой адуун дээр нь очиход П /Ц.П/ 17 цагийн орчим Тэс сумын харьяат бас адилхан нэртэй сумын уяачдын холбооны дарга хийдэг П гэх хүний хамт цэнхэр өнгийн Портертой Тэс сумын төвөөс ирсэн. Тэгээд Д.Жид 3 адуу, Ё.Сд 1 адуу, надад 3 адуу нийт 7 адуу үлдээгээд үлдсэнийг нь Зүүнговийн П нэгийг нь унаад 3 адуу хөтлөөд явсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 87-88 дахь тал);

- гэрч Д.Жийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2019 оны 8 дугаар сарын 25, 26-ны орчим манайх Тэс сумын 8 дугаар багийн нутаг Олон нуур гэх газар нутаглаж байхад Зүүнговь сумын харьяат Ц.П гэх хүн над руу утсаар залгаад би урдаас адуу тууж яваад цөөхөн хэдэн даага голдуу адуу алдчихлаа олж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би за гээд маргааш нь Тэс сумын Нарийны гол гэх газраар мотоциклтой хайгаад явж байхад 11 тооны адуу усанд орж байсан. Би Ц.Пын захисан адуу мөн байна гэж бодоод адуунуудыг гэр рүүгээ туугаад явж байхад Ц.Н гэх залуу тааралдаад хэний адуу юм бэ гэхээр нь би минийх биш эзэн нь над руу яриад олоод өгөөч гэж захисан юм гэж хэлсэн. Тэгээд яваад өгөхөөр нь би гэртээ очоод Ц.П руу утсаар ярьж алдсан адуунууд чинь энд байна гэж хэлэхэд за би танай нутагт байна гээд орой ирсэн...Ц.Нт хар даага 1, хээр даага 1, хүрэн шүдлэн үрээ 1 нийт гурван адуу өгсөн. Бүгд хас тамгатай байсан байхаа, Ё.Сд хээр зүсмийн даага нэгийг өгсөн, хас тамгатай. Надад хул даага 1 жижиг ширээтэй хас тамгатай, хээр үрээ 1, том хас тамгатай, Ц.П өөрөө авч явсан нь хар зүсмийн морь хас тамгатай, дэлтэй хул морь 1 сэнсэн тамгатай, хүрэн даага 1 тамгыг нь анзаарч хараагүй, дэлийг нь мухарлаж авсан шарга зүсмийн адуу 1 зэргийг авч явсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 90 дахь тал);

- гэрч Ё.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 25, 26-ны орчим байх өдрийг нь мэдэхгүй, би Бөөрөг гэдэг газар руу адуугаа гаргачхаад морьтой Олон нуур гэдэг газар явж байхад Д.Ж гэдэг залуу 11 тооны адуу туусан явж байсан. Бид хоёрыг уулзаад зогсож байхад Ц.Н гэдэг залуу ирсэн.  Цэнхэр өнгийн Портер машинтай хоёр хүн ирсэн байсан. Нэг нь манай Тэс сумын харьяат П буюу П, нөгөө хамт ирсэн хүнийг нь танихгүй хүн байсан. Тэгээд надад Д.Ж нэг даага барьж өгсөн, Ц.Нт 3 адуу барьж өгсөн, Д.Ж өөрөө хоёрыг авсан. Үлдсэн 5 адууг Тэс сумын харьяат П, хамт ирсэн танихгүй хүнтэйгээ хамт Тэс сумын төв рүү туугаад явсан..” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 92 дахь тал);

- гэрч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Сумын төвд байж байхад Зүүнговь сумын П буюу П /Ц.П/ над дээр ирж уулзаад ийм бага насны азарган үрээ байна зармаар байна гэсэн. Би 100.000 төгрөг бэлэн өгөөд үлдэгдлийг нь дараа өгье гээд уг адууг аваад Увс аймгийн Тэс сумын харьяат Дэлчээ буюу Баттулга гэх хүнд өгч адуунд нь тавиулсан. Хул зүсмийн хязаалан насны дэлтэй, тамгыг нь нэрийг нь сайн мэдэхгүй сэнс шиг л тамга байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 50 дахь тал);

- гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Увс аймгийн Тэс сумын төвд гэртээ байж байхад манай хүү ирээд Гансүх гэх айлын хашаанд зарах адуу юм шиг байна, 3-4 адуу байна гэж ирж хэлэхээр нь би очиход хээр зүсмийн шүдлэн, хул зүсмийн шүдлэн, хул зүсмийн морь, хонгор зүсмийн морь нийт 4 адуу байсан. Намайг очиход хариуцах эзэн алга байсан тул гараад явж байтал Зүүнговь сумын Ц.П гэх залуу мотоцикльтой ирсэн...Би хээр шүдлэн үрээ зарах уу гэхэд зарна гэсэн. Би Ц.Пд 1 ширхэг суран бугуйл 500.000 төгрөгөнд бодож өгөөд хээр зүсмийн шүдлэн үрээг худалдаж авсан, чи дахин мал сонирхох уу гэхэд нь би тэгье гээд Нарийны голын хөдөө Ц.Пын хамт миний эзэмшлийн Портер маркийн машинтай хамт явсан. Бид хоёрыг очиход Ц.Н, Д.Ж, Ё.С зэрэг хүмүүс байсан, 11 тооны адуу байсан. Бид хоёрыг очиход уг залуус адуу авч ирсэн байсан. Ц.Н 3 адуу, Д.Ж 1 адуу, Ё.С 1 тооны адуу авсан. Би очоод охин хүрэн халзан даагыг 1 суран бугуйлаар авахаар тохиролцсон...Зүүнговь сумын Ц.П түрүүлээд 5 тооны адуу аваад Тэс сумын төв рүү очсон. Манай хашаанд хул үрээ, хүрэн халзан даага, хар үрээ зэрэг 3 адууг авч ирсэн. Маргааш нь шарга зүсмийн даага Ц.П авч ирсэн. Хул үрээг Д.Б гэх хүнд Ц.П өгсөн, шарга ч гэмээр хонгор ч гэмээр зүсмийн даагыг Б.Дамдинбазар гэх хүнд зарсан. Хар зүсмийн үрээг намайг хадгалж бай гэж үлдээсэн, хонгор халзан даагыг би 1 суран бугуйлаар худалдаж авсан юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал, 3 дахь хавтаст хэргийн 53 дахь тал);

- гэрч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын сүүлээр байх, яг өдрийг нь сайн санахгүй байна, манайх Нарийны гол гэх газар байхад Зүүнговь сумын харьяат Ц.П гэх хүн манайд ирээд 1 тооны хүрэн зээрд морь авч ирээд авах уу гэхэд нь би авъя гээд 5 ширхэг Монгол гутал өгч уг адууг авсан. Хүрэн зээрд зүсмийн дугуй дотор гурвалжин дүрстэй тамгатай 5 настай бага шиг морь байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал);

- гэрч Н.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Манай нагац ах У.Б нь 2019 оны 8 дугаар сард өөрийн эзэмшлийн 14 тооны адуугаа Тэс сумын Дооно багийн нутаг “Цагаан усны ам” гэх газраас хулгайд алдсан юм. Мөн тухайн үеэр тус багийн иргэн Т.Эын эзэмшлийн 18 тооны адуу хулгайд алдагдсан байсан...адуугаа алдсанаасаа хойш ойр орчмын сумдаар яваад хайгаад байсан боловч олдохгүй байна гэж байсан. Тэгээд удаа ч үгүй алдсан адууных нь сураг гарсан гээд У.Б ах Увс аймгийн Тэс, Зүүнговь сумдын чиглэлд явчихсан байснаа над руу залгаад миний адуу олдож байна, чи ирээд аваадхаач гэхээр нь би У.Б ахын 3 тооны адууг ачиж Завхан аймгийн Тэс суманд ирсэн, мөн тухайн үед Т.Э ахын эзэмшлийн 3 тооны адууг хамт ачиж ирсэн...” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 58 дахь тал)

- эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  (1 дэх хавтаст хэргийн 51-62, 147-159 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон.

        3.2.  Шүүгдэгч Ц.П нь Увс аймгийн Зүүнговь сумын 1 дүгээр багийн нутаг “Урт булаг” гэх газраас 2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус сумын иргэн Н.Бын 7 тооны адуу буюу олон тооны бод малыг хулгайлсан нь:

- хохирогч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн: “...Манайх 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Зүүнговь сумын Урт булаг нэртэй газар 2 азаргатай адуун дотроос 7 тооны адуугаа хулгайд алдсан юм...1. Халиун зүстэй нас гүйцсэн морь, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 2. Улаан хээр зүсний нас гүйцсэн морь, зөв талын гуян дээрээ жинст олом тамгатай, зөв чих цуулбар имтэй, 3. Буурал хязаалан насны морь мухар олом тамгатай, 4. Дэлтэй улаан хээр хязаалан, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 5. Дэлгүй бор хээр хязаалан, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 6. Хүрэн хязаалан морь, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй, 7. Халиун зүсний даага, зөв талын гуянд жинстэй олом тамгатай, зөв чихэнд цуулбар имтэй...Би 1 тооны адуугаа олж авсан. Манай дүү Балжинням, Тулга нар Ховд аймгийн Буянт сумын нутагт 2020 оны 9 дүгээр сарын 20-ны үед казак хүнээс Буурал зүсмийн хязаалан настай, азарга үрээг очиж авсан. Бусад 6 тооны адуу олдоогүй...Би одоо 6 адууныхаа үнэ болох 4.400.000 төгрөг, мөн алдсан адуугаа эрж хайхад зарцуулсан шатахууны төлбөр болох 3.000.0000 төгрөг, нийт 7.400.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 189-190 дэх тал, 3 дахь хавтаст хэргийн 30 дахь тал);

- иргэний нэхэмжлэгч А.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П /Ц.П/ гэдэг залуу надад хэлэхдээ 3 адуу авчирлаа, нэгийг нь хүнд зарчихлаа, хоёрыг нь танд зарна, та авах юм уу гэж асуухаар нь би тухайн үед авна, авахгүй гэж хэлээгүй. Тэгэхэд нөгөө залуу миний хоёр адуу огт явахгүй байна, та ирээд машинтайгаа ачиж Ховд аймгийн төв оруулж өгөөч гэхээр нь би 1 км-ийг 1000 төгрөгөөр бодож явна, ирж очих нь 200 км байдаг, чи надад 200.000 төгрөг өгвөл ачиж оруулж өгье гэж хэлсэн. Тэгэхэд би 200.000 төгрөг өгнө, та хүрээд ир гэж хэлсэн.

Тэгэхээр нь би 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сум руу дүү Давкейгийн эзэмшлийн Портер маркийн автомашинаар очсон. Намайг очиход П /Ц.П/ Ховд аймгийн Дөргөн сумын төв дээр байсан ба хүрэн, буурал, халиун зүсний 3 тооны адуу айлын хашаанд байсан. Тамга нь дөрвөлжин дотор босоо зураас тамгатай байсан. Би тамганы нэрийг мэдэхгүй байна. Тэгээд би тэр гурван адууны хүрэн, буурал зүсний 2 тооны адууг ачиж, халиун зүсний адууг Дөргөн сумын залуу худалдаж аваад хоцорсон... Тухайн үед Ц.П намайг “та миний 2 морийг худалдаж аваачээ, бараг азаргыг нь танд авчирсан, хавар таныг азарга хайж байсан болохоор таньд зарах гэж авчирсан” гэж хэлсэн. Тэгж байснаа хоёуланг нь нийлээд 1.900.000 төгрөгөөр авахгүй юу гэхээр нь би ахад нь тийм их мөнгө байхгүй, авч чадахгүй юм байна гэсэн...Тэгээд ямар нэгэн асуудал байхгүй бол хоёуланг нь 1.200.000 төгрөгөөр өгчих гэхэд П /Ц.П/ авбал авахгүй юу гэхээр нь би 1.200.000 төгрөгөөр үнэлж аваад мөнгийг нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн төвд байхдаа Пд  /Ц.П/ өгсөн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 216-217 дахь тал);

- гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би Ц.П-ын зургийг үзлээ. Би энэ хүнтэй 2020 оны 8 дугаар сарын 30,31-ний өдөр байх, манай гэр Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг “Улаан эрэг” нэртэй газарт байхад Мийгаа гэдэг ахын гэрт ирсэн ба тэр үед Ц.П гэдэг хүн 5 тооны адуу мал тууж ирээд манай гэрийн ойролцоо чөдөрлөсөн. Тэгэхээр нь би сонирхоод очтол бүгдийг нь зарах гэж авчирсан, заримыг нь шууд махлуулна гэж хэлсэн ба би тэр хүний нэрийг нь асуухад ахыг нь Аархал гэдэг гэж хэлсэн, П гэдэг нэрийг нь Сүүлд М-оос сонссон...Тухайн үед П гэдэг хүн өөрөө улаан хээр зүсний 60 тамгатай адуу унаж явсан, энэ миний унаган адуу үүнийг зарахгүй гэж хэлсэн. Бусад 5 тооны адууг зарна, зарим нь хурдан удамтай гэхээр нь би буурал шүдлэн үрээг сонирхоод хэдэн төгрөгт зарах юм бэ гэж асуухад 800.000 төгрөгт өгнө гэж хэлснээ надад зараагүй юм. Мөн хүрэн, халиун, 2 бор хээр зүсний адуунууд байсан ба бүгд ижил жинстэй олом тамгатай байсан....” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 191 дэх тал);

- гэрч С.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манайх Цагаанхайрхан сумын “Дунд хамар” нэртэй газар намаржиж байхад Ц.П 4 тооны адуу хөтлөөд өөрөө хээр морь уначихсан Ч гэдэг айлд ирж буусан. Тухайн өдөр манай ойролцоо байх айлуудад орж морь худалдаж авах хүн байна уу гэж сураглаад явсан. Тухайн адуунууд халиун морь нас гүйцсэн жинстэй олом тамгатай /зөв талын гуянд/ буурал шүдлэн үрээ зөв талын гуянд жинстэй олом тамгатай, нас гүйцсэн хээр морь зөв талын гуянд жинстэй олом тамгатай, нас гүйцсэн хээр морь зөв талын гуянд 60 тоотой тамгатай, хүрэн морь /хязаалан үрээ/ зөв талын гуянд жинстэй олом тамгатай байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 192-193 дахь тал);

- гэрч С.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 8 дугаар сарын 31-ний өглөө хүүхдүүдээ хичээлд нь хүргэх гэж сумын төв оруулж өгсөн. Тухайн үед би мотоцикльтой явсан бөгөөд сумын төвийн салхитын дэнжийн доод талд явж байхад нэг морьтой хүн миний араас давхиж ирээд дуудахаар нь би зогссон. Тэгтэл нөгөө хүн ирээд надтай өөрийгөө Аархал П гэж танилцуулсан. Ах нь Зүүнговь сумаас яваа, өөрийнхөө хэдэн адууг зарах гэж авч ирсэн, авах хүн байна уу гэж асуухаар нь би мэдэхгүй гэсэн... Тэнд 6 тооны адуу байсан. Буурал, хүрэн, халиун, 2 хээр зүсний адуу байсан. Бүгд ижилхэн жинстэй олом тамгатай байсан. Өөрийнх нь унаж явсан адуу хээр зүсмийн адуу байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 196-197 дахь тал);

  - гэрч Ч.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П О.Ч-ийн гэрийн гадна ирээд надтай уулзсан. Тухайн үед надад хэлэхдээ Зүүнговь сумаас 6 тооны адуу авчирлаа. Ховд аймгийн Дөргөн сум руу ачуулмаар байна,  чи ачааны машин олоод өгөөч гэхээр нь би Д ахыг гуйж өгсөн чинь Д ах малынхаа гарал үүслийн бичиг аваад ирвэл явна гэсэн ба надад чи гарал үүслийн бичиг аваад өгөөч танай ээж малын эмч юм байна лээ ш дээ,чи өөрийнхөө нэр дээр бичүүлээд аваад өгчих гэхээр нь би ээжийн утас холбогдохгүй байгаа, хөдөө мал дээр байгаа гэж хэлээд яваад өгсөн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 200 дахь тал);

-  гэрч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 16 цагийн орчим өөрийнхөө адууг харах гэж явж байхад Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг “Дунд хамар” нэртэй газар миний адуунууд байсан ба наана нь Б гэдэг айлын гадна 6 тооны адуу байхаар нь очиж сонирхоход жинстэй олом тамгатай улаан буурал зүсний үрээ, 2 хээр морь, халиун морь, хүрэн үрээ зэрэг адуунууд чөдөртэй байсан. Тэр үед тухайн адуунуудын эзэн гэх өөрийгөө П /Ц.П/ гэж танилцуулсан залуу гарч ирэхээр нь би тэр залуугаас шинэ мотоцикль байна, хоёр адуугаар тулах уу гэж асуухад үгүй би шинэ мотоциклтой, энэ адуунуудыг Ховд аймгийн Дөргөн сум оруулж зарна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 201 дэх тал);

      - гэрч О.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын эхээр манай гэр Цагаанхайрхан сумын Хулж багийн нутаг “Дунд хамар” нэртэй газар байхад Ц.П гэдэг залуу ирж манайд 2 хоносон ба ирэхдээ 5 адуутай ирж манай гэрийн гадна 2 хоног байлгасан. Тухайн адуунуудыг энд зарахгүй, Ховд аймаг оруулж зармаар байна, ачуулах машин хэрэгтэй байна гэж хайгаад байсан. Тэгээд тухайн 5 тооны адууныхаа 2 хээр зүсний адууг алдсан ба тэрийг хайгаад явлаа гэж явснаас хойш ирээгүй. Тухайн авчирсан адуунууд нь хүрэн, халиун, буурал, 2 хээр зүсний адуунууд байсан ба 4 нь буюу хүрэн, халиун, буурал, улаан хээр зүсний адуунууд адилхан жинстэй олом тамгатай байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 202 дахь тал);

- гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр халиун зүсний нас гүйцсэн бүдүүн морь нядалсан ба зөв талын гуян дээрээ жинстэй олом тамгатай адуу байсан. Би тухайн адууг 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр өөрийгөө гэрийн нэр нь Отгоо, жинхэнэ нэрээ П гэж танилцуулсан хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авсан юм...Би гэрээсээ гараад тэр хүний унаж, хөтөлж ирсэн адууны тамгыг харахад 3-уулаа жинстэй олом тамгатай байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал);

- гэрч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..98182606 гэсэн дугаараас Зүүнговийн П /Ц.П/ байна өөрийнхөө хэдэн адууг зарах гэж авчирсан чинь нэг адуу хөлөө гэмтээчхээд явахгүй байна. Надад мөнгө төгрөгний хэрэг байна, чи аваад тус болооч 500.000-600.000 төгрөгт өгчихмөөр байна гээд гуйгаад байхаар нь за аваад ирэхгүй гэж хэлээд утсаа салгасан...Тухайн адуу бор хээр зүстэй гэдгийг нь мэднэ. Зүүн урд хөл нь гэмтэж хавдаж, шүүс гоожиж байсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 219 дэх тал);

- малд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 239-240 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

4. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

          5. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлж, тухайн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.П, Д.Б, Р.Х, Б.У нарыг бүлэглэн хохирогч Б.Э,  У.Б нарын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг, шүүгдэгч  Ц.П дангаараа хохирогч Н.Б-ын олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг тус тус үйлдсэн талаар хууль зүйн  үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

           6. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг зөрчөөгүй, мөн шүүгдэгч Ц.П, Б.У, Р.Х, Д.Б нарын үйлдсэн  гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Б.У, Р.Х, Д.Б нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихдоо Өршөөлийн Үзүүлэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

           7. Шүүгдэгч нар нь У.Б, Б.Э нарын 32 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ гэрч Ц.Т-ын эзэмшлийн, “Мустанг-5” маркийн хүрэн өнгийн улсын дугааргүй мотоцикль, шүүгдэгч Р.Х-гийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн шар өнгийн улсын дугааргүй мотоциклийг тус тус ашигласан,

         - шүүгдэгч Ц.П нь хохирогч Н.Бын 7 тооны адуу хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн нас гүйцсэн морийг уналга болгосон нь,

         - шүүгдэгч Ц.П нь хулгайлсан адуугаа  бусдад худалдан борлуулж, хууль бусаар нийт 8.400.000 төгрөгийн орлого олсон зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг албадан хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад нийцсэн  гэж үзлээ.

         8. Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тодорхойлохдоо хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хөрөнгийн үнэлгээ тогтоох эрх бүхий этгээдийн гаргасан дүгнэлтүүдийг үндэслэн тооцож, Иргэний хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          Хохирогч нар нь алдсан адуунуудаа хурдан удмын адуунууд байсан талаар мэдүүлж, хохирлоо нэхэмжилсэн байх боловч хурдан удмын адуу болох нь нотлох баримтаар нотлогдоогүй байх тул шүүх хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэн  хохирол, хор уршгийг тооцсон нь үндэслэлтэй байна.

           9. Шүүгдэгч Ц.П-ын өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүхэд “... Ц.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй.

      Ц.П нь анхан шатны шүүх хурлаас хойш хохирогч Н.Бт 4 сая төгрөг, хохирогч У.Бд 1,929,357 төгрөг, хохирогч Т.Эад 499,722 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Цэвээнд 500,000 төгрөгийн хохирлыг тус тус бүрэн төлж барагдуулсан.

 Ц.П нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг  2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд гомдлыг хангах үндэслэлтэй байна.

           2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.2-т : “энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж,

мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт: “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж ,

мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14 дэх хэсэгт : “ энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлага /гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна/ -ыг хангасан байна” гэж тус тус заажээ.

           Шүүгдэгч Ц.П нь  хохирогч  У.Б, Б.Э нрын 32 тооны адууг 2019 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө, хохирогч Н.Бын 7 тооны адууг  2020 оны 8 дугаар сарын 26-ны үед тус тус  хулгайлсан нь нотлогдсон ба түүний  үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн үйлчлэлд хамаарч байна.

          Шүүгдэгч Ц.П нь анхан шатны шүүхээс тогтоосон хохирлоос 7.129.000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн болох нь давж заалдах шатны шүүхэд гаргасан банкны хуулга баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд үлдэх 1.100.000 төгрөгийг нөхөн төлөхөө  илэрхийлсэн тайлбар, мэдүүлгийг давж заалдах шатны шүүхэд гаргасан тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан шаардлагыг хангасан гэж дүгнэв.

         Иймд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Ц.П-д Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан таван жил хорих ялыг мөн хугацаатай тэнцүү хэмжээний зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.

         10. Шүүгдэгч Ц.П нь анхан шатны шүүх хуралдаан хүртэл 532 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 56 хоног, нийт 588 хоног цагдан хоригдсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан  түүний  цагдан хоригдсон 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, ял эдэлсэн хугацаанд оруулж, шүүгдэгчийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 жил 4 сар 12 хоногоор тогтоох үндэслэлтэй байна.

         11. Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Х-гийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохдоо тооцооллын болон найруулгын алдаа гаргасныг зөвтгөн, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 6 сар 26 хоногоор тогтоож шийдвэрлэв.

          12. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ц.П-д 3 жил 4 сар 12 хоног зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох үндэслэлтэй байна.

           13.  Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

           14. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.П-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн тул түүнийг шүүх хуралдааны танхимаас суллах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

           1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дүгээр заалтыг : “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2,  7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.14-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Б, Б.У, Р.Х нарт тус бүр  оногдуулсан гурван жил хорих ялыг тус тус гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Ц.П-д оногдуулсан таван жил хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай” гэж өөрчилж,

      - шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтад: шүүгдэгч Ц.П-ыг Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрээс гэсэн нэмэлт,

      - шийтгэх тогтоолын 11 дүгээр заалтад: Ц.П гэсэн нэмэлт тус тус оруулж,

       - шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Х-гийн энэ хэрэгт анхан шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 154 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг хоёр жил зургаан сар хорин зургаан хоног / 2 жил 6 сар 26 хоног/-оор тогтоосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ц.П-ын энэ хэрэгт анхан шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 532 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 56 хоног, нийт 588 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг  гурван жил дөрвөн сар арван хоёр хоног /3 жил 4 сар 12 хоног/-оор тогтоосугай.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ц.П-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд Шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧИД                                                     Н.МӨНХЖАРГАЛ

                                                                    Д.ЖАМБАЛСҮРЭН