2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 192/шш2025/02920

 

 

 

 

 

 

 

 

2025 04 14 192/ШШ2025/02920

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие ******* нь өмнө хамтын амьдралтай хүнтэй байсан. Хүүг маань төрөх үед өмнөх хүнээсээ гэрлэлтээ цуцлуулж амжаагүй байсан учраас хүүдээ өөрийн нэрээр бүртгүүлж чадаагүй. Тиймээс одоо хүүхдээ өөрийн нэрээр бүртгүүлэх хүсэлтэй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү Эрдэмийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү ... гэв.

 

2. Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. *******той 2021 оноос эхэлж хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас хүү Эрдэм төрсөн, одоо бид хамт амьдардаг. Хүү Эрдмийн овгийг нөхөр *******ийн нэрээр бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаа ... гэв.

 

3. Нэхэмжлэгч тал: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбарууд, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаанууд, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг ирүүлсэн.

 

4. Хариуцагч тал: нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбараа ирүүлсэн.

 

5. Шүүхээс *******ийн хүсэлтээр Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, шинжээч дүгнэлтээ гарган ирүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч ******* нь хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2021 оноос эхлэн хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд тэдний дундаас 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Жайнагулийн Эрдэм төрж, эцэг эхийн асрамжид эсэн мэнд бойжиж байгаа нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй.

 

5. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №ЕГ0325/2074 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ******* нь ******* биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлал 99,99 хувь байна гэжээ.

 

6. Өөрөөр хэлбэл хүү ******* төрсөн эцэг нь ******* мөн болох нь шинжээчийн дүгнэлт, талуудын тайлбараар нотлогдож байна.

 

7. Нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №102/ШШ2023/02888 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж байсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүү Ж.Эрдэмийг төрөх үед гэрлэлт дуусгавар болоогүй буюу гэрлэлтээ цуцлуулаагүй байжээ.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул тэдний дундаас төрсөн хүү Ж.Эрдэмийг иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эх Д.Жайнагулиэр овоглон бүртгэсэн байна.

 

8. Өөрөөр хэлбэл *******ийн гэрлэлт дуусгавар болоогүй байсан мөн хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй байсан тул иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага хүүхдийг *******оор овоглон бүртгээгүй нь үндэслэлтэй байна.

 

9. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хамт амьдарч тэдний дундаас хүү Ж.Эрдэм төрсөн болох нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул хүү ******* төрсөн эцэг нь ******* мөн болохыг тогтоож шийдвэрлэлээ.

 

9. Гэр бүлийн тухай хуулийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

8. Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөж бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй юм.

 

9. Нэхэмжлэгч *******,******* нар нь хамт амьдарч байгаа цаашид хамтран амьдарч хүү Ж.Эрдэмийг өсгөнө гэж тайлбарлаж байгаа бөгөөд талууд хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаагүй, энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдлаа.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жайнагулиэс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нямдоржид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар нэхэмжлэгч Халтарын Нямдоржийг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн хүү ******* төрсөн эцэг болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч Х.Нямдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жайнагулиэс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нямдоржид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ