| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 192/2025/03790/И |
| Дугаар | 192/ШШ2025/03670 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/03670
| 2025 05 05 | 192/ШШ2025/03670 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* үйлдвэрийн гудамж 6, 2 тоот хаягт байрлах ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, зүүн наран ******* тоот хаягт байрлах ******* бодь ХХК холбогдох,
30,521,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 0******* сарын *******-ны өдөр хүлээн авч, 2025 оны 0******* сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* ******* нь 2001 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын тамхины зах зээлийн томоохон үйлдвэрлэгч болон ханган нийлүүлэгч байгууллага юм. Манай компани нь анх байгуулагдсанаас хойш 10 жилийн дотор Монгол Улсын тамхины зах зээлийн *******7 хувийг дангаар хангаж буй үндэсний аж ахуйн нэгжүүдийн нэг билээ. 2010 онд ISO9001 стандартын гэрчилгээг авч олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага болсон. Мөн дотооддоо тамхи борлуулж Монголынхоо тамхины зах зээлийг хангаж байна. Бид Монголын зах зээлд тамхи борлуулахдаа манай компани нь борлуулалтын албаараа дамжуулан борлуулдаг бөгөөд борлуулагч нар дэлгүүрүүдэд тамхи зээлээр болон бэлгээр олгодог. Манай компанийн борлуулагч ******* бодь ХХК-д 20******* онд тамхи зээлээр олгосон бөгөөд 20******* оны 06 сарын 06-ны өдрөөс эхлэн 202******* оны 11 сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан 2 талын хөдлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийг нийлж үзэхэд тус компани нь өнөөдрийг хүртэл 30,521,500 төгрөгийг өгөлгүй манай ******* *******-ийг хохироож байна. Иймд тус компаниас 30,521,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч С.Амаржаргал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* *******-ийн нэхэмжлэлтэй ******* бодь ХХК-д холбогдох 30,521,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 7,500,000 төгрөг төлсөн. Үлдэх 23,021,500 төгрөгийг төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч ******* бодь ХХК-д холбогдуулан 30,521,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч С.Амаржаргал нь 30,521,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* бодь ХХК-д холбогдох, 30,521,500 төгрөг гаргуулах тухай ******* *******-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь 30,521,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 310,558 төгрөгөөс 155,279 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн данснаас 155,279 төгрөг, хариуцагч ******* бодь ХХК-иас 155,279 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
*******.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ