Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

            нарийн бичгийн дарга Т.Солонго,

            улсын яллагч О.Багшбаяр,

            шүүгдэгч Т.Б, Ч.Онарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Б, Ч.О нарт холбогдох эрүүгийн 1706 0261 00189 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Т овгийн Т Б, /РД:    /.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжклтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо   тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д овгийн Ч  О , /РД:     /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б, Ч.Онар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Моломжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Моломжамцын өгсөн мэдүүлэг /хх-7-15/, яллагдагч Ч.Огийн өгсөн мэдүүлэг /хх-63/, яллагдагч Н.Бөгсөн /хх-66/, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн №13150 дугаартай дүгнэлт /хх-37/, шүүгдэгч Т.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, шүүгдэгч Ч.О иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/, шүүгдэгч Т.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-38/, шүүгдэгч Ч.Оял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Т.Б, Ч.Онар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Б.Моломжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Моломцамцын өгсөн: "...2017 оны 10 дугаар сарын 12-Ны шөнө караокеноос Мөнхгэрэл бид 2 гараад такси барихад нөгөө 2 залуу байсан ба Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орчимд очсон. Чи ямар гоё дуулдаг юм бэ? дөрвөдийн шээс минь гэж хэлээд зодсон." /хх-7-15/ гэх мэдүүлэг,  

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Ч.Огийн өгсөн: "...тэр маргалдсан Моломжамцыг буулгаж ирээд би нэг элэгдсэн. Н.Билэгдэмбэрэл хажуу талаас нь хэд хэд цохисон." /хх-63/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Н.Б өгсөн: "...Тэгээд би хохирогч залуу дээр очоод чи яагаад ширээ андуураад томроод байгаа гэж хэлээд нүүр лүү цохиж элэгдсэн." /хх-66/ гэх мэдүүлэг,

 

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13150 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт

1 .Б.Моломжамцын биед зүүн хөмсөг. баруун гарын 5-р хурууны шарх, зүүн нүдний дээд, доод зовхи ба нүдний алим, баруун нүдний доод зовхины: цус хуралт, зүүн хацар, зүүн сарвуу ба 3-р хурууны зулгаралт, 1 шүдний эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.

б.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэвтэр гэмтэл байна. /хх-37/


            Шүүгдэгч Т.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/,

Шүүгдэгч Ч.Оиргэний үнэмлэхний лавлагаа /хх-42/,

Шүүгдэгч Т.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-38/,

Шүүгдэгч Ч.Оял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-41/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Б , Ч.О  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Б , Ч.О нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

             

            Хохирогч Б.Молонжамц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болно.

           

Хэрэгт шүүгдэгч Т.Б , Ч.О нар нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин хэрэгт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

           

Шүүхээс шүүгдэгч Т.Б , Ч.О нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар торгуулийн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Б , Ч.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар Т.Б , Ч.О нарыг тус бүрийг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Б , Ч.О нар нь шүүх оногдуулсан 500 / таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

Т.Б , Ч.О нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Б , Ч.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           

           6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Б, Ч.О нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            7. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

             

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ,

                                                         ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС