| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0115/З |
| Дугаар | 128/ШШ2025/0292 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0292
2024 04 24 128/ШШ2025/0292
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Т******* /РД:Т*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.С /Шүүхэд төлөөлөх эрхийн дугаар:/,
Хариуцагч: Биеийн тамир, спортын улсын хорооны дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Н******* /РД:ЧК*******/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б******* /РД:Д*******/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******гийн өмгөөлөгч: М.Б******* /Шүүхэд төлөөлөх эрхийн дугаар: *******/.
Нэхэмжлэлийн шаардлага: “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/73 дугаар ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томил*******ж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гарг*******ах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н*******, О.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн С.Н*******гийн өмгөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Биеийн тамир, спортын үндэсний төвийн даргын 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд авах, ээлжийн амралт олгох тухай” 70 дугаар тушаалаар Ч.Т*******ыг 3 сарын хугацаагаар Нийтийн биеийн тамирын хэлтсийн мэргэжилтнээр томилсон.
1.2. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Ч.Т*******ыг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлжээ.
1.3. Нэхэмжлэгч Ч.Т*******ын зүгээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын түр орлон гүйцэтгэгч О.Б*******д “...60 нас хүртэл ажиллах хүсэлтэй...” тухай өргөдөл гаргаж, тус өргөдлийн хариуд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1273 дугаар албан бичгээр “... Төрийн албаны тухай х*******ийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл оногд*******ах үндэслэлтэй” тухай саналыг ирүүлсэн болно. Иймд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг өгчээ.
1.4. Нэхэмжлэгч Ч.Т******* Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хүлээн авч хянаад, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 46 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн.
1.5. Ингэснээр иргэн Ч.Т******* Биеийн тамир, спортын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/73 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томил*******ах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гарг*******ах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн ба 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0784 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа яв*******сан байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Ч.Т******* миний бие 2002 онд Биеийн тамир, спортын үндэсний төвд мэргэжилтнээр ажилд орж, 2006 онд төрийн албан хаагчийн тангараг өргөсөн. Түүнээс хойш тасралтгүй биеийн тамир, спортын газарт Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан.
Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Б******* нь 2023 оны 01 дүгээр сард томилогдон одоо хүртэл ажиллаж байна. О.Б*******, хүний нөөцийн мэргэжилтэн Н.Н нар 2022 оны 06 сард, Төрийн захиргааны удирдлагын газрын х*******ийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Б, хүний нөөцийн мэргэжилтэн Б.Н нар 2023 оны 10 дугаар сард тэтгэвэрт гарах тухай хэлсэн.
Ч.Т******* намайг өөрөө хүсээгүй байхад "тэтгэвэртээ гар, сонсох ажиллагаа хийнэ" гэж миний ажиллах хүсэлтийг үл ойшоож, улмаар жил бүр уг шаардлагаа хэлж, миний ажиллах урам зоригийг хугалж, дарамт үзүүлж ирсэн. Төрийн албаны тухай х*******ийн 46 дугаар зүйлийн 46.3-д "Х*******ьд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана..." гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 60 нас хүртэл ажиллах хүсэлтээ бичгээр өгөхөд 1 жилээр гарга гэж зас*******ж бичүүлж авсан.
Энэ байдлаас болж бидний хоорондын харилцаа таарамжгүй байдалд хүрч 2024 он гарснаас хойш улам бүр намайг ажлаас гаргахыг шахаж шаардаад байсан тул би 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 60 нас хүртэл ажиллах хүсэлтэй байгаагаа дахин бичгээр өгсөн. Гэтэл “Албан тушаалаас чөлөөлөх тухай” 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаал гаргаж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож өөрөө хүсээгүй байхад захиргааны журмаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.
"Албан тушаалаас чөлөөлөх тухай" 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалыг надад танилц*******аагүй бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 04-нд цалинтай чөлөө авч эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад явж шинжилгээ өгөөд ирсэн. Уг тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын эхээр шуудангаар хүлээн аваад Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 46 тоот тогтоол гаргаж миний гомдлыг хүлээн авсангүй.
Иймд Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томил*******ах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гарг*******ах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү“ гэжээ.
2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргааны гол зүйл нь Төрийн албаны тухай х*******ийн 46 дугаар зүйлийн 46.3-т заасан х*******ьд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүрэх хүртэлх хугацаанд ажиллах гэж заасан байдаг нь өөрийн хүсэлтээр ажлаас гарна гэсэн үг. Гэтэл нэхэмжлэгчээс хүсэлт гаргаагүй байтал ажлаас нь чөлөөлсөн тухайд гомдож байна.
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Ч.Т******* тэтгэвэрт гарах тухай хүсэлт өгсөн гэж хариуцагчаас тайлбарлаж байна. Ч.Т*******ын хүсэлт нь 2024 оныг дуустал үргэлжлүүлэн ажиллах тухай байсан. Гэтэл 2024 оныг дуустал гэдэг нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусах ёстой байтал сарын өмнө ажлаас халсан байдаг. Гаргасан тушаалын тухайд Ч.Т*******д тухайн өдөртөө мэдэгдээгүй, 28-ны өдөр мэдэгдсэн тухай баримт огт байхгүй. Тус тушаалыг гаргахдаа О.Б******* нь өөрийн баталсан 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1/11146 гэсэн өөрийн гаргасан албан бичгийг үндэслэн тушаал гаргасан нь алдаатай байсан. Ч.Т******* нь 11 дүгээр сарын 25-ны өдөр чөлөө авахаар өргөдөл өгч чөлөө авсан. 84 настай ээжийгээ эмчлүүлэхээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явсан байхад нь өргөдөл өгснөөс хойш 3 дахь хоногт нь өөрөө хүсэлтээ өгөөгүй байхад нь тушаал гаргачихсан. Хэрэгт авагдсан хариуцагчаас ирүүлсэн баримттай танилцахад лайвд оролцсон гэдгээр нь арга хэмжээ авах байдлаар тэтгэвэрт нь гаргах тушаал гаргачихсан. Өөрөөр хэлбэл, лайвд оролцсоны төлөө арга хэмжээ авах байдлаар тэтгэвэрт гаргах аргыг хэрэглэсэн гэж харагдаж байна. Яг адилхан лайвд оролцсон 3 хүний 2 хүнд нь сахилгын арга хэмжээ авч халсан. Нөгөө нэгт нь тэтгэвэрт гаргах арга хэмжээ авсан. Х*******ьд тэтгэвэрт гарах насанд хүрсэн хүн өөрөө хүсэлт гаргаагүй бол захиргааны санаачилгаар халахгүй гэсэн заалт байдаг. Гэтэл хариуцагч талын төлөөлөгч 55 нас хүрсэн эмэгтэй 60 нас хүрсэн эрэгтэйг тэтгэвэрт гарах эрх үүснэ гэж тайлбарлаж байна. Гэтэл хөдөлмөрийн тухай х*******ийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ гэж заасныг баримтална гэж заасан байдаг. Нэхэмжлэл дээр бичсэнийг нь дурдвал жил болгон ингээд ажиллах хүсэлтээ өгөх юм байна гэдэг ойлголтыг төрүүлсэн. Нэхэмжлэгчээс 2024 оныг дуустал үргэлжлүүлэн ажиллах хүсэлт өгсөн. Нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаагүй байхад нь захиргааны санаачилгаар тэтгэвэрт гаргасан нь буруу гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: “Ч.Т******* нь Биеийн тамир, спортын улсын хороонд 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр "...2024 он дуустал үргэлжлүүлэн ажиллах тухай” хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн хариуг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “2024 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд ажилл*******ах болсныг" мэдэгдэж 1/1146 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг Ч.Т*******д бичгээр өгч, мөн өдрийн 09.10 цагт сонсох ажиллагааг Спортын төв ордны ******* тоот өрөөнд зохион байг*******ж “Төрийн албаны тухай х*******ийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтыг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлөх болсныг" мэдэгдсэн. Сонсох ажиллагаанд Ч.Т******* биечлэн оролцож тэмдэглэлд "би тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөгүй, гарын үсэг зурахаас татгалзсан” тухай тусгагдсан.
Ч.Т*******ыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн тул Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн. Мөн өдрийн Б/74 дугаар тушаалаар нэг удаагийн буцалтгүй тусламжид олгох 37,125,300 төгрөгийг шийдвэрлэж, олгосон. Ч.Т******* нь тус Хороонд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр “60 нас хүртэл ажиллах тухай” хүсэлтийг ирүүлж хариуг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1273 тоот албан бичгээр хүргүүлсэн. Мөн Ч.Т******* нь 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр "буцалтгүй тусламжид олгосон 37,125,300 төгрөгийг байг*******лагын дансанд буцаан шилжүүлсэн тухай" мэдэгдээд байна. Мөн Ч.Т******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр "1 сарын цалинтай чөлөө авах тухай” хүсэлтийг ирүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн "Б/70 дугаар тушаалаар 14 хоногийн цалинтай чөлөөг 2024 оны 12 дугаар сарын 02-20-ны өдрүүдэд олгосон. Түүнчлэн, Иргэн Д.М албан ёсны фейсбүүк хуудсаар 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Ні Түгжрээнд”, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн агентлагийн байранд “БТСХ-Төрийн албаны хуйвалдаан..." 52 минутын лайв бичлэгүүдэд төрийн албан хаагч Ч.Т******* нь оролцсон болно.
Иймд 2024 оны "Дотоод хяналтын ажлын хэсэг байг*******ах тухай" А/711 дүгээр тушаалаар төрийн албан хаагч төрийн байг*******лагын хэвийн үйл ажиллагааг алдагд*******ахад чиглэсэн арга хэмжээг төлөвлөх, зохион байг*******ах, оролцох гэсэн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох заалт, төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн эсэхийг, шалган тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байг*******сан. Тус дотоод хяналтын ажлын хэсэг нь дотоод хяналт шалгалтын тайланг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн бөгөөд "Ч.Т******* нь Төрийн албаны тухай х*******ьд заасан төрийн албан хаагчийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан хориглолтыг зөрчсөн байх үндэслэл тогтоогдож байх тул мөн х*******ийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногд*******ах үндэслэлтэй" тухай саналыг ирүүлсэн. Ч.Т*******д сахилгын шийтгэл ногд*******ах саналын дагуу Төрийн албаны тухай х*******ийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногд*******аагүй. Ч.Т******* нь Төрийн албаны тухай х*******ийн 39 дүгээр зүйлд заасан хориглосон хэм хэмжээг зөрчсөн нь дотоод хяналтын ажлын хэсгийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дотоод хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон. Мөн Төрийн албаны тухай х*******ийн 48 дугаар зүйлийн 48.8 дахь хэсэг “Энэ х*******ийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногд*******ах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэл" гэж заасан байна.
Ч.Т*******ын өөрийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан “...2024 он дуустал үргэлжлүүлэн ажиллах тухай” хүсэлтийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилл*******ж холбогдох х*******ь, журмын хүрээнд төрийн албанаас чөлөөлсөн болно. Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны Б/73 дугаар тушаал нь х*******ь ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт юм.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Процессын тухайд нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 55 насанд хүрмэгц Биеийн тамир, спортын улсын хороонд төрийн албан хаагч өөрөө хүсвэл 60 нас хүртэл ажиллаж болно гэсний дагуу 2024 оныг дуустал үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан.
Биеийн тамир, спортын улсын хорооноос 2023 12 дугаар сарын 19-ны өдрийн 1/1146 тоот албан бичгээр Төрийн албаны тухай х*******ийн 46.2, Захиргааны ерөнхий х*******ийн 43.1, 43.2-т заасныг үндэслэн 2024 оны 12 дугаар сар хүртэл ажилл*******на гэж шийдвэрлэж хариуг мэдэгдсэн. 12 сар хүртэл гэдэг нь 2024 оны 11 сард хуанлийн сүүлийн өдөр буюу тус сарын 30-ны өдрийг хүртэл ажилл*******ах боломжтой гэдгийг мэдэгдэж, нэхэмжлэгчийн өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны төсөвт 1 удаагийн буцалтгүй тусламжийг тусг*******сан. 2024 онд тэтгэвэрт гарах 3 хүний тэтгэмж тусгагдаж байсан. Улмаар 2024 оны 11 сарын 25-ны өдөр нэхэмжлэгчээс 1 сарын цалинтай чөлөө олгох тухай хүсэлтийг гаргаж байсан. Энэхүү хүсэлтийг тус газраас 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б70 тушаалаар шийдвэрлэж, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 14 хоногийн цалинтай чөлөө олгосон байдаг. Мөн өдөр сонсох ажиллагааны тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид гард*******сан хэдий ч гарын үсэг зураагүй, 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09 цагт Спортын төв ордны ******* тоотод 09 цаг 00 минутаас 09 цаг 12 минутад сонсох ажиллагаа хийсэн. Сонсох ажиллагааны үед нэхэмжлэгчээс тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөгүй, 60 нас хүртэл ажиллана гэсэн тайлбар, саналыг гаргаж байсан. Захиргаанаас энэхүү тайлбар, саналыг хүлээж авахгүйгээр 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б73 дугаар тушаалаар Ч.Т*******ыг албан тушаалаас нь чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.
Учир нь нэхэмжлэгч захиргааны чөлөө зайлшгүй авах шаардлагатай гэж өргөдлөө өгсөн. Мөн тухайн өдрийн Б74 дүгээр тушаалаар нэхэмжлэгчид 1 удаагийн буцалтгүй тусламжид олгох 37,125,300 төгрөгийг олгохоор шийдвэрлэж, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 19-ны өдөр төрийн албаны тухай х*******ь, хөдөлмөрийн тухай х*******ьд заасны дагуу 60 нас хүртэл ажиллах хүсэлтийг гаргасан. Биеийн тамир, спортын улсын хорооны эрх бүхий албан тушаалтны зүгээс 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1273 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг 2024 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаагаар ажилл*******ахаар шийдвэрлэсэн тул дахин хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 1 удаагийн буцалтгүй тусламжид олгосон мөнгийг биеийн тамир спортын хорооны холбогдох дансанд шилжүүлсэн тухай мэдэгддэг. Төрийн албан тухай х*******ийн 4 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт төрийн албан хаагчийн тэтгэвэртэй холбоотой харилцааг энэ х*******ь, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай х*******иар тус тус зохиц*******на гэж заасны дагуу нийгмийн даатгалын сангийн олгох тэтгэврийн тухай х*******ийн 5.1.2-т тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил ажилласан 60 насанд хүрсэн эрэгтэй 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ хэмээн х*******ьчилсан байна. Мөн ахмад настны тухай х*******ийн үйлчлэлд эрэгтэй 50 нас эмэгтэй 55 буюу түүнээс дээш настай иргэнийг хамаар*******ж ойлгоно гэж заасан байна.
Дээрх 2 х*******иас дүгнэхэд тэтгэвэр тогтоолгох насыг эмэгтэй 55 ба түүнээс дээш насанд хүрсэн 20-оос доошгүй жил ажилласан албан хаагч тэтгэвэр тогтоолгох эрх нь үүснэ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нийт ажилласан жил нь 30 жил 4 сар 29 хоног улсад ажилласан. Үүнээс төрийн албанд 20 жил 4 сар 29 хоног Биеийн тамир спортын улсын хороонд 17 жил 5 сар 23 хоног ажилласан байна.
Иймд захиргааны хэргийн хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримт шинжлэн судалсан үйл явцтай холбоотойгоор дүгнээд үзвэл төрийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох асуудал нь төрийн албаны тухай х*******ийн 4.5-т заасны дагуу, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай х*******ьд заасан үндэслэлээр зохиц*******агддаг. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн тэтгэвэрт гарах хугацаа нь 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байгааг нь талууд хүлээн зөвшөөрч байгаа харагдаж байна. Тийм ч учраас нэхэмжлэгчээс 1 жилийн хугацаанд үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ гаргаж, хүсэлтийг захиргаанаас зөвшөөрч 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажилл*******на гэдгийн мэдэгдсэн байгаа нь төрийн албан хаагчийн баталгаагаар хангаж, тухайн асуудлаа шийдвэрлүүлэх боломжит хугацаа өгсөн байна. Нэхэмжлэгчээс 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг өгснийг шийдвэрлээгүй гэж ярьж байна.
Төрийн албаны тухай х*******ийн 46.3-т төрийн албаны тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц гэдэг үг байдаг. Тэгэхээр насанд хүрэх тухай ойлголт нь 2023 оны 12 дугаар сарын 12-ний өдөр байсан бол 2024 онд үргэлжлүүлэн 60 нас хүртлээ ажиллана гэсэн хүсэлтийг захиргааны байг*******лагаас хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Биеийн тамир, спортын улсын хороо нь нийтийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа яв*******даг учир х*******ь тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа яв*******даг тул Төрийн албаны тухай х*******ьд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц ажиллах хүсэлтээ гаргах эрх нь нэгэнт олгогдож, тухайн эрхийг баталгаагаар хангаж, хүсэлтийн хүрээнд 1 жил ажилл*******ж, дахин үргэлжлүүлэх шийдвэр гаргах хэм хэмжээ байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй, захиргааны байг*******лагын гаргасан 2024 оны Б73 дугаар тушаал нь захиргааны ерөнхий х*******ь болон төрийн албаны тухай х*******ьд заасан х*******ь ёсны шийдвэр гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай х*******ийн 10 дугаар зүйлийн 10.1.2. “төрийн захиргааны албан тушаал”, 10.3. “энэ х*******ийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ”, 12 дугаар зүйлийн 12.1. “төрийн захиргааны албан тушаалд ... төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байг*******ах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна”, 12.1.2. “...ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж заасны дагуу тодорхойлогдсон, тэрээр төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй олон жил ажиллаж ирсэн ба түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай х*******ийн дагуу нарийвчлан зохиц*******агдахаар байна.
3. Хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзэж, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлсөн ба маргаан бүхий тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай х*******ийн 8 дугаар зүйлийн 8.3.5.“х*******ь тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас буур*******ах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажилл*******ах, шагнаж урамш*******ах, сахилгын шийтгэл ногд*******ах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах”, 8.4. “Агентлагийн дарга энэ х*******ь болон холбогдох бусад х*******иар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Төрийн албаны тухай х*******ийн 46 дугаар зүйлийн 46.2.2. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 46.3. “Х*******ьд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байг*******лагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажилл*******ах шийдвэр гаргана”, 46.5. “энэ х*******ийн 46.1, 46.2-т заасан шийдвэрийг х*******ьд өөрөөр заагаагүй бол төсвийн шууд захирагч гаргана”, Захиргааны ерөнхий х*******ийн 26 дугаар зүйл. “Оролцогчийг сонсох”, 27 дугаар зүйл. “Сонсох ажиллагааг яв*******ах” гэж заасныг үндэслэн гарчээ.
4. Нэхэмжлэгчээс “...өөрөө хүсээгүй байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж үзсэн нь х*******ь бус, Төрийн албаны тухай х*******ийн 46.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн” зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан маргасан.
5. Нэхэмжлэгч Ч.Т******* нь 1968 оны 12 дугаар сарын12-ны өдөр төрсөн, анх Биеийн тамир, спортын үндэсний төвийн даргын 2002 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаар тушаалаар Нийтийн биеийн тамирын хэлтэст мэргэжилтнээр томилогдон, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр тус хорооны Залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөх хүртлээ ажилласан ба 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Б*******д хандан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн х*******ьд заасны дагуу цаашид 60 нас хүртлээ ажиллах хүсэлтээ бичгээр гаргажээ.
6. Төрийн албаны тухай х*******ийн 4 дүгээр зүйлийн 4.4. “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ х*******иар зохиц*******аагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай х*******иар зохиц*******на”, 41 дүгээр зүйлийн 41.2. “Х*******ьд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байна”, 46 дугаар зүйлийн 46.2. “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.2. “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, мөн х*******ийн 46 дугаар зүйлийн 46.3. “Х*******ьд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байг*******лагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажилл*******ах шийдвэр гаргана...”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай х*******ийн 5 дугаар зүйлийн 5.1. “Доор дурдсан даатг*******агч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй”, 5.1.1. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 насанд хүрсэн даатг*******агч”, 5.1.2. “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй” гэж заажээ.
7. Дээрх х*******иудын зохиц*******алтаас үзвэл, төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байх ба 25-аас доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй даатг*******агч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах насны заалт байна.
8. Харин эмэгтэй даатг*******агчийг 55 нас хүрсэн гэдгээр түүнийг шууд тэтгэвэрт гаргахаар х*******ьчлаагүй, харин өөрөө хүсвэл ажлаас чөлөөлөгдөх аг*******гатай зохиц*******алт юм.
9. Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь тэтгэвэр тогтоолгон авахаар хүсэлтээ гаргаагүй, харин ч 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О. Б*******д хандан Төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ бичгээр илэрхийлсэн байхад хариуцагчаас ажлаас нь чөлөөлж шийдвэрлэсэн нь х*******ь бус байна.
10. Иймд маргаан бүхий албан тушаалд хэн нэгэн гуравдагч этгээдийг томилоогүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, хариуцагчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/70 дугаар тушаалаар мөн оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нэхэмжлэгчид цалинтай чөлөө олгосон, маргаан бүхий тушаал нь 11 дүгээр сарын 28-ны өдрийн огноотой боловч тухайн тушаалд өөрт нь 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх талаар заасан зэргээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, холбогдох журмын дагуу олгохыг хариуцагчид даалгаж, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хариуцагчаар нөхөн төлүүлэх х*******ь зүйн үндэслэлтэй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн ажил, хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх эрх, х*******ь ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.
11. Шүүх, нэхэмжлэгчийн Залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтний ажил үүргийг гүйцэтгэж байсантай холбоотойгоор буюу түүний эрхэлж байсан ажлыг төрийн албаны чадахуйн зарчимтай холбож, тэр дундаа албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрхэн яаж гүйцэтгэсэнтэй холбоотой ямар нэгэн дүгнэлт өгөөгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 47 дугаар зүйлийн 47.1.“нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай х*******ийн 4 дүгээр зүйлийн 4.4, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.2, 46 дугаар зүйлийн 46.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Т*******аас Биеийн тамир, спортын улсын хорооны даргад холбогд*******ан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Ч.Т*******ыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/73 дугаар тушаалыг х*******ь бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Залуучуудын шигшээ багийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тооцож, мөн хугацааны цалин хөлсийг зохих журмын дагуу тооцон бодож олгохыг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны даргад даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гарг*******ж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай х*******ийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН