Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2016/01370

 

С.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан  даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00525 дугаар шийдвэртэй,                                                                                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1620 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч : С.Шижиртуяа

Хариуцагч : Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөчгийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Баасанбат,  нарийн бичгийн даргад И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3737 тоот шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч Б.Даваадорж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2015.12.03-ны өдрийн 3/42236 тоот мэдэгдэлээр миний эзэмшлийн байрыг 118 сая төгрөгөөр үнэлж үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах болсныг мэдэгдсэн. Уг Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байр 116 тоот 4 өрөө байр нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр 48 м.кв гэж бүртгэгдсэн байдаг боловч 2009 онд батлагдсан Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал стандартын дагуу уг байр нь 100 гаран м.кв болж байгаа бөгөөд үнэлгээ гаргасан шинжээч уг байрыг 48 м.кв-р тооцон үнэлсэн нь үнэлгээ буруу гарч миний үл хөдлөх хөрөнгийг хэт хямдаар үнэлсэн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Иймд уг үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчмнгүй болгож дахин үнэлгээ хийлгэх нөхцөл боломжоор хангаж өгнө үүгэжээ.

Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3737 дугаар шийдвэрээр А.Батзориг, Д.Зоригтбаатар нараас 121.802.729 төгрөгийг гаргуулан Ж.Энэрэлд олгохоор шийдвэрлэсэн.Шүүхийн 2015.9.17-ны өдрийн 2585 дугаар гүйцэтгэх хуудсанд Эрхийн улсын бүртгэлийн Ү-2201004389 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20 дугаар байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангахаар заасан.2015.9.24-ний өдрийн 09/24 тогтоолоор битүүмжлэн тус өдрийн 35 тоот шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдлийг хугацаатай өгөхөд төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэр биелүүлж төлбөрийг төлөөгүй тул 2015.10.01-ний өдрийн 10/01 эд хөрөнгө хураасан тогтоолоор хурааж Шүүхийн шийдвэрийн биелүүлэх тухай мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг дахин төлөөгүй болно.2015.10.14-ний өдрийн 10/14 тоот, 10 дугаар сарын 19-ний өдрийн 10/29 тоот хугацаатай мэдэгдлийг дахин хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч нар болон барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс үнийн санал авахад С.Шижиртуяа болон төлбөр төлөгч нар нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан үнийн санал өгөхөөс татгалзсан.Иймд шинжээч томилох тухай 2015.11.17-ны өдрийн 124 тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний Мөнх-оргил трейд ХХК-иар зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгосон.Мөнх-оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний 62/ш тоот тайлангаас үнэлгээ хийсэн байдлыг харахад зах зээлийн бодит үнийг 118.000.000 төгрөг болохыг тогтоосон байна.Дээрх зах зээлийн бодит үнийг төлбөр төлөгч болон өмчлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2015.12.03-ны өдрийн 3/42438, 3/42236, 3/42237 тоот мэдэгдлээр мэдэгдсэн болно.Анхны албадан дуудлага худалдааны 2015.12.18-ны өдрийн 3/44001, 1/44006, 1/4405 мэдэгдэлүүдийн төлбөр төлөгч авагч, өмчлөгч нарт өгч, 2015.12.25-ны өдрийн 10 цагт болох Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдааны үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 70 хувиар 82.600.000 төгөргөөр оруулсан боловч үнийн санал ирээгүй болно.Гуравдагч этгээд болох С.Шижиртуяа нь 2015.12.14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган 2016.01.08-ны өдрийн 2254 шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.2016.4.26-ны өдрийн 17233 шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул нэхэмжпэлийг буцаан шийдвэрлэсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016.6.10-ны өдрийн 10 цагт үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар үнэлгээчний үнэлсэн зах зээлийн үнэ болох 50 хувиар тооцон 59 сая төгрөгөөр санал болгох доод үнийг тогтоон оруулсан боловч дахин үнийн санал ирээгүй болно.Дээрх орон сууцыг 2 удаагийн дуудлага худалдаагаар оруулсан боловч үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байхад үнэлгээн дээр маргах нь утга учиргүй зүйл юм.Иймд нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00525 дугаар шийдвэр гаргаж,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3-т заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 20-116 тоот 48 м.кв, эд хөрөнгийн эрхийн Ү-2201004389 дугаарт бүртгэгдсэн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Шижиртуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 ооны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1620 дугаар магадлал гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн гаргасаннэхэмжлэлийн шаардалагын талаар бус шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн эсэх, шинжээчийг зөв томилсон эсэх талаар шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч нь шинжээчийнадүнэлт үндэслэлтэй, үнэн зөв гарсан эсэх талаар эргэлзээтэй байгаа тул үүнийг тогтоолгохооршүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. чир нь уг үнэлгээ хийсэн байр болох СХД-ийн 15-р хороо, 1 -р хороолол, 20-р байр, 116 тоот орон сууцыг 48мкв гэж тооцон үнэлсэн байдаг. Гэтэл уг байрыг анх үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн үеэс хойш орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох улсын стандарт өөрчлөгдсөн (МNS8 6058:2009) бөгөөд уг стандартын дагуу энэхүү орон сууц нь 110 гаруй м.кв болж байгаа тул шинжээч нь хуучин стандартын дагуу тогтоогдсон байрны талбайн хэмжээний талаар шинжилгээ хийлгэж байгаа байгууллагаас тодруулах, талбайн хэмжээг тухайн үед мөрдөж буй стандартын дагуу шинэчилэн тогтоох эсэх асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй байсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүй шинжээчийн дүнэлтийг эцсийн зөв гэж шууд үнэлэн шийдвэр гаргасан байна.Анхан болон давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үйл баримтын талаар бус зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн эсэх, шинжээчийг зөв томилсон эсэх талаар шийдвэр гаргасан учир шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.Иймд Мөнх оргил трейд ХХК-ийн гаргасан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг  хүчингүй болгож, байрны талбайн хэмжээг үнэн зөв, бодитоор тогтоолгон дахин үнэлгээ хийлгэх нөхцөлболомжоор хангаж өгнө үү гэжээ.

                 ХЯНАВАЛ:

С.Шижиртуяа нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох шаардага гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг  давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч  2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3737 дугаартай захирамж гаргаж, А.Батзориг, Д.Зоригтбаатар нар 121.802.729 төгрөгийг  Ж.Энэрэлд төлөхийг зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар үүргээ эс биелүүлвэл Сонгино-хайрхан дүүргийн 15-р хороо, 1-р хороолол, 20 дугаар байр, 116 тоот  орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заажээ.  /хх 29,30-33/

Төлбөр төлөгч нар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн  2014 оны  3737 дугаар  захирамжид заасан мөнгийг төлөөгүй тул хариуцагч /хх 39-79/ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж барьцаны хөрөнгийг  2015 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр 09/24 дугаар тогтоолоор битүүмжилж тэмдэглэл үйлдсэн, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10/01 тоот тогтоолоор хураан авч, үнийн санал өгөхийг 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 3/34126 тоот мэдэгдлээр С.Шижиртуяад /хх 30/ мэдэгдсэн  бөгөөд нэхэмжлэгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан хүсэлт /хх 48/, төлбөр төлөгчийн саналыг /хх 50,51/ үндэслэн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон байна.

 Шинжээч  Мөнх оргил трейд ХХК Сонгино-хайрхан дүүргийн 1 дүгээр хороололын  20-р байрны 116 тоот 4 өрөө орон сууцыг 118 сая   төгрөгөөр үнэлсэн, шинжээч  2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дүгнэлт гаргахдаа орон сууцны хэмжээг үнэлгээний гол нөхцөл болгооогүй  /хх 55-65/ тул энэ тухай  нэхэмжлэгчийн гомдол  шийдвэр ,магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Хариуцагч нь   Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3737 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. 

Хоёр шатны шүүх С.Шижиртуяагийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2016/00525 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1620 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.АМАРСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ