2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 192/шш2025/02679

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 192/ШЗ2025/02679

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох

 

13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оын 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ,, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... би 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа болох үед нэг ч төгрөг төлөөгүй ба зээлийн төлбөрөө төлүүлэх талаар хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй хугацаа хэтрүүлсэн учир шүүхэд хандаж байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 10,000,000 төгрөгийн 10 хувийн хүү 2,500,000 төгрөг алданги 0.5 хувиар тооцож, 20 хоногийн алданги 1,000,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

 

4. Нэхэмжлэгч нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гараар бичсэн тайлбар, зээлийн гэрээ, итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад хариу тайлбар ирүүлээгүй, нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч П.Золжаргалд холбогдуулан 13,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч П.Золжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлээгүй.

 

4. Нэхэмжлэгч , хариуцагч П.Золжаргал нар нь 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр нь 10,000,000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай, 2,5 хувийн хүүтэй, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 3 хувиар алданги тооцож зээлдүүлэх, хариуцагч П.Золжаргал нь 10,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дотор хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй байжээ.

 

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

 

6. Нэхэмжлэгч , хариуцагч П.Золжаргал нарын хооронд байгуулсан Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, зээлийн гэрээний шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

6.1. Дээрх зээлийн гэрээгээр зээлдүүлэгч болох нь зээлдэгч өмчлөлд 10,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь зээлийн гэрээ, хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаараа бичсэн ... миний бие П.Золжаргал нь 10,000,000 төгрөгийг 1 өдрийн хугацаатай миний зээлийн данс болох бараа татах зорилгоор дээрх дансанд хүлээж авсан нь үнэн болно, миний буруутай үйлдлээс болж ор сураггүй алга болсон тул дээрх мөнгөний 2,5 хувьтай тэнцэх хүүг төлнө, энэ гэрээг зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээхэд татгалзахгүй ээ, барьцаанд өөрийн эзэмшлийн 31-55 УБГ авто машиныг үлдээнэ гэсэн тайлбар, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тус тус нотлогдож байна.

 

6.2. Харин зээлдэгч болох П.Золжаргал нь 10,000,000 төгрөгийг гэрээгээр тохирсон хүүгийн хамт, гэрээнд заасан хугацааны дотор буцаан төлөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заажээ.

 

7.1. Өөрөөр хэлбэл хариуцагч П.Золжаргал нь 10,000,000 төгрөгийг хүлээн авч захиран зарцуулах эрх үүссэн үеэс эхлэн зээлийн төлбөрийг д буцаан төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна гэж үзнэ.

 

8. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 2,500,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг нийт 13,500,000 төгрөгийг хариуцагч П.Золжаргалаас шаардах эрхтэй байна. Хариуцагч П.Золжаргал нь зээлийн гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, алданги төлөх үүрэгтэй байна.

 

9. Иймд хариуцагч П.Золжаргалаас 13,500,000 төгрөгийг гаргуулж д олгож шийдвэрлэлээ.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч шүүх хуралдааны товыг 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн байна.

 

10.1. Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.

 

10.2. Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч П.Золжаргал нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэлээ.

 

10.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

10.4. Хариуцагч П.Золжаргалд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг шүүхээс тайлбарлан, танилцуулсан боловч тэрээр хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралтай нотлох баримт ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2025/13508 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болно.

 

12. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус зааснаар хариуцагч 13.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч олгосугай.

 

2. Нэхэмжлэгчийн хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2025/13508 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 225,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ