| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0298/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2017-03-19 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 389
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овгийн Б-ын Б-ыг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар
шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-ын эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 204 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13 ширхэг тамхины иш, шүд 1 ширхэг, цус мэт үйлээр бохирлогдсон тамхины иш 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйл 1 ширхэг, угаалтуур дотор байсан цус мэт хүрэн өнгийн зүйл 1 шурхэ", 4 гэж дугаарласан цус мэт улаан өнгийн зүйл 1 ширхэг, хуванцар саванд хи&ж авсан өнгөгүй шингэн зүйл 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр хураан авсан улбар шар энгийн 2 хөлтэй модон тавцантай сандал 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон ундааны хуванцар сав 1 ширхэг, дотроо 2 ширхэг тамхитай "кент" нэртэй тамхины хайрцаг 1 ширхэг, хараа нэртэй архины бөглөө 1 ширхиг, хүрэн өнгийн иштэй, арзгар иртэй жижиг хутга 1 ширхэг, иш нь хугарсан хутга чрлэгч 1 ширхэг, хутга ирлэгчний хугарсан хүрэн өнгийн иш 1 ширхэг, хар өнгийн самсунг маркийн товчлууртай гар утас 1 ширхэг, цус мэт хүрэн өнгиин зүйлээр бохирлогдсон шар алаг өнгийн орны бүтээлэг 1 ширхэг, талийгаач Г.Гантулгын ногоон алаг өнгийн дотоож 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон хүрэн өнгийн сандаал 1 хос, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон caapai өнгийн богино өмд 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсок саарал өнгийн цамц 1 ширхэг, Б.Бын өмсөж явсан цус мэт хүрэн улаа.ч өнгийн зүйлээр бохирлогдсон хүрэн бор өнгийн ботинк 1 хос, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон жижиг цагаан даавуу 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн төмөр аралтай өмдний тэлээ 1 ширхэг, саарал алаг өнгийн дотоож 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн оймс 1 хос, хар саарал өнгийн "Li-ning" гэсэн бичигтэй нимгэн цахилгаантай цамц 1 ширхэг, хар өнгийн пүдволк 1 ширхэг, цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон улбар шар өнгийн урт мод 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
6. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасны дагуу Б.Б-аас 30.000 төгрөгийг гаргуулж Шүүх сэтгэц эмгэг судлалын төвд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧИД Ч.АЛТАНЦЭЦЭГ
Д.МӨНХТУЯА