| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Уранзул |
| Хэргийн индекс | 102/2025/00141/И |
| Дугаар | 192/ШШ2025/03058 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/03058
2025 0 ******* 192/ШШ2025/03058
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар хэсэг, ******* ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* /рд:НЮ600*******2181/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүрэг, ******* дугаар хороо, дүгээр хороолол, өргөн чөлөө б тоот хаягт байрлах ХХК /рд:603336/-д холбогдох,
Амины орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг хариуцагчаас гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь 2020 оны хавар фейсбүүкэд ******* дүүргийн 1 дүгээр хороо, Өвөр зайсангийн аманд байгалийн цогцолбор газарт хаус барьж өгнө, айл бүхэн тусдаа газартай, граж бэлгэнд нь өгнө гэсэн зарыг харж утсаар нь холбогдож иргэн Ч.Жавхлантөгс гэх хүнтэй анх уулзсан. ХХК-ийн захирал Ч.Жавхлантөгс нь Бугат вилла хотхон төслөө танилцуулахдаа бүх зүйл нь шийдэгдсэн цогц, сайхан хотхон болно. Юунд ч санаа зовох хэрэггүй. Айл бүхэн тусдаа эзэмшил газартай, дулаан гражтай, цэвэр бохир, цахилгаан нь бүрэн шийдэгдсэн цогцолбор хотхон болох юм. Төлбөрийг бүрэн төлсөн хүмүүстээ гражийг нь бэлгэнд өгнө. Барилгын баг маань туршлагатай найдвартай хүмүүс байгаа, дор нь 2 сарын дотор бариад түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй өгнө гэсэн тул тус хаусыг захиалахыг зөвшөөрч 2020 оны 05 сарын 28-нд ХХК-ийн Хаан банкин дахь тоот дансанд 3,20, төгрөг, 19,, төгрөг шилжүүлж, бэлнээр 10,, төгрөг нийт 202,20, төгрөгийг шилжүүлж гэрээний дагуу төлбөрийг 100 хувь төлсөн.
Анх хаусыг 2 сарын дотор бариад 2020 оны 0*******, 08 сардаа багтаад ашиглалтад оруулж хүлээлгэн өгөхөөр ярьж байсан боловч гэрээгээр 2020 оны 03 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхөөр заасан. Гэтэл юун 2, 3 сарын дотор оруулах байшин маань баригдахгүй бүтэн жил орчим болж, цувран маш удаашралтай болж эхэлсэн. Ч.Жавхлантөгсөөс яагаад удаад байгааг тодруулахаар элдэв шалтгаан тоочиж удаашралтай байсан тул 2021 оны зунаас баригдахаа байсан хаусын ажил руу өөрөө орж хөлс мөнгө, тог цахилгаан, барилгын материал бүхий л зүйлийг нь өөрөөсөө гаргаж гүйцэтгээгүй үлдсэн барилгыг гүйцээн барьсан. Гэвч одоог хүртэл барилгыг актаар хүлээлцэхгүй, гэрээний үүргийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг маань гаргаж өгөхгүй хохироож байна. Иймд ХХК-тай 2020 оны 05 сарын 25-ны өдөр байгуулсан Амины орон сууц захиалах болон хөрөнгө оруулалтын №20/09 тоот гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн дагуу ******* дүүргийн 1 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам Бугат вилла хотхоны С3 тоотод байрлалтай, 128 м.кв талбайтай, 5 өрөө Амины орон сууц-ны өмчлөгчөөр Ч.г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахад шаардагдах баримт бичгийг хариуцагчаас гаргуулахыг даалгаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ХХК-тай 2020 оны 05 сарын 25-ны өдөр Амины орон сууц захиалах болон хөрөнгө оруулах тухай 20/09 дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам, Бугат вилла хотхон, С3 тоот хаягт байрлах, 128 м.кв талбайтай амины орон сууцыг худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэгч Ч. нь энэ гэрээний дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж дуусгасан. Хавтаст хэрэгт авагдсан 3,20, төгрөг, 19,, төгрөг, 10,, төгрөг, буюу нийт 202,20, төгрөгийг бүрэн төлж дуусгасан. Төлбөр тооцооны талаар хариуцагчийн төлөөлөгч Ч.Жавхлантөгс нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө мессежээр ...төлбөр тооцоо дууссан гэдгийг илэрхийлсэн байсан. Иймд нэхэмжлэгчийн зүгээс төлбөр тооцооны асуудал байхгүй. Тухайн үед маргаан бүхий орон сууцыг хариуцагчийн төлөөлөгч Ч.Жавхлантөгс бүрэн хүлээлгэж өгөөгүй, барилгаа дутуу барьсныг манайхаас гүйцээж барьж дуусгасан ба одоо тухайн хувийн сууцдаа амьдарч байгаа. Өмчлөлийн асуудал яригдахад зарим тохиолдолд нэршлийн асуудал хөндөгддөг. Гэвч зарим айлууд нэршлийн тухайд өмчлөлийн гэрчилгээгээ гаргаж, С тоотоороо тооцож байгаа учраас ямар нэгэн хаягжилтын асуудалгүй гэж үзэж байна. Одоо нэхэмжлэгч тухайн орон сууцад амьдарч байгаа ба төлбөр тооцоогоо бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна.
Мөн хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш шүүхэд хариу тайлбараа огт ирүүлээгүй байдаг. Сая шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгчийн туслах руу өмчлөлтэй холбоотой асуудал байгаа болохоос биш төлбөр тооцооны асуудал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий мессежийг ирүүлсэн байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагч шүүхэд нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 1 хоногийн дотор хариу тайлбараа өгөх ёстой боловч хариу тайлбар өгөөгүй тохиолд тус хуулийн *******2 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэсэн хуулийн зарчим байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 202 оны 11 сарын 25-ны өдрийн *******2 дугаар итгэмжлэл, 2020 оны 05 сарын 25-ны өдрийн Амины орон сууц (хаус) захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээ-ний хуулбар, төлбөрийн нэхэмжлэлийн хуулбар, 2020.05.28-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримтууд зэрэг бичмэл баримтуудыг цуглуулсан байна.
Хариуцагчаас хариу тайлбар болон баримт ирүүлээгүй болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч Ч. нь хариуцагч ХХК-д холбогдуулан ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам, Бугат вилла хотхоны С3 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...орон сууц захиалгын гэрээгээр 202,20, төгрөгийг бүрэн төлсөн боловч хариуцагч барилгыг дутуу орхиж, захиалагчид хүлээлгэн өгөөгүй тул өөрөө гүйцээн барьж одоо амьдарч байгаа тул өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
3.Ч. нь 2020 оны 05 сарын 25-ны өдөр ХХК-тай 20/09 тоот Амины орон сууц (хаус) захиалах болон хөрөнгө оруулах тухай гэрээ-г байгуулжээ. Гэрээгээр ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам Бугат вилла хотхоны С3 тоот хаягт байрлалтай, 128 м.кв талбайтай, 5 өрөө, төмөр бетон каркас, хөнгөн бетон блок хийцлэлтэй, 202,20, төгрөгийн үнэ бүхий амины орон сууцыг захиалагчийн захиалгаар барьж түүний өмчлөлд шилжүүлэх, захиалагч гэрээнд заасан хугацаанд төлбөрийг гүйцэтгэгчид шилжүүлэхээр тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд гүйцэтгэгч ХХК нь амины орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, захиалагч Ч. нь гэрээгээр тохирсон үнийг төлөх буюу Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, үр дагаврыг шаардах эрхтэй.
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч ХХК, түүний төлөөлөгч Ч.Жавхлантөгс нь нэхэмжлэгч Ч.гийн нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 2-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар болон түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, *******2.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн *******2.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн ************** дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ хэмээн заасан тул хариуцагч ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
5.Хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Ч. нь амины орон сууцны төлбөрт 2020 оны 05 сарын 2*******-ны өдөр 10,, төгрөг бэлнээр, 2020 оны 05 сарын 28-ны өдөр 19,, төгрөг, 3,20, төгрөгийг төлж, гэрээгээр тохиролцсон үнийг хариуцагчид бүрэн төлсөн болох нь тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч амины орон сууцны үнийг бүрэн төлж, хөрөнгийг эзэмшилдээ авсан боловч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хариуцагчаас шаардах, энэ агуулгаар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй.
6.Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 33.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан.
Захиалагч Ч. нь орон сууцны үнийг бүрэн төлсөн тул гүйцэтгэгч болох ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.
Иймд Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам Бугат вилла хотхох, С3 тоот хаягт байрлалтай, 128 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр Ч.г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
*******.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид *******0,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.
8.Хариуцагч ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т заасныг баримтлан Улаанбаатар хот, ******* дүүрэг, 1 дүгээр хороо, Өвөр зайсангийн ам, Бугат вилла хотхон, С3 тоот хаягт байршилтай, 128 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч.г тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******0,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид *******0,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 1 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.*******-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ