| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/00596/И |
| Дугаар | 192/ШШ2025/01772 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01772
2025 03 10 192/ШШ2025/01772
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, * дүгээр хороолол, * гудамж, *дүгээр байр, * тоотод оршин суух,*гийн * /РД:*/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж,* дүгээр байр, * тоотод оршин суух, * * /РД:*/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, * гудамж, * дүгээр байр,* тоотод оршин суух, *ийн * /РД:*/,
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, *гудамж, * байр, * тоотод оршин суух, * /РД:*/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *дугаар хороо, * гудамж, * байр, *тоотод оршин суух, *ын * /РД:* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 177,199,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч *, Б.* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч Х.*, Ц.* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч нарын өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.*гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Т.* миний бие 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.*, * нартай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд тус зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, Ц.*ын өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж зээл олгосон.
50,000,000 төгрөгийг зээлэх саналыг анх * надад хандаж гаргасан бөгөөд өөрийн эцэг болох Ц.*ын үл хөдлөх хөрөнгийг надад барьцаалуулан зээл авсан ба зээлсэн 50,000,000 төгрөгийг * болон түүний эхнэр Б.* нар захиран зарцуулсан байдаг. Энэ талаараа ч Ц.*, *, Б.* нар хүлээн зөвшөөрсөн нь баримтаар нотлогддог.
Иймд зээлийн гэрээг Ц.* болон * нартай, барьцааны гэрээг Ц.*, Х.* нартай тус тус бичгээр байгуулсан хэдий ч иргэн * болон Б.* нарт 50,000,000 төгрөгийг зээлдүүлсэн нь тогтоогддог. *ы эцэг, эх Ц.*. Х.* нар нь зээлийн гэрээний баталгаа болгож, өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь надад өгсөн болно.
Улмаар дээрх зээлийн гэрээ байгуулагдсаны дараагаар буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ц.*, * болон түүний эхнэр Б.* нар нь дээрх зээлийн гэрээнд хавсралт үйлдэж, Т.* надаас 30,000,000 төгрөгийг өмнөх зээл дээр нэмж зээлсэн ба энэ талаараа харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан.
Дээрх хугацаанаас хойш *, Б.*, Ц.*, Х.*, нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөөр ирсэн ба 2022 оны 07 дугаар сарын 26-ны зээлийн гэрээний хугацаа дууссан. Мөн зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар нь cap бүрийн хүүнд 2,000,000 төгрөгийг cap бүр төлөх үүрэг хүлээсэн ч энэ үүргээ бүрэн биелүүлээгүй.
Маргаан бүхий зээлийн гэрээг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш зөвхөн эхний 2 сарын хугацаанд тус бүр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тус хугацаанаас хойш зээлийн хүү болох 2,000,000 төгрөгийг cap бүр дутуу төлсөөр ирсэн ба 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Тодруулбал, хариуцагч нарын хувьд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш эхний 2 cap тус бүр 5,000,000 төгрөг төлсөн ба гэрээний дагуу cap бүр 50,000,000 төгрөгийн 4 хувийн хүү болох 2,000,000 төлөх үүрэгтэй. Иймд эхний 2 сарын хугацаанд нийт 10,000,000 төгрөгийг төлснөөс 2 сарын хүү буюу 4,000,000 төгрөгийг хүүнд, 6,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасах үндэслэлтэй. Улмаар үндсэн зээлээс 44,000,000 төгрөг үлдсэн.
Хүү: Анх зээлсэн 50,000,000 төгрөгийн хүүнд 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 05 дугаар 13-ны өдөр /уг хугацаанаас хойш зээлийн хэмжээ нэмэгдсэн/ хүртэл 7 cap, 15 хоногийн хугацаанд 15,000,000 төгрөг төлөх ёстой байсан боловч 2021 оны 10, 11, 12, 2022 оны 01, 02 дугаар саруудад тус тус 1,760,000 төгрөг буюу нийт 8,800,000 төгрөгийг төлсөн. Өмнөх сарын хүүгийн үлдэгдлийг дараа сарын хүүгийн төлбөрөөс хасаж тооцоход 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,760,000 төгрөгөөс 960,000 төгрөг нь өмнөх сарын хүүнд тооцогдож, 800,000 төгрөг нь хүүгийн төлбөрт тооцогдож, 2022 оны 02 сарын хүүгийн үлдэгдэл 1,200,000 төгрөг болж байна.
Хариуцагч нарын зээлийн гэрээний хүүгийн үлдэгдэл 2022 оны 02 сарын 28-ны өдрийн байдлаар 1,200,000 төгрөг уг хүүгийн үлдэгдлийг 2022 оны 03 дугаар сард төлөөгүй, мөн 2022 оны 03, 04 дүгээр саруудын хүү 4,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хүү 1,000,000 төгрөг нийт гэрээгээр хүлээсэн үүрэг буюу төлбөл зохих хүүгийн үлдэгдэл зээлийн гэрээний хавсралтаар зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүртэл хугацаанд 6,200,000 төгрөг хуримтлагдсан.
Алданги: Зээлийн гэрээний 3.7-д “Үүргийн гүйцэтгэлийг хангах арга: Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1,200,000 төгрөгөөс хоног тутам 6,000 төгрөгийн алданги буюу 180,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 3,200,000 төгрөгөөс хоног тутам 16,000 төгрөгийн алданги буюу 480,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд 5,200,000 төгрөгөөс хоног тутам 26,000 төгрөг буюу 390,000 төгрөг буюу нийт 1,050,000 төгрөгийн алданги зээлийн гэрээний хавсралтаар зээлийн хэмжээг нэмэгдүүлэх хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүргийн зөрчлөөс үүсчээ.
Уг алданги болон зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 7,250,000 төгрөг болсон байна.
3.2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хавсралтаар нэмж 30,000,000 төгрөг зээлсэн тул 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 80,000,000 төгрөгөөс хүү тооцно.
Хүү: 80,000,000 төгрөгийн 4 хувийн хүү нэг сард 3,200,000 төгрөг болох ба 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 6,400,000 төгрөг, зээлийн гэрээний хүчинтэй хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 13 хоногийн хүү 1,386,666 төгрөг нэмэгдэж нийт 7,786,666 төгрөг болжээ.
Алданги: Анх зээлсэн 50,000,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл төлбөр болох 6,200,000 төгрөгийг зээлийн гэрээний хавсралтаар зээлийн хэмжээг нэмэгдүүлсэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэмж авсан зээлийн хүүгийн хамт төлж барагдуулалгүй дахин хугацаа хэтрүүлсэн тул уг хугацаанаас хойш нийт авсан 80,000,000 төгрөгийн зээлийн нэг сарын хүүг нэмэгдүүлсэн дүнгээс алданги тооцох үндэслэлтэй бөгөөд 9,400,000 төгрөгөөс хоног тутам 47,000 төгрөг буюу /75 хоногт/ 705,000 төгрөгийг дараагийн төлөлт хийсэн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл тооцохоор байна.
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу хүүгийн хуримтлагдсан дүн 9,400,000 төгрөгөөс 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 1,760,000 төгрөгийн хасвал 7,640,000 төгрөг болох бөгөөд уг төлбөрөөс мөн хоног тутам 38,200 төгрөг буюу 1,069,600 төгрөгийн алдангийг зээлийн гэрээний хүчинтэй хугацаа болох 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тооцох үндэслэлтэй.
Зээлийн гэрээний хүчинтэй хугацаа дуусах хүртэл зээлийн гэрээний үүргийн зөрчил хүүгийн төлбөрт /нэхэмжлэлийн 2, 3 дахь хэсгийн хүү хэсэгт дурдсан/ 13,986,666 төгрөг, алданги /нэхэмжлэлийн 2, 3 дахь хэсгийн алданги хэсэгт дурдсан/ 2,824,600 төгрөг буюу 16,811,266 төгрөг болжээ.
4.Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлж барагдуулалгүй 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүргэсэн. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар сунгах хүсэлт гаргасан. Мөн тус зээлийн гэрээг сунгах хүсэлтдээ хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийн гэрээг сунгасан өдөр хүртэлх 5 cap буюу 150 хоногийн хугацаанд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 74,000,000 төгрөгөөс хоног тутамд 370,000 төгрөг буюу нийт 55,500,000 төгрөгийн алдангийг гэрээний 3.7-д заасны дагуу тооцох үндэслэлтэй.
5.2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч нараас санал тавьсны дагуу талууд харилцан тохиролцож, гэрээний хугацааг 1 жилээр сунгасан буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж, 1 жилийн хугацаагаар урьд гэрээгээр тохирсон нөхцөлөөр сунгасан ба энэ хугацаанд 74,000,000 төгрөгөөс гэрээний 3.3-д заасны дагуу cap бүр 4 хувийн хүү тооцох бөгөөд 1 жилийн хугацаанд 35,520,000 төгрөгийн /74,000,000*4%=2,960,000 төгрөг*2=35,520,000/ төгрөгийн хүү тооцохоор байна. Мөн гэрээний хугацааг сунгасан сүүлийн нэг жилийн хугацаанд хариуцагч нарын зүгээс нийт 10,040,000 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийг дээрх хугацаанд төлбөл зохих хүүгээс хасахад 25,480,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
6.Мөн * нь 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр Т.* надаас нэмэлтээр 7,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг болгож өгнө гэх амлалт өгч зээлсэн боловч өдийг хүртэл эргэн төлөөгүй. 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөгт Ц.* оролцоогүй, гарын үсэг зураагүй тул 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хавсралт гэж үзэх боломжгүй төдийгүй хүү, алдангийг тухайлан тусдаа гэрээ байгуулж тохироогүй тул 10,000,000 төгрөгийг бус 7,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээгээр нэхэмжилж буй үнийн дүнд нэмж нэхэмжилж байна.
7.Хэдийгээр зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлтийг миний бие хүлээн авсан ч зээлийн гэрээний 4.1-д заасны дагуу гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрэлгүй өдийг хүрч *, Б.*, Ц.*, Х.* нар нь миний утсыг авахаа больж, зээлийн гэрээний үүргийг биелүүлэхээс зайлсхийсэн нөхцөл байдалтай байна.
Нэхэмжлэгч Т.* миний бие хариуцагч нараас талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу дараах төлбөрийг нэхэмжилж байна.
Эхний 1 жилийн хугацаанд зээлийн гэрээний хүчинтэй хугацаа дуусах хүртэл зээлийн гэрээний үндсэн үүргийн зөрчил хүүгийн төлбөрт 13,986,666 төгрөг, түүний алдангид 2,824,600 төгрөг буюу нийт 16,811,266 төгрөг,
Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийн гэрээг сунгасан өдөр хүртэлх 5 cap буюу 150 хоногийн хугацаанд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 74,000,000 төгрөгөөс хоног тутамд 370,000 төгрөг буюу нийт 55,500,000 төгрөгийн алданги,
Гэрээний хугацааг сунгасан сүүлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүү буюу 25,480,000 төгрөг, гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 74,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *ы зээлсэн 7,000,000 төгрөг, нийт, гэрээний үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний хүү болон үндсэн төлбөрт 113,466,666 төгрөг, алдангид 56,733,333 төгрөг, нийт 170,199,999 төгрөг, мөн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр *ы зээлсэн 7,000,000 төгрөгийг нэмж нийт 177,199,999 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Манай талын зүгээс 100,000,000 төгрөгт эвлэрнэ, 50,000,000 төгрөгт эвлэрэх боломжгүй.
Өмнөх гэрээнд ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулсан асуудал бол байхгүй, өмнөх нөхцөлөөр 30,000,000 төгрөгийг нэмэлтээр авч байгаа учраас өмнөх зээлийн гэрээний харилцаа мөн адил хамаарна гэсэн байр суурийг бидний зүгээс илэрхийлж байна. Хариуцагч талын хариу тайлбараар зээлийн гэрээ хугацаа дуусчихсан гэж тайлбарладаг. Зээлийн гэрээг сунгах хүсэлтийг хариуцагч тал өөрсдөө хүсэлтээ гаргаж өөрсдийнх нь гаргасан хүсэл зоригийг хүлээж аваад манай зүгээс зээлийн гэрээний хугацааг сунгасан. Мөн зээлийн гэрээг сунгах хүсэлтийг гаргахдаа өмнөх үндсэн төлбөрөөс хасагдаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлэн авч хариуцагч талаас гарын үсгээ зураад өөрсдөө хүсэлтээ гаргасан. Уг хүсэл зориг зоригийнх нь илэрхийллийг Т.* нь хүлээж аваад зээл олгосон. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага маань 177,199,999 төгрөг бөгөөд нарийн тооцооллоо нотлох баримт шинжлэн судалсны дараа гаргана. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 177,199,999 төгрөгийг 4 хариуцагчдаа тэнцүү хувааж гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн *аас гаргуулах мөнгөн дүнд 7,000,000 төгрөгийг нэмж тооцуулна. * нь сүүлд 7,000,000 төгрөгийг хувиараа зээлж авсан юм. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч *ы 29 удаагийн гүйлгээгээр 2,270,000 төгрөг төлсөн гэдэг нь тусдаа зээлийн харилцаа юм. Энэ нь авсан зээлийн төлөлт болгож 2,270,000 төгрөг төлсөн зүйл биш юм. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй. Өнөөдрийн бидний гаргаж өгсөн 2 хуудас нотлох баримт нь үүнийг нотлох юм. Мөнгө хүүлсэн асуудал байхгүй. Хуульд 2023 оны 03 сарын 01-ний өдөр өөрчлөлт орсон тул тухайн зээлийн харилцаа нь хуульд нийцэж байгаа бөгөөд хувь хүн мөнгө зээлж болно. Барьцааны гэрээг Ц.*, Х.* нар байгуулсан. Барьцааны гэрээний 3.1-т барьцаагаар хангах шаардлага түүнийг тодорхойлох гэдэгт үндсэн гэрээ түүний хавсралт нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тодорхойлогдох бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэл хүү, анз шүүхийн зардал барьцааны зүйлийг хангахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх шүүхийн зардал барьцааны зүйлийг арчлан хамгаалахад гарсан зардал уг хөрөнгөтэй холбоотой төлсөн газраас нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан байна. Энэ заалтынхаа дагуу Ц.*, Х.* нар нь үндсэн гэрээнийхээ дагуу хариуцлагыг давхар хүлээх үүрэгтэй гэж үзэж байгаа юм. Анх байгуулсан гэрээ нь 2022 оны 07 сарын 28-ны өдөр дуусаж байгаа юм. 2023 оны 01 сарын 05-ны өдөр хариуцагч нараас зээлийн гэрээний хугацаа дууссан ч гэсэн зээлийн гэрээний үүргийг 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс хойш 1 жилээр сунгаж өгнө үү гэдэг хүсэлтийг хариуцагч нараас гаргасан байдаг. Тийм учраас нийт зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 28-ны өдөр дууссан. 2023 оны 04 сараас хойш нэг ч төлөлт хийгдээгүй учраас гэрээний хугацаа дуусмагц 2024 оны 01 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төлбөрөө барагдуулаагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулмаар байна гэв.
Хариуцагч Х.*, Ц.* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т.*тэй зээлийн гэрээ байгуулж тавин сая төгрөгийг нэг жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү зээлийг *, Х.* нарын хамтран эзэмшдэг Хан-Уул дүүргийн *-р хороо, *-р байр, * тоотод байрлах, улсын бүртгэлийн *дугаартай орон сууцыг барьцаалсан.
Х.* нь Т.*тэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигчийн хувьд барьцаалахыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан болно.
Нэхэмжлэлд дурдсанаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ц.*, *, Б.* нар Т.*тэй харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг нэмж зээлсэн, * 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Т.*гээс 7,000,000 төгрөгийг дахин зээлсэн гэх үйл явдлын тухай огт мэдэхгүй бөгөөд энэхүү харилцаанд оролцоогүй юм. Мөн нэхэмжлэгч барьцаа хөрөнгөөр гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд гаргасан нэхэмжлэл нь Х.*д огт хамааралгүй байна.
ИХШХШТухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт "Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. Х.* нь Т.*тэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, бодитоор захиран зарцуулаагүй байтал нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан болон үүргээ биелүүлээгүй гэж үзэн хариуцагчаар татаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Т.*гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Х.*д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т.*тэй зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан нь үнэн болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж эхнэр Х.*гийн хамт өмчилдөг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 57 тоот хаягт байрлах, * улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан.
Ц.* нь дээрх мөнгөн хөрөнгийг хүү *ы бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор зээлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг, * өөрийн болон эхнэр Гантулгын харилцах данснаас зээлдэгч Т.*гийн ХААН банк дахь * тоот дансанд төлж байсан байна. Өнгөрсөн хугацаанд Ц.* нь зээлийн эргэн төлөлтөд 20 удаагийн гүйлгээгээр нийт 39,160,000 төгрөгийг төлсөн байна.
Талууд зээлийн гэрээ байгуулахдаа эргэн төлөлтийн тухай тодорхой тохиролцоогүй бөгөөд зээлийн гэрээний хугацааг нэг жил буюу 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дуусахаар харилцан тохиролцсон. Ц.* нь 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сар бүр төлбөр төлж байсан ба нийт төлсөн төлбөрийн 18,014,320 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцно. Учир нь төлсөн 39,160,000 төгрөгөөс 1 жилийн хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлбөл зохих хүү 21,145,680 төгрөг байгааг зээлдэгч бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн хүү тооцох эрхгүй байх тул гэрээний хугацаанд зээлийн хүүгээс илүү төлсөн төлбөр, хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлийн дүнгээс хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Ц.* нь Т.*гээс зээлийн гэрээ бичгээр байгуулж нэг удаа 50,000,000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд *ы 2022 оны 05 сард авсан гэх 30,000,000 төгрөг, 2023 оны 3 сард авсан гэх 7,000,000 төгрөгийн тухайд огт оролцоогүй бөгөөд зээл, хүү төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Т.* нь нэхэмжлэлдээ хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг нэхэмжилж байгааг тодорхой тусгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зээлийн хүү, алданги тооцсон тооцоолол нь үндэслэлгүй бөгөөд зээлдэгч зээлийг хугацаанд нь төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний хугацаа дуусаж 2023 оны 03 сарын 29-ний өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй байхад зээлдүүлэгч нь шаардах эрхийг хэрэгжүүлээгүй 2024 оны 1 сард нэхэмжлэл гаргаж байгаа нь мөнгө хүүлэх зорилготой байсныг илэрхийлж байгаа юм.
Ц.* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч мөнгөн хөрөнгийг хүү *д шилжүүлсэн болон зээлийн эргэн төлөлтийг * төлж байсан, зээлдүүлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа энэ тухай хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд энэхүү зээлийн гэрээний үүргийг *аас нэхэмжлэх нь бодит нөхцөл байдалд бүрэн нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй байж үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, энэхүү зээлийн гэрээний харилцаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй Х.*гаас зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байх тул Ц.*, Х.* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Ц.* нь 2021 оны 07 сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Т.*тэй зээлийн гэрээ байгуулж, 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээл авч, уг зээлийг авахдаа барьцааны гэрээ байгуулж эхнэр Х.*гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 хороо, 19 хороолол, 49 байр, 57 тоот үл хөрөнгийн*улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Тухайн зээлийг Ц.* нь өөрийн хүү болох *ы бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор зээлж авсан. * нь зээлийн эргэн төлөлтийг өөрийн болон эхнэр *гын харилцах данснаас зээлдүүлэгч Т.*гийн ХААН банк дах * дансанд нийт 20 удаагийн гүйлгээгээр 39,160,000 төгрөг төлсөн байна. Талууд гэрээ байгуулахдаа зээлийн эргэн төлөлтийн талаар тохиролцоо хийгээгүй. Зээлийн гэрээний хугацаа 1 жил буюу 2022 оны 07 сарын 26-ны өдөр дуусахаар харилцан тохиролцсон. Ц.* нь 2022 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл сар бүр төлбөр төлж байсан ба нийт төлсөн төлбөрийн 18,014,320 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцно. Учир нь түүний төлсөн 39,160,000 төгрөгөөс 1 жилийн хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлбөл зохих хүү 21,145,680 төгрөг байгааг зээлдэгч бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 07 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн хүүг тооцох эрхгүй байх тул гэрээний хугацаанд зээлийн хүүгээс илүү төлсөн төлбөр, хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүдийг үндсэн цалингийн дүнгээс хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Ц.* нь Т.*гээс зээлийн гэрээ бичгээр байгуулж 1 удаа 50,000,000 төгрөгийг зээлсэн бөгөөд *ы 2022 оны 05 сард зээлсэн гэх 30,000,000 төгрөг, 2023 оны 03 сард авсан гэх 7,000,000 төгрөгийн тухайд огт оролцоогүй бөгөөд зээлийн хүү төлөх үүрэг хүлээх үндэслэлгүй байгаа юм. Нэхэмжлэгч Т.* нь нэхэмжлэлдээ хариуцагч тус бүрээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа тодорхой тусгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн тооцсон хүү алданги нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Ц.* нь 2021 оны 07 сарын 26-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч мөнгөн хөрөнгийг өөрийн хүү болох *д шилжүүлсэн болон зээлийн эргэн төлөлтийг * төлж байсан. Зээлдүүлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа * тухайн зээлийг авч ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд зээлийн гэрээний үүргийг *аас нэхэмжлэх нь зүйтэй. Ийм учраас Ц.*од холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд хариуцагч Ц.*, Х.* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч *, Б.* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч *ы итгэмжлэгдсэн төлөөлөгч * би Т.*гийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт авагдсан баримтуудтай танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна.
* нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулан өөрийн аав Ц.*ын үл хөдлөх хөрөнгийн барьцаалж Т.*гээс зээл авах хүсэлт гаргасан ба 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т.* нь Ц.*той зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэйгээр өгсөн.
Өнгөрсөн цаг хугацаанд * нь аавынхаа нэр дээр авсан 50,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд зээлдүүлэгч Т.*гийн ХААН банк дахь * тоот дансанд 20 удаагийн гүйлгээгээр нийт 39,160,000 төгрөгийг төлсөн.
2021 оны 08 сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл cap бүрийн 28-ны өдөр төлбөр төлж байсан ба нийт төлсөн төлбөрийн 18,014,320 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцно. Учир нь нийт төлсөн 39,160,000 төгрөгөөс 1 жилийн хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлбөл зохих хүү 21,145,680 төгрөг байгааг бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 07 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн хүү тооцох эрхгүй байх тул гэрээний хугацаанд зээлийн хүүгээс илүү төлсөн төлбөр, хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлийн дүнгээс хасаж тооцох нь хууль үндэслэлтэй байна.
Иймд Ц.*ын нэр дээр гэрээ байгуулж 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр авсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 31,985,680 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно.
2. Тухайн үед ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж бизнесийн үйл ажиллагаа доголдож байсан, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх шаардлагатай байсан тул үл хөдлөх хөрөнгийн барьцаа байгааг баталгаа болгож 2022 оны 05 сарын 13-ны өдөр Т.*гээс 30,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Гэхдээ тухайн зээлийн хувьд хүү тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй юм.
Өнгөрсөн хугацаанд * нь 30,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 2022 оны 08 сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд нийт 13 удаагийн гүйлгээгээр 20,520,000 төгрөгийг төлсөн ба өдрийн орлогоос төлбөр төлөхөөр тохиролцож 2022.08.27-2022.09.26-ны өдөр хүртэл 29 удаа нийт 2,270,000 төгрөгийг тус тус төлсөн.
Т.*гээс 30,000,000 төгрөгийг зээлэх үедээ мөнгө хүлээн авсан баталгаа бичиж өгсөн хэдий ч зээлийн гэрээг Иргэний хуульд зааснаар бичгээр байгуулж баталгаажуулаагүй тул хүү болон алданги тооцож шаардах эрхгүй байх тул *ы төлсөн 22,790,000 төгрөгийг анх хүлээн авсан 30,000,000 төгрөгөөс хасаж тооцвол 7,210,000 төгрөг үлдэж байна.
Иймд 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авсан 30,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр 7,210,000 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд Т.*гийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,195,680 төгрөгийг төлөх үндэслэл байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн *ы эхнэр Б.*, ээж Х.* нар нь тухайн зээлийн харилцаанд огт оролцоогүй, мөнгөн хөрөнгийг хүлээн авч Т.*тэй гэрээ байгуулж байгаагүй, аав Ц.* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн хувьд хүүдээ тусалж 2021 оны 07 сард гэрээ байгуулсан хэдий ч мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж, эргэн төлөлтийг төлж байгаагүй бодит нөхцөл байдал, хариуцагч *ы нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзэж бусад хариуцагч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээтэй бол маргадаггүй. Энэ зээлээс Т.*гийн ХААН банкны *тоот дансанд 20 удаагийн гүйлгээгээр нийт 39,160,000 төгрөг төлсөн байдаг. * нь 2022 оны 08 сарын 03-ны өдрийг хүртэл сар бүр төлбөр төлж байсан ба нийт төлсөн төлбөрийн 18,014,320 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцно. Учир нь түүний төлсөн 39,160,000 төгрөгөөс 1 жилийн хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлбөл зохих хүү 21,145,680 төгрөг байгааг зээлдэгч бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 07 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн хүүг тооцох эрхгүй байх тул гэрээний хугацаанд зээлийн хүүгээс илүү төлсөн төлбөр, хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүдийг үндсэн цалингийн дүнгээс хасаж тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. 2022 оны 07 сарын 28-ны өдрөөс эхлээд Иргэний хуульд өөрчлөлт орж хувь хүн нь мөнгө хүүлэхийг хориглочихсон. Зээлийг гэрээ байгуулах хувь хүн хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байхаар хуульд тусгайлан зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгч Т.*гийн хувьд хувь хүн хирнээ удаа дараа мөнгө зээлж байгаа нь мөнгө хүйлэлт гэж үзэх үндэслэлтэй. 2022 оны 05 сарын 13-ны өдөр Т.*гээс 30,000,000 төгрөг зээлж авсан байдаг. Үүнийхээ төлбөрийг 13 удаагийн үйлдлээр нийт 20,520,000 төгрөгийг төлж, өдрийн орлогоосоо төлөлт хийж нийт 29 удаагийн гүйлгээгээр 2,270,000 төгрөгийг тус тус төлсөн. Ингээд 30,000,000 төгрөгийн зээлээс 22,790,000 төгрөгийг төлсөн. Зөрүү 7,210,000 төгрөг үлдэж байгаа юм. Уг 7,210,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Т.*гийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,195,680 төлөх үндэслэл байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагч *гын хувьд уг зээлийн гэрээг Т.*тэй огт байгуулаагүй. Үл хөдлөх хөрөнгө нь түүний нэр дээр байсан тул барьцааны гэрээнд гарын үсэг зурсан ийм асуудал байгаа юм. *гын хувьд Т.*гээс нэг ч төгрөг аваагүй, тухайн зээлийн харилцаанд оролцоогүй учраас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс тооцсон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.
Бидний зүгээс 3 сард 30,000,000 төгрөг, 4 сард 10,000,000 төгрөг, 5 сард 10,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэх санал гаргаж байсан. Зөвшөөрөөгүй тул одоо бидний зүгээс 50,000,000 төгрөгөөс 31,985,680 төгрөг, 30,000,000 төгрөгөөс үлдэх 7,210,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэмээд * хувьдаа авсан 7,000,000 төгрөгөө төлнө, нийт 46,195,000 төлнө. Б.* болон Ц.*, Х.* нарт холбогдох хэргийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагагүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагч талын хооронд 3 удаагийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байна. Эхнийх нь 50,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 4 хувийн хүүтэй, дараагийнх нь 30,000,000 төгрөгийн дээрх нөхцөлтэй, сүүлд нь * нь хувийн дансаар 7,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан байна. Хариуцагч нар нь тухайн 3 зээлээс хамгийн эхнийх нь болох 2021 оны 07 сард зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 2021 оны 08 сарын 28-ны өдөр, 2021 оны 09 сарын 28-ны өдрүүдэд 5,000,000 төгрөгийн илүүл төлөлт хийсэн байдаг. 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг үндсэн хүүнд тооцож үлдэх 3,000,000 төгрөг буюу нийт 6,000,000 төгрөг үндсэн зээлээс хасуулсан. Үүнээс хариуцагч нар нь зээлийн хүүгээ төлөхдөө байнга үүргийн зөрчил гаргаж ирсэн нь дансны хуулгаар харагддаг. Анх 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд үүргийн дагуу сард төлөх 2,000,000 төгрөгийг хүүг төлөлгүй үүргийн зөрчил гаргаж ирсэн. 2022 оны 05 сарын 13-ны өдөр зээлийн гэрээг сунгах, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар хариуцагч нараас хүсэлт гаргаж гарын үсгээ зурж, иргэний үнэмлэхээ канондон хавсаргаж, түүнийг нь нэхэмжлэгч хүлээн аваад 30,000,000 төгрөг шилжүүлсэн байна. Талуудын хооронд ахиад зээлийн гэрээ өмнөх нөхцөлөөр үргэлжилж явагдаж байна гэдэг нь энэ хийсэн үйлдлээр нь нотлогдож байна. Барьцааны гэрээнд анх 50,000,000 төгрөгийн зээлийг олгохдоо барьцааны гэрээ үйлдсэн. Дараа нь 30,000,000 төгрөгийг нэмэхдээ барьцааны зүйлийн эзэмшигч болох Ц.*оос өөрийнх нь хүсэл зоригийг бичүүлж авсан. Ц.*ын хүсэл зориг нь 30,000,000 төгрөгийг өмнөх барьцаатай байгаа зээлийн гэрээнд нэмж зээлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд мөн гараар хүсэл зоригоо илэрхийлээд бичээд өгчихсөн байдаг. 2023 оны 03 сарын 29-ний өдөр хамгийн сүүлийн гүйлгээ хийгдэхээс өмнө 2023 оны 01 сарын 05-ны өдөр тухайн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай сунгая гэдэг тохиролцоог талууд хийсэн байдаг. 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс эхлээд 1 жилийн хугацаатай сунгана, үүргийн зөрчил нь 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн зөрчигдөж эхэлсэн байдаг. Энэ цаг хугацаанаас хойш ямар нэгэн төлөлт хийгдээгүй тул алданги тооцох үндэслэлтэй үндэслэл үүсэж байна гэж үзэж байна. 2022 оны 03 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 04 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 05 сарын 30-ны өдөр 1,760,000 төгрөг зэрэг юм. Эдгээр мөнгөнүүдийг хариуцагч талын гаргаж өгсөн дансны хуулганд үндэслэн тооцож байгаа. Нийт 61,950,000 төгрөг нь хүүгийн төлбөрт орж ирснийг хүлээн зөвшөөрч байгаа. 50,000,000 төгрөгийн хүү нь 44,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийн хүү 1,200,000 төгрөгөөр тогтмол орж ирж байгаа юм. Үүнийг ялгахын тулд тийм тохиролцоо байсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа 3 зээлийн гэрээ байгаа. 50,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийн зээлийн гэрээнүүд байгаа. 44,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг гээд үндсэн төлбөр 74,000,000 төгрөг болж байгаа юм. 74,000,000 төгрөгөөс 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс алданги тооцсон юм. 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 281 хоногоор тооцож 0.5 өдрийн 370,000 төгрөг, нийт 103,000,000 төгрөгийн алданги болж байгаа юм.
Хуульд заасны дагуу үндсэн үүргийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр буюу 37,000,000 төгрөгийн алданги тооцож байгаа юм. Анх 50,000,000 төгрөг зээлсэн тул 80,000,000 төгрөгөөс хүү бодож хүү нь сарын 3,200,000 төгрөг болж байгаа юм. Үүнийг 9 сараас үржүүлэхэд 28,800,000 төгрөгийн үндсэн хүү гарч ирж байгаа юм. Үндсэн зээл 74,000,000, үндсэн хүү 28,800,000 төгрөг, алданги 37,000,000, нийт 139,800,000 төгрөг. Үүн дээр сүүлд *ы авсан 7,000,000 төгрөгийг нэмээд 146,800,000 болж байгаа юм. Бидний зүгээс сар сардаа хүү алданги нь тасарсан гэж ойлгож, үүргийн зөрчил гэж тооцож, хүү алданги нэмж байсан боловч хариуцагч нарын гаргаж өгсөн баримтаар хариуцагч нар хугацаандаа зээлээ төлж гэрээний үүрэг зөрчигдөөгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж байна гэж ойлгож болно.
139,800,000 төгрөг 4 хариуцагчдаа хуваан гаргуулах, *д нэмж 7,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч нар нь нэхэмжлэгч Т.*гээс 87,000,000 төгрөг авсан нь тогтоогдож байна. 87,000,000 төгрөгийг 3 удаагийн үйлдлээр, зээлийн гэрээ хийгдсэн байдаг. 2 удаагийн зээлийн гэрээнд хүү алданги тооцсон. Үүнийг нь хариуцагч нар нь хожим дэмжиж байгаа. Хариуцагч нараас зээлийн гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт гаргаж зээлийн гэрээний хугацааг сунгасан нөхцөл байдал тогтоогдож байна үзэж байна. 2021 оны 07 сарын 28-ны өдрөөс 2022 оны 07 сарын 28-ны хооронд зээлийн гэрээний хугацаа дуусаж, зээлийн үндсэн төлбөр төлөгдөөгүй. 2023 оны 01 сарын 05-ны өдөр хариуцагч нараас 2022 оны 12 сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай зээлийн гэрээг сунгах хүсэл зоригоо илэрхийлээд нэхэмжлэгч түүнийг нь хүлээн зөвшөөрч гэрээний хугацаа сунгагдсан байдаг. Энэ хугацаанд хариуцагч нар зээлийн хүүг төлөөд явж байсан гэдэг нь тодорхой үйл баримтуудаар тогтоогдож байна. Хариуцагч нарын гол маргаж байгаа үндэслэл нь төлж байгаа төлбөр нь үндсэн төлбөрөөс хасагдаж байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар сарын 4 хувийн хүүтэй зээл авсан гэдэг нь тогтоогдож байна. Үүнийхээ төлбөрт зээлийн хүүг төлж байсан болох нь тогтоогдож байна. Тийм учраас 146,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага маань үндэслэлтэй байна. 2022 оны 07 сарын 28-ны өдөр зээлийн хугацаа дуусчихаад байхад 2022 оны 12 сарын 28-ны өдөр зээлийн гэрээний хугацаа сунгах хүртэл үүргийн зөрчилд ороогүй гэдгийг дурдмаар байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлд зээлийн харилцааг зохицуулсан байдаг. Мөн хуулийн282 дугаар зүйлийн 282.1-т 1 удаагийн шинжтэй эсхүл ашиг олох зорилготой зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байдаг. Нэхэмжлэгчээс хариуцагч нартай байгуулсан 3 удаагийн зээлийн гэрээний 2 гэрээ нь хүү тохиролцсон байдаг. Иргэний хуулийн 286 дугаар зүйлд барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга ашиг олох зорилгоор зээл олгох гэж байгаа юм. Энэ нь зөвшөөрөл авсан байхыг шаарддаггүй. Тиймээс иргэн хүн хүү алданги тооцох эрхгүй гэх заалт байхгүй гэдгийг дурдмаар байна. Зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувь байхаар хуульд тогтоож өгсөн байдаг. Хуульд 2022 оны 11 сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчилж байгаа. Барьцаалан зээлдүүлэх журмаар болон иргэнээс байнга ашиг олох зорилгоор олгож байгаа зээл гэдэгт нэхэмжлэгчийн олгож байгаа зээлд хамаарах юм уу үгүй юү гэдэг нь хууль зүйн тусдаа асуудал бөгөөд ахиад өөр нотлох баримт шаардлагатай болно. Манай нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг байгуулсны үндсэн дээр энэ хүү алдангийг шаардаж байгаа юм. Хариуцагч нар үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс гадна, 30,000,000 төгрөгийг ижил нөхцөлөөр зээлэн авсан байдаг. Зээлийн хүү тооцохдоо бид нар 80,000,000 төгрөгөөс тооцсон юм. Энэ нь зээлийн гэрээнд нэмэлт оруулсан гэх агуулгатай байна. Хариуцагч нар нь тухайн зээлийг авах хүсэлтээ хуульд заасан хэлбэрээр бичгээр илэрхийлсэн. Нэхэмжлэгч түүнийг нь хүлээн зөвшөөрөөд мөнгөө тухайн өдөр нь шилжүүлчихсэн байна. Талуудын хооронд хүсэл зоргийн үндсэн дээр тодорхой үйлдлүүд хийгдсэн байгаа учраас нэмэлт гэрээ бол байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагч Ц.*, * нарын бичсэнээр 2023 оны 01 сарын 05-ны өдрийн байдлаар 50,000,000 төгрөгийн зээлээс 43,880,000 төгрөг үлдсэн. Мөн 2022 оны 05 сарын 13-ны өдөр нэмэлтээр 30,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй авсан. Үүнээс үндсэн зээлийн төлөлт хасагдаагүй байгаа гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2023 оны 01 сарын 05-ны өдөр 80,000,000 төгрөгөөс 74,000,000 төгрөгийн зээл үлдчихсэн, үндсэн зээлээс нь хасагдаагүй байна гэдгийг хариуцагч нар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн гэдэг баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг.
Барьцааны гэрээний 3.1-т барьцаа нь үндсэн гэрээ түүний хавсралт нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр тодорхойлогдох бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэл хүү, анз, шүүхийн зардал, барьцааны зүйлийг худалдахад гарсан зардал,, улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг ашиглан хамгаалахад гарсан зардал, эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар хураамж төлбөрийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан байгаа юм.
Барьцааны гэрээний 3.1-дэх заалтыг үндэслэвэл тусдаа 30,000,000 төгрөгт барьцааны гэрээ байгуулах шаардлагагүй бөгөөд Ц.*ын 30,000,000 төгрөгийг барьцааны гэрээний дагуу зээлж авахыг зөвшөөрч байна гэсэн гар бичмэлийн дагуу нийт үнийн дүнгээр барьцааны гэрээг тодорхойлж байгаа юм. Барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах боллоо гэхэд түүнээс гарсан зардлууд бүгд барьцаа хөрөнгөөс суутгагдах талаар гэрээнд тусгагдсан талаар нэмж хэлмээр байна.
Үндсэн зээл 74,000,000, үндсэн хүү 28,800,000 төгрөг, алданги 37,000,000, нийт 139,800,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн *аас нэмж 7,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч нарын өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн 31 хоногийн хүү нь 1,972,613 төгрөг болж байгаа юм. Нийт жилийн хүү нь 21,145,680 төгрөг гэж үзэж байгаа. 50,000,000 төгрөгөөс 31,985,680 төгрөг, 30,000,000 төгрөгөөс 7,210,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд нэмээд * хувьдаа авсан 7,000,000 төгрөгөө төлнө, нийт 46,195,000 төлнө. Уг мөнгийг бүхэлд нь * төлнө. Х.*, Б.*, Ц.* нар нь зээлийн харилцаанд ямар нэгэн байдлаар оролцоогүй. Барьцаа хөрөнгийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа ч *аас бусад хариуцагч нар мөнгө төлөх үүрэг хүлээхгүй гэж үзэж байгаа гэв.
Нэхэмжлэгч талаас 30,000,000 төгрөг хүү тооцож нэхэмжлээд байгаа, гэтэл 7,000,000 төгрөгт хүү тооцоогүй байгаа юм. Энэ нь *аас ямар нэгэн байдлаар хүү болон анз тооцоод авчихъя эсхүл угаасаа авах ёстой гэдэг ийм үндэслэлээр тайлбар хэлээд байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Зээлийн гэрээнд сарын 4 хувийн хүү тооцсон гэж байгаа юм. Гэтэл энэ нь жилийн 48 хувийн хүү болж байгаа юм. Жилийн 48 хувийн хүүтэй зээл гэж хаана ч байхгүй. Банкны хүү хамгийн ихдээ 24 хувь байдаг. Мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар 1 удаагийн шинжтэй эсвэл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тооцож тогтоож болно гэж байгаа юм.
*ы зүгээс 46,195,000 төгрөгөө төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүнийг нь гэр бүлийн бусад гишүүдэд нь хамаатуулаад байх шаардлага байхгүй байна. Ямар шалтгааны улмаас тухайн гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь татаж оруулж ирээд байгаа нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасан анз тооцох тухай бичгээр байгуулсан гэрээ бол байхгүй. Хэрвээ 50,000,000 төгрөгт анз тооцохоор бол тухайн хуульд заасан хэмжээгээр тооцож өгөхийг шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх байх. Өнгөрсөн цаг хугацаанд төлөх төлбөрөө төлчихсөн байгаа. Зээлийн гэрээний хугацаа дууссан хэдий ч зээлдэгч нар нь 2022 оны 07 сараас хойш 2023 оны 03 сар хүртэл алдаг оног төлбөрөө хийж явсаар байгаад энэ цаг хугацаанаас хойш огт төлбөр хийгээгүй байхад 2024 оны 01 сар хүртэл ямар ч шалтгаангүйгээр байлгаад байсан нь ашиг олох зорилготой. Өөрөөр хэлбэл алдангийг хуульд заасан хэмжээнд хүргэх зорилготойгоор цаг хугацааг хүлээсэн байна гэж үзэж байна. Зээлдэгч нь төлбөрийн чадваргүй болсон нь тодорхой байгаа бол зээлийг нэн даруй буцаан шаардана гэдэг заалт Иргэний хуулийн 284 дүгээр зүйлд заагаад өгчихсөн байгаа. Иргэний хуулийн 284.1-т заасан эрхээ зээлдүүлэгч эдлээгүй. Шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байгаа нь зээлдэгчийг хүү болон анзыг төлөх үүргийг хүлээлгүүлэх үндэслэл болохгүй юм. Ийм учраас бичгээр байгуулсан гэрээний үүрэгт нь 41,985,699 төгрөг, бичгээр байгуулаагүй гэрээний төлбөрүүдийг нийт авсан мөнгөнөөс нь хасаж үлдсэн 7,210,000 төгрөг, мөн 7,000,000 төгрөгийн үүргийг *аас гаргуулна уу гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:
Нэхэмжлэгчээс ХААН банкны 50,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, 7,000,000 төгрөгийг мөнгөн шилжүүлгийн дансны хуулга, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ сунгах тухай хүсэлт, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 57 тоот Ц.*, Х.* нарын үл хөдлөх хөрөнгийн*дугаар гэрчилгээ, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Т.*, Ц.*, * нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Т.*, Ц.*, Х.* нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ, *аас 2023.04.12, 2023.03.27, 2022.05.13-ны өдөр, Ц.*оос 2022.05.16-ны өдөр тус тус бичсэн гар бичмэл баримтууд, Т.*гийн ХААН банкны дансны хуулга, зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.
Хариуцагч нараас Б.*, * нарын ХААН банкны депозит дансны хуулга зэргийг хэрэгт нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.* нь Ц.*, Х.*, *, Б.* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 177,199,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.* нь Ц.*, Х.*, *, Б.* нараас 177,199,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагын үндэслэлийг дараах гэрээнүүдийг үндэслэл болгон шаардаж байна.
Үүнд:2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Т.*, Ц.*, * нарын хооронд байгуулсан 50,000,000 төгрөгийг 4%-ийн хүүтэй, 1 жилийн хугацаатай байгуулсан зээлийн гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Т.*, Ц.*, Х.* нарын хооронд байгуулсан*улсын бүртгэлийн дугаартай Ц.*, Х.* нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *тоот, 29м.вк 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ, 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус үндэслэл болгожээ. /хх-ийн 11-12, 16-17-р тал/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаас хүчин төгөлдөр болж, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Талууд дээрх зээлийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаараа маргадаггүй, хариуцагч Ц.*, * нар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг бөгөөд нэхэмжлэгч Т.*гээс 50,000,000 төгрөгийг Ц.*ын * тоот дансанд 2021 оны 07 сарын 28-ны өдөр, 30,000,000 төгрөгийг 2022 оны 05 сарын 13-ны өдөр, 7,000,000 төгрөгийг 2023 оны 12 сарын 25-ны өдөр тус тус *ы * тоот дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8-р хуудас/
Т.*, Ц.*, * нарын хооронд байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаа болгон 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.*, Х.* нарын өмчлөлийн * тоот 20 м.кв талбай бүхий, 2 өрөө, улсын бүртгэлийн*дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан Барьцааны гэрээг байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ тус бүрээр үйл баримт, нотлох баримтыг дүгнэн үзвэл:
1. 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний тухайд: 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 сарын 26-ны өдөр дуусах бөгөөд гэрээний хугацаанд зээлдэгч Ц.* хүүгийн төлбөрт 1 сарын 4 хувь буюу 2,000,000 төгрөгөөр тооцон 12 сарын хугацаанд нийт 24,000,000 төгрөгийг төлөх, нийт зээлийн гэрээний үүрэгт 74,000,000 төгрөгийг төлөх, төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцон алданги төлөх үүргийг хүлээсэн байна.
Зээлдэгч Ц.*оос дээрх зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрт зээлдүүлэгч Т.*гийн ХААН банкны * тоот дансанд хариуцагч *ын ХААН банкны * тоот харилцах данснаас 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг, *ы ХААН банкны * тоот харилцах данснаас 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 5,000,000 төгрөг төлж нийт 10,000,000 төгрөгийг төлсөн, мөн үргэжлүүлэн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2021 оны 11 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2021 оны 12 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 01 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 02 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 03 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 04 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 05 сарын 30-ны өдөр 1,760,000 төгрөг, 2022 оны 06 сарын 28-ны өдөр 1,760,000 төгрөгийг тус тус “*” гэсэн утгатайгаар 9 удаагийн гүйлгээгээр нийт 15,840,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд дээрх төлбөрийг төлсөн талаар талууд маргадаггүй.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацааны хүүг сар бүр 2,000,000 төгрөгөөр 12 сарын хугацаагаар тооцон нийт хүүгийн төлбөрт 24,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн гэж үзэн үндсэн төлбөрийн үлдэгдэл 44,000,000 төгрөгийн хамт хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа боловч зээлдэгч Ц.*оос зээлийг авсан хугацаанаас хойш эхний 2 сар буюу 08 сарын 28, 09 сарын 28-ны өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр тус тус 5,000,000 сая төгрөгөөр нийт 10,000,000 төгрөгийг төлснийг 2 сарын хүүгийн төлбөрт 4,000,000 төгрөгийг төлсөн гэж үзвэл үлдэх төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч үлдэх үндсэн зээлийн төлбөрийг 44,000,000 төгрөг гэж үзвэл цаашид төлөх сарын хүүгийн төлбөрийг мөн дүнгээс 4 хувиар тооцоход сар бүр зээлийн хүүгийн төлбөрт 1,760,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Зээлдэгч нар 2021 оны 09 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэлх хугацаанд 44,000,000 төгрөгийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгээгүй, сар бүрийн хүүгийн төлбөрөөс 9 удаагийн төлөлтөөр 15,840,000 төгрөгийн хүү төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн үндсэн төлбөрт 44,000,000 төгрөг, 1 сарын хүү 1,760,000 төгрөгийг төлөөгүй буюу 45,760,000 төгрөгийн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч талаас хариуцагч Ц.* болон * нараас зээлийн гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасныг үндэслэн гэрээний хугацааг 2023 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан гэж тайлбарлан энэ хугацааны хүүг тооцон, нэмж зээлсэн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг өмнөх гэрээний нөхцлөөр буюу 4 хувийн хүүтэй, алданги тооцохоор тохиролцсон гэж нэмж тооцон нийт зээлийн гэрээний үүрэгт 177,199,999 төгрөгийг нэхэмжилдэг.
Хэрэгт авагдсан 2023 оны 01 сарын 05-ны өдрийн “зээлийн гэрээ сунгах хүсэлт гаргах нь” гэх баримтаар талууд 2021 оны 07 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцож нэмэлт гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин уг нэмэлт гэрээгээр 30,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон, мөн гэрээний хугацаа, хүүгийн төлбөрийг өмнөх нөхцлөөр сунгахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь уг хүсэлтэд дурдагдсан агуулгаас үзэхэд 2022 оны 05 сарын 13-ны өдөр 30,0 сая төгрөгийг авсан болохыг тогтоож байгаа боловч гэрээг 4 хувийн хүү тооцохоор тохиролцсон гэж үзэхээргүй байна.
Харин нэхэмжлэгч талаас зээлдэгч нарын хүсэлтийг хүлээн авч 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд, зээлдэгч нараас мөн хугацаанд үндсэн зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш үргэжлүүлэн сар бүр хүүгийн төлбөрийг төлж байсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан ба талуудын дээрх тохиролцоо хууль зөрчөөгүй, талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2023 оны 01 сарын 05-ны өдрийн гэрээ сунгах тухай нэмэлт гэрээ зэргээс дүгнэн тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ц.*, * нар нь 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Ц.*той байгуулсан боловч мөнгөн хөрөнгийг * өөрийн хэрэгцээнд зарцуулсан талаар талууд маргадаггүй, хэн аль нь гэрээний үүрэгт өөрийн харилцах дансаараа төлбөр төлж байсан талаар мөн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Хариуцагч нараас гарган ирүүлсэн дансны хуулга, тэдний тайлбарт дурдагдсан зээлийн төлбөрт нийт 61,950,000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Харин уг дүнгээс зээлийн төлбөрт хэрхэн тооцож хасаж байгаа тооцооллын талаар талууд маргадаг.
Хариуцагч Ц.*, * нар нь 2021 оны 07 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн хугацаа дууссанаас хойш нэмэлтээр тогтоосон хугацаа буюу 2023 оны 12 сарын 28-ны өдрийг хүртэл нийт 1 жил 6 сар буюу 18 сарын хугацаанд сар бүр 1,760,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй гэж үзвэл нийт 31,680,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт 44,000,000 төгрөгийн хамт нийт 75,680,000 төгрөгийг төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээсэн байна. Уг үүргээс гэрээний нийт хугацаанд 36,110,000 төгрөгийг Т.*гийн дансанд 2022 оны 08 сарын 03-ны өдрөөс 2023 оны 03 сарын 29-ний өдөр хүртэл “*” гүйлгээний утгатайгаар 1,760,000 төгрөгөөр тус тус 7 удаа, 1,000,000 төгрөгөөр 1 удаа, 1,660,000 төгрөгөөр 1 удаа, 100,000 төгрөгөөр 1 удаа төлсөн. Мөн 2022 оны 08 сарын 13-ны өдрөөс 2023 оны 04 сарын 07-ны өдөр хүртэл нийт 13 удаагийн гүйлгээгээр “*” гүйлгээний утгатайгаар 20,520,000 төгрөгийг төлсөн байна. Мөн 2022 оны 08 арын 27-ны өдрөөс 2022 оны 09 сарын 26-ны өдөр хүртэл 29 удаагийн бага үнийн дүнтэй гүйлгээгээр нийт 2,270,000 төгрөгийг Т.*гийн * тоот дансанд шилжүүлсэн болох нь хариуцагч *гын ХААН банкны * тоот дансны хуулга, *ы *, * тоот дансны хуулга, болон нэхэмжлэгчийн * тоот дансны хуулгаар тус тус тогтоогддог бөгөөд талууд дээрх мөнгөн дүнгээр гүйлгээ хийгдсэн талаар маргадаггүй.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн шилжүүлсэн 2022 оны 08 сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 сарын 26-ны өдөр хүртэл 29 удаагийн бага үнийн дүнтэй гүйлгээгээр нийт 2,270,000 төгрөгийг дээрх зээлийн төлбөрөөс хасч тооцохгүй, өөр гэрээний үүрэгт төлбөр төлсөн гэж тайлбарладаг боловч энэ нь цаг хугацааны тухайд төлбөр төлөгдсөнөөс өмнөх зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна. Иймд 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс хасч тооцсон хариуцагч нарын тайлбар үндэслэлтэй гэж үзэв.
Иймд талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч Ц.*, * нар нь 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээс төлөгдөөгүй үлдсэн нийт 75,680,000 төгрөгөөс дээрх гүйлгээгээр төлөгдсөн нийт 36,110,000 төгрөг төлөгдсөнийг хасч хариуцагч нараас үлдэх 39,570,000 төгрөгийг зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэв.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.
Талууд зээлийн гэрээний 3.7-д зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бодож шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч гэрээний үндсэн үүргийг гүйцэтгэх хугацаа дуусахаас өмнө сар бүр төлөх ёстой 2,0 сая төгрөгийн хүүгийн төлбөрийг дутуу төлсөн гэж үзэн хүүгийн төлбөрөөс алданги тооцон 7,250,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
Учир нь талуудын хооронд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан уг гэрээгээр зээл, хүүгийн төлбөрийг хэрхэн хувиарлаж төлөх талаар эргэн төлөх нөхцөлийг тохиролцоогүй, зээл, хүү нь гэрээний үндсэн үүрэг бөгөөд гэрээгээр хүлээсэн үндсэн үүрэг гүйцэтгэх хугацааны дотор алданги шаардах эрхгүй, мөн хүүгээс анз тооцон шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэгчийн гэрээний хугацаанд алданги тооцсон шаардлага үндэслэлгүй.
Харин гэрээний нийт хугацаа дууссан буюу 2023 оны 12 сарын 28-ны өдрөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцон шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс нийт алдангид 56,733,333 төгрөгийг тооцон нэхэмжилж байна.
Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, нэмэлт гэрээний дагуу төлбөр зохих үндсэн үүргээс гүйцэтгээгүй үүргийн хэмжээг 39,570,000 төгрөг гэж дүгнэн тодорхойлж, уг дүнгээс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцон 19,785,000 төгрөгийн алдангийг хариуцагч Ц.*, * нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нараас зээлийн гэрээнд гарын үсэг зурсан *ос шаардахгүй ганц Ц.*оос шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна.
2. 2022 оны 05 сарын 13-ны өдрийн 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний тухайд: Нэхэмжлэгч Т.*гээс хариуцагч * нь 2022 оны 05 сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлсэн, энэ талаараа талууд бичгээр баримт үйлдсэн, мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгсөн, хүлээн авсан талаар талууд маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Уг гэрээгээр хариуцагч * нь нэхэмжлэгчээс 30,000,000 төгрөгийг бэлнээр авч, өмнөх Ц.*той байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн хамт буцаан төлөх үүргийг хүлээсэн болох нь *ы 2022 оны 05 сарын 13-ны өдрийн “...30,000,000 төгрөгийг зээлж байна. Одоо байгаа үлдэгдэл 43,880,000 төгрөг, нийт 73,880,000 төгрөг болно” гэх баримт /хх-ийн 16-р тал/, болон мөн өдрийн Ц.*ын “...өөрийн хүү *д өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, Т.*гээс 30,000,000 төгрөгийг зээлэхэд татгалзах зүйлгүй...” гэх баримт /хх-ийн 17-р тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан энэхүү зээлийн гэрээгээр талууд хүү тооцохоор тохиролцоогүй, нэхэмжлэгч талаас зээлийн гэрээг бичгээр байгуулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй, талуудын тайлбараар тогтоогдохгүй байх тул энэ зээлийн гэрээ дээрх хуулийн шаардлагад нийцэхгүй, талууд амаар хэлэлцэн тохиролцон байх тул нэхэмжлэгч * нь хүү шаардах эрхээ алдах юм.
Нэхэмжлэгчийн өмнөх гэрээний хавсралтаар нэмэлт гэрээ байгуулагдан 30,000,000 төгрөгийг зээлж, улмаар гэрээний хугацааг сунгаж, өмнөх гэрээний нөхцлөөр үргэжлүүлэхээр тохиролцсон гэх тайлбар үндэслэлгүй байна.
Хариуцагч талаас уг 30,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэн хариуцагч Ц.*, * нараас гаргуулахаар шийдвэрлэв.
3. 2023 оны 03 сарын 29-ний өдрийн 7,000,000 төгрөгийн зээлийн тухайд:
Хариуцагч * нь 2023 оны 03 сарын 29-ний өдөр өөрийн дансанд 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*гээс шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт, талуудын дансны хуулгаар тогтоогддог бөгөөд хариуцагч * энэ талаар маргадаггүй. Уг дүнгээр төлбөрийг төлөөгүй, бичгээр гэрээ байгуулагдаагүй тул хүү алданги тооцон төлөх үүрэггүй, үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар 7,000,000 төгрөгийг хариуцагч * нь нэхэмжлэгчээс зээлж ашигласан үйл баримт тогтоогдож, нэхэмжлэгч уг мөнгөн дүнгээс хүү алданги тооцон нэхэмжлээгүй, талууд энэ талаар маргахгүй байна.
Иймд дээр дурдсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангасан хуульд заасан үндэслэлээр мөн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангаж хариуцагч *аас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 7,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц.*, * нараас нийт 89,355,000 /39,570,000+19,785,000+30,000,000/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*д, хариуцагч *аас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*д тус тус олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 96,355,000 төгрөгийг хангаж, үлдэх 80,844,999 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд:
Т.*, Ц.*, * нарын хооронд байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт барьцаа болгон Т.*, Ц.*, Х.* нар 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ц.*, Х.* нарын өмчлөлийн * тоот 20 м.кв талбай бүхий, 2 өрөө, улсын бүртгэлийн*дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Тус гэрээнд өмчлөгч нар буюу Ц.*, Х.* нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч уг шаардлагад хамааруулан хариуцагчаар Ц.*, *, Х.* нарыг сонгон тодорхойлж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулсан, уг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын талаар зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаарх тайлбар нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй.
Иймд хариуцагч Ц.*, * нар нь 2021 оны 07 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт төлбөл зохих 89,355,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураараа гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус заасны дагуу барьцааны гэрээгээр барьцаалсан *, Х.* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч Б.*д хэрхэн хамаарч байгаа, нэхэмжлэгч Т.* нь хариуцагчаар түүнийг тодорхойлж нэхэмжлэл гаргахдаа түүнээс ямар үндэслэлээр юу шаардаж байгаа нь тодорхойгүй, Б.* нэхэмжлэгчтэй ямарваа нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, үүрэг үүсээгүй, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нартай хамтран хариуцах үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ц.*, * нараас нийт 89,355,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*д, хариуцагч *аас 7,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*д тус тус олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80,844,999 төгрөгт холбогдох шаардлагыг, хариуцагч Б.*д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.
Мөн хариуцагч Ц.*, * нар нь 89,355,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураараа гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол Ц.*, Х.* нарын өмчлөлийн * тоот 20 м.кв талбай бүхий, 2 өрөө, улсын бүртгэлийн*дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж байна.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,114,200 /1,044,000+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*, * нараас 709,925 /639,725+70,200/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*, * нараас 89,355,000 /наян есөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*д, хариуцагч *аас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*д тус тус олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80,844,999 төгрөгт холбогдох шаардлагыг, хариуцагч Б.*д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,044,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*, * нараас 709,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.*, * нар нь 89,355,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураараа гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох Ц.*, Х.* нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн *-р хороо, * дүгээр хороолол,* дүгээр байрны * тоот 20 м.кв талбай бүхий, 2 өрөө, улсын бүртгэлийн*дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН