Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 218

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

            Шүүгдэгч Х.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Хосбаярын Тад холбогдох эрүүгийн 1709024160076 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Т нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар-32” дэлгүүрийн орчим иргэн Э.Номингийн алтан гинж, алтан ээмэг 1 ширхэг, иргэн М.Хосцэцэгийн “Айфон-6” загварын гар утас зэргийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

           

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Төрбөт нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны шөнө таксигаар үйлчлүүлэхээр суусан иргэн Э.Номин, М.Хосцэцэг нарыг машин дотор унтаж байх зуур Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сансар-32” дэлгүүрийн орчим иргэн Э.Номингийн алтан гинж, алтан ээмэг 1 ширхэг, иргэн М.Хосцэцэгийн “Айфон-6” загварын гар утас зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Э.Номингийн “...Хосцэцэг гар утас алга болсон байна гэсэн, би гинжээ тэмтрээд үзтэл гинж байхгүй бас өрөөсөн ээмэг байхгүй байсан, тэгээд цагдаа ирээд шалгатал гар утас, ээмэг, гинж жолоочоос гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-11-12/,

хохирогч М.Хосцэцэгийн “...таксинд суугаад унтчихсан байсан, ...би утсаа үзэхэд миний айфон-6 загварын утас байхгүй байсан, манай найз охины хүзүүний гинж, өрөөсөн ээмэг байхгүй байсан, цагдаа ирээд шалгахад жолоочоос гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-15/,

шүүгдэгч Х.Т гэрчээр мэдүүлэхдээ “...миний шунал хөдлөөд гар утсыг аваад халаасандаа хийсэн, ...гар утас, гинж хоёрыг нь өгөхгүй байж байтал тэр хоёр охин цагдаа дуудсан, би цагдаа нарын хажууд эд зүйлийг нь буцаагаад өгсөн...” гэх /хх-18-19/,

эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-7-8/,

эд зүйлийн үнэлгээ /хх-49-50/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Улсын яллагчаас шүүгдэгч Х.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч Х.Таас улсын яллагчаас гаргасан гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүйг тэмдэглэж, Х.Т нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал гаргав,

Харин шүүгдэгч Х.Т нь улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Х.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагч болон шүүгдэгчийн гаргасан дүгнэлтийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Х.Тад анхааруулав.

3. Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Боржигон овогт Хосбаярын Тад бусдын хөрөнгийг хүч хэрэглэрхгүйгээр, хууль бусаад авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Тыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

Х.Т нь шүүхээс оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Х.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эртэйг дурдсугай.

            6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР