2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/02271

 

 

 

 

 

 

 

 

    2025            03                25                                        192/ШШ2025/02271

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * гудамж, * тоотод байрлах, *ХХК /РД:*/,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *дүгээр хороо,*хэсэг, Гурван оргил* байр, * тоотод оршин суух, * * /РД:*/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг * дүгээр хороо, * гудамж, * хотхон,*тоотод байрлах, * ХХК /РД:*/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.    

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: *ББСБ нь * ХХК-тай 2017 оны 06 сарын 23-ны өдөр *тоот зээлийн, * тоот барьцааны гэрээ байгуулж 950,000,000 төгрөг зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож,

1.Х* тоот хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 171,12 м.кв талбай бүхий (*) үл хөдлөх хөрөнгө,

2.* үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан.

Гэрээний хугацаа дууссан ч зээлдэгч нь үүргээ бүрэн биелүүлээгүй ба 2020/09/25-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 1,398,258,813 төгрөгийн зээл, хуримтлагдсан хүүний өр төлөгдөөгүй байсан.

“*” ББСБ нь “*” ХХК-ний хүсэлтийн дагуу зээлийн барьцаанд тавигдсан *хороо, *давхрын үйлчилгээний хэсэг тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 126,0 м.кв талбай бүхий (*) үл хөдлөх хөрөнгийг чөлөөлж өгсөн ч тохиролцсон төлбөрийг төлөөгүй болно.

Зээлдэгчээс гэрээний үүргээ бүрэн биелүүлэхийг шаардаж удаа дараа уулзсан ба дараах байдлаар хамгийн сүүлд харилцан тохиролцож байв.

Үүнд:1.* ББСБ нь хуримтлагдсан хүү нэмэгдүүлсэн хүүнээс 53,258,813 төгрөгийг чөлөөлөх,

2.* ББСБ болон "*" ХХК нарын хоорондын тооцооны өглөг 67,177,479 төгрөгийг мөн зээлийн дүнгээс хасах,

3.Хан Уул дүүрэг, 15-р хороо, *давхрын зүүн хойд хэсэг тоот хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 171,12 м.кв талбай бүхий (*) үл хөдлөх хөрөнгийг 680,000,000 төгрөгт тооцон төлбөртөө авч зээлийн дүнгээс хасах,

4.Дээрх суутгалуудыг хийсний дараа үлдэх 586,952,106 төгрөгийг 1 жилийн хугацаатай төлбөр барагдуулах гэрээ байгуулж төлбөр төлөгч нь төлөхөөр,

5.Дээрх төлбөр барагдуулах гэрээнд "*" ХХК нь нэмэлт үл хөдлөх хөрөнгө барьцаалахаар тус тус тохиролцсон болно.

Талууд 2020/09/17-ны өдөр "Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ"-г байгуулж, талуудын хооронд дуусаагүй тооцоо нь 586,952,106 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болохыг талууд энэхүү гэрээгээр баталгаажуулсан.

Мөн өдөр "*" ББСБ нь иргэн О.*тай 2020/09/17-ны өдрийн "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-г байгуулж, "*" ХХК-иас авах авлагынхаа 350,000,000 төгрөгийг холбогдох шаардах эрх, үүргийн хамт сарын 1,2%-ийн хүүтэйгээр шилжүүлсэн.

* ХХК нь 2020/09/17-ны өдөр "Төлбөр барагдуулах/эвлэрлийн гэрээ" -гээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй тул дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.* ХХК нь 2020/09/17-ны өдрийн Төлбөр барагдуулах/эвлэрлийн гэрээ"-гээр * ББСБ-нд 236,952,106 төгрөгийг хүү тооцохгүйгээр 1 жилийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар 57,951,937 төгрөгийн авлага хаагдаагүй буюу төлөгдөөгүй байна.

Иймд Монгол улсын иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дүгээр зүйлийн 282.4, 284 дүгээр зүйлийн 284.1 болон 2020/09/17-ны өдрийн Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээний холбогдох заалтуудыг тус тус үндэслэн * ХХК-иас 57,951,937 төгрөгийг гаргуулж, * ББСБ-нд олгуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү.

2.Иргэн О.* нь * ББСБ-тай 2020/09/17-ны өдөр "Шаардах эрх шилжүүлэх гэрээ"-г байгууулж, * ХХК-иас 350,000,000 төгрөгийг сарын 1,2%-ийн хүүтэйгээр холбогдох шаардах эрх, үүргийн хамт /манай байгууллага нь иргэн О.*д өглөгтэй байсан тул/ шилжүүлж авсан бөгөөд өнөөдрийн байдлаар 238,020,000 төгрөгийн үндсэн зээл, 59,552,624 төгрөгийн хуримтлагдсан хүү, 11,910,525 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 309,483,149 төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.

Иймд Иймд Монгол улсын иргэний хуулийн 123 дугаар зүйл болон 123.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дүгээр зүйлийн 282.4, 284 дүгээр зүйлийн 284.1. 2020/09/17-ны өдрийн "Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ", мөн өдрийн "Шаардах эрх шилжүүлэх гэрээ" -нүүдийн холбогдох заалтуудыг тус тус үндэслэн "*" ХХК-иас 309,483,149 төгрөгийг гаргуулж, иргэн * овогтой *д олгуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна.

* ХХК нь 2020 оны 09 сарын 17-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр *ХХК-тай 236,952,106 төгрөгийг хүү тооцохгүйгээр 1 жилийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар 57,951,937 төгрөг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа юм. 2024 оны 11 сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад хоорондын тооцоо нь Эко капитал ХХК нь * ХХК-ийн барьсан барилгад өөрийн өмчлөлийн орон сууцанд амьдардаг болохоор ашиглалтын зардлыг сар бүр төлдөг. Үүнийг хоорондын тооцооноос суутгаад явдаг. Би *ХХК-ийн нягтлангаас тооцооллыг тодруулахад *ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 49,595,598 төгрөг болж буурсан. Зөрүү нь ашиглалтын зардал болж хасагдсан. *ХХК нь нэг ч төгрөгийн хүүгүйгээр 49,595,598 төгрөгийг * ХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд дэмжиж байна.

*ХХК нь иргэн О.*д өгөх өглөгтөө тооцож шаардах эрх шилжүүлсэн. * ХХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэж байгаа юм.

 Иргэн О.* *ХХК-тай 2020 оны 09 сарын 17-ны өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээг байгуулж, * ХХК-аас 350,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэйгээр холбогдох төлбөрийг шаардах эрхийн хамт хамт шилжүүлж авсан. Өнөөдрийн байдлаар 238,020,000 төгрөгийн үндсэн зээл, 59,552,324 төгрөгийн хуримлагдсан хүү, 11,915,525 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 309,483,149 төгрөгийн зээлийг * ХХК-аас иргэн О.*д төлөөгүй байна. Нэхэмжлэгч О.* нь * ХХК-аас 309,483,149 төгрөгийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа 100 хувь дэмжиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагуудыг маань хангаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчийн зүгээс 4 сарын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад зөвхөн эвлэрэх буюу манай талыг гуйх байдлаар уулзсанаас биш тооцоо нийлж уулзсан зүйл байхгүй. Манай тооцооллыг няцаах үйл баримт байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Нэхэмжлэлийн шаардлагаас хасаж өгөөч гэх хүсэлтийг тавьж байсан ч энэ талаар шүүхэд үзүүлэх 1 ширхэг ч цаас байхгүй байгаа тул нэхэмжлэлийг маань хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч талын хариу тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй биш, тухайн үед нэхэмжлэлийн шаардлагад Герман улсын спорт загварын автомашиныг өгөх талаар ярилцаж байсан. Хэтэрхий үнэтэй байна гэж талууд үнэ тохиролцож чадаагүй юм. Зөвхөн гэрээний үлдэгдэл төлбөрт автомашин өгөх гэж байсан юм. Тухайн хугацаанд уулзаж эвлэрэх талаар ярилцах бүрэн боломжтой байсан ч эвлэрч чадаагүй юм. Хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги, хүүг сарын 1.2 хувь байхаар * ХХК-тай төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцчихсон байсан. Түүгээр тооцсон. Алдангийг хуульд заасны дагуу нийт бодогдсон хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байхаар бодсон. Үлдэгдлээсээ хүү бодсон.  Өнгөрсөн хугацаанд төлөөгүй явсаар нийт үндсэн зээл нь 236,952,106 төгрөг юм.  

Нэхэмжлэлийн 57,951,937 төгрөгийн шаардлагаас 49,595,598 төгрөгийг хасахад 8,356,339 төгрөг болж байгаа юм. Энэ 8,356,339 төгрөгийг манайх хариуцагч талыг төлсөнд тооцож байгаа нь өвлийн халаалтын зардал, хог, СӨХ зэрэг ашиглалтын зардалд тооцон хассан.  * нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу түүнийг дагаж нэмэгдүүлсэн хүү шаардах эрх шилжсэн. Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр бүх эрх үүрэг шилжинэ гэж хоорондын байгуулсан гэрээндээ зааж өгсөн байгаа. Шаардах эрх шилжүүлэх гэрээний нийт хугацаа нь 1 жилийн хугацаатай, энэ 1 жилийн хугацаанд тасралтгүй төлбөрөө төлөөд явж байсан тул гэрээний хугацаа үргэлжлээд байсан юм. О.*д төлөх ёстой байсан 350,000,000 төгрөгөөс тодорхой хэмжээнд 100,000,000 гаруй төгрөгийг нь холбогдох хүүгийн хамт төлөөд 238,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон юм. Огт төлдөггүй биш гэхдээ төлдөг. Гэрээний дагуу төлж чадахгүй буюу гэрээний үүргээ бүрэн биелүүлдэггүй байсан. Хангалттай хугацаанд хүлээсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Эко капитал ХХК-ийн зүгээс төлбөрөө төлөх талаар сар бүр уулзаж, хоорондын тооцоогоо тулгадаг байсан. 236,000,000 төгрөгөөс бэлэн төлөлт байхгүй. Ашиглалтын зардал зэргээр суутгагдаж явсан төлөлтүүд байдаг. Гэрээний төлөлтүүд тийм байдлаар төлөгдөж байсан. Харилцагчийн дэлгэрэнгүй тайланд авагдсан дүнгээр хасагдаад яваад байгаа юм гэв.

Хариуцагч * ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: * ББСБ болон иргэн О.*ы нэхэмжлэлтэй, * ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Талууд тооцоо нийлж байгаа бөгөөд зарим дүн дээрээ таарахгүй байна. Мөн иргэн О.*ы зээлийг хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэхэмжлэгч, хариуцагч нар хоёр талаас уулзаж тохиролцож байгаа бөгөөд ойрын хугацаанд эвлэрлийн гэрээ байгуулна гэжээ.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:

 Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ, төлбөр эргэн төлөх хуваарь, тооцоо нийлсэн акт, шаардах эрх шилжүүлэх тухай гэрээ, харилцагчийн дэлгэрэнгүй лавлагаа, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 11, 2024 оны 02 дугаар сарын 21, 2024 оны 01 дүгээр сарын 17, 2023 оны 11 дүгээр сарын 28, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрүүдэд * ХХК-д хүргүүлсэн бичгүүд зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн.

 

Хариуцагчаас Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, итгэмжлэл зэрэг нотлох баримтыг хэрэгт бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *ХХК, О.* нар нь * ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч *ХХК, О.* нар нь хариуцагч * ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 309,483,149 төгрөг болон авлага 57,951,937 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа түүнтэй байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №17-020 тоот гэрээ, 2020 оны 09 сарын 17-ны өдрийн Төлбөр барагдуулах/эвлэрлийн гэрээ болон 2020 оны 09 сарын 17-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус үндэслэл болгожээ.

2. Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь хариуцагч * ХХК-тай 2017 оны 06 сарын 23-ны өдөр №17-020 тоот Зээлийн гэрээг байгуулан 950,000,000 төгрөгийг * ХХК-д мөн өдрөөс 2017 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай зээлүүлэх, сарын хүү 3 хувь, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцохоор харилцан тохиролцож, зээлийн төлбөрийн эргүүлэн төлөх хувиарыг гарган хавсралтаар баталгаажуулжээ. /хх-ийн 7-10-р тал/

Талууд Зээлийн гэрээний баталгаа болгож 17-020А дугаартай барьцааны гэрээг байгуулан *хороо, *давхрын зүүн хойд хэсэг тоот хаягт байршилтай, оффис үйлчилгээний зориулалттай 171,12 м.кв талбай бүхий (*) үл хөдлөх хөрөнгө,  мөн хаягт байршилтай 28-р байр 4 давхрын үйлчилгээний зориулалттай 126,0 м.кв талбай бүхий (*) үл хөдлөх хөрөнгө тус тус барьцаалсан байна.

Талуудын хооронд байгуулсан * тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дууссан, гэрээний хугацаанд хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон зээлийн хүүнд сар бүр төлөх гэрээгээр тохиролцсон хугацааг зөрчсөн, эргэн төлөлт хийгдээгүй тул талууд 2020 оны 09 сарын 17-ны өдөр тооцоо нийлж, зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 1,398,258,813 төгрөгийн хуримтлагдсан өр төлбөр үүссэн болохыг тогтоон, улмаар уг төлбөрийг төлж барагдуулах талаар харилцан тохиролцож “Төлбөр барагдуулах/ эвлэрлийн гэрээ” нэртэй гэрээг байгуулсан байна.

“Төлбөр барагдуулах/ эвлэрлийн гэрээ”-ээр талууд нийт төлөх төлбөр болох  1,398,258,813 төгрөгөөс хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт тооцон 53,258,813 төгрөгийн төлбөрөөс зээлдэгчийг чөлөөлж, *болон * ХХК нарын хоорондын өглөг, ашиглалтын зардалд тооцон 78,047,894 төгрөгийг зээлийн үлдэгдэл дүнгээс хасахаар, мөн Хан-Уул дүүргийн 15-р хороо, * талбай  бүхий үл хөдлөх хөрөнгийг 680,000,000 төгрөгт тооцон төлбөртөө авч, зээлийн төлбөрөөс хасч, дээрх дүнгээр зээлийн үлдэх төлбөрийг 586,952,106 төгрөг болохыг талууд баталгаажуулан, уг үлдэх төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш 12 сарын хгуацаанд хавсралтад заагдсан эргэн төлөх хувиарын дагуу төлж барагдуулах, нийт үлдэгдэл төлбөл зохих төлбөр 586,952,106 төгрөгийн 236,952,106 төгрөгийг дээрх хугацаанд хүү тооцохгүйгээр төлөх, үлдэх 350,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 1.2 хувийн хүү тооцон төлөхөөр тохиролцож, өмнөх 2017 оны 06 сарын 23-ны өдрийн 17/020 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээг дуусгавар болгохоор тус тус тохиролцжээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, хүсэл зоригоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

 

Хариуцагч * ХХК нь дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулан гэрээнд заасан дээр дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож, гарын үсэг зурсан, улмаар мөнгөн хөрөнгийг гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаагаар ашигласан болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Талуудын байгуулсан төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээний хугацаа 2021 оны 09 сарын 15-ны өдөр дууссан байна.

Нэхэмжлэгч * ББСБ ХХК нь хариуцагч * ХХК-тай байгуулсан “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ”-ээр баталгаажуулсан зээлийн үлдэх төлбөр 586,952,106 төгрөгийн зарим хэсэг болох 350,000,000 төгрөгийг 12 сарын хугацаанд сарын 1.2 хувийн хүү тооцон төлөхөөр тохиролцсон хэсэгт ногдох үүргийг хариуцагчаас шаардах эрхээ нэхэмжлэгч О.*тай байгуулсан 2020 оны 09 сарын 17-ны өдрийн №01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр тухайн гэрээний  нөхцөлөөр шилжүүлэн өгсөн гэсэн үндэслэл зааж, гэрээний 350,000,000 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг нэхэмжлэлээр шаардаагүй.

Нэхэмжлэгч * ББСБ нь хариуцагч * ХХК-ийг  236,952,106 төгрөгийг хүү тооцохгүйгээр 1 жилийн дотор төлөх үүрэг хүлээсэн дээрх гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн 57,951,937 төгрөгийг нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцон гаргуулахаар Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дүгээр зүйлийн 282.4-д заасныг үндэслэн шаардаж байна.

Хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч * ББСБ ХХК нь мөн өдрийг хүртэлх хугацааны байгууллага хоорондын өглөг, ашиглалтын зардалд гарсан тооцоог 8,356,339 гэж тодорхойлон мөн дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаас төлөгдсөнд тооцон хасч, хариуцагчаас 49,595,598 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлээр шаардсан 49,595,598 төгрөгийг хариуцагч * ХХК нь төлөөгүй, гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй  болох нь хэрэгт авагдсан зээлдэгчийн зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт, тооцоо нийлсэн акт, харилцагчийн дансны дэлгэрэнгүй баримтуудаар  тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч О.*ы шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу хариуцагчаас нийт 309,483,149 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч О.* нь хариуцагч * ХХК-иас үндсэн зээлийн төлбөрт тооцон 238,020,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 59,552,624 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,910,525 төгрөг, нийт 309,483,149 төгрөгийг гаргуулах шаардлагыг өөрийн нэхэмжлэгч * ББСБ ХХК-тай байгуулсан 2020 оны 09 сарын 17-ны өдрийн №01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээг үндэслэл болгон шаардаж байна.

Нэхэмжлэгч О.*, * ББСБ ХХК нарын хооронд 2020 оны 09 сарын 17-ны өдөр №01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд * ХХК болон * ББСБ ХХК нарын хооронд 2020 оны 09 сарын 17-ны өдөр байгуулагдсан  “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ”-ний зарим хэсэг заалт болох 2.5, 2.6, 2.8-д заасан нөхцөл буюу * ХХК-иас 350,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүү тооцон, төлбөрийг эргэн төлөгдөх хувиарын дагуу хүлээн авах, шаардах, авлага баталгаажуулах зорилгоор зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, нотариатаар батлуулж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх  зэрэг эрх, үүргийг  шилжүүлэхээр тохиролцсон байна.

Шаардах эрх шилжүүлэх гэрээнд О.*, * ББСБ ХХК нар гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч * ББСБ ХХК-ийн хариуцагч * ХХК-иас “төлбөр барагдуулах/ эвлэрлийн гэрээ”-ний зарим хэсэг болох 350,000,000 төгрөгт холбогдох эрх үүргийг нэхэмжлэгч О.* шилжүүлэн авч * ХХК-ийн шаардах эрх  дуусгавар болохоор тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 123 дугаар зүйл, 210 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 09 сарын 17-ны өдрийн №01 тоот Шаардах эрх шилжүүлэх гэрээнд заасан шаардах эрхийн зарим хэсгийг шилжүүлсэн тухай  * ХХК-д албан бичгээр мэдэгдсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байгаа боловч талууд энэ талаар маргадаггүй.

Түүнчлэн нэхэмжлэгч О.*аас хариуцагч * ХХК-д шаардах эрх шилжүүлсэн авах гэрээний дагуу төлбөрийг шаардан авах болсноо мэдэгдэж, төлбөрийг  хувиарыг дагуу төлөгдөөгүй, үлдэгдэл төлбөрийг төлөх хугацаа зааж мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 23, 2023 оны 11 дүгээр сарын 28, 2024 оны 01 дүгээр сарын 17, 2024 оны 02 дугаар сарын 21, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус О.*аас * ХХК-д дээрх агуулгатай бичгүүдийг хүргүүлж байсан, уг бичгийг хүлээн авсан хариуцагч талын гарын үсгүүдээр тогтоогдож байна.

Дээрх төлбөр төлөх тухай мэдэгдсэн бичгийн баримтуудад дурдсанаар хариуцагч * ХХК нь төлбөрөөс зохих хэмжээний төлбөрийг төлсөн, 350,000,000 төгрөгийг хүүний хамт эргэн төлөх хувиарийн дагуу төлөх үүргийг О.*ы өмнө хүлээх болсноо мэдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч *ХХК, О.* нар нь зээлдэгчид эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул зээлээ төлж барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтаар тогтоогдож байна.  

Хэрэгт авагдсан зээл, хүүгийн тооцоолол баримт болон нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбараар хариуцагч * ХХК нь нэхэмжлэгч О.*д 226,600,000 төгрөгийн төлбөрийг төлж, үндсэн зээлээс 238,020,000 төгрөг, хүүгийн төлбөрөөс 59,552,624 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчаас гаргуулж, энэ хэмжээгээр нэхэмжлэгч О.*ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Харин нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт тооцон нэхэмжилж байгаа 11,910,525 төгрөгийг нэхэмжлэгч О.* нь нэхэмжлэгч * ББСБ ХХК-тай байгуулсан эрх шилжүүлэх гэрээгээр шаардах эрхийг шилжүүлэн аваагүй, нэмэгдүүлсэн хүү тооцон шаардах эрхгүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *  нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 01 сарын 23-ны өдөр ирж гардан авсан боловч нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа болон эс зөвшөөрч байгаа талаарх хариу тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагчид хариу тайлбар гаргаж өгөх 14 хоногийн хугацаа олгосон боловч хариуцагч нь хариу тайлбарыг ирүүлээгүй, хуульд заасан эдгээр эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэгч нартай уулзаж тохиролцон эвлэрэх боломжтой гэх тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн, шүүхээс боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн эвлэрэх талын санал гаргаагүй тул шүүх хуралдааныг товлон шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн боловч хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийг өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох, эвлэрэн хэлэлцэх, мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулж байсан. 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 10.00 цагт товлогдсон өнөөдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар, хүсэлт санал гараагүй тул нэхэмжлэгчийн  “...хариуцагчийг ирээгүйгээс болоод шүүх хуралдаан өмнө 1 удаа хойшилсон. Иймд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтийг гарсан.

Иймд хариуцагч * ХХК-ийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд хүрэлцэн ирж тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

5.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч * ХХК-иас 49,595,598 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *ХХК, 297,572,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.* нарт олгож, нэхэмжлэгч *ХХК-ийн шаардлагын үлдэх 8,356,339 төгрөг, нэхэмжлэгч О.*ы нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,910,525 төгрөгийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

6.Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *ХХК, О.* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,153,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 1,893,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч * ХХК-иас 49,595,598 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *ХХК-д, 297,572,624 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*д тус тус олгож, нэхэмжлэгч *ХХК-ийн шаардлагын үлдэх 8,356,339 төгрөг, нэхэмжлэгч О.*ы нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 11,910,525 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *ХХК, О.* нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,153,076 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 1,893,791 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.НЯМСҮРЭН