| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2024/04412/И |
| Дугаар | 192/ШШ2025/03574 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/03574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, ** тоот хаягт оршин суух Б******* овогт Л*******ийн Б******* /РД:*******/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, *** тоот хаягт оршин суух Ха******* овогт М*******ы Т******* /РД:/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, *** тоот хаягт оршин суух овогт Бын У /РД:/8
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Ж***, *** төв, * давхарт байрлах Э ХХК /РД:*********/,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Ж****, **** төв, * давхарт байрлах Л ХХК /РД:*********/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 500 660 399.26 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П
Хариуцагч А.Т*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь И******* ББСБ ХК нь хариуцагч Л.Б*******, А.Т*******, Б.У, Э ХХК, Л ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 415 308 420,96 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э ХХК, Л ХХК нараас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 85 351 978 төгрөгөөр нэмэгдүүлж, бусад хариуцагч нарт холбогдох шаардлагаа дэмжиж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.Б*******, М.Т*******, Б.У, Э ХХК, Л ХХК нар нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дугаартай зээлийн гэрээ, болон дугаартай ипотекийн гэрээ, дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, дугаартай батлан даалтын гэрээг тус тус байгуулж, 350 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, захиалгын бараа татан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:
1. Y- бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн, ** дүгээр хороо, Стадион оргил, ** дүгээр байр, * тоот хаягт байршилтай. 86 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ипотекийн гэрээнд 178 800 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан.
2. Ү- бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, Баянгол дүүргийн, ** дугаар хороо, * дүгээр хороолол /16063/, ** дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 67.7 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ипотекийн гэрээнд 135 400 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан.
3. арлын дугаартай, **** УЕЕ улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, Ssangyoung марктай, Rexton загварын автомашиныг фидуцийн гэрээнд 35 800 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан.
Зээлийн гэрээ байгуулсанаас хойш буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчийн хүсэлтээр ** дугаартай гэрээнд нэмэлтээр батлан даалтын гэрээ ****-1/1 тоот гэрээ байгуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч Л.Б*******, М.Т*******, Б.У, Э ХХК, Л ХХК нар нь *** тоот зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн гэрээний үүргийг бүрэн хангуулахаар нэхэмжилсэн буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар **** тоот зээлийн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлд 349 972 639.65 төгрөг, хүүнд 145 803 395 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4 825 363 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой зардал 59 000 төгрөг, нийт 500 660 399 төгрөг байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан ****** тоот зээлийн гэрээг тус тус ундэслэн хариуцагч Л.Б*******, М.Т*******, Б.У, Э ХХК, Л ХХК нараас ***** тоот зээлийн гэрээний төлбөрт нийт 415 308 420.96 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа 85 351 978.30 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд үндсэн зээлд 349 972 639.65 төгрөг, хүүгийн үлдэгдэлд 145 803 395.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 4 825 363.80 төгрөг нэхэмжлэл гаргахтай холбоотой зардалд 59 000 төгрөг, нийт 500 660 399.26 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. И******* ББСБ ХК-д олгуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Л.Б*******, А.Т*******, Б.У, Э ХХК, Л ХХК нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Манай компани нь И******* ББСБ-аас 2023 оны 4 дүгээр сард 350 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд 2 үл хөдлөх эд хөрөнгө, 1 машин барьцаалсан. Зээл болон зээлийн хүүг бид сар бүр хугацаа алдалгүй төлж байгаад 2024 оны 1 дүгээр сараас компаний үйл ажиллагаа доголдсоны улмаас графикийн дагуу төлөх боломжгүй болсон. Нийт 92 сая гаруй төгрөг төлсөн. Анх зээл авахдаа 350 000 000 төгрөг байхад 2023.12.28-ны өдрийн байгуулсан нэмэлт гэрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 382 410 757 төгрөгөөр тооцсон байна. Иймд үндэслэлгүй нэмэгдсэн 32 410 757 төгрөг болон нэмэгдсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн зээлийн гэрээнд Б.У гарын үсэг зураагүй байхад хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлд дурдсан 415 308 420 төгрөгөөс 32 410 757 төгрөг болон нэмэгдүүлсэн хүүг хасаж, мөн Б.Уг хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс: 2024.06.21-ний өдрийн Б/374 дугаар итгэмжлэл, 2024.06.24-ний өдөр Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *** дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ТЗ101/**** угаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.04.21-ний өдрийн ****** дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ******* дугаар ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ** дугаар ипотекийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *** дугаар эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.12.28-ны өдрийн ****-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2023.04.21-ний өдрийн *** дугаар батлан даалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023.12.28-ны өдрийн ****-1/1 дугаар батлан даалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ү-*** бүртгэлийн дугаартай, **** гэрчилгээний дугаартай, Баянгол дүүргийн, ** дугаар хороо, * дүгээр хороолол /16063/, **** дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 67.7 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Y-**** бүртгэлийн дугаартай, **** гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн, ** дүгээр хороо, Стадион оргил, , ** дүгээр байр, хаягт байршилтай. 86 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, **** дугаар авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, иргэний зээлийн хүсэлт, анкетын хуулбар, 2023.11.24-ний өдрийн **** дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, шаардах хуудсын хуулбар, зээлийн дансны хуулганы хуулбар, төлбөрийн баримтын хуулбар, 2025.01.29-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-46 тал/
4. Хариуцагчаас: **** дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.09.25-ны өдрийн ****/79 дугаар итгэмжлэл, *** дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024.11.13-ны өдрийн * дугаар итгэмжлэл, 2024.11.12-ны өдрийн ** дугаар итгэмжлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 61-63 тал/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч И******* ББСБ ХК нь хариуцагч Л.Б*******, А.Т*******, Б.У, Э ХХК, Л ХХК нар холбогдуулан зээлийн гэрээ, ипотекийн гэрээ, эд хөрөнгө эзэмшил өмчлөлд шилжүүлэх гэрээ, батлан даалтын гэрээг тус тус байгуулан 350 000 000 төгрөгийг зээлдүүлж, Y-** бүртгэлийн дугаартай, ** гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн, ** дүгээр хороо, Стадион оргил, З*** дүгээр байр, * тоот хаягт байршилтай. 86 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-*** бүртгэлийн дугаартай, **** гэрчилгээний дугаартай, Баянгол дүүргийн, ** дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Л.Энэбишийн өргөн чөлөө гуд***дүгээр байр, ** тоот хаягт байршилтай, 67.7 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, **** арлын дугаартай, ***** улсын дугаартай, 2019 онд үйлдвэрлэсэн, 2023 онд Монгол улсад орж ирсэн, Ssangyoung Rexton маркийн автомашиныг тус тус барьцаалсан. Гэхдээ шүүхэд фидуцын гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй тул Ssangyoung марктай, Rexton загварын автомашины өмчлөх эрхийг буцаан шилжүүлэн өгөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.
3. Хариуцагч Л.Б*******, А.Т*******, Б.У нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд 32 410 000 төгрөгийн хүүгийн тооцооллыг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.У нь зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул хариуцагч биш гэж тайлбарласан бөгөөд хариуцагч А.Т******* нь хууль зүйн мэдлэггүйн улмаас тайлбар гаргах боломжгүй байх тул өмгөөлөгч авах хүсэлтэй. Мөн шүүгчээс татгалзах хүсэлтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тодорхойлж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3, 4 дүгээрт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1 2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, М.Т*******, Л.Б******* нарын хооронд *** дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 350 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, нэг сарын 3.2 хувийн хүүтэй зээлдүүлэхээр харилцан тохиролцож, гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх12-14 тал/
4.2 2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, Б.У нарын хооронд **** дугаар ипотекийн гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, ** дүгээр хороо, Стадион оргил, *** дүгээр байр, * тоот хаягт байршилтай, 86 мкв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023.04.21-ний өдрийн *** дугаар зээлийн гэрээний барьцаанд бариулж улсын бүртгэлд бүртгүүлсэн, /хх 14-15, 31-32 тал/
4.3 2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, М.Т******* нарын хооронд **** дугаар ипотекийн гэрээ байгуулагдаж, улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, Л*** дүгээр байр,, 67.7 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2023.04.21-ний өдрийн *** дугаар зээлийн гэрээний барьцаанд бариулж улсын бүртгэлд бүртгүүлсэн, /хх 17-18, 36 тал/
4.4 2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, М.Т******* нарын хооронд ***дугаар эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, улсын **** дугаартай, арлын *** дугаартай, Ssangyoung Rexton маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон, /хх 19-22 тал/
4.5 2023.12.28-ны өдөр ****-1 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан, /хх 22-23 тал/
4.6 2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, Э ХХК нарын хооронд *** дугаар батлан даалтын гэрээ, 2023.12.28-ны өдөр И******* ББСБ ХК, Л ХХК нарын хооронд ***-1/1 дугаар батлан даалтын гэрээ тус тус байгуулагдаж, талууд гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /хх 24-27 тал/
4.7 М.Т******* нь улсын бүртгэлийн Ү-*** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ** дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, ** дүгээр байр, ** тоот хаягт байрлах, 67.7 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2023.04.21-ний өдөр бүртгэгдсэн, /хх 28 тал/
4.8 Б.У нь улсын бүртгэлийн Ү-**** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Стадион оргил, +*** гээр байр, * тоот хаягт байршилтай, 86 мкв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр 2016.05.10-ний өдөр бүртгэгдсэн, /хх 29 тал/
4.9 2023.11.24-ний өдөр зээл төлүүлэх тухай мэдэгдэл, 2023.11.24-ний өдөр шаардах хуудас зэргийг зээлдэгчид хүргүүлсэн, /хх 42-43 тал/
4.10 2024.06.19-ний өдөр нотариатын төлбөрт 34 000 төгрөг төлсөн, /хх 46 тал/
4.11 Л.Б*******ийн эзэмшлийн Хаан банкин дахь **** дугаарын данснаас 2023.06.17-ны өдөр 9 580 000 төгрөг, 2023.08.09-ний өдөр 22 462 000 төгрөг, 2023.12.28-ны өдөр 60 600 000 төгрөг, 200 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт төлсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 98-101 тал/
5. Зохигч, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаангүй, зээлийн хүүгийн хэмжээ, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй эсэхэд маргаантай.
5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч И******* ББСБ ХК, М.Т*******, Л.Б******* нарын хооронд 2023.04.21-ний өдөр байгуулагдсан *** дугаар зээлийн гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан болох нь тогтоогдсон.
Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах зээлийн гэрээний харилцаанд хамаарна.
Хэргийн баримтаар 2023.04.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгөн хөрөнгө болох 350 000 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн төлбөрт Л.Б*******ийн эзэмшлийн Хаан банкин дахь **** дугаарын данснаас 2023.06.17-ны өдөр 9 580 000 төгрөг, 2023.08.09-ний өдөр 22 462 000 төгрөг, 2023.12.28-ны өдөр 60 600 000 төгрөг, 200 000 төгрөг, нийт 92 842 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн болох нь тогтоогдсон.
Зээлийн гэрээний хугацаа 2026.04.20-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч 2024.06.24-ний өдөр зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заасан байна.
Хэргийн баримтаар 2023.12.28-ны өдөр талууд зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээл эргэн төлөлтийн төлбөр төлөх хэмжээг өөрчилсөн боловч тухайн хугацаанаас хойш зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй болох нь тогтоогдсон тул зээлдүүлэгчийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж дүгнэв.
Иймд зээлдэгчийн гүйцэтгэх үүргийн хэмжээг 2023.04.21-ний өдрөөс гэрээ цуцлах хүртэл 2025.06.24-ний өдөр хүртэл 14 сар 3 хоногийн хугацаанд үндсэн зээл 350 000 000 төгрөг, зээлийн хүү 135 104 657 төгрөг, нийт 485 104 657 төгрөг төлөх үүрэгтэйгээс төлсөн 92 842 000 төгрөгийг хасч, үлдэх 392 262 657 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тогтоов. /1 сарын хүү 11 200 000, нэг хоногийн хүү 368 219 төгрөг/
6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө тус тус гэж заасан байна.
Нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2024.06.24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2025.01.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тухайн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 85 351 978 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь зээлдэгч нарыг гэрээний дагуу төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул 2024.06.25-ны өдрөөс 2025.01.18-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгчээс гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд 2024.06.25-ны өдрөөс 2025.01.18-ны өдөр хүртэл 7 сар 2 хоногийн хүүг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 349 272 639 төгрөгөөс нэг сарын 3.2 хувийн хүүгээр тооцвол 79 130 248 төгрөг байна. /1 сарын хүү 11 199 124 төгрөг, нэг хоног 368 190 төгрөг/
7. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан.
Маргаан бүхий зээлийн гэрээний 2.1.4, 2.3-т зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээлийн төлөлтийг хуваарьт нийцүүлэх хүртэл хугацаанд төлнө гэж, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг нэг сарын 0.64 хувь байхаар тус тус тохиролцсон нь хуулийн дээрх заалтад хамаарах бөгөөд зээлийн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэмэгдүүлсэн хүү 4 825 363 төгрөгийг хангах үндэслэлтэй.
8. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагын хувьд, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заажээ.
2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, Б.У нарын хооронд байгуулагдсан улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Стадион оргил, ,, хаягт байршилтай, 86 мкв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах тухай *** дугаар ипотекийн гэрээ, 2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, М.Т******* нарын хооронд байгуулагдсан улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *** дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, , *** дүгээр байр, ** тоот хаягт байрлах, 67.7 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах тухай дугаар ипотекийн гэрээ нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч И******* ББСБ ХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс хангуулахаар шаардах эрхтэй.
9. Нотариатын зардал 59 000 төгрөг гаргуулах шаардлага нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй заасан хохиролд хамаарахгүй үндэслэлээр хангахгүй орхив.
10. Дээрхийг нэгтгэвэл, хариуцагч М.Т*******, Л.Б******* нараас 2023.04.21-ний өдрийн дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 349 272 639 төгрөг, зээлийн хүүд 121 420 266 төгрөг /2023.04.21-2024.06.24 хүртэл хугацааны хүү 42 290 018 төгрөг+2024.06.25-2025.01.18 хүртэл хугацааны хүү 79 130 248 төгрөг/, нэмэгдүүлсэн хүү 4 825 363 төгрөг, нийт 475 455 268 төгрөгийг / гаргуулан И******* ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 205 131 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор, хариуцагч нар шүүхийн шийдвэрийн сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд М.Т*******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, , ,, 67.7 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Угийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Стадион оргил, ,, хаягт байршилтай, 86 мкв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно.
11. 2023.04.21-ний өдөр И******* ББСБ ХК, М.Т******* нарын хооронд дугаар эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, улсын УЕЕ дугаартай, арлын дугаартай, Ssangyoung Rexton маркийн автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасанд хамаарах гэрээ байгуулагдсан боловч нэхэмжлэгч тухайн гэрээний үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, гэрээний зүйл болох дээр дурдсан автомашины өмчлөлийг хариуцагч М.Т*******гийн өмчлөлд буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.
12. Хариуцагч М.Т******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох болон шүүх хуралдаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг тус тус гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгчийг татгалзан гаргахаар заасан бөгөөд Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023.01.12-ны өдрийн 5 дугаар тогтоолын 5.3-т Тухайлбал, тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно гэж тайлбарласан байна.
Иймд 2025.01.15-ны өдөр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А*******ын өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдаан хойшлуулсан болохыг дурдаад М.Т*******гийн шүүгчээс татгалзсан татгалзлыг гаргаагүйд тооцож, хуралдааны тэмдэгдэлд тусгаад шүүх хуралдааныг үргэлжүүлсэн болно.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б******* овогт Л*******ийн Б******* /РД:*******/, Ха******* овогт М*******ы Т******* /РД:/ нараас зээлийн гэрээний үүрэгт 475 455 268 төгрөгийг /дөрвөн зуун далан таван сая дөрвөн зуун тавин таван мянга хоёр зуун жаран найман/ төгрөг И******* ББСБ ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 205 131 /хорин таван сая хоёр зуун таван мянга нэг зуун гучин нэгэн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгсугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч М.Т*******, Л.Б******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч М.Т*******гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16063/, , ,, 67.7 мкв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч Б.Угийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн, 11 дүгээр хороо, Стадион оргил, ,, хаягт байршилтай, 86 мкв талбай бүхий 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч И******* ББСБ ХК нь хариуцагч Э ХХК, Л ХХК нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, тухайн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 889 403 /2 234 493+70 200+584 710/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б*******, М.Т******* нараас 2 535 226 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И******* ББСБ ХК-д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ