2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/03573

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******, *******, *******, ******* тоотод оршин суух, И******* овогт Ч*******гийн Х******* /РД: *******/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүрэг, *******, , , тоотод оршин суух, Я овогт Сгийн З /РД: /-д холбогдох,

Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон дээрх хаягт байрлах 150 м.кв талбайтай, авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэг,

Дээрх иргэний хэрэгт нэгтгэсэн:

 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн , , оршин суух, овогт Огийн Т /РД:/-гийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хан-Уул дүүргийн *** тоотод оршин суух, Я овогт Сгийн З /РД:/-д холбогдох,

 Хан-Уул дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тогтоолгож, 5 618 673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  

Нэхэмжлэгч Ч.Х*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О,

Нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Обаяр,

Нэхэмжлэгч Ч.Х*******ын өмгөөлөгч Д.Болормаа, Б.Билгүүн,

Хариуцагч С.З,

Хариуцагч С.Згийн өмгөөлөгч М.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Зд холбогдуулан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5 618 673 төгрөг гаргуулах, С.З, Ч.Х******* нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Би өөрийн амьдарч байсан хажуу айлын газрыг худалдаж аваад угаалгын газар ажиллуулах гээд зураг төсөл гаргасан байсан. Хажуу айлын газрын өмчлөгч Э.Атай 9 оноос хойш ярилцаад газрыг нь худалдан авах санал удаа дараа тавиад 2021онд худалдан авахаар болтол С.З би хүүтэй чинь хамраад ажиллуулъя гэсэн. Худалдан авахаар болтол авто угаалгаа хажуу айлын газар дээр барья та байшингаа чөлөөлчих гэсэн. Тиймээс би хүнээр байшингаа шилжүүлэн бариулах гэрээ хийгээд 20 000 000 төгрөгөөр хохирсон. Би хөрөнгө оруулалт олъё та надад газраа шилжүүлээд өгчих, би хөрөнгө оруулалтаа олоод дараа нь таны нэр дээр болгоод өгнө Ингээд барилга барих явцад барилгын ажлын мөнгө, усны мөнгө зэргийг төлүүлсэн. Мөн надаас болон миний хүү Н.Бат-Эрдэнээс мөнгө зээлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл газрын өмчлөгчөөр намайг бүртгүүлэхгүй, өөр хүнээс мөнгө авч барилга барьчихаад зээлсэн мөнгө, манай хүнсний дэлгүүрээс зээлсэн хүнсний бүтээгдэхүүний үнээ төлөхгүй байсаар байна. Иймд дээр дурдсан газрын шударга өмчлөгчөөр тогтооглгох, зээлийн төлбөр 5 618 673 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Түүнчлэн Ч.Х*******, С.З нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар С.З маргаан бүхий газрыг дангаар өмчлөх эрхтэй этгээд болох тул С.Зтай хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн гэрээг сонирхогч этгээдийн зүгээс хүчингүй төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байна гэж үндэслэлээ тодорхойлж байна.

2.Хариуцагч С.З нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Миний бие О.Тгаас 5 618 673 төгрөгийг зээлээгүй. Хэрэв дээрх мөнгийг зээлсэн бол хэзээ, миний ямар данс руу шилжүүлсэн, ямар шалтгааны улмаас зээлсэн гэх зэрэг нь нотлох баримтаар нотлогдох ёстой. Гэвч надад 5 618 673 төгрөгийг зээлсэн нотлох баримтгүй байж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие Ч.Х*******д 0000207191 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэл Г- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбай бүхий газрыг 2021.09.17-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн. Өмчлөгч хэнд өөрийн өмчлөлийн газрыг бэлэглэх нь өмчлөгчийн өөрийн бүрэн эрх бөгөөд О.Т нь энхэүү газар болон надтай ямар ч холбоо хамааралгүй байж өөрийгөө шударга өмчлөгчөөр тогтоолгож, мөн 3679 бүртгэлийн дугаартай бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгч Ч.Х******* нь хариуцагч С.Зд холбогдуулан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх хаягт бүртгэлтэй 429.6 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 64 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Х*******, С.З нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

4. Хариуцагч С.З нь нэхэмжлэгч Ч.Х*******ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Х*******, С.З нэар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

5. Нэхэмжлэгч Ч.Х*******, хариуцагч С.З нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас, ******* тоот регистрийн дугаартай, Ч*******гийн Х******* түүнийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч*******гийн О, нөгөө талаас, **** тоот регистрийн дугаартай, Сийн З /цаашид хамтад нь "талууд" гэх, зарим тохиолдолд дангаар нь "тал" гэх/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 74 дүгээр зүйлийг тус тус үндэслэн иргэн Ч.Х*******ын нэхэмжлэлтэй С.Зд холбогдох иргэний хэрэгт дараах нөхцөлөөр харилцан тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулав.

1.1. Энэхүү гэрээний зорилго нь, иргэн Ч.Х*******ын нэхэмжлэлтэй С.Зд холбогдох иргэний хэрэгт талуудын хооронд үүссэн шүүхийн маргааныг эвийн журмаар шийдвэрлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.

1.2. Иргэн Ч.Х******* нь иргэн С.Зд холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1.2.1. УБ хот, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот хаяг байрлалтай, нэгж талбарын дугаартай, 429,6 мкв талбайтай, гэр бүлий хэрэгцээний зориулалттай, Г- дугаарын бүртгэлтэй, өмчлөх эрхи газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох;

1.2.2. УБ хот, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот ха байрлалтай, 493 мкв талбайтай, авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөд хөрөнгөд оруулсан хэсгийн өмчлөгч болохыг тогтоолгох;

1.3. Иргэн С.З нь иргэн Ч.Х*******д холбогдуулан шүүхэд дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Үүнд:

1.3.1. УБ хот, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот байрлалтай, авто угаалгын зориулалттай, 493 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн ногдох хэсгийн өмчлөгч болохыг тогтоолгох;

1.4. Гэрээний 1.2-т заасан үндсэн нэхэмжлэлийн шаардлага, 1.3-т заасан сөрөг нэхэмх шаардлага бүхий иргэний хэрэгт, Талуудын 2025 оны 04-р сарын 02-ний өдрийн уулз дүнд Талууд харилцан тохиролцон эвлэрлийн журмаар тус маргааныг дуусгавар болгохоор тохиролцов.

Талууд энэхүү гэрээний 1.2, 1.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах нөхцөлөөр харилцан тохиролцов. Иргэн С.З нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

2.1.1 Иргэн С.З нь, УБ хот, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 429,6 мкя талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г- дугаарын бүртгэлтэй, газрын өмчлөх эрхээс татгалзан, Ч.Х******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид газрын өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотой шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, Ч.Х*******ыг Газар, зохион байгуулалтын албанд хандах нөхцөлийг бүрдүүлэх;

2.1.2 УБ хот, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот хаягт байрлалтай, 493 мкв талбайтай, авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хоронгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаас татгалзан, Ч.Х******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахтай холбоотойгоор шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандах нөхцөлийг бүрдүүлнэ.

2.1.3 Энэхүү гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш Ч.Х******* энэ гэрээний 2.2.1-т заасан мөнгө бэлэн болгоход нэгэн зэрэг үйлдэл хийнэ.

2.2 Иргэн Ч.Х******* нь, иргэн С.Згийн өмчлөх эрхийн газрын өөрт ногдох хэсэг болон үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгээс татгалзсантай холбоотойгоор дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

2.2.1 Ч.Хишижаргал нь энэхүү гэрээг шүүхээр баталгаажуулсанаас хойш 30 хоногийн дотор С.Зд 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөгийг С.Згийн эзэмшлийн Хаан банкны тоот дансанд шилжүүлнэ;

2.2.2 Ч.Х******* нь 35,000,000 /гучин таван сая/ төгрөгт тооцон бүртгэлийн дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius 50 маркийн авто машиныг энэхүү гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор С.Зд шилжүүлэн өгнө. Хэрэв тус авто машиныг шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэх тохиолдолд 2025 онд багтаан 35,000,000 /гучин таван сая/ төгрөгийг С.Згийн дансанд шилжүүлнэ

3.1 Иргэн Ч.Х*******ын эрх, үүрэг:

3.1.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх,

3.1.2 Энэхүү гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулснаар С.Зд холбогдуулан эрүүгийн журмаар гаргасан гомдлыг татан авах, гомдолгүй талаар цагдаад мэдэгдэнэ.

3.1.3 Газар, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авснаас хойш эрх, үүргийг дангаар хэрэгжүүлнэ.

3.2 Иргэн С.Згийн эрх, үүрэг:

3.2.1 Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;

3.2.2 Гэрээний 1.2, 1.3-т заасан асуудлаар дахин гомдол гаргахгүй;

3.2.3 С.З нь энэхүү Эвлэрлийн гэрээний зүйл болох газрын эрхийг хууль ёсны дагуу шударгаар олж авсан, аливаа гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй болохыг баталгааг гаргаж байна;

3.2.4 Хэрэв цаашид газрын болон үл хөдлөх хөрөнгийн эрхийн талаар аливаа этгээ зүйн зөрчил, маргаантай асуудал гарвал уг асуудлыг дангаар хариуцан үр дагаварыг Ч.Х*******аас ангид байлгаж, үүссэн эрсдлийг өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулна.

4.1 Энэхүү гэрээг талууд сайн дурын үндсэн дээр харилцан тэгш эрхийн хүрээнд, хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамтын нөлөөлөлгүйгээр байгуулсан бөгөөд Талууд гэрээнд гарыя үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

4.2 Талууд Гэрээг Шүүхээр баталгаажуулах бөгөөд энэхүү гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд гомдол гаргах эрхгүй болно гэжээ.

6. Нэхэмжлэгч О.Т, Ч.Х******* нараас: 2022.01.31-ний өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.01.24-ний өдрийн 0032 дугаар итгэмжлэл, *** тоот Хаан банкны депозит дансны хуулга, *** тоот Хаан банкны депозит дансны хуулга, гэрэл зургийн үзүүлэлт, 2021.09.21-ний өдрийн Хөрөнгө оруулсан тухай гар бичмэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.01.25-ны өдрийн 0056 дугаар итгэмжлэл, 2022.02.24-ний өдрийн нэхэмжлэгчээс ирүүлсэн хүсэлт, итгэмжлэл, гадаад пасспорт, 2022.02.18-ны өдрийн дансны хуулгын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.02.24-ний өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 0088/22 дугаар Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, , тоотод байрлах авто угаалгын газрын барилгын ажлын төсвийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт, **** дугаар хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, **** тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримт, 2022.08.19-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022.08.09-ний өдрийн 0499 дугаар итгэмжлэл, *** тоот Хаан банкны депозит дансны хуулга, **** тоот Хаан банкны депозит дансны хуулга, 2022.10.05-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2021.09.22-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай баримт, 2021.08.25, 2021.08.26-ны өдрүүдийн мөнгөн шилжүүлгийн баримт, *** тоот Хаан банкны депозит дансны хуулга, Баялаг шим ХХК-ийн дүрэм, *** дугаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ***** тоот, ***** тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021.09.08-ны өдрийн мөнгө хүлээлцсэн тухай баримт, 2022.02.09-ний өдрийн зарлагын баримт, 2024.11.20-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.01.31-ний өдрийн 0841 дугаар итгэмжлэл, 2025.01.31-ний өдрийн 0851 дугаар итгэмжлэл, 2024.11.22-ны өдрийн 1/1819 дугаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, 2024.10.18-ны өдрийн 1776 дугаар Прокурорын тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 7/*** дугаар мэдээлэл хүргүүлэх тухай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, гэрчид эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 8.09 дүгээр сарын 6088 дугаар Улсын байцаагчийн дүгнэлт, 2023.01.19-ний өдрийн А/*** дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаал, гэрч, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1 хх 4-13, 25-33, 66-77, 115-117, 122-124, 129-202, 224-249 тал, 2 хх 1-56, 133-144, 160, 163, 3 хх 168-178, 231, 233 тал, 4 хх 10, 19, 70-85/

7. Хариуцагчаас: 2022.02.22-ны өдрийн 0068 дугаар итгэмжлэл, 2022.08.24-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн Ү-, гэрчилгээний дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлт, тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2022.09.09-ний өдрийн 0494 дугаар итгэмжлэл, 2022.09.16-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.10.11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, хийгдэх ажлын жагсаалт, 2023.08.15-ны өдрийн 0387 дугаар итгэмжлэл, 2025.01.23-ны өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1 хх 39, 107, 108, 210-220 тал, 2 хх 57-130, 248-250 тал, 4 хх 1/

8. Шүүхээс: 2021.09.08-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2005.06.10-ны өдрийн 404877 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 44606 дугаар орлогын ордерын тасалбар, А.Багийн гар бичмэлийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 356 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1999 оны гэр хорооллын газрын төлөв байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, 2004.04.30-ны өдрийн Газар өмчлүүлэх тухай шийдвэрийн хуулбар, 2004.05.05-ны өдрийн Д.Багийн өмчилж байгаа газрын байршлын кадастрын зургийн хуулбар, улсын бүртгэлийн Г-, гэрчилгээний 000020791 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2007.08.13-ны өдрийн 6772581 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 5591 дугаар орлогын ордерын тасалбарын хуулбар, 2007.08.13-ны өдрийн бэлэглэлийн гэрээний хуулбар, 0.01.08-ны өдрийн 1017480 дугаар эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 332275 дугаар орлогын мэдүүлгийн баримт, Э.Атарбаярын гар бичмэлийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, 0.01.08-ны өдрийн 136207 дугаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичгийн хуулбар, 2021.08.26-ны өдрийн 11-2000450 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2021.08.26-ны өдрийн төлбөрийн баримтын хуулбар, 2025055 дугаар төлбөрийн мэдээллийн хуулбар, 2021.08.25-ны өдрийн 1235 дугаар худалдах-худалдан авах гэрээний хуулбар, 2020.09.22-ны өдрийн 0511 дугаар итгэмжлэлийн хуулбар, 2021.05.24-ний өдрийн кадастрын зургийн хуулбар, улсын бүртгэлийн Г-, гэрчилгээний 000621533 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.10.15-ны өдрийн 11-2039362 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2021.09.14-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2021.09.17-ны өдрийн 3679 дугаар өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх гэрээний хуулбар, улсын бүртгэлийн Г-, гэрчилгээний 000566992 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.05.20-ны өдрийн 4-178/10587 дугаар албан бичгийн хуулбар, 2022.05.20-ны өдрийн 178/03 дугаар хариуцагчийн эд хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолын хуулбар, 2022.06.08-ны өдрийн 1070 дугаар Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичгийн хуулбар, 2022.02.28-ны өдрийн 11-2128466 дугаар эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн хуулбар, 2022.02.16-ны өдрийн мемориалын баримтын хуулбар, 2020 оны гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар, 2021.12.07-ны өдрийн 15/05942/21 дугаар техникийн нөхцлийн хуулбар, 0001837 дугаар галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар, Жи ти эс world ХХК-ийн авто угаалгын газрын план зураг, 9011107062 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ЗТ19-838/22 дугаар эрхийн гэрчилгээний хуулбар, МТ-20-1225 дугаар мэргэшсэн төсөвчний гэрчилгээний хуулбар, 167 дугаар тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, 2022.12.01-ний өдрийн 22/0016 дугаар шинжээчийн дүгнэлт, 2024.02.26-ны өдрийн В24-15 дугаар шинжээчийн дүгнэлт, 2024.10.30-ны өдрийн В24-47 дугаар шинжээчийн дүгнэлт, 2025.03.19-ний өдрийн ДХҮ-125/911458 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, 202503121 дугаар Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, Жаргалант 14- тоот авто угаалгын төсөв зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. /1 хх 81-85 тал, 2 хх 176-245 тал, 3 хх 3-17, 77-112, 196-225, 4 хх 32-46, 47-66/

9. 1хх-81-85, 3хх 119-163 дугаар талд авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй үндэслэлээр үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Зд холбогдох нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5 618 673 төгрөг гаргуулах, С.З, Ч.Х******* нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

1.1 Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Зд холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дэмжиж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Зтай дээр дурдсан газрыг худалдан авч, хамтран автомашин угаалгын газар ажиллуулахаар тохиролцож, газрын өмчлөгч Э.Атарбаярт өөрийнхөө данснаас 30 000 000 төгрөг шилжүүлж төлбөрийг төлсөн тул 30 000 000 төгрөгийн хэмжээнд хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй. Түүнчлэн 2021.09.17-ны өдрийн Ч.Х*******, С.З нарын хооронд байгуулагдсан маргаан бүхий газрын өмчлөх эрхийн 50 хувийг Ч.Х*******аас С.Зд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэрээ нь худалдах, худалдан авах хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хүчин төгөлдөр бус хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 57.1-д зааснаар тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй. Ийнхүү уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгосноор хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт газрыг С.З 100 хувь өмчлөх эрхтэй болсноор нэхэмжлэгч О.Тгийн хувьд нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 мкв газрыг хамтран өмчлөх эрхээ хэрэгжүүлэх обломж бүрдэх юм. Зээлийн төлбөр 5 618 673 төгрөг гаргуулах шаардлагын хувьд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид хүлээлгэн өгсөн болох нь О.Түсэннасан, Н.Бат-Эрдэнэ, Баялаг шим ХХК-ний дансны хуулгаар нотлогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан.

1.2 Хариуцагч С.З нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Маргаан бүхий газрыг худалдан авахдаа О.Тгаас мөнгө зээлдсэн бөгөөд уг мөнгийг буцаан төлсөн болох нь 2021.09.08-ны өдрийн 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримтаар нотлогдоно. 10 000 000 төгрөгийг ч мөн буцаан төлсөн бөгөөд энэ нь нэхэмжлэгч О.Т мөнгөө огт нэхэж байгаагүй үйл баримтаар тогтоогдоно. 5 618 673 төгрөгийг хэзээ хэрхэн зээлдүүлсэн талаар баримтаар нотлоогүй, өөрийн өмчлөлийн газрыг захиран зарцуулах өмчлөгчийн хуульд заасан эрхийн хүрээнд 50 хувийн өмчлөх эрхээ Ч.Х*******д шилжүүлсэн тул хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

2. Ч.Х*******ын нэхэмжлэлтэй, С.Зд холбогдох нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх хаягт бүртгэлтэй 429.6 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 64 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, харуицагч С.Згаас нэхэмжлэгч Ч.Х*******д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд,

2.1 Нэхэмжлэгч Ч.Х******* нь хариуцагч С.Зд холбогдуулан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх хаягт бүртгэлтэй 493 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 64 хувийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Х*******, С.З нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

2.3 Хариуцагч С.З нь нэхэмжлэгч Ч.Х*******ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 493 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Х*******, С.З нар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцаж эвлэрлийн гэрээг ирүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч Ч.Х*******, хариуцагч С.З нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах байдлаар тохиролцож, эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч С.З нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч,

- Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаартай, 429.6 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй газрын өмчлөх эрхээс татгалзан, Ч.Х******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид газрын өмчлөх эрх шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, Ч.Х*******ыг Газар, зохион байгуулалтын албанд хандах нөхцөлийг бүрдүүлэхээр,

- Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот хаягт байрлалтай, 493 мкв талбайтай, авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, Ч.Х******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандах нөхцөлийг бүрдүүлэхээр,

- гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш Ч.Х******* нь 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг бэлэн болгоход нэгэн зэрэг үйлдэл хийхээр,

- газар болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дахин гомдол гаргахгүй байхаар,

- эвлэрлийн гэрээний зүйл болох газрын эрхийг хууль ёсны дагуу шударгаар олж авсан, аливаа гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй баталгаа гаргаж, цаашид газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн талаар аливаа этгээдтэй эрх зүйн зөрчил, маргаантай асуудал гарвал дангаар хариуцан үр дагаварыг Ч.Х*******аас ангид байлгаж, үүссэн эрсдлийг өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулахааар,

Нэхэмжлэгч Ч.Х******* нь:

- Эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор С.Зд 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг С.Згийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлэхээр,

- 35 000 000 төгрөгт тооцон улсын дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius-50 маркийн автомашиныг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор С.Зд шилжүүлэн өгөхөөр, хэрэв уг автомашиныг шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл 2025 онд багтаан 35 000 000 төгрөгийг С.Згийн дансанд шилжүүлэхээр,

-эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулснаар С.Зд холбогдуулан эрүүгийн журмаар гаргасан гомдлыг татан авах, гомдолгүй талаар цагдаад мэдэгдэх,

-газар, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авснаас хойш эрх үүргийг дангаар хэрэгжүүлэхээр,

Талууд:

-гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээг сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн хүрээнд хөндлөнгийн хүчин зүйл, дарамт шахалтгүйгээр байгуулсан бөгөөд гэрээг шүүхээр баталгаажуулах, гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд гомдол гаргахгүй байх нөхцлиыг тус тус харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

4. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалж, тус шүүхийн шийдвэрийн 6,7,8 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1 Ч.Х*******ын эзэмшлийн Хаан банкин дахь 5166151965 дугаарын данснаас 506513799 дугаарын данс руу 2021.08.25-ны өдрөөс 2022.03.31-ний өдрийн хооронд яармаг машин угаалга гэх зэрэг утга бүхий зарлагын мөнгөн гүйлгээг хийж байсан, / 1хх 6-9, 129-134 тал/

4.2 С.Згийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данснаас 2021.10.02-ны өдрөөс2022.02.16-ны өдөр хүртэл барилга, тээвэр зардал, блок гэх зэрэг утга бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хийгдэж байсан, /2хх 66-93 тал/

4.3 С.Згийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данснаас 5166151965 дугаарын данс руу 2021.08.25-ны өдөр 20 000 000 төгрөгийг заяа газар гэх утгатай, 2021.08.26-ны өдөр 5033120223 дугаарын данс руу 5 000 000 төгрөгийг газар төлбөр гэх утгатай, 2021.09.08-ны өдөр 5330003011 дугаарын данс руу 15 000 000 төгрөгийг буцаалт заяа гэх утгатай, 2021.09.22-ны өдөр 5 000 000 төгрөгийг заяа газрын үлдэгдэл мөнгө наса гэх утгатай, 2021.09.16-ны өдөр 2 500 000 төгрөгийг наса буцаалт гэх утгатай зарлагын гүйлгээгээр шилжүүлсэн, /2хх 59-63/

4.4 Баялаг шим ХХК-ний эзэмшлийн Хаан банкин дахь 5315548002 дугаарын данснаас 2022.06.03-ны өдөр 1 318 673 төгрөгийг 5003001028 дугаарын данс руу шилжүүлсэн, /2хх 136/

4.5 О.Тгийн Хаан банкин дахь 5330003011 дугаарын дансаас 2021.10.03-ны өдөр 500 000 төгрөгийг 5429014080 дугаарын данс руу хайрга ярмаг ар гэх утгатайгаар, 2021.09.28-ны өдөр 500 000 төгрөгийг 5024408563 дугаарын данс руу индүү гэх утгатайгаар, 300 000 төгрөгийг 5030309255 дугаарын данс руу коран гэх утгатайгаар, 2021.08.25-ны өдөр 5033120223 дугаарын данс руу 15 000 000, 12 000 000, 3 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийг газар үнэ гэх утгатайгаар шилжүүлсэн, 2021.02.10-ны өдөр дугаарын данс руу 4 000 000 төгрөгийг заяа зэ гэх утгатай, 2021.06.23-ны өдөр 2 000 000 төгрөгийг заяа наска 2 гэх утгатай, 1 000 000 төгрөгийг заяад гэх утгатай тус тус зарлагын гүйлгээгээр шилжүүлсэн, /2хх 137-139, 141-144 тал/

4.6 Н.Бат-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь 5330087071 дугаарын данснаас дугаарын данс руу 2021.4.30-ны өдөр 19 900 000 төгрөг шилжүүлсэн, /2хх 177 тал /

4.7 2021.09.22-ны өдөр О.Т, Н.Бат-Эрдэнэ нар нь О.Т миний бие Хаан банкны 53300003011 тоот төгрөгийн дансанд С.Згаас Н.Бат-Эрдэнээс зээлсэн 5 000 000 төгрөгийг газрын үнэ гэж буруу шилжүүлсэн тул Н.Бат-Эрдэнэд 5 000 000 төгрөгийг бэлнээр 2021.09.22-ны өдөр хүлээлгэн өгсөн болно гэх, 2021.09.08-ны өдөр О.Т, Н.Бат-Эрдэнэ нар нь О.Т миний Хаан банкны 53300003011 тоот төгрөгийн дансанд С.Згаас Н.Бат-Эрдэнээс зээлсэн 15 000 000 төгрөгийг буцаалт гэж хийсэн тул Н.Бат-Эрдэнэд 15 000 000 төгрөгийг бэлнээр 2021.09.08-ны өдөр хүлээлгэн өгсөн болно гэх бичгийн баримтуудыг үйлдсэн, /3хх 168, 178 тал/

4.8 О.Тгийн 5330003011 дугаарын данснаас Э.Атарбаярын 5033120223 дугаарын данс руу 2021.08.26-ны өдөр 12 000 000 төгрөг, 3 000 000 төгрөг, 15 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /3хх 169-171 тал/

4.9 О.Т нь Хаан банкин дахь 5330003011 дугаарын дансыг, С.З нь дугаарын дансыг, Баялаг шим ХХК нь Хаан банкин дахь 5315548002 дугаарын дансыг, Н.Бат-Эрдэнэ нь Хаан банкин дахь 5330087071 дугаарын дансыг, Э.Атарбаяр нь Хаан банкин дахь 5033120223 дугаарын дансыг тус тус эзэмшдэг, /3хх 172, 176-177 тал/

4.10 2021.08.25-ны өдөр Э.Атарбаяр нарын 4 иргэн, С.З нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдаж, нэгж талбарын дугаарт, улсын бүртгэлийн 2206001132 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж, тоот хаягт байрлах 429.6 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцож, 2021.09.06-ны өдөр С.З өмчлөгчөөр бүртгүүлсэн, /3хх 202-206 тал/

4.11 2021.09.17-ны өдөр Ч.Х*******, С.З нарын хооронд өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх 3679 дугаар гэрээ байгуулагдаж, С.З нь нэгж талбарын дугаарт, улсын бүртгэлийн 2206001132 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж, тоот хаягт байрлах 429.6 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийн 50 хувийг Ч.Х*******д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэж, 2021.10.19-ний өдөр уг газрын өмчлөгчөөр С.З, Ч.Х******* нар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, /2хх 176-213 тал/

4.12 Мэргэшсэн төсөвчин С.Жигжиджав авто угаалгын газрын барилгын ажлын төсвийг 183 610 659 төгрөгөөр, Бэсгэ ХХК 132 943 922 төгрөгөөр, Вендо ХХК 499 751 748, 485 318 018 төгрөгөөр, Ашид билгүүн ХХК засан сайжруулалтын ажлын гүйцэтгэлийг 36 569 017 төгрөгөөр тус тус тооцсон, /1хх 66-77, 3хх 3-17, 3хх 77-112, 196-225, 4 хх 34-66 тал/

4.13 Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2024.10.18-ны өдрийн 1776 дугаар тогтоолоор залилах гэмт хэргийн шинжийг хангаагүй гэж дүгнэж, Ч.Х*******аас С.Зд холбогдуулан гаргасан гомдлын хэрэг бүртгэлтийн хэргийг хаахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон, /4хх 71-73 тал/

4.14 Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 6088 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, 7 дугаар хороо, , тоот хаягт байрлах, 493 мкв талбай бүхий авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Зг улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /4хх 76-79 тал/

5. Нэхэмжлэгч О.Тгийн хариуцагч С.Зд холбогдуулан гаргасан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5 618 673 төгрөг гаргуулах, С.З, Ч.Х******* нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

5.1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан.

Нэхэмжлэгч О.Тгийн гаргасан нэгж талбарын дугаарт, улсын бүртгэлийн 2206001132 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж, тоот хаягт байрлах 429.6 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг С.Зтай хамтран авто угаалгын үйл ажиллагаа эрхлэх зорилгоор худалдан авахаар тохиролцож, газрын үнэд 30 000 000 төгрөгийг төлсөн тул оруулсан хөрөнгийн хэмжээгээр уг газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсан шаардлагын хууль зүйн үндэслэл хуулийн дээрх зохицуулалтад хамаарах хариуцагч С.З нь газрын үнэ болох 30 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлээд буцаан төлсөн гэж зөрүүтэй тайлбар гаргаж байна.

Хэргийн баримтаар 2021.08.25-ны өдөр Э.Атарбаяр нарын 4 иргэн, С.З нарын хооронд Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж, тоот хаягт байрлах 429.6 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 10 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, 2021.09.06-ны өдөр С.З өмчлөгчөөр бүртгүүлсэн, О.Тгийн эзэмшлийн Хаан банкин дахь 5330003011 дугаарын данснаас Э.Атарбаярын эзэмшлийн 5033120223 дугаарын данс руу 2021.08.26-ны өдөр 30 000 000 төгрөгийг газрын үнэ гэх утгатай шилжүүлсэн, С.Згийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данснаас 2021.08.26-ны өдөр Э.Атарбаярын эзэмшлийн 5033120223 дугаарын данс руу 5 000 000 төгрөгийг газар төлбөр гэх утгатай, 2021.09.08-ны өдөр О.Тгийн 5330003011 дугаарын данс руу 15 000 000 төгрөгийг буцаалт заяа гэх утгатай, 2021.09.22-ны өдөр 5 000 000 төгрөгийг заяа газрын үлдэгдэл мөнгө наса гэх утгатай, 2021.09.16-ны өдөр 2 500 000 төгрөгийг наса буцаалт гэх утгатай зарлагын гүйлгээ хийсэн, 2021.04.30-ний өдөр Н.Бат-Эрдэнийн эзэмшлийн Хаан банкин дахь 5330087071 дугаарын данснаас С.Згийн эзэмшлийн Хаан банкин дахь дугаарын данс руу 19 900 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон.

Нэхэмжлэгч О.Т С.Згаас шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг түүний хүү Н.Бат-Эрдэнээс 2021.04.30-ний өдөр С.Зд зээлдүүлсэн зээлийн төлбөр, энэ нь Н.Бат-Эрдэний эзэмшлийн Хаан банкин дахь 5330087071 дугаарын данснаас 19 900 000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээгээр нотлогдох бөгөөд уг мөнгөн хөрөнгийг Н.Бат-Эрдэнийн зээлийн төлбөрт хүлээлгэн өгсөн болох нь 2021.09.08, 2021.09.22-ны өдрүүдэд үйлдсэн бичгийн баримтаар нотлогдоно гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан О.Т, Н.Бат-Эрдэнэ нарын 2021.09.22-ны өдөр, 2021.09.08-ны өдөр үйлдсэн мөнгө хүлээлцсэн баримт нь газрын үнэ гэж буруу шилжүүлсэн, буцаалт гэж хийсэн тул гэж дурдсан байх ба энэ талаар хариуцагч С.Зд мэдэгдсэн болох нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул тухайн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

Иймд нэхэмжлэгч О.Тгийн хариуцагч С.Зтай хамтран авто угаалгын газар ажиллуулах зорилгоор маргаан бүхий газрыг хамтран худалдан авахаар тохиролцсон болох нь бичгийн баримтаар нотлогдохгүй байхаас гадна үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ Э.Атарбаяр нарын 4 иргэн, С.З нарын хооронд байгуулагдсан үйл баримтыг С.Згаас 22 500 000 төгрөгийг О.Тд 2021.09.08-ны өдрөөс 2021.09.16-ны өдөр хүртэл хугацаанд хэсэгчлэн, газрын үлдэгдэл мөнгө, буцаалт гэх зэрэг утгатайгаар төлсөн үйл баримттай харьцуулан дүгнээд нэхэмжлэгчийн, маргаан бүхий газрын үнэд 30 000 000 төгрөг төлсөн үндэслэлээр газрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бичгийн баримтаар нотлогдохгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

5.2 . Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар, 57 дугаар зүйлийн 57.3-т гэрээгээр тохирсон хэлбэрийг зөрчсөн хэлцлийг шүүх сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохоор тус тус заасан.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрлийг ойлгодог.

Хэргийн баримтаар 2021.09.17-ны өдөр Ч.Х*******, С.З нарын хооронд өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх 3679 дугаар гэрээ байгуулагдаж, С.З нь нэгж талбарын дугаарт, улсын бүртгэлийн 2206001132 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 1 дүгээр гудамж, тоот хаягт байрлах 429.6 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг өмчлөх эрхийн 50 хувийг Ч.Х*******д бэлэглэлийн гэрээгээр бэлэглэж, 2021.10.19-ний өдөр уг газрын өмчлөгчөөр С.З, Ч.Х******* нар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн үйл баримт тогтоогдсон.

Маргаан бүхий газрын өмчлөх эрхийн тавин хувийг С.Згаас Ч.Х*******д шилжүүлсэн үндэслэл нь хамтран ажиллах гэрээг хэрэгжүүлэх зорилгоор бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэлд хамаарахгүй. Иймд 2021.09.17-ны өдөр Ч.Х*******, С.З нарын хооронд байгуулагдсан өмчлөгч өөрт ногдох хэсгээс бэлэглэх тухай 3679 дугаар гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

Түүнччлэн, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй гэж тодорхойлох боловч бэлэглэлийн гэрээний талууд С.З, Ч.Х******* нар байх тул нэхэмжлэгч бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэх үндэслэлд хамаарахгүй болохыг тайлбарлаж байна.

5.3 Зээлийн гэрээний үүрэгт 5 618 673 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Нэхэмжлэгч О.Т нь зээлсэн мөнгө, манай хүнсний дэлгүүрээс зээлсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 5 618 673 төгрөгийг гаргуулахаар шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд зээлийн мөнгөн хөрөнгийг С.Зд хүлээлгэн өгсөн нь дансны хуулгаар нотлогдоно гэж тайлбарласан.

Хариуцагч С.З нь бидний хооронд өөр харилцаанаас үүдэлтэй төлбөр мөнгөний харилцаанууд байсан. Төлвөл зохих зээлийн төлбөр байхгүй, харин авлагатай бөгөөд зээлийн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага хэргийн баримтаар нотлогдохгүй байна гэж маргасан.

Хэргийн баримтаар, О.Тгийн Хаан банкин дахь 5330003011 дугаарын дансаас 2021.10.03-ны өдөр 500 000 төгрөгийг 5429014080 дугаарын данс руу хайрга ярмаг ар гэх утгатайгаар, 2021.09.28-ны өдөр 500 000 төгрөгийг 5024408563 дугаарын данс руу индүү гэх утгатайгаар, 300 000 төгрөгийг 5030309255 дугаарын данс руу коран гэх утгатайгаар, 2021.02.10-ны өдөр дугаарын данс руу 4 000 000 төгрөгийг заяа зэ гэх утгатай, 2021.06.23-ны өдөр 2 000 000 төгрөгийг заяа наска 2 гэх утгатай, 1 000 000 төгрөгийг заяад гэх утгатай тус тус зарлагын гүйлгээгээр шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд зээлийн мөнгөн хөрөнгийг бодитоор зээлдэгчид хүлээлгэн өгснийг нотлох нотолгооны зарчим зээлдүүлэгчид хамаарахаар байна.

Нэхэмжлэгч О.Тгийн шаардлагын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн дансны хуулгаас үзэхэд зарим мөнгөн гүйлгээ хариуцагчид хамааралтай гэж үзэхээргүй буюу мөнгөн хөрөнгийг хүлээн авагч нь хариуцагч С.З биш байх ба 2021.02.10-ны өдөр С.Згийн эзэмшлийн дугаарын данс руу 4 000 000 төгрөгийг заяа зэ гэх утгатай, 2021.06.23-ны өдөр 2 000 000 төгрөгийг заяа наска 2 гэх утгатай, 1 000 000 төгрөгийг заяад гэх утгатай тус тус шилжүүлсэн байх боловч эдгээр нь зээлийн гэрээний харилцааны дагуу мөнгөн хөрөнгийг хүлээлгэн өгсөн эсэх нь эргэлзээтэй гэж үзэхээр байна.

Нөгөө талаас 2021.10.03-ны өдрийн 500 000 төгрөгийг 5429014080 дугаарын данс руу хайрга ярмаг ар гэх утгатайгаар, 2021.09.28-ны өдөр 500 000 төгрөгийг 5024408563 дугаарын данс руу индүү гэх утгатайгаар шилжүүлсэн нийт 1 000 000 төгрөгийг С.З авбал зохих өр төлбөртөө тооцон О.Тгаар шилжүүлүүлсэн гэж тайлбарласан бөгөөд тухайн мөнгөн хөрөнгө зээлийн хөрөнгө мөн эсэх нь эргэлзээгүй тогтоогдохгүй байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт 5 618 673 төгрөгийг зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн нь нотлогдохгүй гэх үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

6.Нэхэмжлэгч О.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Обаяр нь хэргийн баримттай танилцаагүй гэх боловч шүүх хуралдаанаас өмнө хэргийн баримттай танилцах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хэргийн оролцогчийн өөрийнх нь эрх хэмжээнд хамаарна гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

7. Нэхэмжлэгч Ч.Х*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Зд холбогдох нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, дээрх хаягт бүртгэлтэй 429.6 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 64 хувийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн, харуицагч С.Згаас нэхэмжлэгч Ч.Х*******д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухайд,

7.1 Нэхэмжлэгч Ч.Х******* нь хариуцагч С.З нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан байна.

Нэхэмжлэгч Ч.Х*******, хариуцагч С.З нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгов.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч О.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн хураамжийг, нэхэмжлэгч Ч.Х*******, С.З нар үндсэн болон сөрөг шаардлагын хүрээнд эвлэрэн хэлэлцэхдээ хариуцагч С.З сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Х*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн үнийн дүнг зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 56 дугаар зүйлийн 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Тгийн хариуцагч С.Зд холбогдуулан гаргасан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын шударга өмчлөгчөөр тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 5 618 673 төгрөг гаргуулах, С.З, Ч.Х******* нарын хооронд 2021.09.17-ны өдөр байгуулагдсан нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өөрт ногдох хэсгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Х*******, хариуцагч С.З нар нь эвлэрэн хэлэлцэж, хариуцагч С.З нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот хаягт байрлалтай, нэгж талбарын дугаарт, улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэлтэй 429.6 мкв талбай бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, газрын өмчлөх эрхээс татгалзан, Ч.Х******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид газрын өмчлөх эрх шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, Ч.Х*******ыг Газар, зохион байгуулалтын албанд хандах нөхцөлийг бүрдүүлэх, Хан-Уул дүүргийн 7-р хороо, Жаргалантын 14-р гудамж, 376 тоот хаягт байрлалтай, 493 мкв талбайтай, авто угаалга, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, Ч.Х******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг саадгүй гарган өгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хандах нөхцөлийг бүрдүүлэх, гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш Ч.Х******* нь 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг бэлэн болгоход нэгэн зэрэг үйлдэл хийх, газар болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дахин гомдол гаргахгүй байхаар, эвлэрлийн гэрээний зүйл болох газрын эрхийг хууль ёсны дагуу шударгаар олж авсан, аливаа гуравдагч этгээдийн эрхийг хөндөөгүй баталгаа гаргаж, цаашид газрын болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн талаар аливаа этгээдтэй эрх зүйн зөрчил, маргаантай асуудал гарвал дангаар хариуцан үр дагаварыг Ч.Х*******аас ангид байлгаж, үүссэн эрсдлийг өөрийн хөрөнгөөр бүрэн төлж барагдуулахааар, нэхэмжлэгч Ч.Х******* нь эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор С.Зд 200 000 000 /хоёр зуун сая/ төгрөгийг С.Згийн эзэмшлийн Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлэх, 35 000 000 төгрөгт тооцон улсын дугаар аваагүй /гаалийн бичигтэй/ Toyota Prius-50 маркийн автомашиныг гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор С.Зд шилжүүлэн өгөхөөр, хэрэв уг автомашиныг шилжүүлэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл 2025 онд багтаан 35 000 000 төгрөгийг С.Згийн дансанд шилжүүлэхээр, эвлэрлийн гэрээг байгуулж, шүүхээр баталгаажуулснаар С.Зд холбогдуулан эрүүгийн журмаар гаргасан гомдлыг татан авах, гомдолгүй талаар цагдаад мэдэгдэхээр, газар, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн авснаас хойш эрх үүргийг дангаар хэрэгжүүлэхээр, талууд хэн аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээг сайн дурын үндсэн дээр тэгш эрхийн хүрээнд хөндлөнгийн хүчин зүйл, дарамт шахалтгүйгээр байгуулсан бөгөөд гэрээг шүүхээр баталгаажуулах, гэрээнд заасан асуудлаар дахин шүүхэд гомдол гаргахгүй байхаар тус тус харилцан тохиролцсон талуудын эвлэрлийг баталж, уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгч О.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 999 төгрөгийг /104 849+174 950+70 200/ төгрөгийг, нэхэмжлэгч Ч.Х*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 268 150 төгрөгийг, хариуцагч С.Згийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 546 000 /6 000+1 540 000/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Згаас 634 075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Х*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Х*******ын нэхэмжлэлтэй, С.Зд холбогдох Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, , тоот хаягт байршилтай, 429.6 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон дээрх хаягт байрлах 150 м.кв талбайтай, авто угаалгын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэрэгт харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ