Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00312

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00312

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны * дугаар байрны *** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Байдлагийн ** дүгээр гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие М.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* уулзаж түүний хүү болох ******* 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хурдан морь унуулж, 3,000,000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Үүнээс урьдчилгаа болгож 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 02 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Унаач хүүхэд 7 хоног ирээд дахиж ирээгүй, аав ******* нь утсаар ярьж асуухад өөр айлын морь унахаар болсон, чамаас авсан мөнгөө хэд хоногийн дараа өгнө гэж хэлээд одоо болтол өгөхгүй байна. Хэд хэдэн удаа утсаар ярьж асуухад одоо өгнө гэсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй, гэрт нь очихоор хөөж туугаад байна. Иймд 1,100,000 төгрөгийг Хаан банкны 5012079448 тоот дансанд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч П. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие

М.******* нэхэмжилсэн 1,100,000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч П. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох 1,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 15,475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч П.аас улсын тэмдэгтийн хураамж 15,475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ