| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00311/И |
| Дугаар | 103/ШШ2025/00313 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00313
| 2025 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2025/00313 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Центрум төвийн 2 давхарт байрлах, ******* ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,252,441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Д.******* 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 2057000952 тоот зээлийн гэрээ байгуулан 3,059,910 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэгт нийт 707,000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэрээний үүргийг зөрчиж зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээл 2,596,178 төгрөг, зээлийн хүү 2,311,637 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 333,626 төгрөг, нотариатын төлбөр 11,000 төгрөг нийт 5,252,441 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..,хариуцагч Д.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,252,441 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн доорх хуваарийн дагуу:
- 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 875,406 төгрөг,
- 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 875,406 төгрөг,
- 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 875,406 төгрөг,
- 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 875,406 төгрөг,
- 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 875,406 төгрөг,
- 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 875,411 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч Д.******* гэжээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 5,252,441 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь 5,252,441 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 875,406 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 875,411 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,989 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 49,494 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамж 49,494 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ