2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03173

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/03173

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар Н.О*******ийн нэхэмжлэлтэй И******* ХХК-д холбогдох түрээсийн төлбөр болон алдангид 2 023 379 636 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Н.О******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 1 023 379 636 /нэг тэрбум хорин гурван сая гурван зуун далан есөн мянга зургаан зуун гучин зургаан/ төгрөгөөр багасгаж, хариуцагч И******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгийг 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, уг шаардлагад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 274 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И******* ХХК-иас 5 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.О*******өд олгосугай.

3. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ