| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 184/2024/08107/И |
| Дугаар | 192/ШШ2025/02569 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/02569
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч В.Амартүвшин, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дахь хэсэгт зааснаар Г******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Б*******, Х.О*******, Н.Н******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14 235 061,79 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь Н.Б******* нь гэрээний үүргийн зөрчлийг арилгаж 2 784 481 төгрөгийг төлсөн бөгөөд цаашид дахин зөрчил гаргахгүй байхаар тохиролцсон үндэслэлээр хариуцагч Х.Отгонцэцэг, Н.Н******* нараас татгалзаж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 14 235 061 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, дахин зөрчил гаргасан тохиолдолд Г******* ХК-тай байгуулсан 2022.06.22-ны өдрийн ******* тоот зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Н.Б*******, Х.Отгонцэцэг, Н.Н******* нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргахад харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229 126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 114 563 төгрөгийг хариуцагч Н.Б*******эс, үлдэх 114 563 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г******* ХК-д олгосугай.
3. Нэхэмжлэгч Г******* ХК нь 2022.06.22-ны өдрийн ******* тоот зээл болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ