| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Энхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/07582/И |
| Дугаар | 192/ШШ2025/01788 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01788
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж******* ХХК-д холбогдох бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 104 536 486,50 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тус төлбөрийг тус төлбөрийг 2025.03.6-ны өдрөөс 2025.03.14-ний дотор 10 000 000 төгрөг, 2025.03.15-ны өдрөөс 2025 оны 04.05-ны өдрийн дотор 10 000 000 төгрөг, 2025.04.06-ны өдрөөс 2025.04.20-ны дотор 10 000 000 төгрөг, 2025.05.21-ний өдрөөс 2025.06.10-ны өдрийн дотор 12 500 000 төгрөг, 2025.06.11-ний өдрөөс 2025.06.20-ны өдрийн дотор 12 500 000 төгрөг, 2025.06.21-ний 2025 оны 7-р сарын 15-ны өдрийн дотор 12 500 000 төгрөг, 2025.07.16-ны өдрөөс 2025.08.05-ны дотор 12 500 000 төгрөг, 2025.08.06-ны өдрөөс 2025.08.20-ны дотор 12 500 000 төгрөг, 2025.08.21-ний өдрөөс 2025.09.05-ны дотор 12 036 486,50 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 838 583 /606 760+231 823/ төгрөгийн 50 хувь болох 419 291,5 төгрөгийг хариуцагч Ж******* ХХК-иас, үлдэх 50 хувь болох 419 291,5 төгрөгийг улсын төсвөөс тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч О******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ