| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2018/0352/Э |
| Дугаар | 403 |
| Огноо | 2018-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Цэнп-Аюуш |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга М.Оюунчимэг, улсын яллагч М.Цэнд-Аюуш, хохирогч Б.Назыгүл, шүүгдэгч З.Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Цэнд-Аюушаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт Зэвхүүгийн 6666666666д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0135 80345 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ……………н овогт Зэвхүүгийн 6666666666, ……………. оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, СБаянзүрх дүүргийн 18 дугаар хороо … дүгээр байрны ……….. дугаар орцны 00 тоотод оршин суудаг, урьд нь 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 261 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 37 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтшүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, /РД:…………/.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч ………нь 2018 оны 02 дугаар саын 08-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо ..0 дүгээр байрны . дугаар орцны 00 тоотод хамтран амьдрагч . зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Орги………..л мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн учир дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч …….. мэдүүлэхдээ: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед хадамынхруугаа явчихаад орой 18 цагийн үед гэртээ ирсэн чинь нөхөр согтуу орцонд унтаж байсан. Тэгээд би хаалгаа онгойлгож хүүхдээ орон дээр тавьчихаад, чирээд гэртээ оруулсан. Тэгээд унтаж байгаад 1 цаг орчмын дараа надаас архины мөнгө нэхээд байсан. Би хүүхдээ аваад гарч яваад 22 цаг өнгөрч байхад орж ирсэн чинь бас мөнгө нэхээд байсан. Би уг нь гомдол саналгүй гэж хэлсэн. Тэгсэн өчигдөр ээжээсээ 5000 төгрөг авсан гээд гэртээ орж ирээд намайг бас хэл амаар доромжилжлоод хамаг гэрийнхээ эд зүйлийг эвдчихсэн. Намайг жирэмсэн байхад хүртэл гар хүрч байсан. Өчигдөр байцаагчид хүртэл гомдол саналгүй, намайг анх удаа зодож байна гэээд худал мэдүүлэг өгөөд л явсан. Надаас гуйгаад дахиж тэгэхгүй гээд л гуйгаад байсан. Тэгсэн мөртлөө гэрт ирээд элдвээр хэлээд байхаар нь би гараад явчихсан. Эргэж орж ирсэн чинь мөнгө нэхээд би хажуу ажлынхаа эгчийн гэрт нь хоносон. Тэгсэн өглөө бүх эд хөрөнгө хувцас хунар бүгдийг нь гаргаж хаяаад, эвдэлсэн. Би гэрийнхэнд нь хүртэл хэлсэн. Тэгэхэд ээж нь урдаас элдвээр хэлээд байсан. Би одоо хэзээ гарт нь үхэх боловуу гэж бодоод айж байна. Би үнэхээр гомдолтой байна.” гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ………….. өгсөн мэдүүлэг /хх-07-08/, мөрдөн байцаалтын шатанд М.Наранчимэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-11-12/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2410 дугаар дүгнэлт /хх-19/, ял шалгах хуудас /хх-27/, тодорхойлолт /хх-25/, хохирогч Б.Назыгүлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх-3/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Цэнд-Аюушаас шүүгдэгч З.Оргилыг 2018 оны 02 дугаар саын 08-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 4.. дүгээр байрны …. дугаар орцны 00 тоотод хамтран амьдрагч ………. зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч .. 2018 оны 02 дугаар саын 08-ны орой 22 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 40 дүгээр байрны . дугаар орцны ….0 тоотод хамтран амьдрагч Б………… зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Назыгүлийн өгсөн: “…миний нөхөр З.Оргил гэртээ согтуу унтаж байсан. Миний нөхөр З.Оргил унтаж байгаад 21.00 цаг өнгөрч байхад сэрээд надаас тамхины мөнгө асуухаар нь би “…байхгүй” гэж хэлсэн. Түүнээс болж маргаан эхэлсэн. …З.Оргил хүрч ирээд миний нүүр лүү гараараа цохисон. Бас намайг 2-оос 3-н удаа үсдэж дарсан. ...Намайг удаа дараа зодож байгаа.” гэх мэдүүлэг /хх-07-08/,
Мөрдөн байцаалтын шатанд М.Наранчимэгийн гэрчээр өгсөн: “…Би хаалгыг нь тогшиход Назыгүлийн нөхөр З…… хаалга онгойлгосон. Согтуу байсан. Би ороод хартал Назыгүлийн хамарнаас нь цус гарсан, хамар нь мурийсан, уйлаад нүд нь улаан болсон байсан. Би ………….д “…эхнэрээ ямар аймар зоддог юм бэ, болиоч” гэхэд Оргил “…чамд хмаагүй” гэж хэлэхээр нь би тухайн үед согтуу хүнээс айгаад нэг их үг дуугараагүй.” гэх мэдүүлэг /хх-11-12/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2410 дугаар:
“1. Б……… биед хамар ясны хугарал, хамрын нуруу, зүүн доод зовхи, хацар, баруун хацар, бугуйнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэн боломжтой,
3. Уг гэмтэл нь ээрүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй,” гэх дүгнэлт /хх-19/, хохирогч ……….. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлт /хх-3/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ……….. нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.
Хавтас хэрэгт шүүгдэгчийг ажил эрхэлдэг гэх баримт авагдаагүй, мөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч …………л нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “…надад ямар нэг гомдол санал байхгүй.” гэсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч З.Оргилыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч …….. эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгч ………. нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.