| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2025/0005/з |
| Дугаар | 119/ШШ2025/0022 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 119/ШШ2025/0022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн ** овогтой **,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ** овогтой **,
Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын ахлах бүртгэгч ** нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/291 тоот албан бичгийг үндэслэн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн газрын үйлдлийг хүчингүй болгох, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** тоот байранд тавьсан хоригоо цуцалж, өмчлөх эрх сэргээсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1113 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ** нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/291 тоот албан бичгийг үндэслэн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн газрын үйлдлийг хүчингүй болгох, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** тоот байранд тавьсан хоригоо цуцалж, өмчлөх эрх сэргээсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1113 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.
2. Нэхэмжлэгч ** нь 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Орхон аймаг Баян-Өндөр сум дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ** дугаар бүртгэлд шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн ** дугаартай гэрчилгээ олгосон байна.
3. Өмчлөгч **ын 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдөр **д өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр уг орон сууцыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу **д худалдаж, өмчлөх эрх шилжсэн.
4. Нэхэмжлэгч ** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянаад, шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 119/ШЗ2025/0028 дугаартай, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 119/ШЗ2025/0044 дугаартай захирамжуудаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлсэн тул уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
5. Нэхэмжлэгч ** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2000 онд Орхон аймагт шилжиж ирж амьдарсан. 2005.11.24-нд иргэн **ын нэхэмжлэлээр Орхон аймгийн Сум дундын шүүхийн шүүгч Ш.Эрдэнэцэцэгийн захирамжаар нийт 6.042.269 төгрөгийг иргэн **т төлөхөөр шийдвэрлэгдсэн бөгөөд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 1) 4-р микрийн **-р байрны урд байрлах павилон, улсын бүртгэлийн дугаар-**, 2) ** тоот байр, улсын бүртгэлийн дугаар ** эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг ШШГА-ны 2/603 тоот албан мэдэгдлээр анх удаа хориг тавьж, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хориг тавьсан мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Уг мэдэгдэл одоог хүртэл тус албанд байдаг. Төлбөр төлөлт удаан байсан учир ШШГА-нд хүсэлт гаргаж 4-р микрийн **-р байрны урд байрлах павилонд үйл ажиллагаа явуулж төлбөрөө төлье гэсний дагуу 2018.05.18-нд тус албанаас 03/712 тоот захирамжаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй павилоныг 2005.12.15-ны өдрийн 2/603 тоот албан бичгээр тавьсан хоригоос зөвхөн тус павилонд тавьсан хоригийг цуцалж мэдэгдэл өгсөн. Уг мэдэгдэл тус албанд одоо хадгалагдаж байдаг. Үйл ажиллагаа эхэлсэний үр дүнд **ын төлбөр бүрэн дууссан тул Орхон аймаг дахь ШШГ газар-437-р нээлттэй хорих ангиас 2023.06.30-ны өдөр Орхон аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст дээрх хөрөнгийг эзэмших эрх сэргээх тогтоол, ** тоот байранд тавьсан хоригийг цуцлах шийдвэртэй хамт өгсөн. Дээрх хоригоос өөр нэг ч хориг тус хоёр үл хөдлөх дээр тавигдаагүй болно. Иргэн О.**ын өмчөө өмчлөх хууль ёсны эрх 1/291 тоот шийдвэр гэх хуурамч шийдвэрээс болж зөрчигдсөн тул 2023 онд ШШГА-нд хүсэлт өгсөний дагуу тус албанаас 2023.11.28-ны өдрийн 02/1973 тоот албан бичгээр “Иргэн ** таньд таны ирүүлсэн хүсэлтийн дагуу 2006.06.23-ны өдрийн 1/291 тоот захирамжийн дагуу ** банкны зээлийн төлбөр барагдуулсан, зээлээс чөлөөлсөн эсэхийг тус газрын архиваас шүүж үзэхэд 1/291 дугаартай захирамж байхгүй болохыг үүгээр мэдэгдье. Харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга ахмад **” гэсэн албан бичиг өгсөн. Үүнээс харахад ШШГА-нд 1/291 тоот бичиг байхгүй гэдэг нь тодорхой харагдана. Мөн Орхон аймгийн Шүүхийн тамгын газарт “Бид 2000 онд Булган аймгаас Орхон аймагт шилжин ирж амьдарсан. Иймд 2000 оноос 2006.06.23-ны хооронд ** банк болон **ас өр төлбөрийн асуудлаар иргэн **ын **, **ын ** нарыг Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч шүүх хурал болж шүүгчийн захирамж гарсан эсэхийг архиваас шалгаж албан ёсны хариуг бичгээр өгнө үү.” гэж 2024.09.10-нд хүсэлт бичсэний дагуу тус газраас 2024.09.16-ны №382 тоот албан бичгээр “Таны гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн тамгын газрын хөмрөг архивд хадгалагдаж буй 2000-2006 оны хооронд шүүхийн шийдвэрээс ** банкны нэхэмжлэлтэй **, ** нарт холбогдох иргэний хэргийн шийдвэрт хайлт хийхэд холбогдох мэдээлэл олдохгүй байна. Дарга ** гэсэн хариу өгсөн. Мөн 2024.09.16-ны №385 тоот албан бичгээр “Таны гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхийн шийдвэрээс **ын нэхэмжлэлтэй **, ** нарт холбогдох иргэний хэргийн шийдвэрт хайлт хийхэд холбогдох мэдээлэл олдохгүй байна. Дарга **гэсэн албан бичиг өгсөн. Энэ хоёр албан бичгээс харахад 2000-2006.06.23-ны хооронд ** банк болон ** нарын хүсэлтээр Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр ** болон ** нарт холбогдох шүүх хурал болоогүй нь харагдаж байна. Бидний 2003.05.21-нд ** тоот байрыг худалдан авсан өдрөөс 2006.06.23-нд хуурамч 1/291 тоот албан бичиг гэх бичгээр хориг цуцалсаны хооронд ** тоотод ** банкны хүсэлтээр шүүх захирамж гаргаж ШШГА-аас хориг тавьсан материалыг шүүхэд улсын бүртгэлийн хэлтэс нь баримтаар нотолж гаргаж харуулж чадахгүй юм. Улсын бүртгэлийн газар нь зөвхөн 2005.12.15-ны өдрийн 2/603 тоот хоригт заасан иргэн **ын нэхэмжилсэн 6.042.269 төгрөгний хохирол барагдуулсан тохиолдолд л иргэн **ын нэхэмжлэлтэй хоригийг цуцалсан шийдвэрийн дагуу бүртгэл хийх байтал хоригийн заалтанд бичигдээгүй **т огт хамааралгүй, ШШГА-нд огт байхгүй бичгээр хоригийг цуцалж өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн үйлдэл хийснээр иргэн **ын ** тоот өмчөө эзэмших эрх зөрчигдсөн. Мөн ШШГА-ны 2023.06.30-ны 01/1113 тоот албан бичгээр ** тоотод тавьсан хориг цуцлах шийдвэр, мөн **ын ** тоот байрыг эзэмших эрхийг сэргээсэн хууль ёсны тогтоолыг улсын бүртгэлийн хэлтэс хэрэгжүүлэхгүй байсны улмаас ** нь өөрийн өмч болох ** тоот байрыг эзэмших хууль ёсны эрх зөрчигдөж байна. Иймд 1) Иргэн **ын нэхэмжлэлээр Эрдэнэцэцэг шүүгчийн 876 тоот захирамжийг үндэслэж 2005.12.15-ны ШШГА-ны 2/603 тоот албан хориг хэрэгжиж байх хугацаанд 2006.06.23-нд ** банкны хүсэлтээр шийдвэрлэгдсэн шүүхийн захирамж байхгүй, ШШГА-аас ** банкны өмнөөс тавьсан хориг байхгүй байхад хуурамч 1/291 тоот албан бичиг гэх бичгийг үндэслэн 2006.06.23-нд өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн (** тоот байр) улсын бүртгэлийн үйлдлийг хүчингүй болгох.
2) Улсын бүртгэлийн газар нь иргэн **ын нэхэмжлэлээр Эрдэнэцэцэг шүүгчийн захирамжийг үндэслэн ШШГА-ны 2005.12.15-ны өдрийн 2/603 тоот албан хориг үргэлжилж байхад энэ хоригт огт хамааралгүй 1/291 тоот албан бичиг гэх хуурамч бичгээр хоригийг цуцалснаар иргэн ** тоот байрыг өмчлөх эрх зөрчигдсөн ба ШШГА-ны ** тоот байранд тавьсан хоригоо цуцалж, өмчлөх эрх сэргээсэн 2023.06.30-ны өдрийн 01/1113 тоот тогтоолыг тус газар хэрэгжүүлэхгүй байгаа учир уг тогтоолыг хэрэгжүүлэхийг улсын бүртгэлийн газарт даалгаж өгнө үү”
“Бидний хувьд гэнэт өр төлбөрт орж шоконд орсон, тийм хүмүүс юу ч хийж болдог юм. Бүх юмыг хийдэг сэтгэхүйтэй болчихдог. Иргэн **ын нэхэмжлэлээр хориг тавигдсан. Битүүмжлэл гэдэг чинь сантехникийн хэллэг. Би бол иргэн ** дээр тавигдсан хоригийг ярьж байна. Хориг цуцлагдаагүйн баталгаа бол **, ** нараас шүүхийн шийдвэрийн дагуу авах 6.000.000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэгч **аас 2.604.306 төгрөгийг бэлнээр, үлдэгдэл төлбөр тооцоог тэдний ахуйн амьдралыг харж үзээд хохирлоо хааж байгаа тул гүйцэтгэх баримт бичгийг хааж өгнө үү гээд иргэн ** овогтой ** гээд 2008 онд ** нэг бичиг өгсөн. Маргааш нь ийм шаардлага байхгүй, шүүхийн шийдвэрээ дагана гээд буцаагаад хэргийг хаалгаагүй. Хүсэлт бичээд орхисон. Дараа нь дахиад шүүхийн шийдвэрээр **, ** нараас 6.022.269 төгрөг авахаас 2.604.306 төгрөгийн бэлнээр авч 3.437.969 төгрөгийг хоорондын тооцоогоор авсан тул уг гүйцэтгэх бичгийг хааж өгнө үү гээд жич Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөх 451.670 төгрөгийг **, ** нараас гаргуулахаар харилцан тохиролцсон, баталгаа гаргасан ** гэж 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр бичсэн юм. Гэтэл бас л маргааш нь гүйж очоод хоригийг хаалгаагүй. Энэ баримтаас харахад хориг хаагдаагүй, үргэлжилж байсан гэдэг нь харагдана. Энэ баримт хэрэг дотор байгаа. **ын тавьсан хориг **ын төлбөр төлөгдсөн тохиолдолд хориг дуусах ёстой. Би тэгж ойлгож байна. Түүнээс **, **, банк, аль нэгэн байгууллагын бичгээр хориг цуцлагдахгүй. 2-т ** банкны битүүмжлэлээс чөлөөлсөн гэсэн бичиг гаргаж ирсэн. Тэгвэл тэр албан бичгийг надад харуул. **ын хориг бол 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тавигдсан. ** банкны шүүх хурал 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буюу хориг тавьсанаас хойш 6 хоногийн дараа болсон байна. Давж заалдах шатны шүүх хурал нь 2006 оны 2 дугаар сарын 09-ний өдөр болсон байгаа юм. Хуурамч албан бичиг нь 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хуурамч албан мэдэгдэл гарсан. Энэ хооронд 4-хөн сарын дараа тавигдаад цуцлагдсан болж таарах гээд байна. Тэр баримт та нарт байхгүй гэдгийг би хэлье. ** банкны бичгээр зөвхөн дуудлага худалдаанд оруулна гэсэн. Одоо болтол хоригтой байгаа учраас дуудлага худалдаа болоогүй. Би зөвхөн иргэн **т тавьсан хоригийг яриад байна. ** банкны хориг тавьсан баримт эднийд байхгүй. Яагаад гэвэл тэнд хориг тавигдаагүй. Дуудлага худалдаагаар оруулах байсан боловч тэр нь хоригтой байсан учраас өнөөдрийг хүртэл тавигдаагүй. 2-т **т тавьсан хоригийг ** банкны төлбөр дууслаа гэж хоригийг цуцалж болдог юм уу. ** банкинд хориг тавигдаагүй учраас ** банк хориг чөлөөлөх эрх байхгүй. **ын хориг төлбөр дууссаны дараа цуцлагдана” гэв.
6. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга ** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 114 дугаартай нотариатчийн гэрчилсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч иргэн ** -ын өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн ** дугаартай гэрчилгээ олгосон байна.
Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2/602 албан бичгээр Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум **тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг түдгэлзүүлсэн ба мөн албаны 2006 оны 06 сарын 23-ны өдрийн 01/291 дугаартай албан бичгээр битүүмжлэлээс чөлөөлж, эрхийг сэргээсэн бүртгэл тус тус хийгдсэн байна.
Иргэн **-н 2006 оны 06 сарын 06-ны өдөр 184 дугаартай нотариатчийн гэрчилсэн иргэн **-д олгосон итгэмжлэлээр иргэн ** , ** нарын хооронд байгуулсан №2211 дугаартай нотариатч гэрчилсэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г үндэслэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөх эрхийг иргэн ** -н өмчлөлд шилжүүлэн бүртгэж өмчлөх эрхийн ** дугаартай гэрчилгээ олгосон байна.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум ** тоот орон сууцны өмчлөгчөөр өнөөдрийн байдлаар **, ** нар бүртгэлтэй байх ба 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ** банктай байгуулсан ** дугаартай зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна.
Иргэн ** нь 2023 онд Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх 2 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлсэн үйлдлүүдийг хүчингүй болгож, тус орон сууцны гэрчилгээний жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргасан ба 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/01318 дугаар шийдвэрээр **ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Дээрх бүртгэлүүд нь хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд бүртгэсэн ба тухайн үл хөдлөх эд хөрөнгийн тухайд маргаан бүхий бүртгэл, түүнээс хойш хийгдсэн эрх шилжүүлсэн бүртгэлүүдийг хянан үзэхэд тус захиргааны байгууллагаас улсын бүртгэлд бүртгэсэн үйлдэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль’’-ийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна.” гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч ** нь 2023 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ** тоот 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг худалдан авч өөрийн өмчид бүртгүүлсэн байна. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2/602 тоот албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн ** дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоот орон сууцны шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлээд 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/291 дугаартай битүүмжлэлээс чөлөөлөх тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгийг үндэслэн тухайн эрхийг сэргээсэн байна. 2006 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 184 дүгээр нотариатчийн гэрчилсэн **д олгосон итгэмжлэлээр иргэн ** нь уг байрыг иргэн **д 211 дүгээр нотариатчийн гэрчилсэн орон сууц худалдах худалдан авах гэрээг үндэслэн эрхийн улсын бүртгэлийг шилжүүлсэн байна. Одоо ** нь хууль журмын дагуу нэлээд олон хүмүүст шилжүүлээд тухайн бүртгэлүүд нь улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлсэн. Өнөөдрийн байдлаар тухайн орон сууцны өмчлөгч нь нэлээд хэдэн хувь хүн дамжаад өнөөдрийн байдлаар **, ** гэдэг хүмүүсийн өмчлөл бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ** банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/291 дугаартай албан бичгээр битүүмжлэлээс чөлөөлсөн нь хуурамч нотлох баримтыг үндэслэж чөлөөлсөн гэдгээр маргаад байгаа. Энэ талаар өмнө нь Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 142/ШШ2023/01318 дугаартай шүүхийн шийдвэрээр тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг хэрэг маргаантай холбогдуулаад өмнө нь тухайн асуудлаар шүүхэд хандаад, шүүхээр эрхийг нь хангаагүй байхад дахиж захиргааны шүүхэд хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр тухайн хэрэг маргааныг шийдвэрлэгдсэн байхад дахиад энэ асуудлаар хэрэг үүсгэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбогдуулаад итгэмжлэлээр тухайн иргэн 2006 оны 2 дугаар сард өгсөн 2006 оны 6 дугаар сард **д итгэмжлэл олгосон байгаа. Тэгэхээр тухайн иргэн ** нь тухайн үл хөдлөх хөрөнгөө зарна гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөөд итгэмжлэлээ өгсөн байгаа юм. Тухайн үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхийг нь итгэмжлэлийн үндсэн дээр шилжүүлсэн бөгөөд түүнээс хойш өнөөдөр бараг 20-иод жилийн дараа энэ эрхээ нэхэмжилж байгаа. Тийм болохоор тухайн үедээ үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж зарж борлуулах хүсэл зоригтой байсан үйлдлүүд нь хуулийн дагуу хийгдэж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өнөөдрийг хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгө нь 3, 4 өмчлөгчийг дамжаад хамгийн сүүлийн байдлаар 2023 онд ** банкны барьцаанд байгаа. Үүнийг тухайн иргэд мэдэж байсан. Хэрвээ хуурамч бичиг баримт гэж байсан бол тухайн үедээ яагаад гомдлын шаардлага гаргаагүй юм бэ. Мөн итгэмжлэл яагаад өгсөн юм бэ. Тийм болохоор үүнийг хуулийн дагуу хийгдэж байгаа гэж үзсэн учраас гомдол гаргаагүй гэж үзэж байна. Тийм учраас энэ бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгөө шилжүүлж байгаа гэдгээ мэдсэн. Үүний үр дүнд бүртгэлүүдийг үнэн зөв гэж үзэж өнөөдрийг хүртэл явсан гэж ойлгож байгаа.
** банктай холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангаагүй, бусдад өгөх өр төлбөрөө төлөөгүй тохиолдолд энэ үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эрх бүхий байгууллагад хандаж тусгай тэмдэглэгээ буюу хориг тавиулдаг. Энэ ** банкны зээлийн гэрээнүүд төлөгдөхгүй байсан учраас 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2/603 дугаартай албан бичгээр хориг тавьсан байгаа. Үүнийг 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан. Энэ нь 5-17 дугаар байр болон Тэнгэр ээж нөхөрлөлийн нэр дээр байсан хүнсний дэлгүүрээ тавьж зээл аваад тэр зээлээ төлөөгүй байсан учраас манайд тусгай тэмдэглэгээнд бүртгүүлж байсан. 2018 онд өр төлбөрөө барагдуулсан. Түүнээс өмнө итгэмжлэл өгөөд өр зээлийн асуудлаа шийдэж, үүнийг зарж үрэх сонирхол нь байсан гэж манайхаас үзэж байна.
Хоригтой байсан учраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогсоно гэж байхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдана. Тухайн үл хөдлөх хөрөнгөнд тавигдаж байгаа үнэлгээ ямар байна, яг үүргийн гүйцэтгэлийг юугаар хангах вэ гэдгийг шийднэ. Барьцааны гэрээ яагаад байгуулагддаг вэ гэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг тухайн зээл эрсэдсэн тохиолдолд тухайн үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулаад тухайн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хийгддэг. Тийм учраас иргэн ** тавьсан хоригтой учраас энэ асуудлаа шийдэхгүй гэсэн зүйл байхгүй. Эхний ээлжинд хэрвээ албадан дуудлага худалдаа явуулна гэдэг чинь тухайн орон сууцыг зарж борлуулаад тэр банкинд тавьсан өр төлбөрийг 1 дүгээр ээлжинд барагдуулна. 2 дугаар ээлжинд дараагийн ээлжинд **тай байгуулсан үүргийн гүйцэтгэлийг илүү гарсан хэсгээр хаалгах ёстой байдаг. 6.000.000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хоригтой байсан учраас албадан дуудлага худалдаа явуулаагүй, өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийхгүй гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр тухайн үүргийн гүйцэтгэлийг хангана. 2-т **тай холбоотой үүрэг гүйцэтгэлийн хувьд танайх **ыг хохиролгүй болгох үүрэгтэй. Өнөөдрийг хүртэл албадан дуудлага худалдаа ** гэдэг хүний хоригоос болоод шалтгаалаад явагдаагүй гэдэг нь үндэслэлгүй. Худлаа тайлбар байна” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч **аас Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/291 тоот албан бичгийг үндэслэн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн газрын үйлдлийг хүчингүй болгох, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** тоот байранд тавьсан хоригоо цуцалж, өмчлөх эрх сэргээсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1113 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2.1. Нэхэмжлэгч ** нь 2003 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг худалдан авсан байх бөгөөд түүний өмчлөх эрхийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ** дугаар бүртгэлд шилжүүлэн бүртгэж, өмчлөх эрхийн ** дугаартай гэрчилгээ олгосон байна. /Хавтаст хэргийн 75-79 дэх тал/
2.2. ** нь 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдөр, 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд ** банкнаас зээл авч, улмаар Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь 2004 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, 2005 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”, “Барьцааны гэрээ”, барьцааг бүртгүүлсэн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /Хавтаст хэргийн 46-59, 75-110 дахь тал/
2.3. Өмчлөгч ** нь ** банкнаас авсан барьцаат зээлээ хугацаанд нь төлөөгүй тул Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 930 дугаар шийдвэр, Орхон аймгийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 8 дугаартай магадлалаар “**аас 14326000 төгрөг гаргуулж ** банкны Орхон аймаг дахь салбарт олгуулах, зээл төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах”, мөн дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээдээр Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж шийдвэрлэсэн байх ба тус шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 799 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулжээ. /Хавтаст хэргийн 126-135 дахь тал/
2.4. Өмчлөгч **ын 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ** /тухайн үеийн Орхон аймаг дахь ** банкны 14-р тооцооны төвийн эрхлэгч/-д өгсөн итгэмжлэлийн үндсэн дээр уг орон сууцыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу **д худалдаж, өмчлөх эрх шилжсэн үйл баримтууд тогтоогдож байна.
2.5. Дээрх үйл баримтуудаас дүгнэхэд **, ** банкны хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээний дагуу барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар **ын Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өмчлөх эрх дуусгавар болжээ.
2.6. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хийгдсэн ажиллагааны үндсэн дээр **ын өмчлөх эрх дуусгавар болсон, улмаар өмчлөгч **ын 2006 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ** /тухайн үеийн Орхон аймаг дахь ** банкны 14-р тооцооны төвийн эрхлэгч/-д өгсөн хүчин төгөлдөр итгэмжлэлийн үндсэн дээр уг орон сууцыг 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу **ас **д худалдсан өмчлөх эрх шилжүүлсэн бүртгэлийг бүртгэсэн улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.
2.7. Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууц нь 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэн **д, ** нь 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр **т, иргэн ** нь 2011 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэн **д, иргэн ** нь 2018 он 11 дүгээр сарын 20-ны өдөр **, ** нарт, иргэн **, **нар нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр иргэн **т, иргэн ** нь 2021 оны 06 дугаар сарын 21-ны өдөр **д, иргэн ** нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр иргэн **д, иргэн ** нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн **, **нарт тус тус худалдан улсын бүртгэлд эд хөрөнгийн шилжилтийг бүртгэжээ. /Хавтаст хэргийн 48-50 дахь тал/
2.8. **ын өмчлөх эрх дуусгавар болсноор дараа дараагийн өмчлөх эрхийн бүртгэлүүд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ”, 11 дүгээр зүйлийн 11.9-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж зааснаар хийгдсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан “Үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 4.1.5-д заасан “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчимуудад нийцсэн хүчин төгөлдөр бүртгэлүүд байна.
2.9. Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/291 тоот албан бичгийг үндэслэн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн газрын үйлдлийг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.10. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-д “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна” гэж зааснаар Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэн зөв өмчлөх эрхийн хүчин төгөлдөр бүртгэлүүд байгаа тохиолдолд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** тоот байранд тавьсан хоригоо цуцалж, өмчлөх эрх сэргээсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1113 тоот тогтоолын дагуу Улсын бүртгэлийн хэлтэс **ын өмчлөх эрхийг сэргээх шийдвэр гаргах, бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэлгүй юм.
Иймд Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** тоот байранд тавьсан хоригоо цуцалж, өмчлөх эрх сэргээсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1113 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.11. Нэхэмжлэгчээс “Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 870 дугаартай захирамжийн дагуу **аас **т төлөх төлбөрт Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг шилжилт хөдөлгөөн хийхгүй байх хориг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тавьсан. Гэтэл энэ хориг цуцлагдаагүй байхад уг орон сууцыг өөр этгээдэд шилжүүлсэн, ** банктай холбоотой уг орон сууцанд тавигдсан хориг байхгүй” гэж маргасан.
2.12. Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 870 дугаартай захирамж буюу шүүхийн шийдвэрээр Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан, барьцааны хөрөнгөөр **т төлөх төлбөрийг төлүүлэх талаар шийдвэрлээгүй байх бөгөөд “**” банканд төлөх төлбөрийг барьцааны хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу тухайн орон сууцны өмчлөх эрх шилжсэн нь тогтоогдсон. Тодруулбал, шүүхийн шийдвэрээр барьцааны эд хөрөнгөөр ** банканд төлөх төлбөрийг тэргүүн ээлжэнд гаргуулсан байна. /Хавтаст хэргийн 73-74 дэх тал, 126-135 дахь тал/
2.13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй”, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “...шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гэж тус тус заасан.
2.14. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/291 тоот албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1113 тоот албан бичиг, “Хөрөнгийн эрх сэргээх тухай” шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол зэрэгт хамаарах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан шийдвэр, түүнд хамаарах ажиллагаанд дүгнэлт өгөх боломжгүй юм.
2.15. Мөн **ын нэхэмжлэлээр Орхон аймаг Баян-Өндөр сум ** дугаар баг ** тоот 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны ордерийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2023/01318 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 207/МА2024/00004 дугаартай магадлалаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бөгөөд энэхүү шийдвэрээр ** нь тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд биш, түүний өмчлөх эрх дуусгавар болсон гэдэг нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. /Хавтаст хэргийн 55-62 дахь тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.9 дэх заалтуудыг баримтлан **ын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/291 тоот албан бичгийг үндэслэн 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөр этгээдийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн газрын үйлдлийг хүчингүй болгох, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ** тоот байранд тавьсан хоригоо цуцалж, өмчлөх эрх сэргээсэн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 03/1113 тоот тогтоолыг хэрэгжүүлэхийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ