Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 304/ШШ2025/00248

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У*******р хот, С*******р дүүрэг, 8 дугаар хороо, С*******р, 15 давхарт байрлах, М*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, У******* 13 дугаар гудамж, 1334 тоотод оршин суух, Д.Л*******ид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 33,946,898.05 /гучин гурван сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найман төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М*******-ийн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д.Л*******оос 33,946,898.05 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Л******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М Банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нийт 33,946,898.05 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* нь хариуцагч Д.Л*******ид холбогдуулан 33,946,898.05 /гучин гурван сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найман төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Л******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М*******-ийн нэхэмжлэлтэй, Д.Л*******ид холбогдох 33,946,898.05 /гучин гурван сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн найман төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Л******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,684 /гурван зуун хорин долоон мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгөөс 163,842 /нэг зуун жаран гурван мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 163,842 /нэг зуун жаран гурван мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг, хариуцагч Д.Л*******оос 163,842 /нэг зуун жаран гурван мянга найман зуун дөчин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ