| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00242/И |
| Дугаар | 304/ШШ2025/00220 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 304/ШШ2025/00220
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Булган сум, 4 дүгээр баг, 36-1 тоотод оршин суух, Б*******н овогт Х*******ын Г*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 304/2025/00242/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Х.Г*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.Г******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие нь 1987 онд цэргийн албанаас халагдаж ирээд 07 дугаар сарын 01-ний өдрөөс Барилга угсралтын конторт жолоочоор ажилд орсон. Зарим хугацааны цалин дутуу бичигдсэн, тушаал дутуу байх тул 1987 оны 07 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2-р хуудас/,
-Хүсэлт гаргагч Х.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/,
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр Х.Г*******ын Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987, 1989, 1990, 1992-1994 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа /хэргийн 4-р хуудас/,
-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хэргийн 5-6-р хуудас/,
-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр Ээлжийн амралт олгох тухай тушаал, тушаалын хавсралтын хуулбар /хэргийн 7-8-р хуудас/,
-Булган аймгийн барилгын Өргөө пүүсийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр Машин, механизм шилжүүлэх тухай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/,
-Х.Г*******ын нэрээр 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 10-11-р хуудас/,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа /хэргийн 21-р хуудас/,
-фото зураг /хэргийн 22-р хуудас/,
Х.Г*******ын 1998 оны 02 дугаар сарын 20-ныөдрийн дипломын хуулбар /хэргийн 23-р хуудас/,
3.Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрчээр Н.Б*******, Д.Б******* нарын мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Х.Г*******ын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч Х.Г******* нь зарим сарын цалин дутуу, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.Х.Г******* нь Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болох нь:
-Булган аймгийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 09 дүгээр Х.Г*******ын Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987, 1989, 1990, 1992-1994 онд ажиллаж байсан цалингийн цэсний лавлагаа,
-Барилга барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Булган аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 88 дугаартай Х*******ын Г*******ыг 07-р сарын 09-өөс эхлэн авто грашид амрах жолоочийн оронд ажиллуулсугай гэх бичиглэлтэй тушаалын хуулбар,
-БНМАУ-ын Улсын барилгын хорооны харъяа Булган аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 144 дүгээр 130-ийн жолооч Х*******ын Г******* нарт элжийн амралт олгох тухай гэх бичиглэлтэй тушаал, тушаалын хавсралтын хуулбар,
-Булган аймгийн барилгын Өргөө пүүсийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 41 дүгээр Машин, механизм шилжүүлэх тухай тушаалын хуулбар,
-Х.Г*******ын нэрээр 1982 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цэргээс ирсэн тул автын жолоочоор авч ажиллуулав, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 139848 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр олгов гэх бичиглэлтэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
-Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа,
-фото зураг,
Х.Г*******ын 1998 оны 02 дугаар сарын 20-ныөдрийн дипломын хуулбар,
-гэрч: Н.Б*******ын Х.Г******* нь 1981 онд Барилга угсралтын конторт мужаанаар ажилд орж байсан. Тэгээд 1984-1987 онд хүртэл цэргийн алба хаасан. Цэргээс ирээд 1987 онд уг байгууллагад үргэлжлүүлэн жолоочоор ажилласан. Тухайн үед уг байгууллагад 1000 гаруй хүн ажиллаж байсан. 1991 оны эхээр манай байгууллага өөрчлөн байгуулагдаж олон жижиг нэгж болсон. Би 1991 оноос хойш хувиараа ажилласан. Х.Г******* нь Барилга угсралтын трестийн авто гражид ажиллаад үлдсэн. Х.Г******* нь уг байгууллага татан буугдах хүртэл буюу 1995 он хүртэл ажилласан гэх мэдүүлэг,
-гэрч Д.Б*******ы: Х.Г******* нь 1987 онд цэргээс халагдаж ирээд Барилга угсралтын конторт жолоочоор ажилд орж байсан. Бид хоёр уг байгууллагын авто гаржид жолооч хйиж байсан. Тухайн үед хот болон бусад аймгаас барилгын материал зөөдөг байсан. Бүх сумд руу барилгын материал тээвэрлэдэг байсан. Барилгын бригадууд барилга барьж ажилладаг байсан. Х.Г******* уг байгууллагыг татан буугдах хүртэл тасралтгүй ажилласан гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Х.Г*******ыг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*******н овогт Х*******ын Г******* /рд:ГЭ*******/-ыг Булган аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ