| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 304/2025/00258/И |
| Дугаар | 304/ШШ2025/00236 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 304/ШШ2025/00236
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,
Нэхэмжлэгч: *******р хот, С******* дүүрэг, 1 дүгээр хороо, Ю*******-28, *******рт байрлах, М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Б******* сум, 6 дугаар багт оршин суух, Ш.Э*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 559,092 /таван зуун тавин есөн мянга ерэн хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч Ш.Э*******аас 559,092 төгрөг гаргуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Ш.Э*******д холбогдуулан 559,092 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 559,092 /таван зуун тавин есөн мянга ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч Ш.Э******* нь төлж барагдуулсан болох нь Мобиком корпорацын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 559,092 /таван зуун тавин есөн мянга ерэн хоёр/ төгрөгийг хариуцагч Ш.Э******* нь төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,423 /арван долоон мянга дөрвөн зуун хорин гурав/ төгрөгөөс 8,711.5 /найман мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 8,711.5 /найман мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Ш.Э*******аас 8,711.5 /найман мянга долоон зуун арван нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ