2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2025/04626

 

 

 

 

 

 

 

 

       2025           05              30                                            192/ШШ2025/04626

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан *******” цамхагт оршин байх “******* *******” ХК/РД:*******1/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г  эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран   оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч ******* нь “******* *******” ХК-тай гэрээ байгуулж дараах зээлүүдийг авсан байдаг. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4,500,000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар өмнөх зээлийн үлдэгдэл 3,695,018.53 төгрөг дээр нэмж 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №ЭТ10207-1 тоот зээлийн гэрээ мөн өдрийн №ЭТ10207-1 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 20 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл 5,600,738 төгрөг дээр нэмж 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ/201944292091 тоот зээлийн гэрээ мөн өдрийн №БГХ/201944292091 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 2,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 39 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 5,897,738.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,870,570.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,306.80 төгрөг нийт 7,782,447.80 төгрөг төлсөн ба зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн тул зээлээ төлөхийг шаардаж утсаар холбогдох, зээл төлөх мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч зээлээ төлж дуусгаагүй болно. ******* овогт ын д холбогдуулан зээлийн гэрээнд дурдсан хаягаар буюу ******* дүүрэг, 8 дугаар хороо, 13 дугаар байр, 52 тоот хаягаар Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захирамжаар хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн хувьд түүний оршин суугаа хаягийг тодруулах боломжгүй бөгөөд зээлийн гэрээнд дурдсан хаяг дээрээ оршин суудаггүй болох нь шүүгчийн захирамжаар тогтоогдож байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу эзгүйд шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “******* *******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүргийн 15 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-6, Стадион Оргил-1, “Хаан *******” цамхагт оршин байдаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/ХХ 4 тал/ болон бусад баримтаар тус тус тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт ын /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №ЗГ/201944292091 тоот зээлийн гэрээний хуулбар, хавсралтууд/ХХ 8-12 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дугаар шүүгчийн захирамж/ХХ 13-14 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хүсэлтийг хангаж, ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *******” ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт ын /РД:/-ийн оршин сугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ****