Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ДШМ/166

 

 

 

 

 

                                                       

     2024             01              31                                         2024/ДШМ/166

                                                       

Д.Б, С.Е нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч С.Төмөрбаатар,

иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа, Д.Буянзаяа,

шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/821 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, иргэний хариуцагч О.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б, С.Е нарт холбогдох эрүүгийн 2203003160362 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Д.Б, 1967 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрүүл ахуйч, халдвар судлаач мэргэжилтэй, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженерээр ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44-108 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧК67052306/,

            Найман бикир овгийн С.Е, 1970 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлгийн төв эмнэлгийн дарга ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Соёмботын 1-28а-2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧИ70021503/,

            Шүүгдэгч Д.Б “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 27.3.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” гэж заасныг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын 3.4. Үйлдвэрлэлийн болон байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайн эмх цэгцэд тавих шаардлага: 3.4.2. /Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд аваар осол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна./, 3.7. Хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага: 3.7.3. /Хамгаалах хэрэгсэл нь гарч болзошгүй сөрөг хүчин зүйлээс ажилтныг хамгаалах нөхцөлийг хангасан байна/ гэсэн аюулгүйн шаардлагыг хангуулаагүй гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нас барсан,

            С.Е нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. /Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.1. үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, 28.1.2. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, Монгол улсын стандарт Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 5.7. “Эмнэлэг нь алдаа гарахаас урьдчилан сэргийлэх, алдааг илрүүлэх, гарсан алдааг бүртгэх, мэдээлэх, засаж залруулах арга хэмжээг тухай бүрд авч ажиллана”-ыг, 9.2.1. “Эмнэлэг нь үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн “ээлтэй” орчныг бүрдүүлж ажиллана”-ыг, 12.6.3 “Эмнэлэг нь гамшиг онцгой байдлын үед ажиллах орон тооны бус Шуурхай удирдлагын бүтэц бий болгох, эмнэлгийн аюулгүй байдлын /барилга байгууламж, хүний нөөц, үйл ажиллагаа/ үнэлгээ хийж төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангана”-ыг, 15.1.4. “Гадна орчны тохижилт, барилга, байгууламж, өрөө тасалгаа нь хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна”-ыг, 16.2.1. “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт технологи болон холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана”-ыг, 16.2.5. Үйлчлүүлэгч түүний ар гэр, сахиурт эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэл өгч эдгээрийг баримтлан өөрийн аюулгүй байдалдаа хяналт тавих нөхцөл бололцоогоор хангана” гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Д.Б, С.Е нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Найман бикир овогт С.Еийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч С.Ед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд бүсчлэлийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоож, эрх бүхий газрын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг мөн хугацаагаар тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Е нар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт тус тус анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хариуцагч болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хүн алсан гэмт хэрэгтэн биш. Амь хохирогчийн нас барсан шалтгаан бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй. Тодруулбал, цусны даралт хэт өндөр байснаас унасан эсэх (эмнэлэгт очиход тавьсан эхний оношийг цус харвалт гэж тавьсан байдаг), шатны дэргэд зогсож байсан үйлчлүүлэгчийн дэргэдүүр хүчилж орон, зөрж өнгөрөхдөө намхан, биеийн жин ихтэй хүн өөрөө тэнцвэр алдаж унасан эсэх, 76 настай амь хохирогч нь халдварын өндөр эрсдэлтэй цэгт Эрүүл мэндийн сайдын тушаал болон онцгой нөхцөл байдлын үед иргэн бүр дагаж мөрдвөл зохих тэмдэг тэмдэглэгээ, анхааруулгыг уншиж ойлгон дагаж мөрдөж, биелүүлэх чадамжтай эсэх (ковидын үед бүх үйлчилгээний газарт 1.5 метрт зай барих зааварчилгааг дэлхий нийтээр дагаж мөрдсөн), өмнө нь ирж байгаагүй газарт ар гэрийнхэн нь харгалзан дэмжилгүй орхисон, бичиг баримтаа мартсан, яарсан, сандарсан будилсан, эмнэлгийн дарга, лабораторийн эрхлэгч нар албан шийдвэр, тушаал гаргалгүй аман тохиролцоогоор ажлын бус цагаар (07.00-08.00) ажил үйлчилгээ зохион байгуулсан, хяналт тавих ажилтныг томилоогүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын чиглэлээр гарсан шинжээч нарын дүгнэлт хоорондоо илт зөрүүтэй зэрэг нь бүрэн судлагдаагүй, эргэлзээгүй тогтоогдоогүй, нотлогдоогүй байтал намайг буруутай хэмээн яллаж байгаад гомдолтой байна. Амь хохирогч ковидын шинжилгээ өгөхөөр 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 06.45 цаг орчимд эмнэлгийн гадна зээ охиноороо хүргүүлэн ирсэн. Зээ охин нь ажилтай гээд орхиж явсан. Шинжилгээний цэг 07.00 цагт нээгдэхэд орж шинжилгээ өгөх үед лаборант иргэний үнэмлэхийг нь асуухад байхгүй гэж хариулсан. Шинжилгээний цэгт тухайн өдөр шинжилгээ өгөх хүмүүсийн овог, нэр, регистр, утасны дугаар бүхий жагсаалт урьдчилан ирсэн байсан тул лаборант түүнд жагсаалтаас хараад таны мэдээллийг тэмдэглэж авлаа, энд бүх зүйл бичигдсэн байна, санаа зоволтгүй, шинжилгээ авч дууссан, та явж болно, шинжилгээний хариу таны утсанд мессежээр очно, эргэж ирэх шаардлагагүй гэж хэлээд гаргаж явуулсан. Лаборант гэрчийн мэдүүлэгт энэ тухайг хэлж тэмдэглүүлсэн байдаг. Хөдөлмөрийн хууль, дотоод журмаар зохицуулсан ажлын цагийн өмнө нэмэлтээр зохион байгуулсан ажил үйлчилгээ тул тухайн шинжилгээний цэгт ажиллаж байгаа ажилтан буюу лаборант ажил эхлэхээс өмнө ажлын байр, орчиндоо үзлэг хийх үүрэгтэй, ажлыг технологийн дагуу гүйцэтгэх, үйлчлүүлэгч нарыг зохицуулах, заавар, зааварчилгаа өгөх эрхтэй, энэ нь холбогдох хууль, журам, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан байдаг. Лаборант ажил үүргийнхээ дагуу амь хохирогч шинжилгээ өгөхөд бичиг баримтаа авчраагүй, бэлэн биш, мартаж будилсан байдал, өндөр настай үйлчлүүлэгч зэргийг нь харгалзан шинжилгээний хариу утсанд мессежээр очно, иргэний үнэмлэх шаардлагагүй, халдварын өндөр эрсдэлтэй бүс тул дахин ирэх шаардлагагүй гэдгийг сайтар хэлж тайлбарласан байдаг. Эмнэлгийн орчинд үйлчлүүлэгч бүр эмнэлгийн ажилтны зааварчилгааг дагаж мөрдөх үүрэгтэй байдаг боловч амь хохирогч энэ үүргийг биелүүлээгүй. Амь хохирогч ковидын шинжилгээ өгөх үндсэн зорилгоо бүрэн биелүүлээд шинжилгээний цэг буюу эмнэлгээс гарч явсан ч, хэсэг хугацааны дараа дахин орж ирэхдээ унасан. Ар гэрийнхэн нь хяналтгүй, харгалзан дэмжилгүй орхисон. Шинжилгээний цэгийн орчинд баримталбал зохих тэмдэг тэмдэглэгээ, анхааруулгыг дагаж мөрдөөгүй, эмнэлгийн ажилтны зааварчилгааг хэрэгжүүлээгүй нь дээрх байдал үүсэх гол шалтгаан болсон гэж үзэж байна. Түүнийг унасны дөнгөж дараа даралтыг хэмжихэд 220/120 мм МУБ (мөнгөн усны багана) байсныг “Яаралтай тусламжийн хуудас”-д тэмдэглэсэн байдаг. Өрхийн эмчийн 5 хоногийн өмнөх үзлэгээр сувилалд илгээх бичигт “амьсгаадсан, даралт ихэссэн” гэсэн бичилт хийсэн байсан. Үүнээс үзэхэд, амь хохирогч нь артерийн гипертензи буюу даралт ихсэх өвчтэй, магадгүй сувилалд явах биш, даралт тогтворжуулах эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан нь 5 хоногийн өмнө өрхийн эмчийн үзлэгийн дүгнэлтэд бичсэнээс харагдаж байна. Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн №А/286 тушаалаар баталсан манай Улсад мөрдөж байгаа “Насанд хүрэгсдийн артерийн гипертензийн эмнэл зүйн заавар”-т “артерийн даралт ихсэлт гэж систолийн (дээд) даралт 120-129 мм МУБ, диастолийн (доод) даралт 80 мм МУБ байхыг (хуудас 2. Нэр томьёоны тодорхойлолт) хэлэх ба тархи, бөөр, судсыг сонгомлоор гэмтээж, толгой эргэх, өвдөх, тархины цусан хангамж түр зуур хомсрох, мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлтүүд гарах, зүрх дэлсэх, амьсгал давчдах, хөл гар хөрөх, чинэрэх, догонцох шинж тэмдэг илэрнэ” (хуудас 26. Зовиур, эмнэл зүйн шинж) гэсэн ба цусны даралт 130-180 мм МУБ хүрсэн тохиолдолд (хуудас 33. Оношлогоо ба авах арга хэмжээ) “нэн яаралтай эмчилгээт гипертензи” гэх ангилалд хамааруулан эрчимт эмчилгээний тасагт эмчилж, амин үзүүлэлт ба артерийн даралтыг хянана. “Нэн яаралтай эмчилгээт гипертензи” нь артерийн даралт 130 мм МУБ-с дээш үед хэт өндөрсөж, цочмогоор илрэх ба хэрэв эмчлэхгүй бол тавилан муутай, өвчтөний 50% нь нас барна (хуудас 27) гэж заасан байна. Олон Улсад 140/90 мм МУБ болон түүнээс дээшийг хүндэвтэр даралт ихсэлт гэж үзэн, 180/120 мм МУБ болон түүнээс дээшийг “Гипертензийн криз” буюу гипертензийн хямрал, яаралтай тусламж авах шаардлагатай гэж үздэг. Иймээс амь хохирогчийн цусны даралт тухайн үед 220/120 мм МУБ байсан нь анагаахын шинжлэх ухааны онол, практик, оношилгоо, эмчилгээний заавар, олон улсад мөрдөж байгаа удирдамжид зааснаар “Гипертензийн криз” буюу хямралын хэмжээнд хүрсэн, яаралтай тусламж авах, эмчлүүлэх шаардлагатай хэмжээнд байжээ. Даралт 180/130 мм МУБ байхад “толгой эргэх, өвдөх, тархины цусан хангамж түр зуур хомсрох, мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлтүүд гарах, зүрх дэлсэх, амьсгал давчдах, хөл гар чинэрэх, догонцох” шинж тэмдэг илэрдэг бол амь хохирогчийн даралт 220/120 мм МУБ байсан нь унах, ойчих бүрэн боломжтойг илтгэж байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн шинжээч эмч задлан шинжилгээ хийх явцад амь хохирогчийг “бага тархины уйланхайтай” болохыг тогтоож, дүгнэлтэд бичсэн байна. Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн хөтөлбөрт ашиглаж байгаа “Физиологийн үндэс” (Зохиогч: ЭМШУҮИС-ийн физиологийн тэнхимийн багш, доктор, профессор Г.Отгон, ерөнхий редактор МУ-ын гавьяат эмч, академич, анагаахын шинжлэх ухааны доктор Л.Лхагва, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Лхагвасүрэн) онолын сурах бичгийн 116-118 дугаар талд “Бага тархи нь биеийн байрлал, хөдөлгөөний зохион байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ихэнх зориудын болон зориудын бус хөдөлгөөн бага тархины оролцоотой явагдана. Бага тархины дотор тал нь хөдөлгөөн хийх үед зохицуулж засна. Биеийн мэдрэхүйн хэсгээс бага тархинд импульс ирдэг. Бага тархи нь булчингийн агшилтын хүчийг тохируулна. Хөдөлгөөний үед булчингийн тонусыг барьж байх, зориудын хөдөлгөөнүүдийг тохируулах, мөчийг нугалсан байдлыг тэнийлгэх, янз бүрийн хөдөлгөөний үед булчингийн агшилтыг хангах, жишээ нь алхах, явах үед хөлөө урагш зөөхтэй хамт нурууны булчингийн агшилтаар биеийн хүндийн төв урагш шилжих, хөдөлгөөний нарийвчлалыг гүйцэтгэхэд оролцдог, хөдөлгөөн удаан үед засаж амждаггүй, бага тархи ирээдүйн хөдөлгөөний программыг нарийвчлахад оролцдог. Биеийн байрлал, булчингийн тонусыг хадгалахад оролцдог, их тархины гадаргуугаас ирсэн чиглэсэн, зорилтот хөдөлгөөнийг зөв, илүү нарийн гүйцэтгэхэд оролцоно. Бага тархи гэмтэхэд булчингийн агших хүч багасаж, амархан ядарна, булчин удаан агших чадваргүй болсноос зогсох, суух зэрэг нь хүндрэлтэй болно. Булчингийн тонус алдагдана, гар хуруу, толгой салганана. Хөдөлгөөний тэнцвэр алдагдана” гэж бичсэн байна. Амь хохирогч бага тархиндаа уйланхайтай байсан нь биеийн байрлал, булчингийн тонусыг хадгалах, мөчдийн хөдөлгөөнийг тохируулах, хөлөө урагш зөөхтэй хамт нурууны булчингийн агшилтаар биеийн хүндийн төв урагш шилжихэд хөдөлгөөний нарийвчлалыг гүйцэтгэх, хөдөлгөөн удаан үед засаж амжихгүй, зорилтот хөдөлгөөнийг зөв, илүү нарийн гүйцэтгэх боломжгүй байх магадлалтай буюу тодорхой хэмжээнд тэнцвэрийн алдагдалтай байсан байна. (Шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй) Амь хохирогч нь Төмөр замын эмнэлэгтэй хөдөлмөрийн харилцааны оролцогч биш, уг хэргийг шийдвэрлэхэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг хангалтгүй хэрэгжүүлсний улмаас үйлчлүүлэгч унасан гэж үзэх үндэслэлгүй юм. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг байгууллагын хэмжээнд хангуулахад манай байгууллагын ажилтны тооноос хамааран хуульд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагын даргын тушаалаар томилж, аливаа хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлыг шийдвэрлэхэд багийн зарчмаар ажиллаж, ажлын байрны үзлэг шалгалтыг хуваарийн дагуу 3-с дээш зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнтэй хийж, хамтын шийдвэр гарган ажиллаж байсан. (хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль 27.2. Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээниЙ онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна)

Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг нь Улаанбаатар хотод өөрийн эдэлбэр газарт 6 тусдаа байрлалтай 1-4 давхар барилга байгууламжтай, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөнөөс Дорноговь аймгийн Замын-Үүд өртөө болон бусад салбар зам дагуу 13, нийт УБ-т 17 нийт 30 орчим тасаг, нэгжтэй, 400 орчим ажилтантай томоохон байгууллага. Энэ олон объектыг зөвлөлийн гишүүд, захиргааны ажилтнууд хуваарилан авч, баталсан графикийн дагуу cap, улирлаар үзлэг шалгалт хийж, илэрсэн дутагдлыг арилгуулж, байршил, чиг үүргээр нь хуваарилан авч, хариуцсан ажилладаг. Энэ тухай мэдүүлэг өгөхдөө хэлж сануулсан атал ач холбогдол өгөлгүй, хэн гэх албан тушаалтан тухайн сард шинжилгээний цэгт үзлэг хийх хуваарьтай зэргийг нягтлаагүй, тодруулаагүй, шалгаагүй. 30 гаруй тасаг нэгжийн 400 орчим өрөө тасалгаа, 20 гаруй орц гарц, шат довжоо, Улаанбаатар болон хөдөө орон нутагт байрлалтай тасаг, нэгж, ажлын байр зэрэг бүх объектыг тухайн цэгт ажил үүрэг гүйцэтгэх ажилтнаас эхлэн тасаг, нэгжийн эрхлэгч, захиргааны ажилтнууд, ажил олгогч, байгууллагын дотоод хяналтын баг, чанар, аюулгүй байдлын алба, сувилахуйн алба, аж ахуйн тасагт хуваарилж хариуцуулан, эзэнгүй нэг ч объект, орц гарц, шат довжоо байдаггүй. Ковидын шинжилгээний цэг байгуулан хариуцан ажиллах чиг үүрэг нь эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дашбалжинд ноогдож байсан бол, Поликлиникийн барилга байгууламжид ковидын шинжилгээний цэг байрлан, тухайн барилга байгууламжийн хэвийн байдал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэгт, шинжилгээний цэгт ажиллах ажилтанд өдөр тутмын зааварчилгаа өгөх үүрэг нь Лабораторийн тасгийн эрхлэгч Х.Өнөржаргалд, харин эдгээр ажилтан, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулах, ажлын байран дээр халдвар авахаас сэргийлж ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, шаардлагатай төсөв хөрөнгө гаргах үндэслэлийг судалж танилцуулан шийдвэрлүүлэх үүрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанд ноогддог гэх мэтээр бүх ажлын ард эзэн хариуцагч байдаг. Шинжээч А.Урангуагийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд “Ковидын шинжилгээ өгөхөөр очсон амь хохирогч нь Төмөр замын эмнэлэгтэй хөдөлмөрийн харилцааны оролцогч биш, шинжилгээ өгөхөөр очсон үйлчлүүлэгч болно ..., Төв эмнэлэг нь ковидын шинжилгээ өгөх иргэн бүрд зааварчилгаа өгөхгүй ..., ажлын байран дээрх анхан шатны зааварчилгааг тухайн тасаг, нэгжийн эрхлэгч (шинжилгээ авах ажил зохион байгуулж буй лабораторийн эрхлэгч) өгнө, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.1-д зааснаар байгууллагын дарга хариуцна” гэсэн байна. Улаанбаатар төмөр замын эмнэлэг нь зөвхөн Улаанбаатар төмөр замын ажилтнууд, тэдгээрийн ар гэрийнхэнд буюу Баянгол дүүргийн 1, 2, 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэдэд үйлчлэх Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн өмчлөлд хамаарах, өөрийн дүрэмтэй, бусад эмнэлгээс ялгаатай статустай, үйлдвэрийн буюу байгууллагын эмнэлэг юм. Амь хохирогч тус эмнэлгийн үйлчлэх хүрээний хүн амд хамаарахгүй, өөр дүүрэг, хороонд амьдран суудаг, өөрийн хүсэлтээр ирж Ковидын шинжилгээ өгсөн үйлчлүүлэгч юм. Амь хохирогч нь Улаанбаатар төмөр замын эмнэлэгтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль нь ажилтан болон ажлын байртай холбоотой харилцааг зохицуулахаар хуульд заасан тул энэ асуудлыг уг хуулийн хүрээнд авч үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанд тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтнуудын ажлын байрны нөхцөл, хортой, аюултай, халдвартай, тэсэрч дэлбэрэх хүчин зүйлийн нөлөөлөл нь цочмог болон удаан хугацаанд нөлөөлж, эрүүл мэндэд хохирол учруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл үүсэхээс сэргийлэх, ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх, аюул, эрсдэлийг бууруулах, хамгаалах хэрэгслээр хангах, сургалтад хамруулах, ажилтныг ажлын байрны эрсдэлийг үнэлж сурах мэдлэг, дадал эзэмшүүлэх зэрэг асуудал хамаардаг. Улаанбаатар төмөр замын ерөнхий инженерийн баталсан хуваарийн дагуу намайг энэ ажилд томилогдсон 4 жилийн хугацаанд манай эмнэлэг, түүний салбар нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдамжтай нэгдсэн шалгалт 33 удаа, улсын хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шалгалт 1 удаа, онцгой байдал, гамшгийн бэлэн байдлын улс, дүүргийн хэмжээний шалгалт 4 удаа хийгджээ. Эдгээр шалгалт 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ирж. эмнэлгийн бүх тасаг нэгжийн үйл ажиллагаа, орц, гарц, шат довжоо, барилга байгууламж, ажлын байрны нөхцөл, хуулийн хэрэгжилт, байгууллагын хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бүх бичиг баримт, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн соёл мэдлэг, сургалтад хамрагдсан байдал, зарцуулсан зардал гэх мэт асуудлыг хамааруулан 1-3 хоногийн хугацаанд хийгдэн, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагааг хангасан эсэхэд үнэлгээ дүгнэлт өгч, үзлэг, шалгалтын дүнг нэгдсэн хурлаар танилцуулдаг. Манай эмнэлэг Улаанбаатар төмөр замын хэмжээний нийгмийн чиглэлийн байгууллагуудаас хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагаагаараа шилдэг байгууллагаар удаа дараа шалгаран 3 сая төгрөгөөр шагнагдаж байсан. Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудад 2022 онд хийсэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн улсын үзлэгээр бүрэн хангалттай үнэлэгдсэн Хөдөлмөр нийгэм хамгааллын яаманд үзлэгийн дүгнэлт хүргэгдсэн. (Хавтаст хэрэгт гэрчилгээнүүд хавсрагдсан) Дээрх бүх үзлэг шалгалтын бүрэлдэхүүн Ковидын шинжилгээний цэгтэй тогтмол танилцаж, анхааруулах тэмдэг тэмдэглэгээг бүрэн хангалттай хэмжээнд хийгдсэн хэмээн дүгнэж, шинжилгээний цэгийг ажиллуулахыг зөвшөөрч байсан. Ковид гарсан 2 жил гаруйн хугацаанд манай эмнэлэгт 100 000 орчим үйлчлүүлэгч ковид илрүүлэх шинжилгээ өгсөн ба үйлчлүүлэгч унах тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй. Дээрх тохиолдол нь зуун мянгад нэг удаа гарсан золгүй тохиолдол юм. Дээрх байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагааны онцлог, гамшгийн үеийн нөхцөл байдал, УБТЗ-д мөрдөж байгаа журмын холбогдох заалт, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа тушаал. шийдвэртэй огт танилцаагүй, холбоо хамаарлыг тогтоогоогүй, нотлоогүй атлаа ут хуулийг үндэслэн ял оноож байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байхад эргэлзээг гаргалгүй зөрүүтэй дүгнэлтийг үндэслэн ял оноох нь боломжгүй гэж үзэж байна. Улаанбаатар төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, Тээврийн прокурорын прокурор нар нь галт тэрэг, тээврийн хэрэгсэл, хөдлөх бүрэлдэхүүнтэй холбоотой хэргүүдийг мөрдөх, тогтоох, шийдвэрлэхэд туршлагатай, дадлагатай байдаг ч, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудлын онцлог байдлыг бүрэн ойлгохгүй, асуудалд өнгөц хандаж, мөрдөх, хянах ажиллагаа бүрэн хийгдэхгүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаас эргэлзээгүй тогтоосон, нотолсон тодорхой зүйлгүй байхад ял оноосон. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон түүний магадлан итгэмжилсэн эрх бүхий байгууллагуудад мэргэшсэн ажилтны сургалтад хамрагдаж тусгай мэргэшил эзэмшин, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургагч багшаар бэлтгэгдэн ажиллах эрхээ авдаг. Миний бие эдгээр шаардлагыг бүрэн хангаж, 4 жил өдөр бүр уг хуулийг судалж, хэрэгжүүлэн ажиллаж байсан. Иймээс хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээрх асуудлын гүнд орж, тодруулах, нотлох, холбоо хамаарлыг тогтоох шаардлагатай зүйлсийг орхигдуулсан гэж үзэж байна. Эмнэлгийн байгууллагад үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой бүхий л асуудал нь тухайн эмнэлгийн “Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба”-д хамаарч, албаны ажилтнуудын чиг үүргийг эрүүл мэндийн сайдын тушаалаар (2019 оны 12 сарын 12 өдрийн А/566) заасан байдаг. Манай эмнэлэгт энэ албанд 3 ажилтан ажилладаг ба байгууллагын даргын тушаалаар томилдог. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 12 өдрийн А/566 тушаалын 4.4.1-д “тасгийн эрхлэгч нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагааг өөрөө удирдаж тасаг нэгж дээрээ гардан хэрэгжүүлнэ. . . “, 4.5.2-т “үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэлээс сэргийлж, чанар, аюулгүй байдлын албатай хамтран ажиллана” гэж заасан байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба нь эрсдэлийн менежертэй байна, эрсдэлийн менежер нь дээрх тушаалын 2-р хавсралтын 4.7.1 зааснаар “эрсдэлийн аюулгүй байдал хариуцсан менежер нь үйлчлүүлэгч болон эмнэлгийн ажилтны аюулгүй байдалтай холбоотой гадаад, дотоод орчны эрсдэлийг хариуцан, ... 4.7.2 заалтад “Байгууллагын өдөр тутмын үйл явц, дотоод, гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийх, ... эрсдэлийг бууруулах төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахаа” 4.7.3 заалтад “удирдлагадаа тайлагнах”, 4.7.6 заалтад “Барилга байгууламжид гарч болох, гадаад, дотоод орчны эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг урьдчилан төлөвлөж, шийдвэрлэж хэвшүүлнэ” гэж заасан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтанд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан, түүний ажлын байртай холбоотой эрсдэлүүд хамаарч, Эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын алба болон албаны эрсдэлийн менежерт үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой асуудлууд хамаарах нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль болон Эрүүл мэндийн сайдын тушаал гэсэн хоёр эрх зүйн баримт бичгүүдэд ялгаатай, заагтай тусгасан байтал судалж шинжлээгүй, шалгаагүй, хянаагүй. (Шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй) Ажлын бус цагаар шинжилгээ авах үйл ажиллагаа зохион байгуулсан нь уг золгүй үйл явдал гарах шалтгаан болсон гэж үзэж байна. Тодруулбал, эмнэлгийн дарга, лабораторийн эрхлэгч нар албан шийдвэр гаргалгүй (ямар хугацаанд ажиллуулах, хэн хариуцах, хэн хяналт тавих, ажлын цагийг хэрхэн зохицуулах зэргийг тусгасан) хоорондоо аман байдлаар тохиролцон 10-14 хоног тутамд 1 удаа сувилалд явах иргэдээс Ковидын шинжилгээ авах үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан. Энэ тухай би тэр өдөр анх удаа мэдсэн. Ажлын бус цагаар шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгааг надад албан ёсоор хэн ч хэлж мэдэгдээгүй, (Амь хохирогч өглөөний 07.20 минутын орчимд унасан).

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрэм, байгууллагын дотоод журамд зааснаар ажлын цаг 08 цагт эхэлж, эмнэлгийн ажилтнууд 16.00 цагт, захиргааны ажилтнууд 17.00 цагт тардаг. Байгууллагын захиргааны ажилтнууд, тасгийн эрхлэгч нарын хурал 2 долоо хоног тутамд 1 удаа зохион байгуулж, хурлын тэмдэглэлийг эмнэлгийн хүний нөөцийн албаны ажилтан гараар бичдэг. Хуралд оролцсон захиргааны ажилтнууд, тасгийн эрхлэгч нарыг бүртгэж, тэмдэглэлийн хамгийн эхний хэсэгт бичдэг. Хурал бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хариуцсан ажилтан зааварчилгаа өгдөг. Зааварчилгааг хэд хэдэн заалтаар өгдөг, эдгээр заалтад ажлын бус цагаар ажил, үйлчилгээ эрхлэхгүй байхыг заавал дурддаг. Байгууллагын даргын албан шийдвэргүй (тушаал гаргалгүй) ажил үйлчилгээ эрхлэхийг хориглох тухайг хэлж анхааруулсан нь хурлын тэмдэглэл, журналд бичигдсэн байдаг. Тэмдэглэлээс үзэхэд, ийм зааварчилгаа өгөх үед эмнэлгийн дарга, лабораторийн эрхлэгч нар байсан, сонссон нь хурлын тэмдэглэлд бий. Зааварчилгааг дарга, лабораторийн эрхлэгч нар биелүүлээгүй нь буруутай үйлдэл мөн. Эмнэлгийн даргын баталсан лабораторийн эрхлэгч, лаборант нарын ажлын байрны тодорхойлолтын зорилго хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах”, ажлын байрны үндсэн үүрэг хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг мөрдөж ажиллах”, ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар хэсэгт “ажлын байр, үйлчилгээний орчин дахь аюулыг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, арилгах талаар холбогдох албан тушаалтнуудад мэдээлэх, арилгах боломжгүй тохиолдолд ажлыг зогсоох, энэ тухай удирдлагад мэдээлж шийдвэрлүүлэх, ажлын байрны үзлэгийг тогтмол хийх, өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” гэж бичин лабораторийн эрхлэгч, лаборант нар гарын үсэг зурж, байгууллагын дарга С.Е, Хүний нөөцийн албаны дарга Ц.Нарантуяа нар баталгаажуулсан байна. Энэ ажлын байрны тодорхойлолтод ажил эхлэхийн өмнө ажлын байрандаа үзлэг хийх, аюул эрсдэлээ үнэлэх, эрсдэлтэй гэж үзвэл ажлаа зогсоох, удирдлагад мэдээлэх эрхийг олгосон байна. Ажлын бус цагаар ажил үйлчилгээ явуулахдаа холбогдох ажилтнууд ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг бүрэн биелүүлсэн эсэхийг шалгах, тогтоох шаардлагатаЙ байсан. Энэ ажиллагаа хийгдээгүй. Шинжилгээний цэгийн орчимд байх тэмдэг тэмдэглэгээг амь хохирогч биелүүлээгүй нь иргэний буруутай үйлдэл юм. Шинжилгээний цэгийн орчимд “Анхаар, налж туршихыг хориглоно. Унах эрсдэлтэй. Унах, бүрдэхээс сэргийл. 1.5 метрт зай барь. Энд зогс. Утсаар ярих, дуу чимээ гаргахыг хориглоно. Халдварын эрсдэлтэй бүс” зэрэг 6 төрлийн 10 тэмдэг тэмдэглэгээ хана, шат, шалан дээр өнгөөр ялгаж, хэвлэмэл байдлаар харагдахуйц байрлуулсан байсан. Төв эмнэлгийн Поликлиникийн барилга нь 1990-д оны эхээр ашиглалтад орсон, зураг төслийг Улаанбаатар төмөр замын Зураг төсөл, судалгааны төвд хийж баталгаажуулсан, Орос улсын ГОСТ стандартын шаардлага хангасан барилга юм. Ковидын шинжилгээний цэг байгуулсан хэсэг нь Поликлиникийн барилгын 1 дүгээр давхарт байрлах ба дэргэдээ шаттай, уг шатаар барилгын техникийн зориулалтын В1 давхар руу ордог. В1 давхарт тус барилгын инженерийн, дэд бүтцийн бүх шугам хоолой, кабель, шит, цахилгааны утас, сүлжээ байрладаг ба инженер техникийн ажилтнууд, галын байцаагч, цахилгаанчин, мужаан, сантехникийн слесариуд зөвхөн уг шат, довжоогоор дамжин доош орж шугам сүлжээний өдөр тутмын үзлэг, шалгалт., цэвэр, бохир ус алдсан, гэмтэл гарсан тохиолдолд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж тогтмол орж гардаг техникийн зориулалтын хэсэг юм. В1 давхар руу орох хэсгийн босгон дээр насанд хүрсэн хүний бүсэлхий орчимд хүрэх өндөртэй, өргөн нь шатны өргөнтэй адил хэмжээтэй, үндсэн хийцэд гагнаж бэхэлсэн нийт шатны никель хийцтэй ижил никель материалаар анхны зураг төслөөр хийсэн төмөр сараалжин хаалга байдаг ба ажил гүйцэтгэхээр доош орох, гарахдаа уяж бэхэлдэг. Амь хохирогчийн гараараа тулсан гэх хулдаас никель хаалганы цаад талаар унжиж байрладаг, хулдаасны гол хэсэгт харааны түвшинд анхааруулах бичигтэй. Никель хаалгыг уяж бэхэлдэг. В1 давхар руу доош буух эхний 1-3 довжоо нь стандарт өргөнтэй бол дараагийн 4 дэх довжоо нь 58-60 см-ийн өргөнтэй, анхнаасаа зураг төсөлд уг гарцыг техникийн зориулалтаар ашиглах тул засвар, үйлчилгээ хийхэд шугам хоолой, запас сэлбэг, ачаа тээш түр тавихад зориулагдсан өргөн хэсэгтэй, хийцлэлтэй. Амь хохирогч эхний 3 довжооны орчимд унасан байдаг. Энэ зай хэмжээ нь өндрийн уналт биш юм. Уг техникийн зориулалтын орц гарц, шат довжоог 30 гаруй жил өдөр тутамд дээрх зориулалтаар ашигласан ба инженер техникийн, засвар үйлчилгээний ажилтнууд унасан, ойчсон тохиолдол энэ хугацаанд нэг ч удаа гарч байгаагүй, зураг төслийн дагуу хийсэн зориулалтын хийлэлтэй техникийн зориулалтаар ашиглахад маш тохиромжтой шат довжоо, орц гарц гэж үздэг. (Энэ хэсэгт шинжээч томилуулах 2022 оны 9 дүгээр сарын 16-нд хүсэлт гаргахад хангаагүй) Ковидын шинжилгээний цэг ажиллах хугацаанд уг шатны хонгилд бохир ус байнга хальдаг, чийг, уур гардаг, цэвэрлэх боломжгүй өндөр хэсэгт аалзны шүлсээр бохирлогдсон, хана нь харласан тул эмнэлгийн дарга С.Е нь аж ахуй хариуцсан менежер Б.Мөнхмэндэд арга хэмжээ авах үүрэг өгсний дагуу аж ахуйн менежер өөрийн аж ахуйн тасгийн ажилтнуудын хамт хулдаас өлгөсөн. Миний бие хулдаасны наад талаар байдаг никель хаалгыг В1 давхар руу орж, гарсны дараа бэхэлж байхыг аж ахуйн тасгийн менежерт үүрэг болгож (учир нь В1 давхар руу орж ажил гүйцэтгэх ажилтан аж ахуйн менежерээс зөвшөөрөл авч ордог, түүний хяналт дор ажил үүрэг гүйцэтгэдэг), хулдаасан дээр А4 хэмжээтэй цаасан дээр “АНХААР. НАЛЖ, ТҮШИХИЙГ ХОРИГЛОНО. УНАХ ЭРСДЭЛТЭЙ” гэсэн үгсийг компьютерын Font Size 72 буюу үсгийн хэмжээг хамгийн томоор бичиж анхааруулах улаан өнгө өгч бичиж харааны түвшинд байрлуулсан. Гаднаас ковидын шинжилгээ өгөхөөр орж ирэх хэсэгт насанд хүрсэн хүний харааны түвшинд “АНХААР, 1.5 МЕТР ЗАЙ БАРЬ”, шинжилгээ авдаг өрөөний хаалган дээр мөн уг тэмдэглэгээг нааж нийт 2 газарт байрлуулсан ба дээрх 2 зааврыг баримталсан тохиолдолд шатны дэргэд үйлчлүүлэгч зогсохгүй байхаар зориуд зай хэмжээг тааруулж стандарт хэвлэмэл зориулалтын тэмдэглэгээг хэвлэлийн газраас худалдан авч байрлуулсан байсан. Мөн шат дагуулж “АНХААР БҮДРЭХЭЭС СЭРГИЙЛ” тэмдэглэгээг 2 газарт хананд байрлуулсан. Ковид нь агаар дуслын замаар дамждаг халдварын нэг бөгөөд МУИС-ийн Байгалийн ухааны салбарт эрдэм шинжилгээний ажилтан Т.Халиунаа Монгол улсад бохир уснаас “SARS-COV-2” вирус илрүүлсэн судалгаа хийж магистрын зэрэг хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, ковидын вирус нь хүний ялгадсаар дамжин гадагшилж орчинд тархах, бохирдуулах, халдвар дамжуулах боломжтой гэсэн мэдээллийг эмнэлгийн ажилтнууд бид мэддэг, гаднын улс оронд хийсэн судалгаа, анхааруулах зөвлөмжийг хичээл сургалтад заалгаж байсан тул эмнэлгийн В1 давхарт бохирын шугамын их засвар хийлгүй он удаан жил болсон, бохир ус байнга шүүрч хальдаг, дээшээ 1-р давхарт үнэртдэг байсан тул аж ахуйн менежер хулдаас өлгөсөн байсанд анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хангалттай хэмжээнд байрлуулсан. Гэрчийн мэдүүлэгт аж ахуйн менежер Б.Мөнхмэнд хулдаас өлгөсөн гэдгээ хэлсэн, хүлээн зөвшөөрсөн байдаг. Анхааруулах тэмдэг тэмдэглэгээг хүний анхаарал татах, сэрэмжлүүлэг өгөхүйц, уншигдах байдлаар ойлгомжтой, ил тод, байрлуулсан. Ковидын үед Эрүүл мэндийн яам болон Улаанбаатар төмөр замын Шуурхай штабын шийдвэрээр бид ажилласан. Шинжилгээ авах цэгийг гадаа гудамжинд, майханд, автобусанд, машинд, орцонд, подвалд гэх мэт тэр бүр стандарт хангах боломжгүй олон газарт байгуулж ажиллаж байсан. Гамшгийн хуулиар энгийн үед сахидаг зарим дүрэм журам, эрх, үүрэгт хязгаарлалт хийж байсан. Ковидын шинжилгээний цэгийг байгуулахад эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад үйлчлүүлэгч нарт халдвар тараахаас сэргийлэх зорилгоор заавал тусдаа орц гарцгүй газар байхыг Эрүүл мэндийн яамнаас шаарддаг. Иймээс тухайн үед Онцгой комисс, ЭМЯ-ны шийдвэрээр гамшгийн нөхцөл байдалд ажил үйлчилгээ зохион байгуулсан онцгой нөхцөл байдал байсныг харгалзан үзэхийг хүсэж байна. Ийнхүү Д.Б би: амь хохирогч нь тэнцвэрийн төв буюу бага тархиндаа уйланхайтай. биеийн жин ихтэй, артерийн даралт хэт өндөр, унасны дараа 5 минутын дотор хийсэн жижүүр эмчийн бодит үзлэгээр “гипертензийн криз” буюу даралтын хямралтай түвшинд, эмнэлэгт хэвтэн нэн яаралтай тусламж авах хэмжээнд байсан, гэмтлийн эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон (яагаад дахин хагалгаа хийсэн нь тодорхойгүй), үхлийн шалтгаан нь цус харвалт уу, гэмтэл үү, хагалгааны хүндрэл үү гэдэг нь бүрэн тогтоогдоогүй. Манай эмнэлгээр үйлчлүүлж, тусламж үйлчилгээгээ бүрэн гүйцэд аваад шинжилгээний цэг, барилга байгууламжаас бүрмөсөн гарч явсан ч, шинжилгээ авсан лаборантын хэлсэн үг, зааварчилгааг дагаж мөрдөлгүй халдварын өндөр эрсдэлтэй цэгээр үйлчлүүлэхэд баримтлах журмыг зөрчин дахин орж ирсэн, олон төрлийн анхааруулах тэмдэг тэмдэглэгээг мөрдөөгүй, гамшгийн үед нийтээр дагаж мөрдөх үүргээ сахин биелүүлээгүй нь иргэний буруутай үйлдэл мөн эсэх; Ар гэрийнхэн нь харгалзан дэмжих үүргээ биелүүлсэн эсэх; Амь хохирогч нь хөдөлмөрийн гэрээний оролцогч биш гэдгийг шинжээч дүгнэлтэд дурдсан байхад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийг зөрчсөн гэж үзсэн; хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шинжээч нарын дүгнэлт илт зөрүүтэй байхад эргэлзээтэй байдлыг бүрэн тайлбарлаж нотлолгүй үндэслэл болгосон; хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, ажлын байрны тодорхойлолтод ажилтан, тасаг, нэгжийн эрхлэгч, зөвлөл, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг эмнэлгийн хэмжээнд хариуцан ажилладаг эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны ажилтан нарын үүрэг, оролцоо, холбоо хамаарал, нотлох баримт болохуйц ажлын төлөвлөгөө, чиг үүрэг, үзлэгийн хуваарь бусад бичиг баримтуудыг үзээгүй, шалгаагүй, судалж шинжлээгүй, Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журмыг зөрчин ажлын бус цагаар албан шийдвэргүй, тушаал гаргалгүй, ажиллах, хяналт тавих ажилтныг томилолгүй, хэлж мэдэгдэлгүй, cap тутамд тогтмол өгдөг “албан шийдвэр, тушаал гаргалгүй ажлын бус цагаар ажил үйлчилгээ эрхлэхийг хориглоно*' гэсэн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зааварчилгааг сахин биелүүлэлгүй шинжилгээ авах ажил, үйлчилгээ зохион байгуулсан буруутай ажилтнуудыг тогтоогүй зэрэг үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хэрэг хянах үйл ажиллагааны явцад, прокурорт миний бие өмгөөлөгчөөрөө дамжуулан 4, өөрөө 1, нийт 5 удаа хүсэлт гаргахад огт хангаагүй нь дээрх олон асуудлыг тодорхой болгох боломжийг олгоогүй, анхан шатны шүүх: “яллагдагч Д.Бд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал илэрсэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн . . . мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй”, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “... шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй хэмээн үзэн хэрэгсэхгүй болгох, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх (2023/ДШМ/140) ... Гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг бүрэн гүйцэт, хөтөлбөргүй тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангаагүй, Д.Бгаас өөр этгээд уг хэрэгт холбоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь шударга ёсны зарчмыг хангах, дахин мөрдөн байцаалтад буцаах”- аар шийдвэрлэсэн байхад зайлшгүй шаардлагатай нэмэлт ажиллагаануудыг хийлгүйгээр, бүрэн шинжилж, судалж, тогтоож, нотолж, хяналгүйгээр анхан шатны шүүхээр 3, нийслэлийн давж заалдах шатны шүүхээр 1 удаа орсон. Анхан шатны шүүх хуралдааны эцэст шүүгч нар хурлыг дүгнэхдээ прокурор хангалтгүй ажиллаж байгааг сануулан, нэмэлт ажиллагаа хийхийг үүрэг болгодог ч, нэмэлт ажиллагаа хийлгүйгээр дараагийн хурал болохоос 7 хоногийн өмнө яллагдагч, өмгөөлөгч бүгдийг нь дуудаж цөөн хэдэн асуултын хүрээнд мэдүүлэг аваад дахин хуралд оруулж байсан. Улаанбаатар төмөр замын дарга Х.Хэрлэнгийн нэр дээр “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” гэсэн Д.Б миний нэрийг дурдсан албан мэдэгдлийг анхан шатны шүүх хурал болохоос 2 сарын өмнө буюу 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Тээврийн прокурорын газраас хүргүүлж, энэхүү мэдэгдэл нь Улаанбаатар төмөр замын харьяа хот, хөдөөгийн 60 гаруй албан байгууллага, 16000 орчим ажилтанд цаасан болон цахим хэлбэрээр зааварчилгаа болон танилцуулагдаж, албан бичгийн утгыг “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” гэж бичин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, нотлогдсон мэт ойлголт өгч, “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно . . .” гэсэн Монгол улсын Үндсэн хуулийн 16.14 дүгээр заалтыг зөрчсөн зэрэгт туйлын гомдолтой байна. Манай эмнэлгээр үйлчлүүлсэн иргэнд тохиолдсон золгүй явдалд би одоог хүртэл чин сэтгэлээсээ гүнээ харамсаж байна. Миний бие эрүүл мэндийн салбарт 30 жил ажиллаж, анагаах ухааны их сургуульд 15 жил гэрээт багш хийж, олон арван шавь төрүүлж, гадаад улсад эрдмийн зэрэг цол хамгаалан, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж, судалгааны ажлын үр дүнг 20 гаруй удаа гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлэн, ном, хичээлийн гарын авлага, орчуулгын бүтээл туурвин сургалтын хөтөлбөрт ашиглагдан олны хүртээл болж, судалгааны ажлын дүгнэлт, зөвлөмжүүд нь манай улсад хэрэгжиж байгаа нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд тусгагдан, салбартаа өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсан жирийн эмч, багш, судлаач юм. Монгол оронд бүртгэгдсэн олон улсын А зэрэглэлийн 7 өвчний (УБ хотод Амьсгалын цочмог халтай хам шинж, N1H1, SARS, Дорноговь аймагт Холер, Дархан Хонгор суманд Гэдэсний хижиг, Мөнгөн усны хордлого, Зүүнхараа, Мандал суманд Шүлхий ) голомтод ажиллан, ковидын цар тахлын үед тандалтын багт ажиллан хөл хорионы үед төмөр замын тээврийг тасралтгүй явуулах, улс орны өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг зөөвөрлөх ажилтнуудын эрүүл мэндийн манаанд, өөрийн амь насанд эрсдэлтэй бүсэд тэргүүн эгнээнд ажиллаж, улсын мэргэжлийн хяналтын тэргүүний ажилтан, тэргүүний төмөр замчин, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одонгоор шагнагдаж байсан. Дээрх үйл явдлаас үүдэн эрүүл мэндийн байдал дордож, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ч, Монгол оронд бага насны хүүхдийн флюорозын эмгэгийг судалдаг гадаад улсад бэлтгэгдсэн цөөн судлаачийн нэг тул АШУҮИС, “Ач” АУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдмийн зөвлөлд ажиллан, судалгааны ажлын хүрээнд хөдөө орон нутагт томилолтоор ажиллах, сорьц дээж цуглуулах, эмч нарын хамтарсан үзлэг, илрүүлэгт оролцох, судалгааны ажлыг гадаадын улс оронд эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлэх, тайлагнах үүрэг хүлээж байдаг тул зорчих эрхийг хязгаарлах нь надаас шалтгаалан баг, хамт олны ажилд нөлөөлөх тул харгалзан үзэхийг эрхэм шүүгч нараас хичээнгүйлэн хүсэж байна. Ял оноох үндэслэл бүрэн тогтоогдоогүй, нотлогдоогүй гэж үзэж байгаа тул намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Д.Буянзаяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь хүчин төгөлдөр хуулийн дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажил алба үүргийг гүйцэтгэж байсан. Ажлын цаг эхлээгүй байхад улс орон даяар онцгой комиссын шийдвэртэй холбоотойгоор Ковидын шинжилгээ өгч байгаа иргэн бүрд заавар, зааварчилгаа, сургалт зохион байгуулах чиг үүрэг хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хуулиар хүлээгээгүй болохыг хавтас хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогддог. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь аж ахуйн болон сантехникийн инженерийн ажил үүрэг гүйцэтгэхгүй бөгөөд холбогдох этгээдүүд шүүх хуралдаанд тайлбар болон гэрчийн мэдүүлгээр оролцоогүй болохыг дурдаж байна. “...Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйл 27.3-т “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах уургийг хэрэгжүүлнэ”, 27.3.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ*”. 27.3.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээн авах” гэж заасныг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS4968:2000 стандартын 3.4 . Үйлдвэрлэлийн болон байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайн эмх цэгцэд тавих шаардлага: 3.4.2 /Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд аваар осол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна/, 3.7 Хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага: 3.7.3 Хамгаалах хэрэгсэл нь гарч болзошгүй сөрөг хүчин зүйлээс ажилтныг хангуулаагүй гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас гэж...” 2023 оны 10 дугаар сарын 4 өдрийн дугаар 34 тоот Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж 60 хоног буцах хугацаанд хийгдсэн ажлын үр дүн билээ. Гэмт хэрэг үйлдсэн шинж шалтгаант холбоог бүрэн тогтоогоогүй болгоомжгүй үйлдэл гаргасан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг байсаар байхад мөрдөн шалгах, хяналт тавих ажлыг бүрэн гүйцэтгээгүйгээс болж Д Баярмаагийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бух арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан заалтыг зөрчиж байна. Өөрөөр хэлбэл Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироохыг эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон.... гэдгийг эргэлзээгүй тогтоож чадаагүй юм. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт хэн хамааралтай гэдгийг мэдэх боломжгүй боллоо. Ер нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтанд хамааралгүй юм шиг байна гэх хуралдаанд тайлбар өгсөн байдаг. Тодруулбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хууль нь ажил хөдөлмөр эрхэлж буй дараах этгээдэд үйлчилнэ гэж тодорхой заасан байх бөгөөд Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байсан иргэн буюу ковидын шинжилгээний тур цэгт ажлын цаг эхлэхээс өмнө шинжилгээ өгч Булагтай сувилалд очиж амрах гэж баясан амь хохирогч Д.Ц нь хамааралгүй гэдгийг хуулиар заасан байх бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтанд шууд болон шууд бусаар хамааралтай этгээд бус гэдэг нь үйл явдлаас тодорхой байна. Сувилалд амрах хүний эрүүл мэндийн байдлыг хянаж эмчилгээ хийх, хэвтүүлэх, зөвшөөрөл олгох, 74 настай хүнийг асран хамгаалах, харж хандах хүнгүйгээр явуулсан асуудлуудыг тал бүрээс нь шалгаагүй байна. Мөн амь хохирогчийн буруутай үйлдэл байгаа эсэх асуудлыг тогтоогоогүй. Хууль тогтоомж болгоомжгүйгээр зөрчих гэдэгт Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэгчийн чанар аюулгүй байдлыг хангасан эсэх, захиргааны хэм хэмжээний акт гэдэгт эрүүл мэндийн сайдын тушаалын орно. Эрүүл мэндийн тухай хуулийг болгоомжгүйгээр зөрчсөн үү, эсвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл “ажил олгогчийн эрх үүрэг”, мөн хуулийн 18 дугаар зүйл. “Иргэн ажилтны эрх үүрэг”-т зааснаар шаардлагатай ажиллагаануудыг дутуу хийж гүйцэтгэсэн байна. Д.Бгийн ажлын байрны тодорхойлолтод “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, зорчигч үйлчлэгчдэдээ тав тухтай, түргэн, шуурхай, найдвартай үйлчилгээг хүргэх”... гэжээ энэ бол огтоос буруутгах үндэслэлд хамааралгүй буюу зам дагасан төмөр замын тээврийн үйлчилгээ авч байгаа этгээдэд хүргэх заалтыг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн төмөр замын цагдаа мөрдөгч О.Бадрах төмөр замын дагуу гарсан хэргийг хэргийн харьяаллаар шалгах бөгөөд энэхүү хэрэгт ашиг сонирхлын хамаарал байхыг үгүйсгэхгүй мөн тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорууд, мөрдөгч нар байнга үйлчлүүлдэг байгууллагынхаа буюу Төмөр замын төв эмнэлгийнхээ эрх бүхий албан тушаалтан буруутай этгээдийг яллагдагчаар татахгүй хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтныг буруутгаж байна. Тодруулбал, Төмөр замын төв эмнэдгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа этгээдтэй харилцаа үүсгэдэггүй. Харин Төмөр замын төв эмнэлгийн эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн дарга, поликлиник хариуцсан орлогч дарга нар нь ажлын байрны тодорхойлолтоор шууд харилцаа хамааралтайгаар ажилдаг болохыг хууль тогтоомж, дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт зэргээс харагдаж байх тул албан тушаалын давуу байдал, танил талаа ашиглаж цалингаа авч хөдөлмөр эрхэлж хууль дүрэм, журмын хүрээнд тайлан мэдээ шаардлагаа биелүүлж үлгэрлэн манлайлж ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан Д.Бг буруутгах яллах хувийн сонирхол байна уу гэдэг эргэлзээ бий болж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрийн харьяаллаар Баянгол дүүргийн прокурорын газраар хяналт тавихаар шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх хүсэлтийг удаа дараа тавихад хүлээж аваагүй хэрэг шалгах явцад хяналт тавьж байгаа прокурорууд удаа дараа солигдсон байдаг шүүхийн шийдвэрийн эцсийн үр дүнд нөлөөлөхөд хүрсэн байж магадгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүх шинжилгээний эмчийн шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, нэмэлт шинжилгээ хийх зэрэг хүсэлт, гомдол гаргахад хүлээж авахаас татгалзсан байдаг. Учир нь амь хохирогч нь даралт ихэсдэг, илүүдэл жин ихтэй, 74 настай “өнчин тархины уйланхайтай буюу тэнцвэрийг удирддаг өвчний оноштой тухайн хүн унах гэмтэх болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй байна. Иймд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ДШМ/821 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Д.Бг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Е давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талийгаачийн унасан шатны хонгил нь үйлдвэрлэлийн объект биш бөгөөд шатны хонгилын хажуугийн өрөөнд Ковид-19 цар тахлын үед гамшгаас хамгаалах штабын шийдвэрийн дагуу коронавирусын халдвар илрүүлэх түр цэг нээн ажиллуулсан. Энэ цэгээс гарах хэсгийн шатны хонгилын хэсэгт хаасан төмөр сараалжин хаалт, хулдаасан хэвлэл дээр анхааруулсан бичиг, тэмдэглэгээ нүдэнд харагдахуйц газар наасан нь үйлчлүүлэгчид аюулгүй байдлыг хангасан гэж үзэж байна. Харин талийгаач нас өндөр, сэтгэл зүйн хувьд хөөрлийн байдалтай байсан, артерийн даралт ихсэх өвчтэй, бага тархины уйланхайн улмаас тэнцвэр алдах магадлалтай тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжих хүнгүйгээр ганцаараа явж байгаад унасан нь золгүй тохиолдол гэж бодож байна. Унасны дараа анхны тусламж үзүүлэх үед артерийн даралт 220/120 байсан нь унахаас өмнө даралт ихэссэний улмаас толгой эргэж, тэнцвэр алдаж унасан байх магадлалтай тул энэ талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, анхны тусламж үзүүлсэн эмнэлгийн ажилтнуудаас мэдүүлэг авч тодруулах хүсэлтийг мөрдөн байцаах шатанд мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хангаагүй болно. Миний бие ажил олгогч биш. Монгол Улсын бүртгэлд УБТЗ ХНН гэдэг хуулийн этгээд бүртгэлтэй, ХНН-ийн дарга нь ажил олгогч юм. Намайг 2017 онд ажил олгогч замын даргын тушаалаар энэ албанд томилсон бөгөөд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, стандартуудад заасан ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг явдал болох үед Монгол Улсад ковид-19 халдварын цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг зарласан, эмнэлгийн барилга баригдах үед энэ төрлийн өвчин гарч, халдвар хамгааллын онцгой нөхцөл шаардсан өрөө тасалгаа шаардагдахыг тооцоолоогүй зэргээс өөрийн нөхцөл бололцоондоо тохируулан шинжилгээний түр цэгийг нээсэн, стандартыг бүрэн хангаж ажиллах боломжгүй байсан. Талийгаачийг унасны дараа анхны яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн, зөв оношилж, яаралтай хагалгаанд оруулахаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Гэрт нь очиж хамт амьдардаг охинтой нь уулзаж, албан ёсоор эмгэнэл илэрхийлсэн. УБТЗ ХНН-ийн тусламжийн төв комиссоос талийгаачийн оршуулгын зардал гэж нэхэмжилсэн мөнгийг олгосон болно. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэргийн материалыг дахин нягтлан судалж, шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Еийн өмгөөлөгч Б.Солонго давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг бодит байдалд нийцэхгүй байдлаар дүгнэж манай үйлчлүүлэгчийг “байгууллагын захирал, эзэн, ажил олгогч гэж буруу дүгнэсэн. Тухайлбал, /хх 231 Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаал А/61 дүгээр тушаал байх бөгөөд уг тушаалын 3 дугаар хавсралтаар Төв эмнэлэг (хэлтэс)-ийн дүрмийг баталсан. Төв эмнэлэг нь Улаанбаатар төмөр замын зохион байгуулалтын бүтцэд хэлтсийн статустай ажиллаж, үйл ажиллагааныхаа тайланг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар зэрэг байгууллагуудад болон Улаанбаатар төмөр замын холбогдох алба, хэлтэст, санхүүгийн тайлан тэнцлийг нийгэмлэгийн нэгдсэн тайлан баланст нэгтгэдэг” гэсэн. Дүрмийн 3.3-ь Төв эмнэлгийн бүтэц, орон тоо цалингийн сан, хөрөнгө оруулалт, их засвар, санхүүгийн төлөвлөгөөг “Улаанбаатар төмөр замын” ХХН-ээс тогтоож батална. Дүрмийн 3.4-т Төв эмнэлгийн дарга, орлогч дарга нар, ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, эдийн засагч, хүний нөөцийн тасгийн дарга, хүний нөөцийн менежер, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан инженер, аж ахуйн хариуцсан менежер нарыг УБТЗ-ын даргын тушаалаар томилох буюу өөрчилнө /2хх 232/. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа хүнийг “ажил олгогч” гэж заасан гэтэл манай үйлчлүүлэгч ажил олгогч биш бөгөөд хэлтсийн дарга ба Д.Бг томилох чөлөөлөх эрхгүй ажилтан болно. Дүрмийн 5.2-т Төв эмнэлгийн дарга нь Төв эмнэлгийн хөрөнгийг “УБТЗ” ХНН-ээс төлөвлөж, тогтоосон хэмжээнд захиран зарцуулна /2хх 233/. Дүрмийн 6.1-д Төв эмнэлгийн санхүүжилтийн эх үүсвэр нь “Улаанбаатар төмөр замын” ХХН-ээс олгоно гэж заасан. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” заасан тул Захиргааны ерөнхий хуулийн 59.1, 67.1, 67.2, 67.3-т заасан шаардлагыг хангасан хэм хэмжээний актыг хэрэглэх ёстой байтал уг шаардлагыг хангаагүй хэм хэмжээний актыг зөрчсөн хэмээн буруу дүгнэсэн. Жишээ нь: 3 хавтаст хэрэгт Хууль зүй дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 03/292 дугаартай албан тоотод прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болж буй MNS5095:2017 стандарт болон MNS4968:2000 стандартууд Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй гэдгийг баталсан нь түүнийг дагаж мөрдөх эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй болохыг баталсан байтал шүүгч үүнийг дагаж мөрдөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор дараах хүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно”, “мөн зүйлийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, ... тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож болно гэж хуульчилсан. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэх Б.Мөнх-Эрдэнийг иргэний хуулийн 19.1, 17.2, 18.3 дахь хэсэгт заасан “асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн алин болохыг тогтоохгүйгээр “хууль ёсны төлөөлөгчөөр” тогтоосон. Мөн прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд Б.Мөнх-Эрдэнийг хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй байх үеийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, дүгнэлт хийсэн. Жишээ нь: 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хохирогч иргэний нэхэмжлэгчээс авсан мэдүүлгээ /1хх 30-32/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг гэж дурдаад явдаг. Гэтэл Б.Мөнх-Эрдэнийг 2023 оны 10 дугаар сард “хууль ёсны төлөөлөгч”-өөр томилсон байдаг. Шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй тухайд, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон яллагдагч тус бүрийн үйлдэл оролцоог тогтоож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1. дэх заалтад “гэмт хэрэг гарсан байдал” гэдэгт гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал /тогтоогдоогүй. Жишээ нь: гэрч t Ц.Наранчимэг /1xx 106-108/ “Та болсон асуудлын талаар тодорхой ярина уу?” Хариулт: “Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгт очиж Ковидын шинжилгээ өгөх зорилгоор очирлоод зогсож байтал нэг настай эмээ гартаа иргэний үнэмлэхээ барьчихсан дотор байсан эмчтэй орж уулзах гээд миний хажуугаар өнгөрсөн. Тэгээд явж байгаад шатны хонгил хаасан цагаан өнгийн хулдаасан хаалтыг хана гэж налаад унасан гэдэг. 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр /О.Бум-Эрдэнэ 1хх 111-113/ Хариулт: Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр замын төв эмнэлгээс Булагтай сувилал явах хүмүүсийг яаралтай цуглар гээд мөн явах хүмүүс нь Ковидын шинжилгээ түргэвчилсэн шинжилгээ өг гээд Улаанбаатар төмөр замын төв эмнэлэг дээр шинжилгээ өгөх гээд төв хаалганы хажууд шинжилгээ өгөхөөр очсон ба тэр үед нэг настай ягаан өнгийн дээлтэй эмэгтэй хүн яараад оочрын урдуур дайраад гарсан, тэгтэл хүмүүс уначихлаа гээд бүгд орилох чимээ гарсан” гэж тус тус гаднаас орж ирсэн тухай мэдүүлж байхад “яллах дүгнэлт болон шүүхийн тогтоолд “шинжилгээ өгөөд гарч явсан” гэж дүгнэдэг. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдаж 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилсэн ба уг хуулийн 5.1.4-т нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах” зарчим барьж байсан. Мөн Гамшгийн тухай хуулийн үйлчлэл уг цаг хугацаанд байсан ба Гамшгаас хамгаалах комиссын үүрэг даалгаврын дагуу ажиллаж байсан. /2хх 100-103/ дахь талд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2022/LU3/1832 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл байх бөгөөд “прокурор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал, ажил олгогч шууд хариуцна” гэж заасан, 2 дахь заалтад “Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гаж заасан. Энэ хуулийн зохицуулалтын хүрээнд ажил олгогч нь Улаанбаатар төмөр зам компани “Энэ хүнийг томилсон албан тушаалтан С.Е биш юм гэдэг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дугаар зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж томилогдсон шинжээч /хх 135/ Улсын ахлах байцаагч нарын нэрсийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн/ алийг нь ч сонгоогүй. 3 хавтаст хэргийн 17 дахь талд авагдсан, прокурорын яллах дүгнэлт шүүхийн тогтоолын үндэслэл болж буй Шинжээчийн дүгнэлт нь хууль бус хүчингүй дүгнэлт. Тамга тэмдэггүй, ямар мэргэжилтэй, ямар эрхтэй шинжээч болох нь тодорхойгүй. Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй. /хх 15/ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хүний нөөцийн албаны дарга С.Цэвээндоржоос С.Еийн хөдөлмөрийн гэрээ, ажилд томилогдсон тушаал, ажлын байрны тодорхойлолтыг авч байгаа нь манай үйлчлүүлэгчийг “аж ахуй нэгж байгууллагын захирал, эзэн, ажил олгогч биш” гэдгийг бэлхнээ нотолно. /1хх 177/ С.Еийн хөдөлмөрийн гэрээ байгаа, үүнд “захирал, эзэн” гэсэн нэр томьёо байхгүй байгаа. Гэтэл шүүх дүгнэхдээ манай үйлчлүүлэгчийг “ажил олгогч” гэж дүгнэсэн атлаа энэхүү баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч О.Баясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг зөрчин гэм буруугүй хүнд ял оноож хүнийг хэлмэгдүүлсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Энэхүү бидний хянан шийдвэрлэж буй үйл баримт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2-т “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж, мөн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2-т “Дараах онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно” мөн заалтын 1/-д “улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон” гэж зааснаар онц байдал зарласан үед болсон. Энэ үед Улсын их хурлаас баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д ““гамшиг” гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, ... улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг” арилгах онцгой арга хэмжээ авч байх цаг хугацаанд болсон болохыг шүүгч анхаарсангүй. Өөрөөр хэлбэл, энэ ковид цар тахлын үед хүнийг дэлхий ертөнцөд оршин тогтнох боломжийг авч үлдэхийн тулд ердийн хууль, хууль тогтоомжийн үйлчлэлийг зогсоож үйлчилгээний байр талбайн зориулалтгүй сантехникийн зориулалттай хонгилыг ковидын шинжилгээ авах цэг болгох онцгой комисс шийдвэр гарсан болохыг шүүгч анхаарсангүй. Хүний эрхийг зөрсөн талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасныг анхаараагүйгээс Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван есдүгээр зүйлийн 2, Хорин тавдугаар зүйлийн 2, баталсан Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.1-дэх заалтын эрх зүйн зохицуулалтыг ойлгоогүй тул эрх зүйн төөрөгдөлд орсон. Коронавирус халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн зорилго нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгааг огт ойлгоогүй мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль хэрэглээний алдаа болжээ. Улсын яллагч нь яллах дүгнэлтээ “хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд шүүх энэ алдааг засах боломж олгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж мөн зүйлийн 6-д “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэсэн заалт огт хэрэгжээгүй болно. Яллах дүгнэлтэд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн харилцаа байхгүй буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогч тал биш этгээдийн харилцаанд эрх зүйн төөрөгдөлд орсон яллах дүгнэлтийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэснийг зөрчиж, эрхээ эдэлж чадаагүй хүнийг шүүх гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэл байгаагүй болно. Өөрөөр хэлбэл, хуулийг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина гэдэг нь Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх болох Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх ... эрхээ эдлэх боломжгүй байгааг шүүгч тогтоож, хэргийг хэлэлцэхийг 60 хоног хойшлуулах шийдвэр гаргасан бол түүнийгээ хамгаалсан шийдвэр гаргах үүрэгтэй байжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл нь “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол ...” гэсэн нөхцөл шаардах бөгөөд шүүгдэгч нарыг улсын яллагч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3.1.1-д “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг” гэж заасан тул ийм харилцаанд оролцогч талууд биш болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад бүрэн тогтоогдсон тул хууль зөрчсөн гэсэн үйлдэл байхгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт “...түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт...” гэсэн нөхцөл байгаагүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” мөн хуулийн 67.1-д Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлүүлнэ”, мөн хуулийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно” гэж тус тус заасан билээ. Гэтэл яллах дүгнэлтэд иш татсан хуулийн хүчин төгөлдөр болсон ямар ч захиргааны хэм хэмжээний актаар дурдагдаагүй болно. Яллах дүгнэлтэд дурдсан стандартууд нь”Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл-д нийтээгүй болох нотлох баримт хавтаст хэрэгт гаргаж өгсөн болно. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан тул яллах хүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болохгүйг шүүгч анхаарсангүй. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлд заасан хууль захиргааны хэм хэмжээний акт үгүйсгэгдсэн тул “...эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас” гэсэн нөхцөл үлдэх бөгөөд Онц байдал зарласан ердийн хууль тогтоомжийн үйлчлэл зогссон зориулалтын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх талбай биш нөхцөлд шүүгдэгч нарт барилгын хийц бүтцийг өөрчлөх боломж нь Барилгын тухай хуулийн 46.1-д “Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараах үүргийг хүлээнэ” мөн зүйлийн 46.1.3-т “барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцийг арчлан хамгаалах, зориулалтыг өөрчлөхгүй байх” гэж заасныг зөрчих боломж байхгүй билээ. Шүүгдэгч Д.Б, С.Е нар нь УБТЗ ХНН төв эмнэлгийн өмчлөгч биш, эзэмшигч нь ч биш тул барилгын зориулалтыг өөрчлөх эрх хэмжээгүй хөдөлмөрийн гэрээний ажилтан болохыг шүүх анхаарсангүй. Тэдэнд ийм эрх дарх байхгүй билээ. Сантехникийн хонгилын агаар солилцох урсгалыг хаах боломжгүй бөгөөд зориулалтыг өөрчлөх нь доод хонгилд бохирын хий хуримтлагдах улмаар сантехникийн ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүсгэх тул тэдэнд ийм шийдвэр гаргах эрх байхгүй билээ. Манайхыг иргэний хариуцагчаар татсан бөгөөд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 зүйлийн дагуу шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хариуцагч болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэсэн байна. Гэтэл энэ шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3-т зааснаар иргэний нэхэмжлэлийг хэлэлцээд шүүх тогтоолынхоо тодорхойлох хэсгийн гуравт “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ ... 25.015.534 төгрөг авсан..” гэж мэдүүлэв. Хавтаст хэрэгт иргэний хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-аас хохирогчийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэд 25.015.534 төгрөг төлсөн талаарх баримт /5хх 67/ авагдсан байна” гэж бичсэн миний шүүх хуралд өгсөн мэдүүлэг зэргээр хэлэлцсэн болох нь тогтоогдсон. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалыг шүүгч хэрэгжүүлэх үүргээ биелүүлсэнгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэж хэн байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” гэж тодорхой заасан байхад хуульд тухайлан заасныг зөрчих эрхийг шүүх эдлэхгүй болно. Иймд анхан шатны шүүхийн хууль бус алдааг засах шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэнийн өмгөөлөгч С.Төмөрбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Иймд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.  ...” гэв.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Б.Мөнх-Эрдэнийг томилсон шийдвэр огт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг,” мөрдөгч, прокурор хууль ёсны төлөөлөгчөөр томилно гэж заасан. Өөрөөр хэлбэл, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн талаар өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт гаргасан боловч энэ асуудлыг шүүх шийдвэрлэхгүйгээр шийтгэх тогтоолыг гаргасан. Хэдийгээр прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх эрхтэй боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэн эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Үүнийг Иргэний тухай хуульд заасан үндэслэл, журамтай нийцүүлж ойлгох боломжгүй. Мөн яллах дүгнэлт нь Урангоогийн буюу хууль бус этгээдийн мэдүүлэгт үндэслэсэн байдаг. Энэхүү хэрэгт хамгийн хамааралтай этгээд болох эрх бүхий албан тушаалтан Хэрлэнчимэгийг яллагдагчаар татах байсан боловч түүнээс зөвхөн гэрчийн л мэдүүлэг авсан байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү хэрэгт зөвхөн Д.Б, С.Еь нарыг яллагдагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Тухайлбал, анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1832 дугаартай шүүгчийн захирамжид “2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгт “4 хоногийн өмнө хашлага, хаалт эвдэрхий байсан, би өөрөө тогтоосон энэ бол хариуцах асуудал” гэх зэрэг бусад гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэж орлогч дарга Хэрлэнчимэгийг энэхүү хэрэгт яллагдагчаар татаагүй байна. Түүнчлэн 11 дүгээр сарын 7-ны өдрийн 505 дугаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлтэд зөвхөн Урангоогийн үйлдвэрлэлийн ослын актыг бүртгэхгүйгээр хөдөлмөрийн харилцааны оролцогч биш эмнэлгийн байгууллагын үйлчлэл зэргийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шийдвэрлээгүй байна. Хэрлэнчимэг тухайн MNS4968:2000 стандартыг мөрдүүлж ажиллуулах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлт гаргасан байхад эдгээр хүмүүсийг яллагдагчаар татаагүй байна” гэж дурдсан. Энэхүү шүүгчийн захирамж бүрэн биелэгдээгүй. Мөн тухайн шинжилгээний цэгийг хэн ажиллуулж байсан эсэх талаар баримт хэрэгт байдаггүй. Хэрэв мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж, тогтоосон бол өмгөөлөгч нар гомдол гаргахгүй байх байсан. Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсонд маш их харамсаж байна. Гэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдоогүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийг зөрчсөн үндэслэл болж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. ...” гэв.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нараас “амь хохирогчийг өөрөө тэмдэг, тэмдэглэгээг хараагүй. Мөн даралт ихтэй, тэнцвэр муутай байсны улмаас унасан” гэх агуулгаар тайлбарлаж байна. Хамгийн гол нь хаалт, хашлагыг стандартын дагуу хийж, байрлуулаагүй байгаад юм. Тухайн эмнэлэгт маш олон хүн үйлчлүүлдэг. Иймд хаалт, хашлаганы асуудлыг тухайн байгууллага өөрөө хариуцна. Шүүгдэгч С.Еийн ажлын байрны тодорхойлолтод тухайн хэлтсийг хариуцаж, ямар асуудалд хяналт тавих талаар нарийн тусгасан байгаа. Мөн тухайн хаалт, хашлагыг хариуцах этгээд нь хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан ажилтан байна. Эрүүл ахуйн байдлыг хангах үүднээс үнэр гаргахгүйн тулд тухайн хонгилыг хулдаасан хэвлэлээр хаасан байдаг боловч хөдөлмөр аюулгүй байдлыг хангах үүднээс ямар нэгэн хамгаалалт хийгээгүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа “хууль ёсны төлөөлөгчөөр томилогдоогүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан” гэж байна. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Б “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Энэ хуулийн 27.2-т заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ”, 27.3.3-т “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах” гэж заасныг хэрэгжүүлээгүй, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын 3.4. Үйлдвэрлэлийн болон байр, үйлдвэрлэлийн гадна ажил гүйцэтгэх, талбайн эмх цэгцэд тавих шаардлага: 3.4.2. /Ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц ажилтныг ажил үүрэг гүйцэтгэхэд аваар осол гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн байна./, 3.7. Хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага: 3.7.3. /Хамгаалах хэрэгсэл нь гарч болзошгүй сөрөг хүчин зүйлээс ажилтныг хамгаалах нөхцөлийг хангасан байна/ гэсэн аюулгүйн шаардлагыг хангуулаагүй гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нас барсан,

С.Е нь “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. /Ажил олгогч нь дараах үүрэгтэй байна: 28.1.1. үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах, 28.1.2. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах/ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, Монгол улсын стандарт Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын 5.7. “Эмнэлэг нь алдаа гарахаас урьдчилан сэргийлэх, алдааг илрүүлэх, гарсан алдааг бүртгэх, мэдээлэх, засаж залруулах арга хэмжээг тухай бүрд авч ажиллана”-ыг, 9.2.1. “Эмнэлэг нь үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн сэтгэлд нийцсэн “ээлтэй” орчныг бүрдүүлж ажиллана”-ыг, 12.6.3 “Эмнэлэг нь гамшиг онцгой байдлын үед ажиллах орон тооны бус Шуурхай удирдлагын бүтэц бий болгох, эмнэлгийн аюулгүй байдлын /барилга байгууламж, хүний нөөц, үйл ажиллагаа/ үнэлгээ хийж төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангана”-ыг, 15.1.4. “Гадна орчны тохижилт, барилга, байгууламж, өрөө тасалгаа нь хөдөлмөр, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байна”-ыг, 16.2.1. “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт технологи болон холбогдох дүрэм, журам, зааврыг мөрдөж ажиллана”-ыг, 16.2.5. Үйлчлүүлэгч түүний ар гэр, сахиурт эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагаа, дотоод дүрэм, журмын талаар тодорхой мэдээлэл өгч эдгээрийг баримтлан өөрийн аюулгүй байдалдаа хяналт тавих нөхцөл бололцоогоор хангана” гэснийг, мөн ажлын байрны тодорхойлолтод заасан Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих үүргийг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нас барсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнийн “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр миний эмээ Д.Ц Улаанбаатар төмөр замын харьяа болох Булагтай сувилал явж амрахаар болоод Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгсөн ба шинжилгээ өгөөд гарч ирэх үед тус шинжилгээ өгсөн өрөөний баруун гарт байрлах хулдаасан хэвлэлээр халхалсан хонгил руу унасан. Уг хонгилоос гаргаж ирээд шинжилгээ өгсөн өрөөнд оруулж хэвтүүлсэн. Яг энэ үед миний бие байгаагүй, уначихлаа гэхээр нь ирсэн чинь шинжилгээ өгсөн өрөөнд ухаангүй хэвтэж, тухайн үед ам болон хамраас цус гарсан байдалтай уг өрөөний шал дээр хэвтүүлсэн байсан. Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод томографаар харахад дагзны яс хугарсан, гавлын ясанд цууралт үүссэн мөн 2,1 см орчим цус хурсан, тархинд цус харвапт өгсөн байна гэжхэлсэн. Тэгээд тухайн эмнэлэгт яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанд ороод гарч ирэхэд тархины эмч Сайнзаяа ганц дан харвалт болоод хугарал биш байна, тархи бяцарсан байна гэж хэлсэн. Маргааш өглөө дахин томограф хийнэ гэж хэлсэн. Түүний дагуу томограф хийлгэхэд бяцарсан хэсгээс дахиад цус алдсан байна, мөн тархины гүн хэсэг руү цус алдалттай байна гэж хэлээд дахин яаралтай хагалгаанд орсон. Хагалгаанаас Сайнзаяа эмч гарч ирэх үедээ таны эмээгийн тархи үхэжсэн, дахин хагалгаа хийхгүй, ер нь сэргэхгүй гэсэн хариуг хэлсэн. Тус эмнэлэгт эмчлүүлж байгаад 5 дахь өдөр уушгийг нь угаах шаардлагатай байна гэж эмчлэгч эмч Энхтуяа хэлсэн. Түүний дагуу уушгийг угаалгахаар авч явсан. Гэтэл уушгины зүүн тал нь хэвтрийн хатгалгаа болсон байсан. Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 04-ний өглөө жижүүр эмчтэй уулзахад шөнөдөө огт шээс нь гараагүй бөөрний дутагдалд орж байна гэж хэлсэн. Тус өдрийн үдээс хойш даралт нь унасан, тэгээд бие хэвийн байдалд буцаж ороод 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цагийн орчим биеийн байдал нь муудаж даралт нь унаж эхэлсэн. 15 цаг 45 минутад Гэмтэл согог судлапын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт нас барсан. ...Тухайн үед Улаанбаатар Төмөр замын эмнэлгийн шинжилгээ авч байсан өрөөнөөс гарахад яг тэр хонгил баруун гар талд байсан ба коридор нь маш нарийхан байсан. Тэнд тухайн үед шинжилгээ өгөх гээд хүмүүс дугаарлаад зогсож байсан. Зөрөх үедээ унасан юм шиг байна лээ. Шинжилгээ өгч байсан баруун талд "Олон Улсын сувилагч нарын баярын мэнд хүргэе" гэсэн цэнхэр өнгийн хулдаасан хэвлэлээр хаалт хийсэн, уг хаалгыг налж унаад хонгилын шат руу унасан буюу унах үедээ тархи хэсгээрээ унаад уг шатан дээр хэсэг газар цус урссан байсан. Тэгэхээр толгой тархи хагараад цус гарсан юм болов уу гэж харж шалгахад гадна талдаа ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй буюу тухайн үед хамар, амнаас цус гарсан байсан. Маш их гомдолтой байна...” /1хх 30-31, 3хх 9-11, 5хх 70-74,

иргэний хариуцагч Х.Энхсүхийн “...Амь хохирогч Д.Цын ар гэрээс уулзаагүй. Манай Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгээс ямар нэгэн байдлаар туслалцаа дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Гэмтэл авсан үед Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг гэмтэлтэй холбоотой тусламжийг үзүүлсэн. ...Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуй хариуцсан инженер Д.Б эмнэлэг болон эмнэлгийн ажилтнуудтай холбоотой хөдөлмөрийн эрх, ажлын байрны орчин нөхцөл эдгээртэй холбоотой хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг болно уг асуудал нь ажлын байрны тодорхойлолт хөдөлмөрийн гэрээнд нь тусгаж өгсөн байдаг. ...Хулдаасан хэвлэлийг 2021 оны 12 дугаар сарын орчим Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн поликпиникийн зоорины давхар руу орох хэсгийг хаах зорилгоор анх тавьсан. Учир нь, зоорьны давхарт эмнэлгийн сантехникийн хоолойнууд дамжин өнгөрөх заримдаа эдгээрээс ус алдах, ус алдсан тохиолдолд эвгүй үнэр гарч эмнэлгийн 1 дүгээр давхарт үнэр нэвтэрдэг байсан тул үнэрийг хаах зорилгоор тогтоож битүүлж хаасан болно. Уг хулдаасан хэвлэлийг байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж байсан гэж үзэж учир нь хулдаасны наагуур аюултай бүс гэсэн туузыг байршуулсан байсан, тэрнээс гадна гадны хүн нэвтрэхийг хориглосон төмөр хаалт хулдаасны наагуур ил байршуулсан байсан. Уг хулдаасан дээр нэвтрэхийг хориглоно налах түших унах эродэлтэйг анхааруулах бичвэрийг наасан байсан. Хоёрдугаарт энэ зоорины давхрын бүс нь Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нарын эмнэлгийн үйлчилгээ авах бүсэд хамаардаггүй. Иргэдийн заавал дамжин өнгөрч явах бүсэд хамаарахгүй бүс юм. Эмнэлгийн зүгээс зоорины бүсэд нэвтрэхийг хориглосон боломжит арга хэмжээг авсан байсан гэж үзэж байна. ...Уг осолтой холбоотой үйлдвэрийн ослын акт тогтоогоогүй. Учир нь амь хохирогч Цэрэндолгор Улаанбаатар төмөр замын ажилтан биш учраас үйлдвэрийн ослын акт тогтоох үндэслэлгүй. ...” /1хх 39-40/,

гэрч Д.Энхтайваны “...Би 2022 оны 5 дугаар сарын 29-ний оройн 19 цагаас Төмөр замын Төв эмнэлгийн харуулын үүргийг 30-ны өглөөний 08 цаг 20 минут хүртэл гүйцэтгэсэн. Өглөө 08 цаг 00 минутанд эмнэлгийн хаалга онгойлгож өгөөд харуулын цэг дээрээ сууж байхад нэг танихгүй эрэгтэй хүрч ирээд надад “эмнэлгийн зүүн хойд талын Ковидын шинжилгээний хэсгийн шат руу хүн ухаан алдаад уначихсан байна” гэж хэлсэн. Энэ үед хажууд суудаг хөтөч сувилагч Алтанзагас руу утасдаад энэ тухай хэлж байсан. Би захиргааны хаапга онгойлгож өгөөд шууд тэр хүн ухаан алдсан гэсэн шинжилгээний хэсэгт очиход үүдний шатан дээр ухаан алдсан хүн байхгүй байхаар нь цаашаа яваад ортол шинжилгээний өрөөний голд насилкан дээр 70 гаруй насны эмэгтэй хүнийг хэвтүүлсэн байсан. Намайг очихоос өмнө манай эмнэлгийн эмч нар цааш нь оруулсан байсан. ...Ямар нэгэн хөдөлгөөнгүй нүдээ аниатай дээшээ хараад хэвтэж байсан. Хүлээн авах руу өргөөд гадаа гарахад нүүрэн дээр нь нар тусах үед гараараа нүүрээ дарахаар нь би ямар ч байсан амьд байгаа юм байна гэж бодсон. ...Би рапортоо тэр явдлаас өмнө 08 цагт биччихсэн байсан, тэр хүнийг насилктай нь өргөлцөж өгөөд ирэхэд надаас ээлж авах харуул ирчихсэн, ээлж хүлээлцэх цаг болсон байсан болохоор хүлээлцээд буугаад явчихсан. ...” /1хх 54-56/,

гэрч С.Болдбаатарын “...Би 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр замын эмнэлэг дээр 07 цаг 55 минутад ирсэн. Намайг ирэх үед шатны хонгил руу хүн унаад ухаан алдаад хүлээн авах руу явсан талаар сонссон. Миний гар утас руу аж ахуйн дарга Мөнхмэнд залгаж “шатны хонгил руу хүн уначихлаа, яаралтай янзлах хэрэгтэй байна” гэж утсаар ярьсан. Өглөөний 09 цаг 30 минут болж байхад сангийн гагнуурчин Мангал ирж хаалганы нугасыг гагнаж хаалгыг нь бүрэн бүтэн болгосон, түүнээс өмнө хаалт болон хаалга байгаагүй салсан байсан ба тэр өдөр гагнаж бэхэлсэн мөн вакум хаалгыг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 10 цаг 30 минутын орчим талбайн цэвэрлэгч Гантөмөр болон миний бие хийж бэхэлсэн. ...Аж ахуйн дарга Мөнхмэнд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр уг шатны хонгил руу хүн унасан тапаар утсаар ярьж мөн хаалт болон вакум хаалга хийх талаар үүрэг болгосон бөгөөд тухайн үед ямар нэгэн зааварчилгаа бичгээр өгсөн зүйл байхгүй, хаалга болон хаалтыг хийх үед Гантөмөр бид хоёрын хажууд зогсож байсан. ...Уг хонгилын хажууд хаалт хийх талаар аж ахуйн дарга Мөнхмэнд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байхаа уг шатны хонгилын эвгүй үнэр гаргахаас сэргийлж, хулдаасан хэвлэлээр хаалт хийх талаар бичгээр өрөөндөө зааварчилгаа өгсөн ба гарын үсэг зуруулж ажилд гаргасан. Түүний дагуу мужаан Сумъяа болон талбайн үйлчлэгч Гантөмөр нарын хамт хийж гүйцэтгэсэн. Тухайн үед даракн мод нэг талд хадаж нэг талд буюу талаас дээд хэсгээр хананд хадаж бэхэлсэн. Тэр хэсгээр подвалд бохир цэвэр усны шугам байдаг учир доод хэсгийг сангийн ажилтан сөхөж ордог байсан учир доод хэсгийг нь онгорхой орхисон. ...2022 оны сарыг нь сайн санахгүй тухайн үед шатны гишгүүр дээр нэг хальт гишгээд хөлөө эвгүй болгож байсан буюу тэр үед миний бие шатны гишгүүрийг нь янзалж байсан, тухайн үед нэг ховил байсан, тэр ховилийг засаж битүүлж байсан. Урьд өмнө уг хонгилыг пүрс модоор арам зангидаад битүүлээд, будаад янзалъя гэж манай мужаан Сумъяа ах болон миний бие манай байгууллагын аж ахуйн даргад хэлэхэд аж ахуйн дарга Энхмэнд нь түр цэг байх учир үнэр даах мөн хулдаасан хэвлэлээр хадуулж унжуулах талаарх үүрэг чиглэл өгсөн. ...” /1хх 81-83/,

гэрч Б.Мөнхмэндийн “...Би өглөөний 07 цаг 30 минутад ажилдаа ирсэн. 08 цагийн үед эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Дашбалжин өрөөрүү залгаж шинжилгээний цэгийн шат руу хүн уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр би сандраад яваад очтол хүн байхгүй байсан ба Балжинням, Цэрэннадмид нар сууж байхаар нь “яасан бэ” гэж намайг асуухад сая шат руу хүн уначихлаа, тэгээд бид нар татаж, гулдарч гаргаж ирээд хүлээн авах руу явсан гэж ярьсан. Уг подвал руу би 7 хоног болгон очиж шалгадаг юм. Тэгээд тухайн өдөр очиж үзэхэд шатан дээр цус болсон байсан. Очиж үзэхэд уг шатны дээр байдаг хаалт буюу хаалгыг хажуу тийш нь аваад хаясан байсан. Хэрэг учрал болсны өмнөх долоо хоногт би уг подвал руу орж үзсэн, яагаад гэвэл туслах ажилтан Сумъяа ээлжийн амралттай байсан бөгөөд Сумъяагаас уг подвал дахь ахуйн складын түлхүүрийг авч 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр орсон. Тухайн өдөр намайг ороход уг подвап руу ордог шатны гарцын хаапт нь унах гээд санжганасан байдалтай байсныг нь би уяагаар уяж тогтоож янзалсан. ...Уг хулдаасан хаалтыг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Ковидын түр цэг ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллаж байх хугацаанд миний бие болон аж ахуйн тасгийн ажилчид, бид нар ирж хараад өндөр цонх байгаа хэсэг болон подвалын үнэр, уур чийгээс хамгаапж хаалт хийчихвэл яасан юм гэж аж ахуйн ажилчдын хамт хоорондоо ярьж байгаад өмнө ашиглаж байсан хулдаасан хаягийг олж ирээд өндөр шат ашиглаж байгаад тухайн үед хулдаасыг манай ажилтан Сумъяа болон Болдбаатар нарт үүрэг чиглэл өгч уг хулдаасыг дээрээс унжуулж тогтоосон. Надад ямар нэгэн байдлаар дарга, удирдлагаас албан ёсоор уг хулдаасыг унжуулах талаар үүрэг чиглэл өгсөн зүйл байхгүй бөгөөд уг хулдаасыг унжуулж хаасан талаар дарга, удирдлага нарт танилцуулж байсан. Тухайн үед шинжилгээний явцад эмнэлгийн дарга болон поликлиник хариуцсан орлогч дарга, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженөр зэрэг хүмүүс ирж харж газар дээр нь танилцаж байсан. ...Тухайн объектыг уг нь Поликилинк хариуцдаг болохоор Поликлиник хариуцсан орлогч дарга хариуцах ёстой гэж бодож байна. ...Уг хонгилд сантехникийн маш олон шугам, цэвэр болон бохирын шугам, хуучин ашиглагдахгүй байгаа эд хогшил, ковидтой холбоотой тухайн подвалыг хоёр гурван жил цэвэрлээгүй байсан ба маш их хог байсныг цэвэрлэсэн буюу одоо ч гэсэн маш их хог байгаа цэвэрлэж дуусаагүй. ...Ажил үйлчилгээгээ хэвийн явуулахын тулд уг хулдаасыг аж ахуйн тасгийн ажилчидтайгаа хамт санаа, санаачлага гаргаж байгаад хаалт хийсэн. Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын Д.Б, хүний нөөцийн тасгийн дарга Ц.Нарантуяа, төв эмнэлгийн дарга нар энэ хулдаас эвгүй, үүнд арам зангидаад хаалга болгочихвол яасан юм бэ, ийшээ хүн уначих вий гэж хоорондоо ярьж байсан ба мөн надад ч гэсэн хэлж байсан. Тэгэхээр нь би шинжилгээний цэг буух болоогүй юу гэж асуухад 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс Эрхүүгийн Олон улсын галт тэрэг явж эхэлнэ, тэрэнтэй холбоотойгоор түр цэг ажиллана буух болоогүй гэж Еркегүл дарга хэлж байсан. ...Уг хонгилын тааз нь өндөр тэгээд бас шинжилгээний түр цэг буучих болов уу гэсэн хүлээлттэй байсан учир хаалгыг нь хийж амжаагүй. ...” /1хх 88-89/,

гэрч Н.Цэрэннадмидын “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өглөөний 07 цагт ажил эхэлсэн. Тухайн өдөр нэг дэх өдөр байсан бөгөөд “Булагтай" сувилапд амрах ахмад настнуудаас 1 дэх өдөр болгон шинжилгээ авдаг юм. Тэр үед мөн хэвтэх хүмүүс болон гадаад явах хүмүүс ирж шинжилгээнд хамрагддаг Тус сувилалд явах ахмад настнуудыг хариуцсан эмч Цэрэнжав, Балжинням нарын хамт ковидын шинжилгээний багт ажиллаж байсан. Цэрэнжав, Балжинням нар бүртгэлтийн хэсэг буюу үүдэнд байсан, цаад талд нь сорьц авах ажилтнаар миний бие байсан. Тэгээд сорьцоо аваад байж байтап нэг чимээ гарсан юу болов гээд гартал Балжинням бүртгэлтийн хэсэгт ойрхон байсан болохоор гүйгээд хамгийн түрүүнд очсон. Харин би сорьц авч байсан болохоор сорьцоо авч дуусаад араас нь гүйгээд очтол нэг настай хүн шатан дээр унасан байсан. Бид гурав тэнд байсан хүмүүсээс асуухад наад хүн чинь хана гэж бодоод налчих шиг боллоо гэж ярьсан шиг санагдаж байна. Тэгээд тэр настай хүнийг Бапжинням араас, миний бие урд талаас буюу гараас татаад бид хоёрын хамт нэг эрэгтэй хүн араас өргөлцөөд шинжилгээ авч байсан өрөөндөө оруулаад хөдөлгөөнгүй хэвтүүлсэн. Цэрэнжав эмч хүлээн авах тасаг руу утсаар залгаж яаралтай түргэн дуудсан. Тэр настай хүний ам, хамраас цус гарсан болохоор нь нэрийг нь дуудаад амыг нь ангайлгасан чинь аманд нь хиймэл шүд байсан. Түүнийг нь авч амьсгалын замыг нь чөлөөлсөн. Түргэн дуудсаны дараа хүлээн авахын нэг сувилагч ирээд тухайн хүний даралтыг нь үзэхэд тэр хүний даралт их байна гэх шиг болсон. Тэгээд тэр хүний гар цүнхэнд дараптын эм нь байсан учир даралтын эмийг нь цүнхнээс авч, тэр настай хүнд усаар даруулж уулгасан. ...Миний мэдэж байгаагаар 35 орчим хүн хамрагдсан гэж бодож байна. Тухайн өдөр бүртгэл хийсэн хүн нарийн тоог нь мэдэж байгаа. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 07 цаг 20 минутын орчим шинжилгээнд хамрагдаад гараад явсан буюу тэгээд буцаж орж ирэх үед энэ үйл явц болсон гэж үүдэнд байсан хүмүүс хоорондоо ярьж байсан. Тухайн шинжилгээ авч байсан газар камер байхгүй. ...” /1хх 96-98/,

гэрч  Б.Балжиннямын “...Би өглөөний 06 цаг 40 минутад ажил дээрээ очсон бөгөөд ажлын бэлтгэлээ хангаж эхэлсэн. Тэгээд хаалгаа нээгээд подвал руу орсон хулдаас сөхөгдсөн байхаар нь хулдаасаа янзалсан. Өмнө нь төмөр орны толгой шиг хаалга урд нь байдаг байсан ба хулдаас янзалж байхад тэр орны толгой шиг сараалжин төмөр нь харагдахгүй байсан. Хулдаасаа засаж дуусаад өглөөний 07 цагийн орчим ковидын шинжилгээ авч эхэлсэн. Тухайн өдөр “Булагтай" сувилал явах иргэдийн шинжилгээг бүртгэсэн. Цэрэндолгор гэдэг хүн орж ирээд өөрийнхөө регистрийн дугаарыг мэдэхгүй байсан. ...Цэрэндолгор шинжилгээ өгч дуусчихаад өрөөнөөс гараад явсан. 07 цаг 30 минутын орчим шинжилгээ бүртгээд сууж байхад хажууд юм унаж байгаа юм шиг чанга чимээ гарсан. Юу болов гээд гүйж очиход шатан дээрээс хүн шатны уруу унасан байдалтай мөн хамар болон амнаас цус гарч байсан. Цэрэндолгор гэдэг хүнийг бид гурав өргөж шинжилгээний өрөөндөө оруулаад анхны тусламж үзүүлсэн. Тухайн үед амьсгалын замыг нь чөлөөлөөд хажуу талаар нь хэвтүүлсэн. Тэгээд Цэрэнжав эмч хүлээн авах руу залгаж дуудлага өгсөн, удалгүй хүлээн авахын яаралтай тусламжийн баг хүрч ирсэн. ...” /1хх 101-103/,

гэрч Ц.Наранчимэгийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгт очиж ковидын шинжилгээ өгөх зорилгоор очерлоод зогсож байтал нэг эмээ гартаа иргэний үнэмлэхээ барьчихсан, эмчтэй орж уулзах гээд миний хажуугаар өнгөрсөн. Тэгээд явж байгаад шатны хонгил хаасан цагаан өнгийн хулдаасан хаалтыг хана гэж бодоод гараа түших гээд цаашаа налаад унасан. Миний ард талд манай нөхөр шинжилгээ өгөх гээд зогсож байсан. Тэр эмээ тухайн шатны хонгилын 4-ээс 5 дахь гишгүүр дээр хэвтэж байсан ба эмээгийн цээж хэсгээс манай нөхөр өргөөд тэнд очерлоод зогсож байсан нэг эмэгтэйн хамт өргөлцсөн үү, яг сайн санахгүй байна, манай нөхөр даахгүй шахуу өргөж гаргаж ирсэн. Би нөгөө эмээг хэвтүүлсний дараа яаралтай түргэн рүү хэл хүргэх гээд явсан. Би эмнэлгийн цаад талаар нь тойроод очиход түргэний эмч аль хэдийн ирсэн байсан. Эмнэлгийн араас буцаж тойроод ирэхэд манай нөхөр гараа угаасан байдалтай байж байсан. Учир нь тэр эмээ нь унасны дараа хамар, амны аль хэсгээс цус гарч байгаа нь мэдэхгүй ямар ч байсан цус гарчихсан байсан ба манай нөхөр тэр эмээг өргөх үед гар нь цус болсон байсан. ...” /1хх 106-108/,

гэрч О.Бум-Эрдэнийн “...2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар төмөр замын тов эмнэлгээс “Булагтай” сувилал явах хүмүүсийг яаралтай цуглар гээд мөн явах хүмүүс нь ковидын түргэвчилсэн шинжилгээ өг гээд Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг дээр шинжилгээ өгөх гээд төв хаапганы хажууд очсон ба тэр үед нэг настай ягаан өнгийн дээлтэй эмэгтэй хүн яараад урдуур очер дайраад гарсан. Гэтэл хүмүүс хүн уначихлаа гээд бүгд орилох чимээ гарсан. Тэр дотор хамгийн залуу нь би байсан болохоор шатны хонгил руу унасан эмгэн рүү очсон. Намайг явж очих үед эмээ 5-6 орчим шатны гишгүүр дээр баруун талаараа толгой хэсэг нь доошоо унжсан, амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд би шатны өөд хоёр эрэгтэй хүмүүсийн хамт өргөж шинжилгээ авч байгаа өрөөнд оруулж газар хэвтүүлсэн. Өрөөндөө байхдаа тэр эмгэн бүдэгхэн дуугаар 60, 60 гэж дуугарч байсан эмч юм асуух үед нөгөө эмгэн ярьж чадахгүй байсан. Түргэн нь эмнэлгийн байран дотроо ажилладаг байж удаан ирсэн. Тухайн шатны хонгилыг арга хэмжээнд зориулаад хэвлэсэн хулдаасан хэвлэлээр хаалт хийсэн байсан ба дээр хэсгийг нь бэхэлсэн доод хэсэг ямар нэгэн бэхэлгээ байхгүй, хөшиг маягаар унжуулсан байсан. ...” /1хх 111-113/ гэх мэдүүлгүүд,

“...Талийгаачийн цогцост үзлэг хийсэн шинжилгээгээр суурийн баруун ар хонхрын цөмөрсөн, дээш дагзны төвгөрийн баруун хэсэг шугаман хугарал, зүүн зулай чамархайн хатуу хальсан дээрх дух, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн духны суурь, зулайн урд хэсгийн тархины эдийн цус хуралт, няцралт, аалзан хальс доорх тархмал цус харвалт, зулай, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гавал тархины гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Тогтоогдсон гэмтэл нь шинэ гэмтэл байна. Эмчилгээ хийгдсэн тул цусанд согтууруулах, мансууруулах, хордуулах төрлийн бодис байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байна. Гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас баржээ. Эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй байжээ. ...” гэх Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1588 дугаартай /1хх 122-123/,

 “...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий шаардлага МNS 4968:2000 стандартын хамрах хүрээнд аж ахуйн нийт салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд тавих аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий шаардлагыг тогтооно гэж заасан байдаг. Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавих ерөнхий шаардлага МNS 4968:2000 стандартын шаардлагыг 2.1 дэх заалт /үйлдвэрийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана/-ыг хангаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/ заасны дагуу Улаанбаатар төмөр замын төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах хяналт тавих үүргийг төв эмнэлгийн дарга С.Е хариуцна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын тушаалаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д /Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна/ заасны дагуу төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженерээр Д.Бг томилж түүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй хариуцсан инженер нь ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго, ажлын байрны үндсэн зорилтод зааснаар Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн хөдөлмөр хамгаапал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй байна. Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэгийн ажлын байрны тодорхойлолтын 3.4, 3.5-т Улаанбаатар төмөр замын удирдах газар болон эмнэлгийн даргын тушаал шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажлыг удирдлагаар ханган хяналт тавьж ажиллах, байгууллагын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль дүрэм, журам стандарт болон холбогдох зааврыг мөрдүүлж ажиллах үүрэгтэй гэж заасан байна. Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан тухай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа үүрэг чиглэл өгч байсан баримт хавтаст хэрэгг авагдаагүй байна. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Сургалтын зохион баигуулалт. Үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын дагуу ажлын байран дахь урьдчилсан зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн кабинет, сургалтын техник хэрэгслээр тусгайлан тоноглогдсон анги танхимд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан инженер өгнө. Ажлын байран дахь анхан шатны зааварчилгааг тухайн ажлын байрыг хариуцсан цех, тасаг, хэсгийн дарга, эрхлэгч биечлэн үзүүлэх журмаар өгнө. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т ажил олгогч нь ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх үүрэгтэй гэж заасан байна. Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэг нь Ковидын түр шинжилгээний цэгийг байгуулан үйл ажиллагаа явуулахдаа /цэгийн дэргэдэх шатны хонгилыг хулдаасан хэвлэлээр хаасан/ ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор тухайн ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийхгүй байна. Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага МNS 4968:2000 стандартын шаардлагын 2.1 дэх заалт /үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл хэргийг зөв сонгосноор хангагдана/-ыг ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор тухайн ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийхгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдап, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг хангаж ажиллаагүйгээс осол гарсан байна...” гэх хэрэг бүртгэлтийн 220300316 дугаартай хэрэгт гаргасан шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай  /1хх 139-142/,

“...Улаанбаатар төмөр замын Төв эмнэлэгт Д.Ц нь 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Ковидын шинжилгээ өгч гараад хөндий хана руу буюу том хулдаасан хэвлэл наасан хэсэг рүү налж унан гэмтсэн, Гэмтэл согог судлалын төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн орчим нас барсан осол нь Монгол Улсын Засгийн газрын 269 дүгээр дүрэм”-д хамаарагдах осол биш болно. Ковидын шинжилгээ өгөхөөр очсон амь хохирогч нь УБТЗ-ын Төв эмнэлэгтэй хөдөлмөрийн харилцааны оролцогч биш, Улаанбаатар төмөр замын төв эмнэлэгт ковидын шинжилгээ өгөхөөр очсон үйлчлүүлэгч болно. Хөдөлмөрийн тухай хуулийн зорилтыг тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 /...хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино/-д хөдөлмөрийн харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангана гэж заасан байдаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн зорилтыг тус хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 /...ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино/-д ажилтан, хедөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна гэж заасан байна. Үйлдвэрлэлийн осол гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20/ “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг хэлнэ гэж заасан. УБТЗ-ын Төв эмнэлэг нь ковидын шинжилгээг өгөх иргэнд өдөр тутмын зааварчилгааг өгөх үүрэг хүлээхгүй болно. Харин УБТЗ-ын Төв эмнэлэг нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага МNS 4968:2000 стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах үүрэгтэй. УБТЗ-ын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих өрөнхий шаардлага МNS 4968:2000 стандартын шаардлагыг 2.1 дэх заалт /үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл зэргийг зөв сонгосноор хангагдана/-ыг хангаагүй байна. УБТЗ-ын Төв эмнэлэг нь Ковидын түр шинжилгээний цэгээр үйлчлүүлж буй иргэн эмнэлгийн хаалгаар ороод үйлчилгээгээ аваад буцаад гарах хүртэл аюулгуй үйлчлэх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй. УБТЗ-ын Төв змнэлгийн ажлын байр нь хөдөлмөрлөх явцад ажилтанд учирч болзошгүй аюултай хүчин зүйлийн магадлал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэр байгааг тогтогдоо Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д заасны дагуу мэргэжлийн байгууллагаар ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэн тогтоолгох үүрэгтэй. УБТЗ-ын Төв эмнэлэг нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага МNS 4968:2000 стандартын хамрах хүрээнд аж ахуйн нийт салбарын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд тавих аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуйн ерөнхий шаардлагыг тогтооно гэж заасан байдаг. УБТЗ-ын Төв эмнэлгийн Ковидын түр шинжилгээний цэгийн шатны хонгилыг хааж хулдаасан хэвлэл байршуулсан нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага МNS 4968:2000 стандартын шаардлагыг 2.1 дэх заалт /үйлдвэрлэлийн болон ажлын байр, түүний гадна орчин, ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн талбайн эмх цэгц, хамгаалах хэрэгсэл шаргийг зөв сонгосноор хангагдана/-ыг хангаагүй байна. Барилга байгууламж нь Барилгын норм ба дүрмийн стандартын шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлтийг барилгын техникийн хяналтаас гаргах боломжгой. Үйлчлүүлэгчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шүүхийн байгууллага тогтооно. Үйлчлүүлэгч өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх үүргийг хүлээх үүрэггүй болно. УБТЗ-ын Төв эмнэлгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа боловч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтыг бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна...” гэх хэрэг бүртгэлтийн 2203003160362 дугаартай хэрэгт гаргасан шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай  /3хх 20-24/ дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 6-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 10-14/ цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /18-20/, яаралтай түргэн тусламжийн хуудас /1хх 66-70/, өвчтөний түүх /1хх 144-168/, ажлын байрны тодорхойлолт /1хх 175-187, 195-202/, хөдөлмөрийн гэрээ /1хх 188-191, 207-223/, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний эрсдлийг бүртгэх, хариу арга хэмжээ авах заавар /2хх 11-20/, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ерөнхий журам /2хх 21-31/, хохирлын баримтууд /2хх 38-199/, эд зүйл, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 31-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Б, С.Е нарыг хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Б, С.Е нарын Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Д.Ц 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам”-ын Төв эмнэлэгт Ковидын шинжилгээ өгөөд гарах үедээ шатны хөндий рүү унаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, иргэний хариуцагч О.Баясгалан нарын “...гэм буруутай болох нь нотлогдоогүй тул ял оноох үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Д.Б, С.Е нарт холбогдох хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэл нь гэм бурууд нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудаас аль нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах зэргээр үнэлснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...“анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаар гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хувийн байдал зэрэг бусад нотлох баримтыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийсэн байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, иргэний хариуцагч О.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

            Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт “...оршуулгын зардалд 14.634.114 төгрөг, сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөг, насны зөрүү 2.750.000 төгрөг болон өмгөөлөгчийн зардал болох 5.000.000 төгрөг нэхэмжилснийг зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дээрх хүсэлтийг харгалзан шийтгэх тогтоолд “...өмгөөлөгчийн зардалд 5.000.000 төгрөг, насны зөрүү 2.750.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардал 25.015.534 төгрөг төлсөн болохыг дурьдаж, сэтгэл санааны хохиролыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв. 

Иймд шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, иргэний хариуцагч О.Баясгалан нарын “...ял оноох үндэслэл тогтоогдоогүй, нотлогдоогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/821 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хариуцагч болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэснийг “...өмгөөлөгчийн зардалд 5.000.000 төгрөг, насны зөрүү 2.750.000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, оршуулгын зардалд 25.015.534 төгрөг төлсөн болохыг дурьдаж, сэтгэл санааны хохирлыг Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Д.Буянзаяа, шүүгдэгч С.Е, түүний өмгөөлөгч Б.Солонго, иргэний хариуцагч О.Баясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                               Б.АРИУНХИШИГ

 

                                 ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА

 

                     ШҮҮГЧ                                                              Г.ЕСӨН-ЭРДЭНЭ