| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08259/И |
| Дугаар | 191/ШШ2025/03860 |
| Огноо | 2025-05-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/03860
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ,, давхарт байрлах, ББСБ ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ,,,*******, тоотод оршин суух, гийн /рд:6/-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 466,758,757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн өмгөөлөгч Б. нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Л. нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ" ХХК-тай 4 ширхэг Зээлийн гэрээ байгуулсан.
1. Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ" ХХК-тай 2022 оны 10- р сарын 20-ны өдөр ЗГ/008/ тоот зээлийн гэрээ байгуулан Ү-2204127695 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалж 60,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Манай байгууллагаас хариуцагчийн хүсэлтийн дагуу Хаан банк дахь 4 тоот төгрөгийн дансанд 2022 оны 10 сарын 20-ны өдөр 60,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Хариуцагч нь зээл авснаас хойш 2024 оны 10-р сарын 02-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 119,154,020.01 төгрөг төлөх байснаас 2024 оны 10 сарын 02-ны байдлаар 14,700,000.00 төгрөг төлж, 104,,020.01 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зорчин 472 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.
2. Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ ХХК-тай 2023 оны 02- р сарын 09-ны өдөр ЗГ/013/ тоот зээлийн гэрээ байгуулан Ү-2204125754 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалж 45,000,000 төгрөгийг жилийн 46,8%-ийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Манай байгууллагаас хариуцагчийн хүсэлтийн дагуу Хаан банк дахь 4 тоот төгрөгийн дансанд 2023 оны 02 сарын 09-ны өдөр 45,000,000.00 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Хариуцагч нь зээл авснаас хойш 2024 оны 10-р сарын 02-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 85,725,965.84 төгрөг төлөх байснаас 2024 оны 10 сарын 02-ны байдлаар 7,368,000.00 төгрөг төлж, 78,,965.84 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. зөрчин 378 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хүлээсэн
3. Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ" ХХК-тай 2023 оны 03- р сарын 29-ны өдөр ЗГ/016/ тоот зээлийн гэрээ байгуулан Ү-2204126732 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө барьцаалж 100,000,000 төгрөгийг жилийн 46,8 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Манай байгууллагаас хариуцагчийн хүсэлтийн дагуу Хаан банк дахь 4 тоот төгрөгийн дансанд 2023 оны 03 сарын 29-ны өдөр 100,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Хариуцагч нь зээл авснаас хойш 2024 оны 10-р сарын 02-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 183,469,348.59 төгрөг төлөх байснаас 2024 оны 10 сарын 02-ны байдлаар 7,800,000.00 төгрөг төлж, 175,*******,348.59 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. зөрчин 402 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 5.2.1 дэх хэсэгт заасан хүлээсэн
4. Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ" ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б-032 тоот зээлийн гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийг сарын 3.90 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын дугаартай, 4JGBF71E39A512347 арлын дугаартай, Mercedes Benz GLA450 загварын хар өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг "Гоулдман Инвестмент Групп ББСБ ХХК-д шилжүүлсэн. Манай байгууллагаас хариуцагчийн Хаан банк дахь 4 тоот төгрөгийн дансанд 2022 оны 09 сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.
Хариуцагч нь зээл авснаас хойш 2024 оны 10-р сарын 02-ны байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 82,810,800 төгрөг төлөх байснаас 2024 оны 10-р сарын 02-ны байдлаар 17,778,000 төгрөг төлж, 65,032,800 төгрөгийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 477 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээний 2.2 дахь хэсэгт заасан хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Хариуцагч /зээлдэгч/ нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь гэрээний 7.2 дахь хэсэгт зааснаар Нэхэмжлэгч /зээлдүүлэгч/ талаас гэрээг дангаар цуцлах үндэслийг бий болгож байна.
"Гоулдман Инвестмент Групп ББСБ ХХК-с зээлээ төлөхийг удаа дараа шаардаж зээлдэгчийн 9911-3950 дугаарын утсанд мэдэгдсэн боловч үр дүн гараагүй. Мөн 2024 оны 05 сарын 31-ны өдөр хариуцагч Л.тэй холбогдож эвлэрлийн гэрээ байгуулж, Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар орж баталгаажуулах гэсэн боловч 2024 оны 08 сард хариуцагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан. Мөн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй бол шүүхэд хандах талаар мэдэгдсэн боловч үр дүн гараагүй, төлбөр төлөгдөөгүй нь ноцтой хохирол учруулж байна.
Нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд: Нэг.3Г/008 тоот зээлийн гэрээ, БГ/008 тоот барьцааны гэрээний тухай:
Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ ХХК-тай 2022 оны 10-р сарын 20-ны өдөр 3Г/008 тоот зээлийн гэрээг байгуулан Ү-2204127695 дугаартай, Нийслэлийн БЗД-ын 22-р хороо, 15-р хороолол /13341/ Б.Дорж гудамж, 104-р байр, тоот хаягтай, 35.76 м.кв талбай бүхий Үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 10-р сарын 20-ны өдөр байгуулагдсан БГ/008 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалж 1 сарын 3.9 хувийн, жилийн 46,8%-ийн хүүтэйгээр, 60,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. Манай ББСБ нь: 2022 оны 10-р сарын 20-ны өдөр хариуцагчийн Хаан банк дахь 500 346 0764 тоот төгрөгийн дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч нь: зээлээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2023 оны 10-р сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаанд ББСБ-ын зүгээс зээлээ төлөх талаар Мэээлийн мэдээллийн сангийн ангилал буурах талаар утсаар болон албан бичгээр олон удаа хариуцагч талд мэдэгдэж, шаардсан боловч зээлээ төлөөгүй. 2024 оны 3-р сарын 25-ны өдөр ЗГ/008-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан ба тус гэрээгээр ЗГ/012 дугаартай зээлийн гэрээний хугацааг 8 сараар сунгахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 6-р сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон ба зээлээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй. Хариуцагч тал 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ЗГ/008 дугаартай зээлийн гэрээний хүрээнд нийт 14,700,000-ийг төлсөн, 112,953,609 төгрөгийн төлбөртэй, нийт 810 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
Иймд 2022 оны 10-р сарын 22-ны өдөр байгуулагдсан ЗГ/008 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 112,953,6097-ийг гаргуулж, мөн өдөр байгуулагдсан БГ/008 дугаартай барьцааны гэрээний үүрэгт Y-2204130412 дугаартай, Нийслэлийн БЗД-ын 22-р хороо, 15-р хороолол /13341/ Б.Дорж гудамж, 104-р байр, тоот хаягтай, 35.76 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр ЗГ/008 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж
өгнө үү.
Хоёр.ЗГ/013 тоот зээлийн гэрээ, БГ/013 тоот барьцааны гэрээний тухай:
Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ" ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 3Г/013 тоот зээлийн гэрээг байгуулан Ү-2204125754 дугаартай, Нийслэлийн БЗД-ын 22-р хороо, 15-р хороолол /13341/ Б.Дорж гудамж, 102-р байр, тоот хаягтай, 39 15 м кв талбай бүхий Үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 2-р сарын 09-ний өдөр байгуулагдсан БГ/013 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалж 1 сарын 3.9%-ийн, жилийн 46,8%-ийн хүүтэйгээр, 48,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн.
Манай ББСБ нь: 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн Хаан банк тоот төгрөгийн дансанд 45,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэснээр гэрээ хүчин төгөлдөр болсон.
Зээлдэгч нь: гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаанд ББСБ-ын зүгээс зээлээ төлөх талаар, зээлийн мэдээллийн сангийн ангилал буурах талаар утсаар болон албан бичгээр олон удаа хариуцагч талд мэдэгдэж, шаардсан боловч зээлээ төлөөгүй. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ЗГ-013-01 дугаартай, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан ба тус гэрээгээр 3Г/013 дугаартай зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгахаар харилцан тохиролцсон. Хариуцагч зээлийн гэрээний төлбөрөө төлж дуусгах үүргээ биелүүлээгүй ба 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөр зээлийн гэрээний хугацаа дууссан. Хариуцагч тал 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ЗГ/013 дугаартай зээлийн гэрээний хүрээнд нийт 7,368,000 төгрөгийг төлсөн, 86,292,481 төгрөгийн өр төлбөртэй, нийт 698 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
Иймд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан ЗГ/013 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 86,292,481 төгрөгийг гаргуулж, мөн өдөр байгуулагдсан БГ/013 дугаартай барьцааны гэрээний үүрэгт Ү-2204125754 дугаартай, Нийслэлийн БЗД-ын 22-р хороо, 15-р хороолол /13341/ Б.Дорж гудамж, 102-р байр, тоот хаягтай, 39.15 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр 35/013 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү
Гурав. ЗГ/016 тоот зээлийн гэрээ, БГ/016 тоот барьцааны гэрээний тухай:
Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ" ХХК-тай 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/016 тоот зээлийн гэрээг байгуулан Ү-2204126732 дугаартай, Нийслэлийн БЗД-ын 22-р хороо, 15-р хороолол /13341/ 5 Дорж гудамж, 104-р байр,******* тоот хаягтай, 37.11 м.кв талбай бүхий Үл хөдлөх хөрөнгийг 2023 оны 3-р сарын 29-ний өдөр байгуулагдсан БГ/016 дугаартай Барьцааны гэрээгээр барьцаалж, 1 сарын 3.9 хувийн, жилийн 46,8 хувийн хүүтэйгээр, 100,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн.
Манай ББСБ нь 2023 оны 3-р сарын 29-ний өдөр хариуцагчийн Хаан банк дахь 4 тоот тегрөгийн дансанд 100,000,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээ, барьцааны гэрээг Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэснээр гэрээ хүчин төгөлдөр болсон. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгууагдсан, ЗГ/016-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан ба тус гэрээгээр ЗГ/016 дугаартай зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгахаар харилцан тохиролцсон. Зээлдэгч нь: гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон.
Зээлийн гэрээний хугацаанд ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний төлбөр төлөх үүргээ биелүүлэх талаар, зээлийн мэдээллийн сангийн ангилал буурах талаар утсаар болон албан бичгээр олон удаа хариуцагч талд мэдэгдэж, шаардсан боловч зээлээ төлөөгүй. Хариуцагч тал 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар ЗГ/016 дугаартай зээлийн гэрээний хүрээнд нийт 7,800,000 төгрөгийг төлсөн, 192,859,468 төгрөгийн өр төлбөртэй гэрээний үүргээ зөрчин нийт 650 хоногийн хугацаа хэтрэлттэй байна
Иймд 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан ЗГ/016 дугаартай эээлийн гэрээний үүрэгт 192,859,468 гаргуулж, мөн өдөр байгуулагдсан БГ/016 дугаартай, барьцааны гэрээний үүрэгт Ү-2204126732 дугаартай, Нийслэлийн БЗД-ын 22-р хороо, 15-р хороолол, /13341/ Б.Дорж гудамж, 104-р байр,******* тоот хаягтай, 37.11 м.кв талбай бүхий Үл хөдлөх эд хөрөнгөөр ЗГ/016 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Дөрөв. Б-032 тоот зээл гэрээ, Б/032-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай:
Хариуцагч /зээлдэгч/ нь манай "Гоулдман Инвестмент Групп ББСБ" ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Б-032 тоот зээлийн гэрээг байгуулан, 1 сарын 3.9 хувийн, жилийн 46,8 хувийн хүүтэйгээр, 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 4JGBF71E39A512347 арлын дугаартай, 4060УБД Улсын дугаартай, Mercedes benz Gl450 загварын тээврийн хэрэгслийг автозогсоолд байршуулсан.
Манай байгууллагаас хариуцагчийн Хаан банк дахь 4 тоот төгрөгийн Дансанд 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 40,000,000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж гэрээ хүчин төгөлдөр болсон. 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Б/032-01 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулан зээлийн гэрээний бөөгнөрсөн төлбөрийг 2024 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч зээлээ хаагаагүй.
Хариуцагч тал 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Б-32 дугаартай зээлийн гэрээний хүрээнд 17,778,000 төгрөгийг төлсөн, 74,653,199 төгрөгийн өр төлбөртэй, гэрээний үүргээ зөрчин нийт 845 хоногийн хугацаа хэтрэлттэй байна.
Хариуцагч талын зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр фидуцын гэрээний дагуу шипжүүлсэн 4JGBF71E39A512347 арпын дугаартай, 4060УБЛ Улсын дугаартай, Mercedes benz GI450 загварын тээврийн хэрэгслийг 45,000,000 төгрөгөөр тооцон өр төлбөрөөс хасах санал гаргасан ба хэт үнэтэй, зах зээл дээр 45,000,000 хүрэхгүй тул боломжгүй гэж хариу өгсөн. Манай ББСБ-ын зүгээс Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан ба 4060УБД Улсын дугаартай, Mercedes benz Gl450 загварын тээврийн хэрэгслийг 23,000,000 төгрөгөөр үнэлсэн. Барьцаа хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор хариуцагч талд албан бичиг хүргүүлсэн ба хариу ирээгүй байна.
Иймд хариуцагчаас Б-032 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 74,653,1991 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Үндэслэл нь Б032 тоот зээлийн гэрээний 2.5.4, 3.2.4, 3.2.5, 3.2.11 дэх хэсэгт заасан заалтууд мөн Иргэний хуулийн 235.4 дэх заалтын дагуу бид фидуцийн гэрээний дагуу автомашиныг банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжүүлж өгсөн. Үүргийн гүйцэтгэлийг хангахуйц өөр хөрөнгөөр солих хөрөнгө нэмж шилжүүлэх эсвэл үүргийн гүйцэтгэлийг өөр аргаар сонгох тухайд боломжууд байсан. Бидэнд нэг ч удаа санал тавьж байгаагүй. Үүргийн гүйцэтгэлийг мөн гэрээний график зөрчсөн тохиолдолд гэрээг дуусгавар болгож, төлбөрийг фидуцийн зүйлээр хангаж хохирлоо барагдуулах, гэрээний зүйлийг захиран зарцуулж зээлийн төлбөрийг төлүүлэх эрх үүргүүд нь түрүүн дурдсан зээлийн гэрээний дагуу банк бус санхүүгийн байгууллагад байсан. Мөн Иргэний хуулийн 235.4 дэх заасны дагуу ...Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно буюу энэ зээлийн гэрээ дуусгавар болсон учир шаардлага байхгүй гэж бидний зүгээс үзэж байгаа. 080016016 тоот гэрээний хувьд зээлийн гэрээний манайд төлсөн төлбөр, бодолтын хувьд манайх ямар нэгэн байдлаар маргаж байгаа зүйл байхгүй. Харин жилийн 46,8 хувь буюу хэт өндөр хүүтэй байгаа учраас хуульд заасан боломжийн дагуу шүүхээс хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл хоёр дахин нугалсан хэт өндөр хүү төлөх эрсдэл үүсэж байгаа учраас хуульд заасан боломжийн дагуу багасгаж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, фидуцын гэрээ, автотээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эвлэрлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл,
3.2 хариуцагчаас гаргасан итгэмжлэл, хариу тайлбар зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч Л.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 423,514,134.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 43,244,623 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 466,758,757 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.
2.1 Нэхэмжлэгч ББСБ ХХК болон хариуцагч Л. нарын хооронд дараах зээлийн гэрээнүүд байгуулагдсан байгуулагджээ. Үүнд:
- 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032-01 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 40,000,000 төгрөгийг сарын 3.90 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.
Талууд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б/032-01 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хүүг сарын 3.9 хувь, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, үүргийн гүйцэтгэлд Л.ийн өмчлөлийн , улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг фидуцийн гэрээ байгуулж, барьцаалсан байна. /хх-37-43/
- 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/008 тоот зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг жилийн 42 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Уг өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, дээрх зээлийн гэрээний үүргийг Л.ийн өмчлөлийн*******,*******,*******,*******, тоотод байрлах, 35.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-13-17/
Талууд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/008 тоот зээлийн гэрээний хугацааг 8 сараар сунгаж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэг сарын хүүг 3.5 хувь байхаар нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх-16/
- 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/013 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 45,000,000 төгрөгийг жилийн 46.8 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Уг өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Л.ийн өмчлөлийн*******,*******,*******,, тоотод байрлах, 39.15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-22-26/
Талууд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/013 тоот зээлийн гэрээний хугацааг 4 сараар сунгаж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэг сарын хүүг 3.9 хувь байхаар нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх-25/
- 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/016 тоот зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг жилийн 46.8 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар 12 сарын хугацаатай, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. Уг өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, Л.ийн өмчлөлийн*******,*******,*******,*******,******* тоотод байрлах, 37.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. /хх-30-34/
Талууд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/016 тоот зээлийн гэрээ хугацааг 3 сараа сунгаж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэг сарын хүүг 3.9 хувь байхаар нэмэлт өөрчлөлт оруулжээ. /хх-33/
2.2 Зээлдэгч Л. нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний үүрэгт 17,778,000 төгрөг төлж, гэрээний үүргийг нэхэмжлэл гаргах үед 477 хоног,
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/008 тоот зээлийн гэрээний үүрэгт 17,700,000 төгрөг төлж, гэрээний үүргийг нэхэмжлэл гаргах үед 472 хоног,
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/013 тоот зээлийн гэрээний үүрэгт 7,368,000 төгрөг төлж, нэхэмжлэл гаргах үед 378 хоног,
2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/016 тоот зээлийн гэрээний үүрэгт 7,800,000 төгрөг төлж, гэрээний үүргийг нэхэмжлэл гаргах үед 402 хоног тус тус хэтрүүлсэн үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. Уг үйл баримт нь зээлийн дансны хуулгын баримтаар тогтоогдсон.
2.3 Барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүд нь хариуцагч Л.ийн өмчлөлийн хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаалбарыг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Фидуцийн гэрээний зүйл болох , улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэл нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч Л.ийн өмчлөлд бүртгэгдэж, фидуцийн гэрээний дагуу ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
3.1 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар фидуцийн гэрээний харилцаа үүсчээ.
4. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх ба хариуцагч Л. нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргээ гүйцэтгээгүй байна.
4.1 Хариуцагч Л. нь зээлийн гэрээнүүдийн үлдэгдэл үндсэн үүргийн үнийн дүн болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулахыг тухай шаардлагад маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Харин зээлийн хүүгийн хувь хэт өндөр тул хүүг багасгуулах, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032-01 тоот зээлийн гэрээний үүрэг фидуцийн гэрээний дагуу , улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар дуусгавар болсон гэж маргасан.
4.1а Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.
Зээлдэгч Л. нь зээлийн хүүгийн хувь хэмжээг зээлдүүлэгч ББСБ ХХК-тай хүсэл зоригоо илэрхийлэх замаар харилцан тохиролцож, хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлйийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л. нь зээлийн гэрээний хүүгийн хэмжээ нь зах зээлд тогтсон хүүгийн хэмжээнээс хэт өндөр гэх тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй ба уг тайлбараа нотлоогүй.
Иймд хариуцагчаас гаргасан зээлийн хүүгийн хэмжээг багасгах тухай татгалзал үндэслэлгүй.
4.1б 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032-01 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан , улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслийг зээлдүүлэгч ББСБ ХХК нь өөрийн авто зогсоолд зээл олгосон өдрөөс байршуулж, зээлдэгч Л.т эзэмшүүлээгүй үйл баримтыг талууд тайлбарласан.
Хариуцагч Л.өөс тээврийн хэрэгслийг ББСБ ХХК нь бодитоор гаргуулан авсан тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032-01 тоот зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан нь үндэслэлгүй.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болохыг заагаагүй, үндсэн үүргийн дагавар үүрэг болох үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохыг заасан байна.
Үндсэн гэрээний үүрэг дуусгавар болоогүй тохиолдолд фидуцийн зүйлээр уг гэрээний үүргийг тооцож дуусгавар болгох боломжгүй.
5. Хариуцагч Л. нь гэрээгээр тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан эсэхээс үл хамаарч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Л.өөс 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 40,000,000 төгрөг, хүү 21,736,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,296,800 төгрөг, нийт 65,032,800 төгрөг,
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/008 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэгт 60,000,000 төгрөг, хүү 37,418,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,036,020 төгрөг, нийт 104,,020 төгрөг,
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/013 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 45,000,000 төгрөг, хүү 28,138,500 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,219,465 төгрөг, нийт 78,,965 төгрөг,
2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/016 тоот зээлийн гэрээний үндсэн үүрэг 100,000,000 төгрөг, хүү,090,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,579,348 төгрөг, нийт 175,*******,348 төгрөг буюу нийт 4 зээлийн гэрээний үүрэгт 423,514,134 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж 43,244,623 төгрөг шаардсаныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан.
6.1 Нэгэнт үүрэг гүйцэтгэгч Л. нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.
Иймд 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний үүргийг ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй , улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгслээр,
2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ЗГ/008 тоот зээлийн гэрээний үүргийг Л.ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо,*******,*******,*******, тоотод байрлах, 35.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/013 тоот зээлийн гэрээний үүргийг*******,*******,*******,, тоотод байрлах, 39.15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ЗГ/016 тоот зээлийн гэрээний үүргийг*******,*******,*******,*******,******* тоотод байрлах, 37.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.х хэсэ2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 2,275,521 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 899,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Л.өөс 423,514,134 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,244,623 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л. нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Б/032 тоот зээлийн гэрээний 65,032,800 төгрөгийн үүргийг ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй , улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэл,
,,,*******,*******,*******,*******, тоотод байрлах, 35.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
*******,,,*******,*******,*******,, тоотод байрлах, 39.15 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц,
*******,*******,*******,*******,*******,*******,*******,******* тоотод байрлах, 37.11 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,275,521 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 899,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ