Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 113/ШШ2025/0008

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би, “Н к” ХХК нэхэмжлэлтэй, “Ш-О” ХК-ийн Хатаах үйлдвэрийн буулгалтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо болон “Ш-Ов” ХК-д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Н к” ХХК нэхэмжлэлтэй, “Ш-О” ХК-ийн Хатаах үйлдвэрийн буулгалтын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендерийн үнэлгээний хороо болон “Ш-О” ХК-д холбогдох захиргааны хурлаас “Н к” ХХК нь өөрийн хүсэлтээр татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах..., 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болох-оор, 66.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх..”.-ээр заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан “Ш-О” ХК-аас зарласан Хаатах үйлдвэрийн буулгалтын ажил гүйцэтгэх ШО/20250101052/01/01 тоот тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан "Ш-О" ХК-ийн 2025.05.02-ны өдрийн 2б/501 тоот дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож, "Н к" ХХК-ийг шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, “Ш-О” ХК-ийн 2025.05.02-ны өдрийн 2б/501 тоот дугаартай мэдэгдлийг хүчингүй болгож “Н к” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ