Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 405

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

             улсын яллагч М.Цэнд-Аюуш,

             шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Ж.О-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806 0142 50354 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн  Боржигон овогт Жангаагийн О /РД:ОТ70091474/

            Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

  Ж.Онь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу” зочид буудлын өрөөнд хамт архи, согтууруулах ундаа ууж байсан иргэн В.С-гзодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Омэдүүлэхдээ: Гэмт хэрэгт холбогдсондоо харамсч байна. Гэм буруугаа ойлгож байна гэв.

            Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч В.С-н: …2018 оны 02 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Оюу” зочид буудалд 883 тоот өрөөнд найз залуу Ш.Хурц, найз Ж.Онарын хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд хувийн таарамжгүй асуудлаас болоод Ж.Обид 2 маргалдсан юм. Тэгсэн чинь О миний нүүрний хамран тус газар гараараа цохичихсон. Би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ…

…Гэтэл орой 17 цагийн орчим О нь гар утсаараа удаан хугацаагаар яриад суугаад байсан болохоор би түүнийг утсаа болиоч, ямар их ярьдаг юм гээд нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон чинь О намайг зөрүүлээд хацар руу алгадсан. Тэгээд байж байтал Хурц уух ус авах гээд гарсан хойгуур О нь гэнэт намайг гараараа миний хамар руу нэг удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас цус гарч байсан. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, уг дүгнэлтэд миний биед тархи доргилт, хамар ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Эдгээр гэмтлийг 2018.02.02-ны өдөр О миний биед учруулсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 8-11, 12-14 дүгээр тал/,

             Мөрдөн байцаалтад гэрч С.Хурцбилэгийн: …2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оюу” зочид буудалд найз эмэгтэй Солонгын хамт өрөөнд орсон. Тэгээд найз О утсаар дуудаж 11 цаг өнгөрч байхад О бид 2 дээр ирсэн юм. Тэгээд би дэлгүүр гараад 0,75 литрийн “Хар экс” нэртэй 1 шил архи аваад О, Солонго бид 3 ууж юм яриад сууж байтал өдөр 16 цагийн орчим О удаан хугацаагаар гар утсаараа хүнтэй яриад суугаад байсан. Тэгсэн чинь Солонго ямар удаан ярьдаг юм бэ боль л доо гээд гар утас барьж байсан гараараа Оын нүүрэн тус газарт нь нэг удаа цохичихсон. Тэгсэн чинь Оын зүүн талын шанаанаас цус гараад эхэлсэн. Тэгээд би ус авах гээд буудлын ресепшн дээр очоод ус аваад иртэл О нь Солонгыг зөрүүлээд алгадсан байсан. Тэгээд тухайн буудлын ресепшн цагдаа дуудаж ирсэн юм. Намайг ус аваад буцаад ороход Солонгын хамарнаас цус гарсан байдалтай сууж байсан. Тухайн үед Солонго нилээн согтсон байсан. О ч бас согтуу байсан. Харин би тэр хоёрын хажууд гайгүй эрүүл байсан…гэх мэдүүлэг /хх-н 18-19 дүгээр тал/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2271 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. В.С-н биед хамар ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл биш болно.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа гэх дүгнэлт /хх-ийн 23-26 дугаар тал/,

             - Шүүгдэгч Ж.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр тал/,

             - Шүүгдэгч Ж.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ж.Онь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу” зочид буудлын өрөөнд хамт архи, согтууруулах ундаа ууж байсан иргэн В.С-гзодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр хуульчилсан тул       холбогдох Ж.О холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

            Шүүгдэгч Ж.О нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оюу” зочид буудлын өрөөнд 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамт архи, согтууруулах ундаа ууж байсан иргэн В.С-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн  мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзэв.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Хохирогч В.С нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хохирогч В.С нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Ж.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

Шүүгдэгч Ж.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:      

  1. Б овогт Ж.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.О 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.О оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.О оногдуулсан 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

           5. Хохирогч В.С нь учирсан хохирлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ж.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           8. Шүүхийн шийтгэх тогтоолыг  улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ