2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 192/ШШ2025/03635

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар * ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, нэхэмжлэгч * ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 3,014,533 төгрөгөөс татгалзаж, хариуцагч * ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын 30,145,333 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор 10,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор 10,145,333 төгрөгийг *ХХК-д төлж, төлөгдсөн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын бичилт хийхээр эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 323,749 төгрөгөөс 161,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 161,875 төгрөгийг, хариуцагчаас 154,339 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ч.НЯМСҮРЭН